Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРГЭН ТОЙРОНД

НИЙТЛЭСЭН: 2018-07-12 19:33:44
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

.Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Номын худалдаа эрхлэгч Ч.Эрдэнэбаяр: Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 5 дахь жилдээ ном борлуулж байна. Ихэвчлэн Монголын түүх, соёл уламжлалтай холбоотой хуучны болон гадаад хэлээр орчуулагдсан номыг борлуулдаг. Гадаадын жуулчид ч их сонирхож үздэг. Үүгээрээ дамжуулан эх орныхоо ёс заншил, өв уламжлалыг сурталчлах иргэний үүргээ гүйцэтгэж байна даа.

Номын худалдаа эрхлэгч Ч.Амаржаргал: Ном борлуулах ажлыг эхлүүлээд 10 жил болж байгаа. “Ном бол дэлхий ертөнцийг харах цонх” гэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ элдэв хэврэг тоглоом авч өгөхийн оронд ном авч өгч байвал оюуны боловсролд нь хэрэгтэй. Хуучны номнуудад ямар ч үг, үсгийн алдаа байдаггүй. Орчин үед үг үсгийн болоод найруулга зүйн алдаатай ном их гарах болсон. Мөн залуус, хүүхдүүд ч цахим орчинд дүрмийн алдаатай бичих болжээ. Гадаадын жуулчид ихэвчлэн уйгаржин Монгол бичгээр бичсэн ном сонирхдог. “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян”. Тиймээс үг үсгийн алдаагүй бичиж, үндэснийхээ бичиг соёлыг хамгаалж үлдэхийн төлөө энэхүү ажлыг хийдэг дээ.

Иргэн Ж.Нарангэрэл: Орчин цагийн хүүхдүүд ном уншихаа больжээ. Ном унших тусам хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлж, ухаан бодлыг нь тэлдэг. Тухайлбал “Онцгой эрх”, “Манан будан”, “Минжийн хангай”, “Цаг төрийн үймээн” гэх мэт олон сайхан ном бий. Хүүхдүүдийг эх оронч үзлээр зөв төлөвшилтэй хүн болж хүмүүжихэд Монголын түүх, соёлтой холбоотой ном нэн тустай. Үндэсний их баяр наадмын үеэр хуучны ном борлуулж байгаад туйлын баяртай байна.

 

Шог зураач А.Бат-Эрдэнэ: “ 35 жил шог зураг зурж байна. Олон жил баяр наадмаар ард түмнийхээ хөргийг зурсан. Шог зураг бол “хөвөнд боосон чулуу” шиг болохгүй зүйлийг алиа хошиноор харуулж, ухааруулдаг урлаг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийг баясгаж бас ухааруулдаг. Баяр наадмын үеэр ихэнх иргэд хуушуур идчихээд л буцдаг. Мөнгө төлөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд орох боломжтой хүн цөөхөн. Орсон ч багтаамж багатай. Тиймээс цэнгэлдэхийн гадна олон нийтэд зориулсан том дэлгэц байрлуулж, асар барьвал олон түмэнд тустай санагдсан шүү. Дараа дараагийн баяр наадамд үүнийг анхаарах хэрэгтэй санагддаг. Монголын наадам бүх нийтийн наадам байгаасай гэж бодох юм.

Уран бичээч Ш.Гэрэлсайхан: Аливаа бичиг соёл бол тухайн улс орны нүүр царай. “Эрдмийн дээж” болсон уран бичлэгийг Үндэсний баяр наадмаараа Монгол түмэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Наадамчин олон маань уламжлалт бичиг соёлоо хүндэтгэдэг мэддэг болсон нь анзаарагдаж байна. Хүмүүс ураг удам, нэр алдраа их бичүүлж авч байна.

Өмнөд Африкийн иргэн Грант Хилбэрт: Би аяласан улс орон бүрээсээ үндэсний уламжлал шингэсэн бугуйвч худалдаж авдаг. Одоогоор Мадгаскар, Зимбабве, Гана, Өмнөд Африк, зэрэг улын бугуйвч бий. Энэ удаад Монголоос бугуйвч авлаа. Би Монголд анх удаагаа ирж үндэсний баяр наадам үзэж байна. Бөх маш их таалагдлаа. Монгол өнө эртний түүхтэй хэдий ч би төдийлөн сайн мэдэхгүй. Энэ удаагийн аяллаар Монголын тухай мэдлэгээ тэллээ.

