Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ӨМНӨД ХӨРШИЙН 40 ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ НЬ ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛД ХҮРГЭЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-06-18 10:41:51
Бусад > Танин мэдэхгүй | Сэтгэгдэл: 0

Аливаа улс орны хөгжлийг тодорхойлохдоо дэд бүтэц, байгаль орчноо хэрхэн арчилж тордсон байдлаас нь шууд хамааруулан дүгнэдэг билээ. Манай өмнөд хөршийн нэгдмэл тууштай бодлого, ард иргэдийнхээ уйгагүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд сүүлийн 40-өөдхөн жилд дэлхийн улс орнуудад үлгэр дууриалал болсон хөгжил цэцэглэлтийг цогцлоон бүтээгээд байгааг дэлхий нийт харж, хүлээн зөвшөөрөх болсон билээ.

Өнөөдөр БНХАУ-ын зам харилцааны алс хэтээ харсан их бүтээн байгуулалт болон эх дэлхий, байгаль орчноо хэрхэн хамгаалж, ойжуулан цэцэрлэгжүүлсэн үйл хэрэг нь энэ улс орны хөгжлийн баталгаа, үндэс суурь нь болжээ. “Мянга сонсохоор нэг удаа үз” гэсэн зүйр үг байдаг. Тиймээ, миний бие нэгэн долоо хоногийн турш БНХАУ-ын Өвөрмонголын баруун нутгаар зорчиж энэ бүхнийг нүдээр харж, бие сэтгэлээрээ мэдэрсэн аян замын тэмдэглэлээ та бүхэнд толилуулж байна.

БНХАУ-ын "Өөрчлөлт шинэчлэлт 40 жил - Нэг бүс Нэг зам Хятад дахь аялал"-ын хүрээнд Монгол, Хятадын тус бүр 20 сэтгүүлчийн хамтарсан сурвалжлах хоёр баг Өвөрмонгол орноор 2018 оны зургадугаар сарын 6-13-ны өдрүүдэд аялж энэ улсын ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцсан юм.

Энэхүү аяллыг Өвөрмонголын радио телевизийн “Талын дуу хоолой” радиогийн Баясгалан даргатай хамт олон удирдан зохион байгуулсан бөгөөд мэргэжил нэгт, монгол анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Баруун чиглэлд Монгол Улсын талаас Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ /Хэнтий, Дорноговь/, FM 107.5 радио, Зууны мэдээ сонин, Newspress.mn, Assa.mn, 24 tsag.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл байсан бол Хятадын талаас ӨМӨЗО-ы радио телевизийн “Талын дуу хоолой” радио, Хятадын олон улсын радио, Бээжингийн Төв телевизийн Мэдээллийн сайт, Дундад улсын сайт, Өвөрмонголын Монгол Одон телезиз, Өвөрмонголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төв зэрэг байгууллагын нийт 20 сэтгүүлч, зураглаачаас бүрдсэн баг Хөх хот, Баяннуур, Ордос, Өмнөд баруун Сөнөд хошуу зэрэг нутгаар сурвалжлан зорчсон юм.

Хятадын Аз жаргалтай 10 хотын нэгээр тодорсон Хөх хот

Эрээн хотоос биднийг Чинзоригт хэмээх гавшгай өвөрмонгол залуу угтан авч, түүний ирсэн автобусаар 490 км зайтай орших Хөх хотыг чиглэн хөдөллөө. Чинзоригт бол Өвөрмонголын “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч юм. Бид өвөрмонголын уудам их тал дундуур толь мэт хурдны замаар урамтай сайхан довтолгосон.

Зам дагуу тасралтгүй үргэлжилсэн ногоон байгууламж, арчлан тордон ургуулсан модыг хараад энэ нутгийн ард иргэдийн нөр их хөдөлмөр зүтгэлийг бахархаж явлаа. Дэд бүтцийг жинхэнэ утгаар нь, ногоон байгууламжтай цогцоор нь барьж байгуулжээ. Бид 3 цаг гаруй яваад аажмаар өндөрлөг газрын нэгэн уулыг нүхэлсэн хонгил замыг өнгөрөөд Далан хар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд орших Хөх хотод ирлээ. ӨМӨЗО-ы төв Хөх хот 7224 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, хуурай дулаан уур амьсгалтай далайн төвшнөөс 1050 метр өндөрт байрлажээ. Энд өвөл нь манайх шиг хүйтэрдэггүй, зун нь хэт халдаггүй байна. Одоогоос 30 шахам жилийн өмнө 700 мянга орчим хүн амтай байсан энэ хот өдгөө гурван сая шахам оршин суугчтай цэвэр цэмцгэр, орчин үеийн хот болжээ.

