Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“АЖИЛСАГ МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-11 11:04:14
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын зорилтод иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан тогтвортой ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тодорхойлсон байдаг. Төрийн бодлогоор мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж улмаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад илгээн дадлагажуулж, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилсан билээ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон юм.

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилтыг дэвшүүлээд байгаа аж.

УИХ-ын гишүүн, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва өнөөдөр (2018.07.10) БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбоо болон Хүнс, технологийн политехник коллежийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд шинээр байгуулагдаж буй Талх, нарийн боовны мэргэжлийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Уг лаборатори нь “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй эхний томоохон ажлуудын нэг бөгөөд талх, нарийн боов бэлтгэхэд зориулагдсан орчин үеийн 15 нэр төрлийн 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.

УИХ-ын гишүүн, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг ойлгуулах, суурийг нь тавих үүднээс бид гурван жилийн өмнөөс олон улсын хөдөлмөрийн зах зээлийг судалж үзээд хамгийн гол цөм нь өндөр түвшний мэргэлжлийн ажилтны эрэгт хэрэгцээг хангах хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Ингэхийн тулд хүн бүр ажилтай байх хэрэгтэй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангах нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой. Хуучирсан тоног төхөөрөмж, технологиор суралцсан хүүхдүүд эргээд зах зээл дээр гологддог. Германд нарийн мэргэжлийн 320 мэргэжил байдаг. Харин Монголд одоогоор 30-аадхан мэргэжлийг сургаж байна. Мэргэжил бүхэн сайхан гэдэгтэй адил мэргэжлийн нарийн боловсон хүчин бэлтгэх ёстой. Гэхдээ бид цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх нь амин чухал хөшүүрэг юм. Хэчнээн үнэтэй, орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлээд түүн дээр ажиллаж чадах боловсон хүчингүй бол тэр техникүүд зэвэнд идэгдэж, тоосонд дарагдаж, ид шидийг үзэж чадахгүй өнгөрнө. Бид 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж тусламж, хөнгөлөлттэй зээл өгсөөр л ирлээ. Гэвч ахиц тааруухан байна. Тиймээс л миний бие үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ төр бодлогоор бэлтгэе гээд байгаа юм. Нүдээрээ харж, гараараа хийж, технологи, ноу хау сурсан хүн Монголдоо ирээд зүгээр суухгүй. Тэд харин харснаа, мэдснээ, сурснаа, бодсноо хэрэгжүүлнэ. Энэхүү дэлхийн хэмжээний хүнсний технологийн тоног төхөөрөмжтэй талх, нарийн боов үйлдвэрлэлийн сургалт явуулах иж бүрэн лабораторийг БНСУ-ын Инженерүүдийн нэгдсэн холбоо болон Мэргэжлийн ур чадварын холбооноос анхны суурилуулалтаас нь эхлээд дадлагажуулах сургалт хүртэлх үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаад талархалтай байна. Мөн Монголд байхгүй байсан зарим тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна. Энэхүү ажлыг эхлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жун болон тус яамны хамт олонд, эдгээр мэргэжлийн холбоодын удирдлагуудад талархал илэрхийлье” гэв.

Хүнс, технологийн политехник коллеж 1100 орчим суралцагчидтай бгөөд 100 орчим нь талх, нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг байна. Мэргэжилтэй ажилтнаас магистрийн зэрэг олгох хүртэлх шаталсан сургалт явуулдаг тус коллежийн энэхүү дадлагын лаборатори ашиглалтад орсноор хот, хөдөөгийн 14 мэргэжил сургалтын төвүүдийн багш, суралцагчдыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, үйлдвэрлэлийн болон зах зээлийн эрэлттэй нийцсэн технологийг эзэмшүүлнэ. Энэ сарын сүүлээр БНСУ-аас багш нар ирж сургалт явуулахаар болсон гэдгийг тус коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ онцлов.

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох аж.

2030 онд гэхэд 20000-30000 мэргэжилтэй ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эзэд, 5000 нарийн мэргэжлийн, дэлхийд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүд бэлтгэх зорилт тавьж байгаа.

Уг нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин, Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.