Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ҮНДЭСНИЙ АХУЙ, СОЁЛЫН ОНЦЛОГИЙГ ХАРУУЛСАН УРЛАГИЙН ТОГЛОЛТООР МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-07-11 14:53:14
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр 11.10 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд утга төгөлдөр, сүр жавхлантайгаар эхэллээ.

Эх түүх, ёс заншлаараа дэлхийд данстай, туурга тусгаар Монгол Улсын түүх, өв уламжлал, сүр хүчийг илтгэн харуулсан уран сайхны тоглолтоор эхэлдгээрээ “Монгол наадам”-ыг наадамчин олон төдийгүй гадаадын зочин, гийчид, жуулчдын сонирхлыг ихэд татдаг билээ. Жилийн жилд наадамчин олныг гэгэлзүүлж, Монгол хүн бүрийн эх орноо гэсэн чин сэтгэлийг бадраан баясгадаг энэхүү тоглолтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулжээ. Өнгөрсөн хоёр жил наадмын нээлтийн тоглолтын найруулга Монгол Улсын Тусгаар тогтнол, түүх, домгоороо бахархах агуулгатай байсан бол энэ удаагийнх бүтээн байгуулалт, нөр их хөдөлмөр бүтээл, үндэсний бичиг соёл, байгаль эх, газар шороогоо дээдэлсэн 9 хэсгээс бүрдсэн тоглолт байв.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэгт байрласан 20 хөхүүртэй айраг бүлэх сүрт чимээгээр эхэлж, он цагийн хэлхээс болсон 12 жилийн бэлгэдлүүдийн жагсаалаар үргэлжлэв. Энэхүү 12 жилийн бэлгэдэлтэй түүхэн үйл явдлыг товчоолон үзүүлэв. Тухайлбал, Монголын түүх, утга зохиолын ноён оргил болсон “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг 1240 оны хулгана жил зохиосон бол Монгол Улс 1961 оны үхэр жил НҮБ-ын гишүүн орноор элссэн, Их эзэн Чингис хаан 1206 оны бар жил Их Монгол улсыг байгуулсан түүхийн жимээр наадамчин олон аялав. Төгсгөлд нь Монголын төрт ёс мөнх оршихыг бэлгэдэж, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” үсэг төв талбайн голд тодрон мөнхрөв.

Харин хоёр дахь хэсэгт Монголын ахуй амьдрал, соёл урлагийн түүхийг товчоолон үзүүлэв. Наадмын талбайд барьсан эртний урц, овоохойн гадаа манан татаж, цаа буга давхилдан, бөө удгад онгодоо дуудан цамнана. Улмаар Төв урцад, цаашлаад бүх урцад шинэ хүүхэд мэндлэх дуун хадаасан нь Монголчууд улам үржин тэлж өсч хөгжих ирээдүйгээр үл тасрахыг бэлгэджээ. Төв талбайн дунд бөөлөх 90 бөө, түүнийг хүрээлэн хүүхдээ тэврэн зогссон 70 ээж, 400 адуучин залуугийн тойрон бүжиг наадамчин олныг баясгаж байлаа. Энэ үеэр хөтлөгчид Монголын түүх, соёл, уламжлалыг шүлэглэн өгүүлснээр өндөрлөв.

Харин гутгаар хэсэги “Нүүдэлчин ард түмний 4 улирлын жаргалтай амьдрал гэрэлтвэй” сэдвийн хүрээнд үргэлжилсэн. Өвлийн улиралд хос залуус голын хөвөөгөөр зугаалж, үхэр тэргэндээ мөс ачиж буйгаар эхлэн, цөн түрж голын ус хоржигнох, цэцэг ногоо дэлгэрч, төлийн дуу цангинан, усны шувуудын ганганах чимээ нь яг л хавар ирсэн мэт. Улмаар ноос савах, сур элдэх, эмнэг хангал сургах зэрэг малчин түмний ахуй амьдралаар зуныг дүрсэлж, залуу хосууд гэрээ барьж хурим найрээ эхэлж буйгаар намрыг дүрсэлсэн хэсгээр үргэлжлэв.

Монгол ардын үлгэрийн баатар Боролдой хүү хүлэг морьтойгоо наадмын талбайд хүрэлцэн ирснээр “Эрийн гурван наадамтай Монголын их баяр цэнгэл дуурсвай” дөрөвдүгээр бүлэг эхэлсэн юм. Шилбүүр унан давхих 100 хүүхдийн уралдаан, сур харваа, хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж Үндэсний бөхийн өргөөнөөс тогтмол зохион байгуулдаг “Хуурнин шуугигч” тэмцээний оролцогч балчир бөхчүүд эр бяраа үзсэн наадамчин олны өхөөрдөлийг төрүүлж сонирхлыг татав. Энэ үеэр үндэсний бөхийн аварга цолтнууд, эрхий мэргэн харваачид, Галшар, Тэсийн гол, Арвагар хээр, Чонон хээр зэрэг бахархалт хурдан удмын хүлгүүд цэнгэлдэхийг тойрон цомбон туурайгаар газар сэжлэн байв.