Хотын хүн амын дийлэнх нь хятад. Харин монгол, манж, хотон зэрэг нийт 41 үндэстний 346 мянган оршин суугчдаас 267 мянга нь монгол аж. Үндэстний түүхэн соёлыг хадгалсан Хөх хот өнөөдөр БНХАУ-ын “Аз жаргалтай 10 хот”-ын нэгээр тодорсон байна.

БНХАУ болон Зүүн Өмнөд Азийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг И Ли корпораци, “Мон милк” зэрэг үндэсний хэмжээний том үйлдвэр оршдог гэдгээрээ улсдаа алдартай “Сүүний хот” хэмээгддэг юм.

Манай сэтгүүлчдийн багийн хамгийн эхний сурвалжлага Өвөрмонгол дахь аяллын нээлтийн ёслол болсон Өвөрмонголын Радио, телевизийн хорооны ордноос эхэллээ.

Аян замын өлзийтэй ерөөл өргөсөн нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсын талаас Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн нарийн бичгийн дарга Амартүвшин тэргүүтэй сэтгүүлчид оролцов.

БНХАУ-ын Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн ой, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг бүс Нэг зам” санаачилгыг зарласны 5 жилийн ой энэ онд тус тус тохиож байгаа юм. “Нэг бүс” гэдэг нь эх газрын Торгоны зам болох БНХАУ-аас Төв Ази, Орхи Дорнодоос Европ хүрэх бүсийг хамрах нэгдсэн бүслүүр нутгийг хэлж байгаа. Харин “Нэг зам” нь далайн торгоны замыг илэрхийлдэг.

Хань Юньшян дарга: “Түүхийн хуудаснаа 1978 онд өөрчлөлт шинэчлэлтийг санаачилж эдийн засгаас эхлээд бүх түвшинд хэрэгжүүлж өдийг хүртэл хөдөлмөрч хоёр гараараа бүтээн босгосноор үр шимээ хүртээд байна. Энэ хүртэлх зам дардан байгаагүй. Уул усаараа холбогдсон найрсаг хөрштэйгөө энэ 40 жилийн хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллаж, сүүлийн жилүүдэд Хятад улсын “Нэг бүс Нэг зам” болон Монгол Улсын “Хөгжлийн зам” байгууллагатай хамтран ажиллаж Хятад, Монголын эдийн засгийн коридорыг бий болгож, бүх талын стратегийн бодлогыг өргөжүүлжээ. Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл та бүхэн Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн амжилт, ололт, хоёр талын хамтран ажиллаж буй өргөн хүрээний олон үйл ажиллагааг эерэгээр харж, зөвөөр ойлгож түмэнд түгээнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.

ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МСНЭ-ээс уг арга хэмжээг хамтран зохион байгуулж буйг энд онцлон дурдах ёстой.

Орчин үеийн үзэмж гоёмсог барилга бүхий Өвөрмонголын Радио, телевизийн хороонд 3000 гаруй хүн ажилладаг байна. Бид нээлтийн ёслолын дараа “Талын дуу хоолой радио, Одон телевизийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус радио телевизийн уран бүтээлчид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий студи, тохилог ажлын байрыг ашиглан Өвөрмонгол орон даяар нэвтрүүлгээ дамжуулан ард иргэдийнхээ сонор, мэлмийг гэгээрүүлэн таниулах үүргээ шуурхай хүргэж байдгийг бид сонирхлоо.

"Талын дуу хоолой" радио, Монголын сонсогчдод хэдийнээ танил болжээ

“Талын дуу хоолой” радио 5 жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын нэгэнд анхны нэвтрүүлгээ сонсогчиддоо сонордуулж байсан бол өнөөдөр 28 сэтгүүлч, найруулагч, нэврүүлэгчтэй өнөр айл болжээ. Эрч хүчтэй, чадварлаг залуу уран бүтээлч давамгайлсан энэ хамт олон, мэргэжил нэгт биднийг халуун дотноор хүлээн авч угтсан юм.

