Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Гурван улсын эдийн засаг, инновацийн гол зангилаа хот манжуур

НИЙТЛЭСЭН: 2018-07-09 13:10:24
Чөлөөт цаг > Аялал жуулчлал | Сэтгэгдэл: 0

Ц.МЯГМАРБАЯР

БНХАУ-ын  Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн баруун хойно орших Манжуур хотыг зүүн хойд азийн орнуудын эдийн засгийн том төвлөрөл бий болно хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, Сибирь, алс Дорнод ОХУ-ын байгалийн асар их баялагийг түшиглэсэн эдийн засгийн ачаа эргэлт, тээвэр зуучлал ложистикийн боомт хот болох, хамгийн том зангилаа цэг нь  Манжуур юм. Тодотгож хэлбэл, Монгол, Хятад, ОХУ гэсэн  гурван улсын хилийн уулзварт Манжуур хот байрладаг. ОХУ-тай хойд талаараа 54 км урт хилээр хиллэдэг. Орос хүн манжуурт ирэхээрээ гэртээ ирсэн юм шиг болдог бол Хятад хүн гадаад оронд ирсэн мэт сэтгэгдэл төрдөг хэмээн Монголоос ирсэн жуулчид хошигнодог аж. Зам, дэд бүтэц дагаж хөгждөг гэдгийг Манжуур хотоос харж болно. Орос-Хятад, Солонгос- Хятад, Япон-Оросын европ руу чиглэсэн ачаа тээвэрлэлт Манжуур хотоор дайрч өнгөрдөг. Энэ сарын 6-8-ны өдрүүдэд тус хотод “Нэг бүс-нэг зам” эдийн засаг, инноваци технологийн олон улсын хурал боллоо. Тус чуулганд анх гурван улс оролцдог байсан бол энэ жилээс Солонгос зэрэг арван орон оролцож жилээс жилд өргөжиж байгаа юм байна. Манай хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнд Хятад, Мон­голын шинжлэх ухаан технологийг өндөр төв­шинд гаргах боломж бүр­дэж буйг онцолж байна. Хятад улс инновациар дам­жуулж эдийн засгаа хурдтай хөгжүүлэхийг зорьж байгаа нь тус чуулган, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанаас хараг­даж байв.15 дахь жилдээ зохиож байгаа чуулганы үеэр Манжуур хотын намын хорооны дарга  Чэнь Лисинь төмөр замын салааг энэ жилийн тухайд  52 болгосон гэж байв. Энэ нь Хятад улс тээвэр ложистикийн хөгжилд өндөр ач холбогдол өгч байгааг гэрчилж буй юм. Өөрөөр хэлбэл, европ руу гарах гол зах зээл үүгээр дамжин өнгөрч байна.

Оросын байгалийн баялгийн хэрэглэгч нь Солонгос, Япон улс. Тиймээс Манжуур 100 жилийн тэртээгээс эдийн засгийн гол зангилаа нь байсаар иржээ. Түүнчлэн БНХАУ-ын удирдагч  Си Жиньпинийн дэвшүүлсэн “Нэг бүс-нэг зам” хөтөлбөр үүгээр дамжиж хэрэгжих аж. Манай улс энэ замд хамрагдаж буй орон. Хятадын Засгийн газар 1992 онд  олон улсын худалдааны чөлөөт бүс, боомт хот болгох зорилгоор Манжуурыг Хөлөнбуйр аймгаас салгаж  бие даан хөгжих бо­ломжийг ийнхүү хан­гажээ. Шинжлэх ухаан эрдэм шинжилгээний хүрээ­лэнгүүд оролцдог бай­сан  уг үзэсгэлэн хүрээгээ тэлж, бизнес, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэр, компа­ниуд оролцдог бол­сон тухай зохион байгуу­лагчид хэлж байна. Үүгээр бүс нутгийн хамтын ажиллагаа өргөжиж буйг илтгэж байв. Уг чуулганы санаачлагчийн нэг нь Монгол Улс. Тиймдээ ч 15 жилийн турш тасралтгүй оролцож байна. “Өнгөр­сөн жилээс эхлэн шинж­лэх ухааны олон дэвшил­тэд технологи, инноваци нэвтрүүлэх, хөрөнгө босгох чиглэлээр гарааны компаниуд оролцдог болсон. Дөрвөн компани бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хөрөнгө босгох гэрээнд гарын үсэг зурсан. 42 гарааны  компаниас шалгарсан 16 компани энэ жил оролцож байна”хэмээн Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал ярьж байна.