Эртний төр, шашны шинжээч, мэргэд Алтан тэвшийн хөндийг ард олонд ээлтэй, амьдрал бужигнасан газар болохыг зөгнөсөн тухай хөтлөгчийн шүлгээр “Хүн чулууны хонхорт бүтээн байгуулалтын их давалгаа сүндэрлэвэй” тавдугаар бүлэг эхлэв. Энэ хэсэгт өмнөх дөрвөн үзүүлбэрт оролцсон уран бүтээлчид нэгдэж, “Алтан тэвшийн хөндийд очиж, аж жаргалтай амьдралыг бүтээцгээе” хэмээн уриалснаар үргэлжилж, Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, агаарын болон төмөр зам, автозамын тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ололт амжилт, их бүтээн байгуулалтыг илэрхийлсэн үзүүлбэрээр өндөрлөв.

“Торгоны зам”, “Цайны зам”, “Их нүүдлийн замаар аялж буй гурван улсын иргэд нэг цэгт огтлолцон уулзаж, улмаар эдүгээ дэлхийн даяршлыг Монгол түмэн эхлүүлж буйгаар “Энх-Амгаланг тогтоож, Торгоны замыг хөгжүүлвэй” зургадугаар бүлэгт Гурван замын худалдаачдын их найр, худалдаа наймаа үргэлжэх явцад гэнэт дээрэмчид довтлох бөгөөд Монголын 5 дайчин эр тэднийг тосон байлдаж, устгаж буй үйл явдлаар үргэлжиллээ. Тулааны дараа дайчид хувцсаа эх спортын өмсгөлөөр сольсон бөгөөд олимпийн медальт аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, мөнгөн медальт О.Гүндэгмаа, паралимпийн байт харвааны аварга Д.Баатаржав, хүрэл медальт С.Батцэцэг нар байсан нь үзэгчдэд барьсан нэгэн гэнэтийн бэлэг байлаа.

Төв цэнгэлдэхийн төв талбайд 700 цэрэг жагсаж, Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг уншиж, Монгол орны үзэсгэлэнт байгаль, арвин их баялгийг магтан дуулснаар долдугаар хэсэг буюу “Монголын сайхан орон өнө мөнх оршвой” бүлэг эхлэв. Хар сарнай хамтлаг “Миний нутаг” дууг үзэгчдийн хүртээл болгож, наадамчин олны эх оронч, үндсэрхэг үзлийг бадраагаад авав.

Наадмын талбайд байрлах Шилийн богд ууланд 100 залуу Эрийн хийморийн тангараг өргөлөө. Улмаар 100 эмэгтэй, 100 эрэгтэй болон 100 хүүхэд гэр бүлийн аз жаргал, ариун нандин харилцааг харуулсан үзүүлбэр үзүүлж, жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Баярцэцэг Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин хүү Б.Бат-Энэрэл нар “Дэлхий ээж” дуугаар наадамчин олны сонорыг мялаав. Ингэснээр “Гэр бүлийн аз жаргал, амар амгалан, үнэнч хайрын бэлгэдлийн дуулал орвшвой” наймдугаар бүлэг төгсөв.

Хилийн цэргийн алба хаагчид Монгол Улсын дархан хилээ эргэн, хилийн тэмдгүүдээ шалгаж буйгаар Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг төгсгөл хэсэг эхэллээ. Хилийн цэргүүд “Монгол Улсын дархан хил амар амгалан байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгад илтгэл өгснөөр Хурд хамтлаг “Эх орон” дуугаар Төв цэнгэлдэхийг доргиож олныг омогшуулав. Улмаар нисдэг дроноор Монгол гэрийн тооныг дээш өргөн хөөргөж, 81 тууз татав. Энэ нь Монгол түмэн нэгэн дээвэр дор, эв найртай аж төрж, хөгжин дэвшихийн бэлгэдлийг илтгэсэн. Ийнхүү цэргийн анги, нэгтгэлүүд, Олимпийн алдартнууд, бөхчүүд, харваачид, лам хуврагууд , Монгол костюмсын загвар өмсөгчид болон Өвөр Монголын үндэстэн ястны төлөөллийн баярын жагсаалаар наадмын нээлтийн ажиллагаа өндөрлөв.

