Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-11 11:05:00
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бахархах түүх, омогших алдар, хайрлах эх орон нэгтэй, элгэн садан монголчууд аа,

Та бүхэндээ Тулгар төрийн 2227, Их Монгол Улсаа байгуулсны 812, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Монгол түмний гайхамшигт соёлын нэгэн тод илэрхийлэл, даян дэлхийд биднийг Монгол гэж танигдуулдаг эртний уламжлалт баяр МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна. Монгол наадам бол зөвхөн баяр цэнгэл биш, ёс бэлгэдлийн, утга соёлын цогц бүрэлдэхүүн юм.

Энэ жилийн наадмыг Та бид улсаа хөгжүүлж, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох эрхэм зорилгынхоо төлөө томоохон алхам хийсэн амжилтаар угтаж байна.

Тасралтгүй уруудаж байсан эдийн засаг тасралтгүй өсөж байна.

2017 оны эхний хагас жилд 676.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын орлого өмнөх оныхоос 842.6 тэрбум төгрөгөөр өсчээ.

Гадаад худалдааны бараа эргэлт 1.3 тэрбум америк доллараар нэмэгджээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөг болж, 2017 оны мөн үеэс 24.6% хувь өслөө.

Хууль тогтоох дээд байгууллага УИХ арав гаруй жил ярьж, маргасан Тавантолгойн нүүрсний ордын талаар түүхэн чухал гэж хэлж болохуйц Тогтоол баталснаар ирэх онуудад эдийн засаг 10-аас дээш хувь өсөх боломж бүрдлээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг 80 хувьд хүргэлээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх хугацааг 10 жилээр сунгалаа.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Эх оронч үзэл, улс үндэстнээрээ бахархах сэтгэл, сайхан ирээдүйг бүтээх эрмэлзлээр монгол хүн бүр бялхам дүүрэн байгаа гэдэгт би итгэдэг. Тийм маргаашийг бүтээж чадна гэдэгтээ бас, эргэлздэггүй ээ.

Цөөхүүлээ хэрнээ олуулаа юм шиг том орон бол Монгол билээ. Бидний энэ хүч чадлын эх сурвалж нь зөвхөн эв нэгдэлдээ байдаг. Тиймээс эвийг эрхэмлэж, талцал хуваагдлаас хол байх нь эцэг дээдсийн захиж үлдээсэн алтан сургаал билээ.

Аливаа сайн үйлс, бүтээх эрмэлзэл бүхнийг дэмжиж, гагцхүү хууль ёс, үнэн шударга засагласан нийгмийг бүтээхийн төлөө шамдацгаая.

Монгол түмэн минь дэлхийд ганцхан монгол наадамдаа дэлгэр сайхан наадаарай.

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.

Эрдэм төгс иргэнтэй, ирээдүй маргааш нь гэрэлтэй Монгол Улс маань мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ТРАМП, АБЕГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
8 цаг    

PIXAR-ЫН ЗАХИРАЛ DISNEY-Д ИРЭЭД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛТ
8 цаг    

“ШАР ХАНТААЗТАН"-УУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
8 цаг    

ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД НЭГДҮГЭЭР САРД 6,124 ХҮҮХДЭД РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОЖЭЭ
8 цаг    

АТМ МАШИНААС МӨНГӨ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
8 цаг    

“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
10 цаг    

ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
13 цаг    

Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ТҮРҮҮ БӨХИЙН БАЙГАА “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГАД БЭЛЭГЛЭВ
14 цаг    

ЕВРОПЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
14 цаг    

"ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ" ДУУНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
14 цаг    

АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
15 цаг    

НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР ЯВАГДАНА
15 цаг    

УЛААНБААТАРТ 06-08 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
15 цаг    

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
15 цаг    

Монгол Бадарчин Амайгийн өвөрмөц болзоо бүтэлгүйтжээ
1 өдөр    

НӨАТ-ЫН СУГАЛАА МАРГААШ ЯВАГДАНА
1 өдөр    

ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
1 өдөр    

У.ХҮРЭЛСҮХ: С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
1 өдөр    

“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
1 өдөр    

УУРАГ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТОСНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
1 өдөр    

ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
2 өдөр    

Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ХАРАНХУЙ ХАД” ДӨРВӨН АНГИТ СИМФОНИ ЧУУЛБАР ХЭРХЭН БҮТСЭН БЭ...
2 өдөр    

МОНГОЛ КОМПАНИ АНХ УДАА ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
2 өдөр    

“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
2 өдөр    

ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ
2 өдөр    

МИАТ-ИЙН ОНГОЦНООС ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛРЭЭГҮЙ УЧИР ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛ ШИНЭ ХҮНЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
2 өдөр    

ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ ӨВӨР МОНГОЛЫН АВАРГА БАЯРБААТАРТ ЗОЛГОЖЭЭ
2 өдөр    

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН “ЭРЧИМ” БАГ БНАСАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
2 өдөр    

"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
2 өдөр    

ИНЧЕОН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦОНД ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ
2 өдөр    

ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨЧИХӨӨД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
2 өдөр    

ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
2 өдөр    

Н.БАЯРТСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨХ БААРАГГҮЙ 5 ҮНДЭСЛЭЛ
2 өдөр    

ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
2 өдөр    

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ "KFC, PIZZA HUT"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХЭЛД НЬ ЗОГСООЁ!
2 өдөр    

ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2 өдөр    

ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР
2 өдөр    

АШУҮИС ЭМНЭЛГИЙН БАРИЛГАА ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛООД БАЙНА
2 өдөр    

МОНГОЛД АНХ УДАА УМАЙН САЛСТ ДАВХАРГЫГ ӨНДӨР ДАВТАМЖИТ РАДИО ДОЛГИОНООР ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛЭЭ
2 өдөр    

ПАРЛАМЕНТЫН НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
2 өдөр    

НӨХӨН СОНГУУЛЬД ДЭВШИХ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨНӨӨДРИЙН ДОТОР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАНА
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАНА
2 өдөр    

ШҮҮХИЙН АЖИЛТАН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ
2 өдөр    

МЕНИНГИТИЙН ВАКЦИНЫГ 13500 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА
2 өдөр    

ОДДЫН БУДАГГҮЙ ТӨРХ
2 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
2 өдөр    

УЛААНБААТАР ХОТОД 10-12 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.