Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ 12-16 МАШИН ДАГАНА

НИЙТЛЭСЭН: 2018-07-06 18:07:16
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалттай холбоотой албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Хурандаа Ж.Амгалан: “ Улсын баяр наадмаар иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах бэлтгэл ажил 20-иод хоногийн өмнөөс хийгдэж, 7 дугаар сарын 9-нөөс албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болоод байна.Энэ бэлтгэл ажил 95 хувьтай явагдаж байна.

Бадралмаа Б.-н зураг.

Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сурын талбайд гадаад дотоодын зочид төлөөлөгчид, маань наадаж байхдаа гэмт хэрэг зөрчилд өртөх эрсдэл ихтэй байдаг. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч иж бүрэн камержуулах, иргэдийн үнэмлэх мандатаар нь нэвтрүүлэх, бөхийн барилдааныг дэс дараатай бичиж баримтжуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулалттай хийнэ. Мөн баяр наадмын үеэр орон байрны хулгай, болон гал усны зөрчил их гардаг. Иймд аж ахуй нэгж, ард иргадийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Бөхийн барилдааны тухайд ТББ болон холбоодын оролцоо багатай төрийн хэмжээнд зохион байгуулна.

Хурдан морьдын уралдааныг зохион байгуулахдаа хурдан морины шүдэлгээ, эрлийз морьдын асуудал, олон машин дагадаг, тоос их босдог гэх мэт асуудлаар зөрчил гардаг. Энэ жил уг асуудал дээр судалгаа хийж эдгээр зөрчлийг арилгуулах тал дээр ажиллаж байна. Хурдан морины уралдааныг 14-16 машин дагана. Эдгээр машинууд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах юм.  Мөн хэвлэл мэдээллийн дөрвөн машинд зөвшөөрөл олгосон байгаа. Эдгээр машинууд зааврын дагуу явна” гэлээ. Мөн түрүү морины хашаа болон бусад гараа барианы хэсэгт зохицуулалттай ажиллах талаар хүргэлээ.

Бадралмаа Б.-н зураг.

ЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат: “ Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор замын цагдаагийн газраас 557 алба хаагч, хүч нэмэгдүүлэх байдлаар Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэнэ.

Наадмын үеэр авто зогсоолын хэмжээнээс хамаарч зогсоолын асуудал гардаг.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Энэ жил А, Ж, D, К, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдож байна. Жишээ нь: “Г” төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байгуулсан. Нэг дэх нь Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол, хоёр дах нь Хан-Уул, Баянзүрх дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан байгаа.

Энэ үеэр ямар нөхцөл байдаг үүсдэг вэ гэхээр Хөдөлгөөнд оролцогчид зөвшөөрөлгүй талбай болон зөвшөөрөгдсөн талбайгаас бусад талбай руу зүтгээд байдаг. Энэ нь алба хаагчид болон жолоочийн хооронд сөргөлдөөн үүсдэг. Тиймээс энэ жил үүн дээр онцгой анхаарч ажиллана. Мөн замын мэдээлэгдсэн байдаг жилийн жилд тодорхой бус байдаг. Тэгвэл мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай газруудад байрлуулсан. Мөн зөвшөөрөл аваагүй хүмүүст Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой. Ингэснээр наадам болох төв цэгт ямар нэгэн байдлаар түгжирч гацахгүй хурдан очиж боломжтой гэдгийг зөвлөмөөр байна”.

Үндэсний баяр наадмын мэдээллийн хүргэхээр 600 гаруй хэвлэл мэдээллийн албаныхан мандат авчээ. Үүнд гадаадын томоохон агентлагууд ч байгаа юм. MNB, TV9, TV5 ,NTV, UBS, SPS гэх мэт телевизүүд шууд дамжуулалт хийхээр болж бусад телевизүүд  эдгээр дамжуулж байгаа телевизээс сигнал авч мэдээгээ шууд дамжуулах боломжтой юм. Өмнө жилүүдэд наадмын сурвалжлагыг хэсэгчлэн ангилах хэлбэрээр мандат олгодог байсан бол энэ жилийн хувьд нэг мандатааар аль ч хэсгээс сурвалжлах боломжтой болсоныг мөн мэдэгдлээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
С.ЛАВРОВ, М.ПОМПЕО НАР АНХ УДАА ХУВИЙН УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА
50 минут    

В.ПУТИН, Д.ТРАМП НАР ГАНЦААРЧИЛСАН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
51 минут    

ЦАГААЧДААС БҮРДСЭН БАГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
52 минут    

Засгийн газар ажиллаж байна
1 цаг    

В.ПУТИН АНУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАХААР ХЕЛЬСИНКИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
1 цаг    

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН МЕТРОНЫ БУУДЛУУДЫНХАА НЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ
1 цаг    

"КЛУБУУДЫН ДАШТ-2019” ХЯТАДАД БОЛЖ МАГАДГҮЙ
1 цаг    

ОРОН НУТГИЙН ЗАМ, ГҮҮРИЙГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
1 цаг    

1,5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2 цаг    

Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав
2 цаг    

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭЭР 179 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2 цаг    

