Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Нинжа нарын бүлэглэл нутгийн иргэдийг ашиглаж алтны ордууд руу улайрч байна

НИЙТЛЭСЭН: 2018-07-09 13:12:03
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын долларын нөөцийн бараг ерэн хувь нь уул уурхайгаас орж ирдэг гэж эдийн засагчид онцолдог. 2020-2024 онд төлөх бондуудын их хэмжээний төлбөрийг доллартай байж давна гэсэн сануулгыг ч шинжээчид өгөөд эхэлчихсэн.

Долларын нөөцөд шууд нөлөөлдөг металл бол алт. Алтны төслүүдээ хэрэгжүүлээд байвал валютын нөөцөө өсгөх боломжтой.

Их хэмжээний доллар олох ганцхан салбар нь уул уурхай, байгалийн баялгаасаа олсон мөнгөөрөө бусад салбараа хөгжүүлэх боломжтой гэсэн гаргалгааг эдийн засагч бүр хэлдэг. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөрөнгө оруулалт татахын тулд уул уурхайгаа хөгжүүлье, Таван толгойгоо хөдөлгөе гэж зориод явж байна. Монгол банк ч алтны нөөцдөө онцгой анхаарч буй. Гэтэл зарим сайд нар тэс хөндлөн юм яриад сууж байна. Алт олборлуулахыг зогсоогоод өгөөч гэж нутгийнх нь иргэд тэдэнд хандаад байгаа юм. Нутгийн иргэд ч гэж дээ, татвар төлөлгүйгээр алт ухаж байгаль сүйтгэдэг нинжа нарын сүлжээ, уул уурхайн компаниудыг дарамталж мөнгө сааж амьдардаг иргэний нийгмийнхний явуулгаар аймгийн хэдэн иргэд захиа бичиг явуулсан төдий л хэрэг. Алтны олборлолтыг зогсоогоод өгөөч гэсэн хэдэн хүний хүсэлт гаргах төдийд төрийн сайд нь толгой дохиод сууж таарахгүй л дээ. Засгийн газар нь уул уурхайгаа хөгжүүлэх ёстой гээд зүтгэж байхад нөгөө талд нэг сайд нь уул уурхайгаа зогсооё гэсэн иргэний нийгэм, нинжа нарын хүсэлтэд нааштай хандаж болохгүй. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах учиртай институци.

"Өдрийн сонин"-ы өнгөрсөн долоо хоногийн дугаарт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболд Баянхонгорын иргэдийн уул уурхайн компанийн эсрэг тэмцэж байгаа явдлыг "Сүүлийн гурван тохиолдол алтан дээр байгааг анхаарах хэрэгтэй. Нинжа гэдэг асуудал сүлжээ, гэмт хэргийн бүлэглэл маягтай болсоны л нотолгоо. Хаана алт байгааг сонсоод л хөдөлдөг болсон. Лицензээ ном журмаар нь авч, татвараа төлөөд ажиллая гэсэн компаниудын үйл ажиллагааг гацаагаад байгаа шалтгаан нь ердөө энэ. Компанийн үйл ажиллагааг эсэргүүцээд ямар нэг байдлаар удаашруулах тактик хэрэглээд байна л даа. Тэр хойгуур нь ямар нэгэн байдлаар нинжа оруулдаг арга руу орчихлоо. Иргэний нийгмийнхэн уул уурхайг эсэргүүцээд байгаа хэрэг огтхон ч биш. Өрсөлдөөн яваад байгаа хэрэг. Хууль ёсны уул уурхай, хууль бус уул уурхайн дунд өрсөлдөөн яваад байна" хэмээн дүгнэсэн харагдсан. Жинхэнэ үнэн нь энэ л дээ. Монголд хоршооллын хэлбэрээр ажиллаж улсад татвар төлдөг гар аргаар алт олборлогч 8000 орчим байдаг бол татвар төлдөггүй, байгаль сүйтгэдэг нинжа нарын тоо 40, 50 мянгаар яригддаг. Ард нь нөлөөтэй хүмүүс байдаг учраас нинжа нар амь бөхтэй оршсоор өнөөдрийг хүрсэн. Нинжа нарын ертөнц хуульд захирагдахаа нэгэнт байчихсан гэж нутгийн иргэд ярьдаг юм билээ. Саяхан гэхэд л Баянхонгорт нинжа нарын хариуцлагагүй байдал, хоорондын маргаан муудалцаанаас болж гурван хүний амь нас шороонд даруулж сүйджээ. Уул уурхайн компанид осол гарч хүний амь эндсэн бол улстөрчид лав л дуугүй суухгүй. Гэтэл хууль бус нинжа нараас болж эрдэнэт хүний амь эрсэдчихээд байхад үг хэлж байр сууриа илэрхийлэх гишүүн гарсангүй. Ийм том хэрэг гарчихаад байхад Мэргэжлийн хяналтынхан ирээд зөвлөмж өгсөн төдий болоод явчихсан гээд бод доо. Төр нинжа нараа ингэж өөгшүүлж байна. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт гацалтад орчихоод байгаа. Арай гэж гадны хөрөнгө оруулалт татаж, хуулийн дагуу холбогдох зөвшөөрлүүдээ авч үйл ажиллагаа явуулж буй компаниуд гэмт хэргийн шинжтэй бүлэглэл болж хувирсан нинжа нарын шантаажин дор ажилладаг нь нууц биш. Мөнгө хардаг хүмүүс ингээд зогсохгүй.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгэм, хөдөлгөөнийхний мөнгө шантаажилж авдаг компаниудын эхэнд уул уурхайн компаниуд байдаг. Дээр нь нутгийн ИТХ-ынхан нэмэгдэнэ. Эхлэл, төгсгөлгүй их мөнгөний шантааж сүүлдээ бүр хэрээс хэтэрсэн гэж уул уурхайн компаниудын захирлууд ярьдаг. Ийм шалтгаанаар уул уурхайн компаниуд Баянхонгорт үйл ажиллагаагаа явуулах боломжгүйд хүрээд байна.