“Талын дуу хоолой” радио нь БНХАУ-ын радио телевизийн Удирдах газрын зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд Монголын сонсогчдод зориулж улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын сонин сайхныг халх хэл аялгаар хүргэн, олон сонсогчтой болжээ.

Тэд сонсогчдод “Мэдээ, мэдээлэл”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг”, “Солонго”, “Тэнгэрлэг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус” зэрэг найман тусгай хөтөлбөр бэлтгэн хүргэж байна. Нэвтрүүлгээ Улаанбаатарт өдөр бүр найман цагийн турш “Шинэ долгион FM 107.5” радиогоор дамжуулахын зэрэгцээ Өвөрмонголын радио телевиз хорооны “Мөнх тэнгэр” интернэтээр давтан бүх сонсогчдод хүргэдэг байна. Эдгээрээс зарим нэвтрүүлэг нь Улаанбаатарын сонсогчдод хэдийнээ танил болжээ.

Тухайлбал, “Эрүүл бие Саруул ухаан” нэвтрүүлэг эрүүл саруул амьдрах талаар үнэтэй зөвлөгөө хүргэдэг. Сонсогчид энэ нэвтрүүлэгтэй шууд холбогдож зөвлөгөө авах боломжтой юм. Хятадын олон улсын эмнэлгийн хорооны өндөр мэдлэг, ур чадвартай эмч нар уг нэврүүлэгт оролцож, зөвлөгөө өгч байгааг сонсогчид ихэд талархан хүлээн авдаг байна. Сүүлийн жилүүдэд монголчууд Хөх хотод эмчлүүлэх болсон. Иймд тус нэвтрүүлэгтэй холбогдож өөрийн биед ямар зовиур байгааг эмч нараас лавлан зөвлөгөө авч, оношоо тодруулах боломжтой гэдгээрээ онцлогтой гэж болно.

Дашрамд дуулгахад, “Талын дуу хоолой” радиогийн хамт олны дунд Монголын үндэсний радиогийн “Шинэ эрин” редакцийн сэтгүүлч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөр ажиллаж байгаа аж. Тэрбээр өвөрмонгол нөхөдтэйгээ хамтран ажиллаад 2 жилийг үджээ. Л.Мөнхтөр зөвлөх мэргэжилтнээр ажилласан энэ хугацаандаа ажлынхаа зэрэгцээ “Нүд” хэмээх эргэцүүлэл нийтлэл, “Сайхан нутаг, сайхан хүмүүс” аян замын тэмдэглэл, хөрөг нийтлэлийн хоёр номоо гаргажээ. Мөн нээлтийн ёслолын үеэр Хөх хот дахь Синьхуа агентлагт мэргэжилтнээр ажиллахаар ирээд байгаа манай МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Туултайгаа уулзах завшаан тохиож билээ.

Манай баруун чиглэлийн сурвалжлах багийг “Талын дуу хоолой” радиогийн дарга Баясгалан ахлаж явсан бөгөөд долоо хоног хамтдаа аялахдаа энэ хамт олны элгэмсэг халуун сэтгэл, хамтын хүч зүтгэлийг нь бахархан, хүндэтгэх сэтгэл өөрийн эрхгүй төрснөө нуух юун билээ. Тус радиогийн хамт олон хоёр орны ард иргэдийг итгэл сэтгэлээр холбож, хамтдаа хөгжих гүүр болсондоо ихэд сэтгэл ханамжтай байгааг тэдний сэтгэлийн үгнээс илэрхий мэдрэгдэж байлаа.

Хөх хотын их бүтээн байгуулалтууд үргэлжилсээр байна

Ингээд бидний дараагийн сурвалжлах цэг болох Хөх хотын метроны бүтээн байгуулалтыг газар дээр нь очиж сонирхлоо. БНХАУ-д 3 саяаас дээш оршин суугчтай хотод метро байгуулах эрх олгодог бөгөөд Хөх хотын газар доогуур 19-23 метрийн гүнд барьж байгаа метроны 2 шугам (I шугам 21,97 км, II шугам 27,2 км урттай)-ыг 2019 онд бүрэн ашиглалтанд оруулах юм.