ШУТС-ийн захирал, доктор Д.Энхжаргал

Түүнчлэн бүс нутаг дахь хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Тухайлбал, Хөлөнбуйр, Хайлаар хотын их сур­гуу­лиудад  оюутан солилцооны хөтөлбөрийг хоёр орны БСШУСЯ хэрэг­жүүл­сэнээр одоо­гоор 100 гаруй оюутан суралцаж байна. Хилийн хамтын ажиллагаа сайжирч Манжууртай хил­лэдэг Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг зүүн бүсийн аймгуудын ху­далдаа, бизнес эрхлэгчид  үзэсгэлэнд жил бүр оролцож  түншлэгчээ олох, хил орчмын худал­дааны  хүрээ тэлсээр буй. Цаашдаа  манай зүүн аймгуудын  холимог металь  болон нефьт, ураны ордыг хамтран ашиг­лах сонирхол байгаа гэдгээ Хятадын тал илэрхийлдэг аж. ОХУ-ын Чита мужийн дарга чуулганы үеэр “ Манай импортын тат­вар өндөр учраас Хятад манай хоёр орны хамтын ажиллагааны хүрээ бага байна. Харин Монгол, Хятад хоёр орны хувьд шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын ажиллагаа нь манайхаас илүү өргөн болсон байна” хэмээн он­цолж байв.


БСШУСЯ-ны сайдын зөвлөх Б.Ганбат

Харин манай БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат “БНХАУ-ын шинжлэх ухааны яам манай БСШУСЯ сүүлийн дөрвөн жил хамтарч ажилласнаар жилд гурав орчим тэрбум төгрөгийн мал эмнэлэг, эрчим хүч, хөдөө аж ахуйн судалгааны  төслийг хамтарч хэрэгжүүлсэн. Оросууд манай хоёрын хамтын ажиллагааг сон­соод ихэд гайхаж байсан. Манай эрдэмтэд хийж чад­даггүй судалгаа туршилтын ажлаа Хятад улсын лаборторид хий­дэг. Үр дүнгээ хувааж ашиг­лаж байна. Инновациа бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж байна. Эдгээр бүтээлүүд үзэсгэлэнд тавигдсан. Харахад хуруу шилтэй зүйл ч, асар үнэтэй оюуны бүтээл. Цаашдаа улам өргөжиж тэлнэ. Тус арга хэмжээнд Манжуур хотын намын хороо, удирдлагууд өндөр ач холбогдол өгч оролцдог юм байна” гэж ярьлаа.


Хятадын Шинжлэх ухааны яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Сai Jianing

Хятадын Шинжлэх ухааны яамны гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Сai Jianing “Нэг бүс-нэг зам” эдийн засаг инноваци технологийн  олон улсын хуралд оролцсон. Тэрээр “Нэг бүс-нэг зам” дагуу орнуудтай шинжлэх ухаан инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар улс орны эдийн засаг, худалдааг эрчимжүүлэхийг зорьж байна. Шанхайн хамтын ажиллагааны зорилтын хүрээнд гурван орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж байна. Энэ чуулганы  мөнхийн оролцогч нь Монгол Улс. Тиймээс манай хоёр орны эрдэмтэд инновацийн шинэ нээлт олныг хийсээр байна, хийх л болно” хэмээсэн юм. Манай эрдэмтэд хөрсийг чигшүүлдэг полимор инновацийн шинэ бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцож байв. Манай улсаас ШУТС-ийн эрдэмтэд болоод Дорнод, Хэнтий, Нийслэлийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч  200 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулганы үеэр Монгол, Хятадын эрдэмтдийн уулзалт хэлэлцүүлэг боллоо.


Дорнод аймгийн Чойбалсан хотын ЗДТГ-ындарга Д.Хандсүрэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Бидний хоол хийхдээ гаргадаг болчимгүй алдаанууд
12 цаг    

Аминд тулсан үед өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
13 цаг    

Өнөө орой эрс сэрүүсч, цасан шуурга шуурна
13 цаг    

Өндөр цалинтай ажилд орохын тулд эзэмшсэн байх ёстой 10 чадвар
13 цаг    

Таалагдаж буй бүсгүйгээ сонгоод өөрийгөө сонжоод үзээрэй!
13 цаг    

​Америкуудтай 350 сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулна
13 цаг    

Төрсөн оныхоо сүүлчийн тоогоор өөрийгөө хэрхэн шинжих вэ?
13 цаг    

Та хамгийн түрүүнд юу харсан бэ? (Сонжоо)
13 цаг    

Үсээ засуулаад танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн хүмүүс
13 цаг    

