Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АЗИЙН ХОТУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДЛӨӨ

НИЙТЛЭСЭН: 2018-07-05 13:20:04
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгох нь” санаачилгад Бангладеш улсын бүх 329 хот нэгдсэнээс хойш Ази-Номхон далайн бүс нутгийн 1000 гаруй хот уг хөтөлбөрийг дэмжин батлаад байна.

Ази-Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын тал хувь нь амьдарч, дэлхийн хамгийн том 20 хотын 11 нь оршдог. 2008 онд тус бүс нутгийн хотуудын хүн амын тоо хөдөөгийн оршин суугчдын тооноос давсан байна.

“Монгол Улс бол бүх хот, аймаг нь НҮБ-ын санаачилгад нэгдсэн Азийн анхны улс. Түүнчлэн улсынхаа хотуудад гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг ойлгон үнэлж буй Бангладешийн засгийн газар томоохон алхам хийж чадсан” гэдгийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга хатагтай Лоретта Хибер Жирарде өндрөөр үнэллээ. Тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хуралд оролцож үг хэлсэн юм.

Уг хурлын хүрээнд болсон семинарт Ази тивийн зургаан улсын хотуудын төлөөлөгчид, тодруулбал, Чилиакап хот /Индонез/, Дакка хот /Бангладеш/, Хониара хот /Соломоны арлууд/, Катманду хот /Непал/, Мауламине хот /Мьянмар/, Улаанбаатар /Монгол/ хотын төлөөлөгчид оролцлоо. Семинарыг Европын Комиссын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хотуудын гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн 3 жилийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ.

Улаанбаатар хотын дарга С.Батболд семинарыг нээж хэлсэн үгэндээ “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачилгад хамгийн түрүүнд нэгдсэн хотуудын нэг бол Улаанбаатар гэдгийг дурдаад, 2018 оны 4 дүгээр сард тус Санаачилгын дэмжлэгтэйгээр тус хотод гамшгийг тэсвэрлэх чадавхийн суурь үнэлгээг хийснийг онцоллоо.
Бангладешийн Хотуудын форумын зөвлөх Мостафа Куайум Хан үг хэлэхдээ “Бангладешийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр нь хотжилт болж байна. Өдгөө нийт хүн амын 30 хувь нь хотод амьдарч, улс орны эдийн засгийн 65 хувь нь хотуудаас хамаарч байна” гэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бангладеш бол гамшигт маш өртөмтгий эмзэг улс учраас төв засгийн газрын зарим үүргийг орон нутагт шилжүүлж, гамшгийг тэсвэрлэх чадавхийг бий болгох нь чухал байна” гэдгийг онцлон дурдав.
НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биата Транкманн хэлэхдээ, Улаанбаатар хот нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллаж, хотын хөгжлийн төлөвлөгөөг Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан Гамшигт тэсвэртэй хотуудын талаарх тусгай зорилттой уялдуулан зохицуулж байгааг сайшаалаа.
Ази тивд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголтын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг SEEDS төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Ману Гупта ярихдаа “ихэнх хотууд эрсдэлийг бууруулахад зориулсан хөрөнгө мөнгөний эх үүсвэргүй байгаа нь томоохон асуудлуудын нэг мөн” гэдгийг анхааруулав.

“Уур амьсгалын өөрчлөлтийн хотуудад үзүүлэх нөлөөг урьдчилан таамаглахын аргагүй болж байна. Үүнийг харин сүүлийн үед илүү сайн ойлгож эхэллээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Жакарта, Мумбай, Бангкок, Манила зэрэг томоохон хотуудад урьд хожид үзэгдээгүй их үер болсон. Энэ нь хөрөнгө оруулалтыг хааш нь чиглүүлэх вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн” гэдгийг ноён М.Гупта дурдлаа.

Дашрамд хэлэхэд, одоогийн байдлаар дэлхийн 3883 хот НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгох нь” санаачилгад нэгдээд байна.

Эх сурвалж: https://www.unisdr.org/archive/59051

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.