Метроны газар доорхи 19 буудал, газар дээрх 3 буудал байхаар төлөвлөжээ. Өнөөдөр Хятад орны олон хотод метро байгуулж байгаа бөгөөд метро барих орчин үеийн технологи, тоног төхөөрөмж ашиглан гардан хэрэгжүүлдэг хоёр том байгууллагын өндөр ур чадвартай инженер, ажилтнууд энэ их бүтээн байгуулалтыг хийдэг байна. Бүрэн автоматчилагдсан техникийн тусламжтай газрын гүнд нүхэн хонгил үүсгэж байгааг бид бүхэн сонирхсон юм.

Энд хүрз, жотуугаар бус автомат техникээр хонгил ухаж сул шороог нь тусгай чингэлэгтэй вагоноор гаргаад, хонгилоо өндөр даацын тусгай бетонон хавтангаар доторлож байгаа процесс нь бүрэн автоматчилагдсан болохыг бидэнд дэлгэцээр харуулсан бөгөөд бүрэн хяналтын дор уг үйл ажиллагааг явуулдаг байна.

Энэ бүх үйл ажиллагаа нь газар дээрх хотын замын хөдөлгөөн болон барилга байгууламжид огтхон саад учруулахгүй гэдгээрээ онцлогтой. Харин газрын гүнээс дээш гарч байгаа гол хэдэн буудал орчмоор л тусгаарласан хашаа байх аж. Ийнхүү энэ хотын газар доор их бүтээн байгуулалт өрнөж байгааг манай сэтгүүлчид дотор нь орж, нүдээр үзэж бахархлаа.

Хөх хотын зам тээврийн сүлжээ нь 5 хэсгээс бүрдэнэ. Гол 2 замаас гадна III, IY, Y чиглэлийн туслах замууд ордог байна. Бүх чиглэл, шугам нийтдээ 154,9 км бөгөөд 43 зорчигч тээврийн төв нээгдэх юм. Хөх хотын зам тээврийн чиглэл шугам сүлжээний анхны төлөвлөлт 2014 оны есдүгээр сард Хятадын Төрийн Байгаль хамгаалалтын яамны батламж зөвшөөрөл авч, 2015 оны Төрийн Зөвлөлийн Хөгжүүлэлт шинэчлэлийн хорооны зөвшөөрөл олгожээ. Улмаар Хөх хот бүх Хятадын хэмжээнд уг батламжийг хүртсэн 39 дэх хот болсон байна.

Уг нь I чиглэл нь 2019 оны сүүлчээр, II чиглэл нь 2020 оны зургадугаар сарын 30-нд тус тус ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Энэхүү замын тэмдэглэлийн эхний хэсгийг энэ хүргээд өндөрлөж байна.

Дараагийн цувралыг монголчуудад эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа жорлонгийн асуудлыг манай өмнөд хөршид хэрхэн шийдвэрлэж байгаа талаар сонирхуулах болно.

Д.Өлзийсайхан

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
"BOEING 737MAX 8" МОСКВА ХОТЫН НИСЭХ БУУДАЛД ГАЗАРДЛАА
3 цаг    

ХУЛГАЙЧ НАРТАЙ ХУЙВАЛДДАГ ЛОМБАРДУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
3 цаг    

Ц.ЭЛБЭГДОРЖ АТГ ОЧИЖ БАЙЦААЛТ ӨГЛӨӨ
3 цаг    

10 САЯЫН ХАХУУЛЬ АВСАН ЗАХИРАЛД ТОРГУУЛИЙН ЯЛ ОНООВ
4 цаг    

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТСӨӨР БАЙНА
5 цаг    

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ
5 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ ХИЙСЭН АЖИЛГҮЙ ТУЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛСНАА ТАЙЛАГНАЖЭЭ
6 цаг    

"ТИНК БАНК 2019-МӨНГӨ САНХҮҮГИЙН ОРЧИН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНӨЖ БАЙНА
6 цаг    

ЭРТНИЙ АМЬТНЫ ОЛДВОРУУДЫГ ЗАРЖ БОРЛУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
7 цаг    

ТЭМЦЭЭНД 70 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦОЖ, АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
7 цаг    

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС 193 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
7 цаг    

ЖҮДО БӨХИЙН ЗАЛУУЧУУДЫН УАШТ БУЛГАН АЙМАГТ ИРЭХ САРД БОЛНО
7 цаг    

"ЖОЛООНЫ ЭРХ СЭРГЭЭНЭ, ҮНЭМЛЭХ ОЛГОНО" ХЭМЭЭН ЗАЛИЛАН ҮЙЛДЭЖ БАЙСАН ЭТГҮҮДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЭВ
8 цаг    

