Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ ГЭЖ САЙД НАР ОНЦЛОВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-04 14:39:01
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ-тай зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр тус бага хуралд оролцож буй орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, тухайн улсад учирч буй гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өрнүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тодрууллаа.

-Индонез улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга Виллем Рампангилей: Бид 2015 онд батлагдсан Сендайн баримт бичгийг хэрэгжүүлэх чухал шатанд ирээд байна. Энэ хүрээнд манай улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Үндэсний хөгжлийн таван зорилтод гамшгийн эрсдлийг бууруулах асуудал багтсан. Үүнтэй холбоотойгоор гамшгийн удирдлагын 2015-2045 он хүртэлх мастер төлөвлөгөөг боловсруулсан. Төлөвлөгөөнд үндэсний хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд гамшигтай тэмцэх, түүнд техник технологийн дэвшлийг ашиглах, иргэдийг чадавхжуулах зэрэг бүхий л арга хэмжээг тусгасан. Гамшигтай тэмцэхэд иргэдийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх нь туйлын чухал. Энэ чиглэлд ч бүс нутгийн улс орнууд хамтран ажиллах нь чухал юм.

-БНЭУ-ын Дотоод хэргийн Төрийн сайд Кирен Рижижү :Энэ хурал Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг баталснаас хойших хамгийн том уулзалт болж байна. Манай улсын Ерөнхий сайд бидэнд энэ хуралд амжилттай оролцож, гамшгийн эрсдэлтэй тэмцэх туршлага судалж, нутагшуулахыг үүрэг болгосон юм. Бид гамшгийн удирдлагын төлөвлөгөөгөө техник, санхүү, хүний нөөцийн чадвахтайгаа уялдуулан шинэчлэн боловсруулсаар ирсэн. Одоо 2020 он хүртэлх гамшгийн эрсдлийн төлөвлөгөө хэрэгжиж байгаа. Хил хязгаар, газар нутгаас үл хамааран бүх улс оронд гамшиг тохиолддог. Тиймээс гамшигтай тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаа. Манай улсын зүгээс ШХАБ-тай хамтран гамшигтай тэмцэх чиглэлд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай улсад хэт халалт хэмээх гамшиг дийлэнхдээ тохиодог. Тиймээс хэт халалтаас иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах төлөвлөгөөг мөн боловсруулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гамшгийн эрт мэдээлэх боломжоо нэмэгдүүлэх, сурагчлдад өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Мөн музей болон соёлын өвийг гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

-Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Жиро Акама:Манай улс анх 1963 онд гамшгийн эрсдлийн стратегиа боловсруулсан. Үүнээс хойш эдийн засаг, нийгмийн төлөв байдалтай уялдуулан жил бүр шинэчилж байгаа. Тухайлал, 2017 хэт их хур буусны улмаас үүссэн гамшгийн хор, хөнөөлийг арилгах зорилгоор дэд бүтцийн сэргээн босголтын чиглэлд хөрөнгө нэмж тусгасан. Ер нь бол аливаа улс орон гамшгийн стратегитайгаа дэд бүтэц, газар ашиглалтын төлөвлөгөөгөө нэн тэргүүнд уялдуулдаг байх хэрэгтэй. Японы арлын зүүн эргийн бүс нутагт 100-150 жилийн давамжтай, хэсэгчилсэн газар хөдлөлт болдог. Уг газар хөдлөлт 30 жилийн дараа болох бөгөөд энэ удаад арлын зүүн эргийн бүс нутгийн бүхэлд нь хамрах төлөвтэй байгаа. Үүнд ойролцоогоор 320 мянга гаруй иргэн өртөх, хохирох магадлалтай байна. Тиймээс манай Засгийн газраас энэ эрсдлээс иргэдээ хамгаалах төлөвлөж байна.

-Мальдив улсын Батлан хамгаалах болоод Үндэсний аюулгүй байдлын сайд Мохамед Зухира:Арлын орон бол байгалийн хүчин дор байдаг. Тиймээс ч манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд манай улсад гамшгийн эрсдэл нэмэгдэж байна. Хамгийн ихээр тохиолддог нь үер. Энэ нь манай улсын дэд бүтцийн хөгжилд ихээхэн саад учруулж байна. Хэдийгээр үер гэдэг нь дэлхийн хэмжээнд жижиг асуудал мэт сонсогдож байж болох ч 400 мянга гаруй хүн амтай манай улсад маш хүндээр тусч байгаа юм. Тиймээс манай улс олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагааг явуулах зорилт тавьж байна.

-БНХАУ-ын Онцгой байдлын асуудал эрхэлсэн яамны дэд сайд Гуо Гуанжөн: Хятад бол байгалийн гамшигт хамгийн их нэрвэгддэг орнуудын нэг юм. Газар хөдлөлт, үер, ган, хар салхи зуд зэрэгт жил бүр 200 сая орчим хүн өртөж, 50 тэрбум ам.долларын хохирол учирч байна. Тиймээс 5 жил тутамд үндэсний стратегиа боловсруулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглаж, гамшгийг тэсвэрлэх чадвар өндөртэй дэд бүтцийг хөгжүүлж байна. Энэ оны гуравдугаар сард манай яамнаас гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах томоохон хурал зохион байгуулсан. Улс орнууд хамтран ажилаж иргэдээ хамгаалах, эдийн засгийн алдагдлаас сэргийлэх хэрэгтэй. Газар хөдлөлт, хар салхи, үер, ган, цасан шуурга зэрэг гамшиг нь олон иргэнийг ядууралд хөтөлдөг. Үүний улмаас орон нутгаас хотыг чиглэх шилжилт хөдөлгөөн ч нэмэгдэж байна. Манай улсын дарга энэ чиглэлийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж, гамшиг тохиосны дараа сэргээн босгох бус түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллахыг уриалдаг. Бид хүчээ нэгтгэн эдгээр эрсдлийг багасгаж, цар хүрээг нь хумихын төлөө ажиллаж байна. Зөвхөн Азийн бүс нутагтаа төдийгүй дэлхий нийт гамшгийн эсрдлээс хамгаалах чиглэд анхаарч аижллах, харилцан мэдээлэл хуваалцах, сайн туршлагаа солилцох хэрэгтэй. Нэг зам-Нэг бүс санаачлагын хүрээнд тэсвэрлэх чадвар өндөртэй дэд бүтцийг хөгжүүлэхийн талаа хамтран ажиллахад бэлэн байна.
Ч.Ариунболд

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.