Монгол үндэсний хувцасны “Эгшиг цэцэг” дэлгүүрийн борлуулалтын менежер Э.Уянга: Манай дэлгүүр 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Баяр наадмын үеэр бол 4 дэх жилдээ бүтээгдэхүүнээ дэлгэж байна. Сүүлийн жилүүдэд залуус үндэсний дээл хувцсаараа гоёх болсон нь талархууштай. Наадам, Цагаан сар, Хурим найр гээд үндэсний хувцасны хэрэглээ нэмэгдэж байна.
Гадаадын жуулчид тэр дундаа эрэгтэйчүүд нь Монгол хувцас ихээхэн сонирхож, худалдаж авдаг. Наадам, Цагаан сараар үндэсний хувцасны үнэ өсдөг гэсэн ташаа ойлголт байдаг. Тийм биш шүү. Манай дэлгүүр л гэхэд 180-250 мянган төгрөгийн үнэтэй дээл, монгол цамцаа 150 мянга болгон хямдруулан борлуулж байна.
Б.Содгэрэл

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
А.ГАНБАТЫГ ЗХЖШ-ЫН ДАРГААР ТОМИЛЛОО
7 цаг    

ОН ГАРСАНААС ХОЙШ 56 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР НАС БАРЖЭЭ
8 цаг    

“ХЭВТҮҮЛ” ХӨДӨЛГӨӨНИЙХӨН ЭЭЛЖИТ ЖАГСААЛАА МАРГААШ ЗОХИОН БАЙГУУЛНА
9 цаг    

ЖДҮХС-Г ЦӨЛМӨСӨН ГИШҮҮД ЖИРИЙН ИРГЭДИЙГ ДООЁОЛЖ ЭХЭЛЖЭЭ
9 цаг    

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ 2019” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО.
9 цаг    

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮ ЦОНХООР УНАЖ, АМИА АЛДЖЭЭ
11 цаг    

ХЯНАЛТ ШАЛГАЛТАД НИЙТ 343 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАМРУУЛЛАА
12 цаг    

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХИЙСЭН ЭКО ТОРЫГ 400 ТӨГРӨГӨӨР АВААРАЙ
12 цаг    

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ ЯЛ ШИЙТГҮҮЛЖЭЭ
12 цаг    

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 10 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
12 цаг    

ЖДҮХ САНГИЙН ЗЭЭЛИЙГ ХЭРХЭН ОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
12 цаг    

С.ЭРДЭНЭ: Л.БОЛД МАНАЙ НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАГДААГҮЙ БАЙГАА
12 цаг    

ДУУЧИН НАРА ХҮҮГИЙНХЭЭ ААВЫН ЖИНХЭНЭ ТӨРХИЙГ ИЛ БОЛГОЛОО
12 цаг    

ПРОКУРОР Ё.САГСАЙТАЙ ХОЛБООТОЙ НУУЦ БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЛЭЭ /БИЧЛЭГ/
13 цаг    

Х.БОЛДБААТАР: ЦАГДАА НАР АРХИВ РУУ ОРЖ ҮЗЭЭД, 10 ЗУРАГ АВЧ ЯВСАН
14 цаг    

СУРАГЧ ХҮҮХДҮҮД РОБОТ АВТОБУС УГСАРЧ СУРЛАА
14 цаг    

ӨНӨӨДӨР МОНГОЛ ХҮН САНСАРТ НИССЭНИЙ 38 ЖИЛИЙН ОЙН ӨДӨР
14 цаг    

ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСЧЭЭ
15 цаг    

НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
15 цаг    

МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТ МАРГААШ ЭХЭЛНЭ
15 цаг    

ӨНӨӨДӨР “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
15 цаг    

ЧУУЛГАНААР АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
15 цаг    

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР КАЗАХ ТҮМЭНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
15 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
15 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 0-2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
15 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
15 цаг    

ТАВАН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
1 өдөр    

21 НАСТАЙ ЗАЛУУГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ДЭЭР ХУВИАРЛАСАН НЬ ҮНЭН ГЭВ
1 өдөр    

АЛЬ ДҮҮРГҮҮД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭВ?
1 өдөр    

"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК КАНАДЫН МЭРИТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
1 өдөр    

ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 өдөр    

Н.ЭНХБАЯР: БИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ
1 өдөр    

АВРАГЧИД 84 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙВ
1 өдөр    

УЕП-ЫН ОРЛОГЧИД Ш.ЭРДЭНЭБИЛЭГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
1 өдөр    

СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
1 өдөр    

“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
1 өдөр    

Ц.НЯМДОРЖ: Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
1 өдөр    

“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
1 өдөр    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
1 өдөр    

ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
1 өдөр    

ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
1 өдөр    

ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
1 өдөр    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
1 өдөр    

ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
1 өдөр    

ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.