“ӨНГӨТ ӨДӨР” ӨДӨРЛӨГ ӨВЧТӨНҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖ ОЛГОВ
2 цаг    

ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ, УИЛЬЯМ НАР Д.ТРАМПТАЙ УУЛЗАХААС ТАТГАЛЗЖЭЭ
2 цаг    

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН АРИЛЖААНД ГАР УТАСНААСАА ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛНО
2 цаг    

ДА ХҮРЭЭ АВТО ХУДАЛДААНЫ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

ЯПОНД ҮЕРИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО НЭМЭГДСЭЭР БАЙНА
2 цаг    

СИЧУАНЬ МУЖИД ХҮЧТЭЙ ААДАР БОРООНЫ УЛМААС НИСЛЭГҮҮД ЦУЦЛАГДЖЭЭ
2 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУН СУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ НЭЭЖЭЭ
2 цаг    

Баян-Өлгий аймагт үер бууж 275 айлын гэр, хашаа усанд автжээ
2 цаг    

ГОЛОМТ БАНКНЫ ХАМТ ОЛОН НААДАМЧИН ОЛОНДОО
3 цаг    

ДАШТ-ИЙ ҮЕЭР ОЛОН ТООНЫ ЦАХИМ ХАЛДЛАГА БОЛЖЭЭ
4 цаг    

МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС ЗУРГААН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
4 цаг    

УЛСЫН ЦОЛТОЙ БӨХЧҮҮДИЙН ШИНЭ ЭРЭМБЭ
4 цаг    

Б. НАРАНТУЛГА: УРЛАГ НЬ ХҮНИЙ ГАДНАА ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГГҮЙ ДОТООД МӨН ЧАНАРЫГ ГАРГАЖ ӨГДӨГ
4 цаг    

ЗАЛУУ ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 40 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА
4 цаг    

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО 28 ЖИЛИЙН ТООН МЭДЭЭЛЛИЙГ ЭМХЭТГЭЖЭЭ
5 цаг    

ЗАЛУУЧУУД ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
5 цаг    

ДУУЧИН Ч.БАДРАЛ “GOLDEN STAR-2018” ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛОВ
5 цаг    

УМАРД СОЛОНГОС ХОРИГДЛУУДАД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛНЭ
5 цаг    

БАЯР НААДМААР 9700 АЛБАН ХААГЧ АЖИЛЛАЖЭЭ
5 цаг    

ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ ДАРХАН, СЭЛЭНГИЙН ЗАМД ГАРАХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖ БАЙНА
5 цаг    

ОЙН САНГ ХАМГААЛАХ НЭРИЙДЛЭЭР АМРАЛТЫН ГАЗАР БАЙГУУЛСАН БАЙЖЭЭ
5 цаг    

ШИНЭЭР СОНГОГДСОН МЕКСИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ САР БҮР АВАХ ЦАЛИНГИЙНХАА ХЭМЖЭЭГ ЗАРЛАЖЭЭ
5 цаг    

1,5-2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
5 цаг    

ОЛОН МЯНГАН НИСЭХ ОНГОЦ ШИНЭЭР ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ
5 цаг    

МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ: АВЬЯАС ЧАДВАРТАЙ НЬ БУС АЗ ХИЙМОРЬТОЙ НЬ БАЯЖДАГ
5 цаг    

ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ДАШТ-2018 НӨЛӨӨЛӨХ НЬ
5 цаг    

ОРХОН АЙМАГТ ХҮҮХЭД БОЛОН ӨНДӨР НАСТАНД ЗОРИУЛСАН ШҮДНИИЙ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА
5 цаг    

Н.Алтанцэцэг: Миний амьдралдаа эрхэмлэдэг чанар бол эмэгтэй хүний их сайхан, зөөлхөн зан юм
6 цаг    

"ДАШТ-2022" ТЭМЦЭЭНИЙ БАМБАРЫГ КАТАРТ ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
6 цаг    

БАЯН-ӨЛГИЙД 270 ГАРУЙ АЙЛ ҮЕРИЙН УСАНД АВТЖЭЭ
6 цаг    

САЙНШАНДАД ГЭР БҮЛИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛЖ БАЙНА
6 цаг    

ДОРНОГОВЬД ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ
6 цаг    

ХАВРЫН МОД ТАРИАЛАЛТАД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДИЙГ УРАМШУУЛАВ
6 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА
6 цаг    

ДУУТ СУМАНД СҮҮ БОЛОВСРУУЛАХ ЦЕХ БАЙГУУЛАГДАЖ, МАЛЧИД ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ БОЛЛОО
6 цаг    

ФРАНЦЫН ШИГШЭЭ БАГИЙН ЯЛАЛТААР ӨНДӨРЛӨСӨН “ДАШТ-2018” ХЭД ХЭДЭН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ
7 цаг    

"БИД МАРТАХГҮЙ" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
7 цаг    

АХУЙН ОСЛООР НЭГ ХҮН АМИА АЛДЖЭЭ
7 цаг    

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД АНХ УДАА “PRESS ROOM” АЖИЛЛУУЛАВ
7 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.