Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

УИХ-ЫН ДЭД ДАРГА Я.САНЖМЯТАВ БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-09 18:08:00
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өнөөдөр (2018.07.09) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунгийг хүлээн авч уулзав.

Монгол, Вьетнамын хооронд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга онцлоод, БНСВУ-ын Дэд ерөнхиийлөгч Данг Тхи Нгок Тхинь 2017 онд, УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны 01 дүгээр сард БНСВУ-д хийсэн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх бэхжүүлэхэд ач холбогдолтой болсныг тэмдэглэлээ. Мөн тэрбээр хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа холбоо бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг илэрхийлсэн юм. Парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурал БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Хүүхэд, залуус, соёл, боловсролын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлээ ханган ажиллаж буйг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав дуулгаад хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих, харилцааг өргөжүүлэх, гишүүдийг харилцан айлчлуулж туршлага солилцох, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа тэмдэглэв.

Ноён Ле Хоай Чун, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлээд УИХ-ын дэд даргыг найрсагаар хүлээн авч зочилсонд талархал илэрхийлэв. Дэлхийн улс орнууд маш хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед Вьетнам, Монгол хоёр улс тал бүрийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тодорхой чиглэлээр туршлага солилцох бололцоо буйг ноён Ле Хоай Чун тэмдэглэн хэллээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо амжилттай болж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж, боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн тус тус харилцан нийлүүлэх зэрэг олон чухал шийдвэр гаргасныг УИХ-ын дэд дарга дурдав. Шийдвэрийг бодит ажил хэрэг болгохтой холбогдуулаад хоёр талаас харилцан нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний хүнсний эрүүл ахуйн гэрчилгээг эцэслэн тохирох яриа хэлцээг эхлүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг ойрын хугацаанд харилцан солилцож хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн.

Вьетнам улс ихээхэн хэмжээний үхрийн махыг Шинэ Зеланд Улсаас импортолдог, Монгол Улс цэвэр, чанартай үхэр, хонины мах экспортлох бололцоотойг дэд сайд Ле Хоай Чун тэмдэглээд хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр бүхий л боломжийг эрэлхийлэх, хоёр талын хооронд экспорт, импортын худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах зүйтэй гэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, хуулийн дагуу тэдний эрх ашгийг хамгаалах талаар анхаарлаа хандуулах нь зүйтэй хэмээн санал нэгдсэн.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.