Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛ ВЬЕТНАМЫН ГХЯ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-10 11:18:41
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг энэ оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол, Вьетнамын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг нар тус тус төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцаж ГХЯ хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах, олон улс, бүс нутгийн болон НҮБ, олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тус тус санал солилцов.

Хоёр тал Монгол, Вьетнамын улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг 2019 онд хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Парламент болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, хууль сахиулах болон БХЯ-дын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, Гадаад харилцааны яам, БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын үед байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Вьетнам Улсын туршлагаас судлах монголын ажлын хэсгийг халуун дотно угтан авч ололт амжилтаасаа харамгүй хуваалцсанд вьетнамын талд талархал илэрхийлээд туршлага судлах сургалтыг Монголын холбогдох яам, байгууллагуудын мэргэжилтнүүдийн дунд үргэлжлүүлэн зохион байгуулах санал тавив.

Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортлох нөхцлийг бүрдүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын эрсдлийн үнэлгээний ажлын хэсгийг ирэх 8, 9 дүгээр сард солилцох, Төв банк, Гаалийн байгууллагуудын хэлхээ холбоог урагшлуулах, Газрын тосны салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр тал боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал, олон нийтийн байгууллага болон аймаг, хот хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Вьетнам Улс Монгол Улсыг олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд болон Ази, номхон далайн интеграцид нэгдэхэд дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж дэд сайд Ле Хоай Чунг илэрхийлэв.

Айлчлалын үеэр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт бараалхаж, Хо Ши Миний нэрэмжит Нийслэлийн 14-р дунд сургуульд зочилж, Хо Ши Минийн хөшөөнд цэцэг өргөв.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
19 минут    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
24 минут    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
35 минут    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
47 минут    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
58 минут    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
1 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
1 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
1 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
16 цаг    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
19 цаг    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
19 цаг    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
19 цаг    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
19 цаг    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
19 цаг    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
19 цаг    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
19 цаг    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
19 цаг    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
19 цаг    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
19 цаг    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
20 цаг    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
20 цаг    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
20 цаг    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
20 цаг    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
20 цаг    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
20 цаг    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
20 цаг    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
20 цаг    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
20 цаг    

Томи, Жерри: Хүмүүс хар тамхи хэрэглэчихсэн юм уу гэж асуудаг
20 цаг    

Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ
20 цаг    

Дуучин Темпо: Микс гэж ямар хамтлаг байсан юм?
20 цаг    

С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
20 цаг    

Гөлөглөсөн нохой нярай хүүхдийн цогцос зууж явжээ
20 цаг    

”Mongol HD” телевизийн захирал Ч.Номин телевизийн салбарыг орхихоор шийдэв үү
20 цаг    

Гавж Д.Нямсамбуу: Бүх үнэт зүйл нь өнгө мөнгө болчих юм бол авилгалыг буруутгах утгагүй болчхоод байна
20 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛД ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
21 цаг    

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
21 цаг    

ХЯТАДЫН ТАНСАГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН 20 ДАХИН ҮНЭ ХҮРСЭН НУУЦ
22 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
22 цаг    

УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ХҮЙТЭН
23 цаг    

Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР Ч ОГЦОРЪЁ, УИХ Ч ТАРЪЯ
23 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
1 өдөр    

Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
1 өдөр    

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
1 өдөр    

СИ ЖИНЬПИН: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ
1 өдөр    

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
1 өдөр    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
1 өдөр    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.