Баяр наадмын нээлтийн ёслолын тоглолтод манай урлаг соёлын алдартнууд, соёл урлагийн байгууллагууд, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтнууд нийлсэн 2000 гаруй хүн оролцов.
Ч.Ариунболд

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
С.ЛАВРОВ, М.ПОМПЕО НАР АНХ УДАА ХУВИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
50 минут    

В.ПУТИН, Д.ТРАМП НАР ГАНЦААРЧИЛСАН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
50 минут    

ЦАГААЧДААС БҮРДСЭН БАГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
51 минут    

Засгийн газар ажиллаж байна
1 цаг    

В.ПУТИН АНУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАХААР ХЕЛЬСИНКИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
1 цаг    

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН МЕТРОНЫ БУУДЛУУДЫНХАА НЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ
1 цаг    

"КЛУБУУДЫН ДАШТ-2019” ХЯТАДАД БОЛЖ МАГАДГҮЙ
1 цаг    

ОРОН НУТГИЙН ЗАМ, ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
1 цаг    

1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2 цаг    

Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав
2 цаг    

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭЭР 179 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2 цаг    

“ӨНГӨТ ӨДӨР” ӨДӨРЛӨГ ӨВЧТӨНҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ ОЛГОВ
2 цаг    

ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ, УИЛЬЯМ НАР Д.ТРАМПТАЙ УУЛЗАХААС ТАТГАЛЗЖЭЭ
2 цаг    

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ГАР УТАСНААСАА ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛНО
2 цаг    

ДА ХҮРЭЭ АВТО ХУДАЛДААНЫ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

ЯПОНД ҮЕРИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
2 цаг    

СИЧУАНЬ МУЖИД ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС НИСЛЭГҮҮД ЦУЦЛАГДЖЭЭ
2 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ НЭЭЖЭЭ
2 цаг    

Баян-Өлгий аймагт үер бууж 275 айлын гэр, хашаа усанд автжээ
2 цаг    

ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОН НААДАМЧИН ОЛОНДОО
3 цаг    

ДАШТ-ИЙ ҮЕЭР ОЛОН ТООНЫ ЦАХИМ ХАЛДЛАГА БОЛЖЭЭ
4 цаг    

МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС ЗУРГААН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
4 цаг    

УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН ШИНЭ ЭРЭМБЭ
4 цаг    

Б. НАРАНТУЛГА: УРЛАГ НЬ ХҮНИЙ ГАДНАА ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГГҮЙ ДОТООД МӨН ЧАНАРЫГ ГАРГАЖ ӨГДӨГ
4 цаг    

ЗАЛУУ ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА
4 цаг    

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО 28 ЖИЛИЙН ТООН МЭДЭЭЛЛИЙГ ЭМХЭТГЭЖЭЭ
5 цаг    

ЗАЛУУЧУУД ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
5 цаг    

ДУУЧИН Ч.БАДРАЛ “GOLDEN STAR-2018” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛОВ
5 цаг    

УМАРД СОЛОНГОС ХОРИГДЛУУДАД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛНЭ
5 цаг    

БАЯР НААДМААР 9700 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖЭЭ
5 цаг    

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ ДАРХАН, СЭЛЭНГИЙН ЗАМД ГАРАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖ БАЙНА
5 цаг    

ОЙН САНГ ХАМГААЛАХ НЭРИЙДЛЭЭР АМРАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛСАН БАЙЖЭЭ
5 цаг    

ШИНЭЭР СОНГОГДСОН МЕКСИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ САР БҮР АВАХ ЦАЛИНГИЙНХАА ХЭМЖЭЭГ ЗАРЛАЖЭЭ
5 цаг    

1,5-2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
5 цаг    

ОЛОН МЯНГАН НИСЭХ ОНГОЦ ШИНЭЭР ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ
5 цаг    

МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ: АВЬЯАС ЧАДВАРТАЙ НЬ БУС АЗ ХИЙМОРЬТОЙ НЬ БАЯЖДАГ
5 цаг    

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ДАШТ-2018 НӨЛӨӨЛӨХ НЬ
5 цаг    

ОРХОН АЙМАГТ ХҮҮХЭД БОЛОН ӨНДӨР НАСТАНД ЗОРИУЛСАН ШҮДНИИЙ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА
5 цаг    

Н.Алтанцэцэг: Миний амьдралдаа эрхэмлэдэг чанар бол эмэгтэй хүний их сайхан, зөөлхөн зан юм
6 цаг    

"ДАШТ-2022" ТЭМЦЭЭНИЙ БАМБАРЫГ КАТАРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
6 цаг    

БАЯН-ӨЛГИЙД 270 ГАРУЙ АЙЛ ҮЕРИЙН УСАНД АВТЖЭЭ
6 цаг    

САЙНШАНДАД ГЭР БҮЛИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЖ БАЙНА
6 цаг    

ДОРНОГОВЬД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
6 цаг    

ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДИЙГ УРАМШУУЛАВ
6 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА
6 цаг    

ДУУТ СУМАНД СҮҮ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ БАЙГУУЛАГДАЖ, МАЛЧИД ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ БОЛЛОО
6 цаг    

ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГИЙН ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨСӨН “ДАШТ-2018” ХЭД ХЭДЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ
6 цаг    

"БИД МАРТАХГҮЙ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
7 цаг    

АХУЙН ОСЛООР НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ
7 цаг    

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД АНХ УДАА “PRESS ROOM” АЖИЛЛУУЛАВ
7 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.