Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 10-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БУЦААВ

НИЙТЛЭСЭН: 2018-06-14 22:37:32
Улс төр > Хууль | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

ААНОАТ-ын тухай хуулийн төсөлд татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүдийн төлөх татварын 90 хувийг хөнгөлөхөөр тусгасан байна. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийн гадаад эх үүсвэрээс татах хөрөнгийн зардлыг бууруулах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд өрийн бичиг, хувьцаа гаргасан тохиолдолд ногдол ашгийн болон хүүгийн орлогод ногдох албан татварыг 5 хувь байх зохицуулалт оруулжээ. Ингэснээр Монгол Улсын бизнесийн орчин, олон улсын тавцанд өрсөлдөх чадвар сайжирч, татварын бааз суурь өргөжинө хэмээн үзэж байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Ганбаатар гишүүн татварын багц хуулийн төслийг Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх хэрэгтэй хэмээв. Учир нь татварын багц хуулиар эдийн засгийн хөгжүүлэхээс эхлээд томоохон бодлогын асуудлуудыг хэлэлцэх, мөн дагаж 23 гаруй хуульд өөрчлөлт оруулах тул зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай хэмээв. Мөн тэрбээр энэхүү хуулийн төсөл саяхан УИХ-аар баталсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуультай зөрчилдөх магадлалтай гэдгийг хэллээ.

Мөн арилжааны банкуудын гадаад зах зээл дээрээс татсан хөрөнгө оруулалтаас 10 хувийн татвар авдаг байсныг 5 хувь болгож бууруулсан шалтгааныг гишүүд асуулаа. Арилжааны банкуудаас өндөр татвар авах нь иргэдийн авч буй зээлийн хүүнд нөлөөлж байгаа юм. Тиймээс зээлийн хүүг бууруулах бодлогын хүрээнд арилжааны банкуудын гаднаас татах хөрөнгө оруулалтын татварыг бууруулахаар шийдсэнийг Сангийн сайд хэлсэн юм.

Түүнчлэн Н.Амарзаяа гишүүн байгаль орчныг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх заат орсон эсэхийг тодруулав. Байгальд ээлтэй тоног төхөөрөмжийн борлуулалтын орлогоос авах татварыг хөнгөлөх, нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулахаар холбогдох байгууллагад өгсөн хандиваас авах татварыг зөвхөн чөлөөлдөг байсныг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болж хүрээг нь тэлсэн гэдгийг ажлын хэсэг хариуллаа.

Д.Тогтохсүрэн гишүүний зүгээс Монгол Улсад “бэлэглэлийн татвар” бий болгох чиглэлд анхаарах цаг болсныг хэллээ. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөө борлуулахдаа бэлэглэж байгаа нэрийдлээр татвараас зайлсхийх тохиолдол байгааг дурьдсан юм.

Хуулийн төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих нэрийдлээр гадны компаниудын үйл ажиллагааг дэмжих агуулгатай хэд хэдэн заалт байгааг Ч.Улаан гишүүн шүүмжлэв. Тэрбээр, “АмЧам зэрэг зарим гадны зарим компани, байгууллагаас гадаадын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, лоббидох талаар УИХ дарга болон гишүүдэд захидал ирүүлж байсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл эдгээр заалтууд энэ хуулийн төсөлд тусгасан байна” гэлээ.

Сангийн сайдын зүгээс энэ хуулийн төслийг боловсруулахад гадны ямар нэгэн нөлөө байгаагүй бөгөөд ажлын хэсэг “вакум” байдлаар дөрвөн сар ажилласан хэмээн тайлбарлав. Тэрбээр, “Хуулийн төслийг аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх үед АмЧам-ын гишүүн компаниуд саналаа ирүүлсэн. Үүнээс шаардлагатай саналуудыг нь ажлын хэсэг авсан” хэмээв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй.
Ч.Ариунболд
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ОХИДЫН БАГ ЛИВАНД АНХНЫ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖЭЭ
27 минут    

ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДАА ХҮЛЭЭЖ АВЧ УУЛЗЛАА
29 минут    

ФҮКҮОКА ХОТЫН ЗАХИРАГЧ ЁШИМАЦҮ МОТОАКИ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
31 минут    

