Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЭЛЧИН САЙД ЖОН ЖЭ НАМ: ОЛОН УДАА ЗОРЧИХ ВИЗ ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛТТОЙ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2018-06-20 15:51:56
Улс төр > УИХ дарга | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барьсанд нь ноён Жон Жэ Нам-д баяр хүргэж, ажилд нь амжилт хүслээ.
 
УИХ-ын дарга М.Энхболд, Элчин сайд Жон Жэ Нам нар өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, парламент хоорондын хамтын ажиллагааг гишүүд, бүлэг, Тамгын газар хооронд өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлов.
 
Ноён Жон Жэ Нам Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжиж буй харилцаагаа ойрын үед Стратегийн түвшнийх болгож шат ахиулах нь чухал байна гэж онцолсныг УИХ-ын дарга М.Энхболд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
 
Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр БНСУ, тус улсын Төрийн тэргүүн Мүн Жэ Иний гаргаж буй санаачилга, хүчин чармайлт, гарч буй нааштай үр дүнг өндрөөр үнэлж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд илэрхийлсэн бол, Солонгосын хойгт эв найрамдлыг тогтоох, харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх үйлсэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэрт талархаж байгаагаа ноён Жон Жэ Нам онцоллоо.
 
Тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр мэдээллээ.
 
“2019 он манай хоёр орны харилцаанд чухал жил болно. 1219 онд Чингис хаан тухайн үеийн Корёо улстай ах дүүгийн барилдлага тогтоож байсан нь түүх шаштирт тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Энэ түүхэн үйл явдлын 800 жилийн ой болно. 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Эдгээрийг хамтын ажиллагааны шинэ ололт, амжилтаар угтах ёстой” хэмээн ноён Жон Жэ Нам тэмдэглэв.
 
Тэрбээр “БНСУ-д Монголоос жилд 150-160 мянган иргэн зорчиж, Монголын 50.000 орчим иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Манай улсад оршин сууж буй гадаадын иргэдийн тоогоор монголчууд америкчуудын дараа хоёрдугаарт ордог. Би томилогдож ирэхээсээ өмнө Сөүл хотод байдаг монгол сургуультай танилцсан. 300 орчим хүүхэд сурч байна лээ. Монголчууд хүүхдийнхээ боловсролд онцгой анхаардгийг би тэндээс анзаарч, бахархсан. Ирээдүй хойчийнхоо төлөө ингэж анхаардаг улс орон хөгжил дэвшлийг бүтээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэж хэллээ.
 
Элчин сайд Жон Жэ Нам аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих, үүний тулд агаарын тээврийн салбарт байгаа зарим бэрхшээлийг хөнгөвчлөх саналыг УИХ-ын даргад хандан тавилаа. Тэрбээр “БНСУ-аас Монголд жилд 70.000 орчим хүн жуулчилж байна.  Монголд ирэх хүсэлтэй хүмүүс цаана нь зөндөө бий. Дээрх тоо хэдэн зуун мянгад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Гэтэл нислэгийн тоо хязгаарлагдмал, тийзний үнэ өндөр байгаа нь саад болдог. Тиймээс ноён УИХ-ын дарга Та энэ асуудалд тусгайлан анхаарал хандуулж өгнө үү” гэсэн юм.
 
УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн салбарыг либералчлах хууль, тогтоомжийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ асуудлыг парламентаар хэлэлцэн шийдвэрлэх хүрээнд Таны тавьсан хүсэлт шийдэгдэх боломж бүрдэнэ гэж найдаж байна гэв. “Монголчууд ч гэсэн БНСУ-д зочлох ихээхэн сонирхолтой байдаг. Таныг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд манай иргэд танай улсад визгүй зорчих боломж бүрдвэл Таны нэр Монгол-БНСУ-ын харилцааны түүхэнд тодоор бичигдэж үлдэх болно. Энэ бол шийдэж болох асуудал гэж би бодож байна. Үүнд анхаарлаа хандуулахыг Танаас хүсье” гэж тэрбээр хэлэв.
 
Түүнчлэн хоёр улсын нийслэл хотуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, илүү гүнзгийрүүлэхэд анхаарч, туслан дэмжихийг хүссэн юм. Тэрбээр 20-иод жилийн өмнө Монгол Улсын нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар, Сөүл хотуудыг ах дүү хотууд болгож, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан, мөн ноён Элчин сайдын дурдсан Сөүл дэх монгол сургуулийг анх байгуулах үйл хэрэгт гар бие оролцож байснаа дурсав.
 
Ноён Элчин сайд Жон Жэ Нам УИХ-ын даргын дэвшүүлсэн асуудлуудад онцгой анхаарна гэдгээ тэмдэглээд, “Таны санал, хүсэлтийг миний бие нэг ёсны “Гэрийн даалгавар” гэж хүлээн авч байна” гэлээ.
 
Тэрбээр ирэх жил Монгол Улсад БНСУ-ын санхүүжилтээр Аялал жуулчлалын сургалтын төв байгуулах гэж байгааг мэдээлээд, энэ ажилд хоёр парламентын хүчин чармайлтыг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
 
Элчин сайд Жон Жэ Нам БНСУ-д зорчих виз олгож буй өнөөгийн байдал, зарим хүндрэл бэрхшээлийн талаар танилцуулаад, “Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болгохын төлөө ажиллана. Гэхдээ энэ асуудал олон шат дамжлаг дамждаг, амаргүй ажил гэдгийг ойлгоорой. Юуны өмнө олон удаа зорчих виз олголтыг нэмэгдүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдэд энэ боломжийг эхний ээлжинд бүрдүүлж өгөх зорилттой байгаа. Энэ талаар ойрын үед сайхан мэдээ дуулгана гэж амлая. Эл асуудыг шийдчихвэл визгүй зорчих боломжид дөхөж очих болно” гэлээ.
 
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд Элчин сайдын үйл ажиллагааг парламентын зүгээс байнга дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.