Арьсанд үүссэн нүхжилттэй үр дүнтэй аргаар хэрхэн тэмцэх вэ?
13 цаг    

Гарын доорх материал ашиглан гуужуулагч хийж сурцгаая!
13 цаг    

Япон бүсгүйчүүдийн наснаасаа залуу харагддаг нууц жор
13 цаг    

Таныг 10 насаар залуу харагдуулах цагаан будааны маскийг хэрхэн хийх вэ?
13 цаг    

Арьсны онцлогтоо тохируулан суурь кремээ зөв түрхэж сурцгаая!
13 цаг    

Эрчүүдийн уурыг бардаг бүсгүйчүүдийн 10 үйлдэл
13 цаг    

Өөх хайлуулж, бодисын солилцоог сайжруулах "шидтэй" 20 хүнс
13 цаг    

Долоо хоногийн дотор хэрхэн гуалиг бэлхүүстэй болох вэ?
13 цаг    

Ажлын байрандаа хийж болох хэвлийн өөх шатаах дасгалууд
13 цаг    

Анх удаа фитнесст явж эхлэх гэж буй хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ?
13 цаг    

Хүн хосоо хэрхэн сонгодгийг 40 жилийн судалгааны үр дүнд олж тогтоожээ
13 цаг    

Өөх хайлуулж, бодисын солилцоог сайжруулах "шидтэй" 20 хүнс
13 цаг    

Оросуудын дуртай боловч, гадаадынханд ойлгомжгүй хоолнууд
13 цаг    

Төрийн байгууллагын гаднах зогсоолоор иргэд үйлчлүүлэх ёстой
14 цаг    

5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыг хусч, тэгшлэв
14 цаг    

Р.Лхамсүрэн: Зарим мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид гайхалтай хатуу сэтгэл гаргаж байна
17 цаг    

ЧИ БЭЛЭН ҮҮ?
18 цаг    

“СӨҮЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН ЯРИА ХЭЛЦЭЛ 2018” –Д ОРОЛЦЛОО.
18 цаг    

“Өглөөний гудамж” энэ долоо хоног дуустал ажиллана
19 цаг    

ГОЛОМТ БАНК ХАМГИЙН ОТГОН САЛБАРАА АРХАНГАЙ АЙМАГТ НЭЭЛЭЭ
19 цаг    

ГОЛОМТ БАНКНЫ АЖИЛТНУУД ТУУЛ ГОЛОО ЦЭВЭРЛЭЛЭЭ
19 цаг    

5 000 000 еврогийн санхүүжилттэй гурван төслийн нээлт болов
20 цаг    

"Чимээ" үзэсгэлэнгээс чимээг зөвхөн сонсдог гэвэл эндүүрэл гэдгийг мэдрээрэй
20 цаг    

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэхэд уриалав
21 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа
21 цаг    

АНУ-Д МОНГОЛОО СУРТАЛЧИЛЖ, ДЭЛХИЙ ДАХИНД АВЪЯАСАА ГАЙХУУЛЖ ЯВАА Б.МАРАЛ ОХИНЫ ҮЗҮҮЛБЭР
21 цаг    

Их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ
21 цаг    

Өнөө, маргаашийн цасан шуурганы цаана гарчихвал цаг, нар хоёр ч бас байна аа
21 цаг    

Ээжийг нь согтож ухаанаа алдсан үед нь хүүг нь хулгайлан зугтжээ
21 цаг    

Ш.Раднаасэд: Ээлжит бус чуулган зарлах нь зөв, буруу гэдгийг ХЗБХ дүгнэхгүй
21 цаг    

С.Аригун: Дэд станц барих ажлын хүрээнд “Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэн шилжүүлж байна
21 цаг    

Б.Төмөрчулуун: Энэ жил зөвхөн Баянхошууны 26 мянган өрх, ирэх жил нийслэлээрээ сайжруулсан нүүрс хэрэглэж утаатай тэмцэнэ
21 цаг    

Тайландын хаант улс, Индонез улсын элчин сайд нартай харилцаагаа идэвхжүүлнэ
22 цаг    

Б.Бямбасайхан: Монгол сэргээгдэх эрчим хүчээ Япон, Солонгост зарах боломж нээгдэж байна
22 цаг    

9 дүгээр сарын 19-нд болох үйл явдал
22 цаг    

Өнөөдөр цахилгаан шугамд засвар үйлчилгээ хийх хуваарь
22 цаг    

Цаг агаарын урьдчилсан мэдээ
22 цаг    

Өнөөдрийн зурхай
22 цаг    

ДААТГАЛЫН САЛБАРЫН АНХНЫ IPO АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
1 өдөр    

Нэг мэдээд авчихвал, насан туршдаа таны нууц жор байх болно!
1 өдөр    

Үүнээс 1 халбагыг уугаад цагийн дотор гэдсээ бүрэн цэвэрлээрэй !!!
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.