Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

СОНГОДОГ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТӨВ ТАЛБАЙД ЭГШИГЛЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-07-02 14:43:38
Бусад > Дуу хөгжим | Сэтгэгдэл: 0

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, УДБЭТ хамтран “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Сонгодог урлагийг дэмжигч, үзэгч болон гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид болон нийслэлийн иргэддээ зориулан дэлхийн болон Монголын сонгодог урлагийн сор болсон шилдэг бүтээлийг дээжлэн толилуулсан юм.
Үдшийн цэнгүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож үг хэллээ. Тэрбээр “Бороо хур орсон энэ сайхан үдэш сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхээр жанжин Д.Сүхбаатарын талбайд хуран цугласан нийслэлчүүд та бүхэндээ оройн мэнд хүргэе. Улаанбаатар хот урлагийн хот гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж энэ хөтөлбөрийнхөө хүрээнд иргэддээ зориулсан олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү сонгодог урлагийн үдшийн арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын цуврал арга хэмжээний нээлт болж байгааг та бүхэндээ дуулгая. Дэлхийн сонгодгуудыг төв талбайдаа эгшиглүүлж зохион байгуулдаг улс орон ховор байдаг. Тэгвэл нийслэл хот дэлхийн урлагийн хотуудтай эн зэрэгцэх сайхан уламжлалыг бий болгож 4 дэх жилдээ энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үдшийг та бидэнд толилуулж, сонгодог урлагийн сайхан ая эгшгээр бэлэг барьж байгаа УДБЭТ-ын хамт олондоо баярлалаа. УДБЭТ бол Азидаа анх удаа мэргэжлийн сонгодог урлагийн театр болсон. Улаанбаатар хот аялал жуулчлалын төв болоход сонгодог урлагийн гүйцэтгэх үүрэг их юм. Цаашдаа Монголын сонгодог урлагийг дэлхийн түвшинд хүргэхээр дэмжин ажиллана” гэлээ.


Сонгодог хөгжмийн үдэш тоглолтод Ж.Пуччини, “Чио Чио Сан” дуурийн хэсгээс, В.Моцарт “Увдист лимбэ” дуурийн Зарастрогийн ари, П.И.Чайковский “Хунт нуур” балетын цагаан хунгуудын адажио зэрэг сор болсон 20 орчим бүтээлийг толилуулав. Мөн БНСУ-ын дуучид тоглолтод оролцсон бөгөөд А.Дворжак “Лусын дагина” дуурийн лусын дагинын ари БНСУ-ын дуучин Ким Нам Ён, Ж.Пуччини “Жанни Скикки” дуурийн Лауреттагийн ари БНСУ-ын дуучин Ли Ён Сүк, Ж.Россини “Севилийн үсчин” дуурийн Дон Базилиогийн ари БНСУ-ын Лю Хен Сүн нар үзэгчдэд толилууллаа.
Дэлхийн сонгодгуудыг нийслэлчүүддээ толилуулсан УДБЭТ-ын хамт олон 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, балет, хөгжмийн бүтээлүүдээр ард түмэндээ үйлчилжээ . Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээ ийнхүү “Best of classic” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнээр эхэллээ. Энэ сарын 11-ны өдөр төв талбайд “Улаанбаатарын үдэш”, 12-нд “Монгол сонгодог-3 “тоглолтыг нийслэлчүүддээ толилуулахаар бэлтгэл ажил нь дуусжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧГИЙГ ӨРГӨН БАРИЛАА
22 минут    

Г.Занданшатар: ЖДҮХС-н ЗЭЭЛТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ДӨРВӨН АЛБАН ТУШААЛТАНГ ЧӨЛӨӨЛНӨ
3 цаг    

Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
3 цаг    

ХЯТАД УЛС 2018 ОНЫГ ДУУСТАЛ НҮҮРС ИМПОРТОО ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
4 цаг    

Б.ГАРАМГАЙБААТАР: МАНАЙ НАМ АРДЧИЛЛЫГ АВЧИРСАН ХҮМҮҮСЭЭ ҮНЭ ЦЭНЭГҮЙ БОЛГООД ГУДАМЖИНД ГАРГАЧИХЛАА
4 цаг    

Солонгосчуудыг хэн айлгаж, ичээдэг вэ
4 цаг    

“MNTM-2” шоуны оролцогчид Өвөр Монголд…
4 цаг    

Кайли Женнерийн тансаг харшидаа жоомтой цуг амьдардаг
4 цаг    

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОСОРЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
4 цаг    

ФИЛИППИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ЭХНЭР АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ СОНСОВ
4 цаг    

Д.САРАНГЭРЭЛ САЙД ХАРИУЦЛАГГҮЙ МЭДЭГДЭЛ ХИЙСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ?
5 цаг    

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ШААРДАВ
5 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ЭСРЭГ ЖАГСААЛД ОРОЛЦСОН ОЛОН ЗУУН ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
5 цаг    

МАН ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХ УУ, УИХ-ЫГ ТАРААХ УУ?
6 цаг    

ХЯТАДЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАГЧ 100 НАСАНДАА БЭЭЖИНД НАС БАРЖЭЭ
7 цаг    

ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ
7 цаг    

Э.ЭНХРИЙМАА “MISS WORLD”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
8 цаг    

БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОХУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
8 цаг    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
8 цаг    

НӨАТ: 10 САЯ ТӨГРӨГИЙН ГУРАВ АЗТАН ТОДОРЛОО
8 цаг    

МОНГОЛ УЛС ЗҮҮН, ЗҮҮН-ӨМНӨД АЗИЙН ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО (CCOP)-НД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ
9 цаг    

ИНФОГРАФИК: САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛЬ
9 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
9 цаг    

ӨМНӨД ХИЛ ДЭЭР НҮҮРСНИЙ ТАТАН АВАЛТ ЯАГААД БУУРАВ
9 цаг    

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
9 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
9 цаг    

УЛААНБААТАР 09-11 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
9 цаг    

Л.БОЛД: С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ОГТ БОЛООГҮЙ ЮМ ШИГЭЭР БУЛШЛАХ ГЭЖ БАЙНА
9 цаг    

Д.ТРАМП ГАМШИГТ НЭРВЭГДЭЭД БАЙГАА КАЛИФОРНИ МУЖ УЛСАД ЗОЧИЛЛОО
1 өдөр    

2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
1 өдөр    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
1 өдөр    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
1 өдөр    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
1 өдөр    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
1 өдөр    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
1 өдөр    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
1 өдөр    

Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
1 өдөр    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
1 өдөр    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
1 өдөр    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
1 өдөр    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
1 өдөр    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
1 өдөр    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
1 өдөр    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
1 өдөр    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
1 өдөр    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
1 өдөр    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
1 өдөр    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
1 өдөр    

Томи, Жерри: Хүмүүс хар тамхи хэрэглэчихсэн юм уу гэж асуудаг
1 өдөр    

Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.