Уг нь эсэргүүцэлтэй тулгарсан уул уурхайн компаниудад төр өөрөө лиценз, зөвшөөрөл олгосон. Лиценз зөвшөөрөл өгч, татвар хурааж авдаг компаниудынхаа үйл ажиллагаанд төр засаг нь саад болно гэдэг ардчилал, зах зээл хөгжсөн улсад байж боломгүй зүйл. Гэвч стандарт бус ийм үйл явдал Баянхонгор аймагт ид өрнөж хүчээ аваад байна. 151 дүгээр журмаар нинжа нарыг зохицуулдаг нь үнэн ч тэд зөвхөн эдийн засгийн үр ашиггүй талбайд орох эрхтэй. Гэтэл өнөөдөр бусдын эзэмшлийн талбайд орно гэж дайрч оруулахгүй гэхээр нь зөвшөөрлөө авчихсан компанийн ажлыг хийлгэхгүй байгаа нь яаж ч бодсон зүйд нийцэхгүй. Хуулиар зөвшөөрөл нь олгогдсон компани руу нинжатайгаа төртэйгээ дайраад байвал манай улсад хэн ч бизнес хийж, бүтээн байгуулахгүй. Бизнес хийж бүтээн байгуулахгүй бол эдийн засаг тэлэхгүй, улс орон хөгжихгүй нь бодитой үнэн билээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү?
19 минут    

Хөгширсөн хойноо хүүхэд төрүүлвэл урт насалдаг
42 минут    

Хадам аав ээжээ ад үзэж, завшдаг бэрийг гал голомтноосоо холдуулах уу...
53 минут    

Таны гар утасны цэнэг хурдан дуусахаас сэргийлэх аргууд
1 цаг    

З.Баянсэлэнгэ: Ц.Элбэгдорж хүнд итгэдэггүй, ашигч хүн
1 цаг    

Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын даргатай уулзлаа
2 цаг    

Г.ХАЙДАВ: АНГЛИ ДАРАПАН ПАЛЬТО, КАРАКУЛ МАЛГАЙ ӨМСЧ ОРОС ХРОМ ЖИЙСЭН АМЬТАН Л ХОТЫН ГУДМААР АЛХДАГ БАЙЛАА
2 цаг    

Өнөөдөр “Автомашингүй өдөр”
2 цаг    

Ихэнх нутгаар өдөртөө дулаан байна
2 цаг    

Өнөөдрийн зурхай
2 цаг    

Доктор Н.Энхболд малын бэлчээрийн даац хэтэрснийг анхаарууллаа
17 цаг    

ХОЁРХОН ӨНДӨГ ХЭРЭГЛЭЭД ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНӨӨС ИНГЭЖ САЛААРАЙ!
20 цаг    

ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР МИНИЙ НОЙР БУЛЧИРХАЙ ЯГ Л “ЦАГ” ШИГ АЖИЛЛАДАГ БОЛСОН!
20 цаг    

Шүдний эмч дээр очихгүйгээр шүдний чулуунаас салах энгийн арга
20 цаг    

Хорт хавдараас урьдчилан сэргийлдэг хүнсний ногоо
20 цаг    

Төмс арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг
20 цаг    

Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим хадгалаад аваарай
20 цаг    

Орос эзэгтэй нарын байцаа дарах арга
20 цаг    

Өдөр бүр өндөг идвэл нэг сарын дараа бидний биед юу болох вэ?
20 цаг    

Өдөр бүр өндөг идвэл нэг сарын дараа бидний биед юу болох вэ?
20 цаг    

САРМИС ТОГТМОЛ ИДВЭЛ УУШИГНЫ ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ 50 ХУВЬ БУУРУУЛНА
20 цаг    

Хүрэн манжин+байцааны жигнэж болгосон салад
20 цаг    

Оройн 6 цагаас хойш идэж болох 12 хүнс Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/123532/ © XopoM News
20 цаг    

Цайр өндөр хэмжээгээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд.
20 цаг    

Яг одоо хөгжмөө асаа, яагаад гэвэл...
20 цаг    

Аль ордод төрснөөрөө давуу болон сул талаа мэдэж аваарай!
21 цаг    

Цус төлжүүлэх төмрөөр баялаг хоол, хүнс
21 цаг    

Усанд осолдсон гэх хүнийг хайж байна
23 цаг    

Д.Нямаа:Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хараат бус байдлаа хамгаалах, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх нь чухал
23 цаг    

Хятадын эрчим хүчний удирдах газрын даргыг шалгаж эхэллээ
23 цаг    

100 мянган ажлын байр шинээр нэмэгджээ
23 цаг    

АНУ Хятадын эсрэг хориг арга хэмжээ авчээ
23 цаг    

Мэргэжлээ зөв сонгох аялалд 40 сурагч оролцов
23 цаг    

Хатгал тосгоны Захирагчийн ажлын байрны шав тавив
23 цаг    

АНУ Оросын 33 албан тушаалтныг хар жагсаалтад оруулжээ
23 цаг    

НҮБ: Орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг анхааруулав
23 цаг    

С.Нансалмаа: Түрээсийн орон сууцтай холбоотой өргөдлийг хүлээж авах болоогүй
23 цаг    

Алба хаагчид үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээний чиглэлээр мэдлэг сэлбэв
23 цаг    

Гурван хүнийг хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ
23 цаг    

Бэлчээрийн хортонтой тэмцэх ажилд 150 сая төгрөг зарцуулжээ
23 цаг    

Долоон компани барилгын материалд сорил шинжилгээ хийлгэжээ
23 цаг    

Денис Пушилин Донецкийн тэргүүний сонгуульд нэр дэвшинэ
23 цаг    

"Лалын улс" бүлэглэлийн олзлогдсон босогчдыг эх орон руу буцаах ёстой
23 цаг    

Калифорни муж улс анх удаа хуванцар соруулны хэрэглээг хязгаарлажээ
23 цаг    

Улсын хэмжээнд 85.3 мянган тонн төмс хураан аваад байна
23 цаг    

ТЦА-ны удирдах ажилтууд мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөхөд суралцаж байна
23 цаг    

ИТХ-ын ажлын алба үйл ажиллагаандаа чанарын стандарт нэвтрүүлнэ
23 цаг    

Гал сөнөөгчдийн наадамд оролцсон тамирчид эх орондоо ирэв
23 цаг    

Төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэж санхүүгийн тайланд тусгана
23 цаг    

УТААГААР ДАМЖИН ХАВДАР ҮҮСГЭДЭГ ХОРТ БОДИС ШАХМАЛ ТҮЛШИНД БАЙХГҮЙ БОЛСОН
23 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.