Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХУВАНЦАР САВЫГ АХУЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-06-20 18:40:54
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тодруулбал, “Заша өвс төв” ТББ болон 927 иргэнээс аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалттайгаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа тул тус асуудлыг төрийн бодлогын төвшинд авч эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүсэлтийг Байнгын хороонд ирүүлжээ.

Монгол Улсын сав баглаа боодлын нийт хэрэглээний 70 хувийг импортоор хангадаг бөгөөд жилд дунджаар 80 гаруй сая ам.долларын сав боодлыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, Япон, Итали, Их Британи зэрэг улсаас импортолж байна. Нийт 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас шингэн зүйл хийх зориулалтын хуванцар сав үйлдвэрлэх чиглэлээр 15 аж ахуй нэгж бий. Худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй савны 67 хувь нь хуванцар савны олон улсын ямар нэгэн тэмдэглээгүй байдаг аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2008 онд хийгдсэн судалгаагаар ус хадгалж буй хуванцар савны хар тугалгын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж болон МNS 900:2005 үндэсний стандартад заагдсан хэмжээнээс 1800-6900 дахин их. Хадгалалтын хугацаа ихсэх тусам хуванцар савнаас усанд шилжих химийн бодисын агууламж өсч байгааг тогтоожээ.

УИХ-ын гишүүн, УИХ-дахь Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалтаар ашиглаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд цаашлаад орчны бохирдолд ноцтой нөлөө үзүүлж байна. Энэ асуудалд хариуцлага, хяналт хоёрыг хэрэгтэй байгаа учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуванцар савны хэрэглээ ялангуяа гэр хороолол, хөдөө орон нутагт маш их байна. Эрүүл мэндийн яамны зүгээс ЕБС-иудын Эрүүл мэндийн хичээлээр хуванцар савны хор уршгийн талаар оруулдаг болгох, харин УИХ, Засгийн газрын төвшинд хуулийг чангатгах асуудлыг ярих цаг болсон. Мөн орон нутгийн удирдлагуудтай хамтран холбогдох яамдууд хяналтаа сайжруулж, богино хугацаанд цэгцлэх цаашлаад хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглох ажлыг бид хийх болно" гэлээ.

“Заша өвс төв” ТББ-ын тэргүүн Р.Нямдорж "Хуванцар савыг олон улсад аюултай хог хаягдалд тооцдог учир шууд устгадаг. Ахуйн зориулалттай хэрэглэхийг хатуу хориглодог олон улсын нийтлэг жишиг бий. Гэтэл Монгол Улс хүнсний ахуйн хэрэглээндээ 100 гаруй химийн хорт бодис агуулсан хуванцар савыг хэрэглэж байна. Сүүлийн 25 жилд Монгол Улсын иргэдийн хорт хавдрын өвчлөлийн стандартын төвшин 58 хувиар өссөн байдаг. Гэтэл энэ хугацаанд аюултай хог хаягдал болох хуванцар савыг бид өдөр тутмынхаа хэрэглээний нэг болгоод хэвшчихсэн. Өөрөө өөрсдийгөө химийн хүнд металлын бохирдолд оруулж, хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан болж байгаагаа огтхон ч мэддэггүй. Хуванцар савны хэрэглээг халахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хуванцар саванд агуулагдах химийн хорт бодисууд нь тухайн хадгалж байгаа бүтээгдэхүүнд шууд шингэдэг. Тухайн хэрэглэгч зөвхөн хар тугалгаар хордож байгаа юм биш. Төрийн бодлогын төвшинд алдагдсан жижиг асуудал ард түмний амьдралд хэдэн зуун мянган том асуудал болдгийн жишээ бол хуванцар савны зах замбараагүй хэрэглээ юм" гэв.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог бууруулах зорилгоор модон хувин, айрагны хөхүүр, зэс, гуулин сав суулга, аяга, халбага, цаасан хайрцаг, ороогч, багцлагч, хүнсний зориулалтын сав, гялгар уут үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, зохистой хэрэглээ, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөллийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, хэлэлцүүлэг хийх, гарын авлагаар хангах шаардлагатай" гэж онцолж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле "“Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 168 дугаар тогтоолоор “Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсийн жагсаалт”-ыг батлуулсан. Уг тогтоолын хүрээнд сав, баглаа боодлын үйлдвэрлэлд шаардагдах импортын тоног төхөөрөмж гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн. “Хөх сав, канистергүй аймаг, сум” хөдөлгөөн өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар ХХААХҮ-ийн сайдын аймгийн Засаг дарга нартай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгуулсан. Сав, баглаа боодол нь тухайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, брэнд бий болгох, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон гэдгийг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд таниулах шаардлагатай" гэв.

Мөн БОАЖЯ, МХЕГ-ын төлөөлөл мэдээлэл өгсөн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон албаны хүмүүсээс гарсан саналыг нэгтгэн ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
Н.Гантуяа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.