“KFC” ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ТОО ЭРС БУУРЧЭЭ
9 цаг    

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЦАХИМ БҮРТГЭЛД ОРУУЛНА
9 цаг    

АНХ УДАА ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ ХАГАЛГАА ХИЙВ
9 цаг    

МОНГОЛ АЛИМААР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАХ БОЛОМЖТОЙ ГЭВ
9 цаг    

ЖУЛЬЕТТАД СОНГОГДСОН ОЮУТАН
9 цаг    

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ТАЛЫН ГЭРЭЛТҮҮЛЭГТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
9 цаг    

МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ЖОЛООЧИЙГ 30 ХОНОГ БАРИВЧИЛНА
9 цаг    

О.ЭНХ-ЭРДЭНЭ “THE WORLD’S BEST” ШОУГАА ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ
9 цаг    

НЕТГ-ЫН ДАРГА Э.АНАР АЖЛАА ӨГЧЭЭ
10 цаг    

ХАВАР ЯМАР ЦАЙ УУХ ВЭ?
10 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ
10 цаг    

"ТОКИО 2020" ОЛИМПИЙН ЭРХ НЭГЭЭР НЭМЭГДЭВ
10 цаг    

УЛААНБААТАРЫН ЦЭВЭР УСНЫ ХАНГАМЖ 68 САЯ ОРЧИМ ШОО МЕТРЭЭР НЭМЭГДЭНЭ
10 цаг    

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ АМЬ НАС АВАРЧЭЭ
10 цаг    

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНД ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОЛОО
11 цаг    

ИРЭХ САРЫН 15-НААС ГАДААД ПАСПОРТ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМААР ЗАХИАЛДАГ БОЛНО
11 цаг    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ЯМАР ШИНЭЧЛЭЛТ ОРЖ БАЙГАА ВЭ
11 цаг    

ХУУРАМЧ 100 АМ.ДОЛЛАР ИЛЭРЧЭЭ
11 цаг    

“ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙСЭНГҮЙ” ГЭСЭН ШАЛТГААНААР НЭГНИЙГЭЭ ЗОДОЖ ГЭМТЭЭЖЭЭ
11 цаг    

"ЁОХОР-2019" НААДАМ ИРЭХ ДОЛДУГААР САРД БОЛНО
11 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН ӨВЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
11 цаг    

УЛААНБААТАРТ 01-03 ХЭМ ДУЛААН БАЙНА
12 цаг    

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛЫН ГАРЛАГАТАЙ
12 цаг    

МҮХАҮТ-ын ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД
1 өдөр    

М.АМАРБОЛД, Д.ЖАВХЛАН НАРЫГ НАСААР НЬ ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
1 өдөр    

ЮНКЕР БРЮССЕЛЬД ТЕРЕЗА МЭЙТЭЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ
1 өдөр    

ХАЙХРАМЖГҮЙ БАЙДЛААСАА БОЛЖ ГАР ХӨЛӨӨ ХӨЛДӨӨЖ БАЙНА
1 өдөр    

ГОВЬ НУТГИЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, УРТЫН ДУУЧИН Б. БАТЦЭЦЭГЛЭН
1 өдөр    

ХҮҮХНИЙ ӨМНӨӨС ШАЛГАЛТ ӨГӨХИЙГ ОРОЛДЖЭЭ (БИЧЛЭГТЭЙ)
1 өдөр    

ФЭЙСБҮҮК ХЭРЭГЛЭДЭГ ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ХОЁРООС ДЭЭШ ХАЯГТАЙ БАЙДАГ
1 өдөр    

МАН-ЫН 60 ТЭРБУМЫН "АВТОР"-УУДЫН НЭГ А.ГАНБААТАРЫГ МАН-ААС ХӨӨЖЭЭ
1 өдөр    

ТӨРИЙН СОЁРХОЛТ Д.СОСОРБАРАМ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГААС НҮҮР БУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН
1 өдөр    

АВСТРАЛИЙН ЭРЭГТ АМАРЧ БАЙСАН ЖУУЛЧИД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
1 өдөр    

АЖЛЫН ЯРИЛЦЛАГАА АМЖИЛТТАЙ БОЛГОХ АЛХМУУД
1 өдөр    

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
1 өдөр    

ГИТАРЧИН ӨӨЖГИЙ АМРАГТАЙГАА...
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.