Б.ШООВДОР ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ МАРГААШ ХҮЧ ҮЗНЭ
33 минут    

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙТАЙ ТАНИЛЦСАН НЬ
34 минут    

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ХИЙСЭН ШАЛГАЛТААР 72 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
39 минут    

НӨХӨН СЭРГЭЭГЭЭГҮЙ ГАЗАР 8800 ГА БОЛЖ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ
41 минут    

"НЭГ Л АЛДВАЛ" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
43 минут    

СЕЛФИДЭХ ГЭЖ БАЙГААД ХОЁР ХҮН АМИА АЛДЖЭЭ
44 минут    

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
46 минут    

ЖАМЦ ДАВСАНД ХҮНИЙ БИЕД ЗАЙЛШГҮЙШААРДЛАГАТАЙ ЭРДСҮҮД АГУУЛАГДДАГ
1 цаг    

ӨДАР БҮР МӨНГӨ ХЭМНЭХ 8 АЛХАМ
1 цаг    

ЭЦЭГ ЭХЭЭС УДАМШДАГ 11 ХАЧИРХАЛТАЙ ЗҮЙЛС
1 цаг    

ДЭЛХИЙН ХАМГЫН ХОРТОЙ УНДАА БОЛ ЭНЭ !!!!
1 цаг    

Худалдан авсныхаа дараа шууд угаах ёстой бүтээгдэхүүнүүд
1 цаг    

АНХААР: ЧИПС ХҮҮХПИЙН ЭЛЭГ, ХОДООДЫГ ГЭМТЭЭДЭГ
1 цаг    

ЭНЭ БАЙРЛАЛААР ХЭВТЭЖ, 10 МИНУТ БОЛОХОД ДАХИН ТӨРСӨН ЮМ ШИГ БОЛНО
1 цаг    

Энэтхэгийн Ерөнхий сайд дуучин Т.Ариунаагийн дууг түгээжээ
1 цаг    

ӨСВӨР НАСНЫ 20 ХҮҮХДИЙГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ СУЛЛАЛАА
1 цаг    

ОМЕГА-3 ХЭРЭГЛЭВЭЛ УХААНТАЙ БОЛНО
1 цаг    

Хүн чанаргүй найзын 13 шинж тэмдэг
1 цаг    

МОНГОЛЫН ОЮУТНЫ САГСАН БӨМБӨГИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ ОСОЛДОЖ 18 ХҮН НАС БАРЖ, 190 ГАРУЙ ХҮН ХҮНД ГЭМТЭВ
3 цаг    

ФОТО: ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ, ДАЛАЙ ДАМНАСАН ГҮҮР
3 цаг    

ХЯТАДЫН ЭМЧ НАР АМИЙГ НЬ АВАРСАН МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭЭ ЭРГЭЛЭЭ
4 цаг    

ИРЭХ ӨВЛИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
4 цаг    

АСЕМ-Д ОРОЛЦСОН БА АСЕМ-ЫГ АВЧИРСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЯЛГАА
5 цаг    

Д.БАТСАЙХАН: ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ЗАМ ТАВЬСНЫХАА ТӨЛӨӨ ЭВДЛҮҮЛЖ, ДАРАМТЛУУЛЖ БАЙНА
5 цаг    

Б.ЭРДЭНЭБУЛГАН: СҮЛЖЭЭНИЙ ЭМ ХЭРЭГЛЭСЭН ЭХНЭР, НӨХӨР 6 САРЫН ЗАЙТАЙ ХАВДРААР НАС БАРСАН ТОХИОЛДОЛ Ч БИЙ
5 цаг    

ХОНКОНГИЙГ МАКАОТАЙ ХОЛБОСОН ДЭЛХИЙН ХАМГИЙН УРТ ГҮҮР АШИГЛАЛТАНД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ
5 цаг    

2019 ОНООС ЭХЛЭН ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨР БИШ ӨГЛӨГ ҮЛДЭЭДЭГ БОЛНО
5 цаг    

ТАМХИ ТАТДАГ, ДАМ ТАМХИДАЛТАД ӨРТДӨГ ЭХЭЭС ХАРШИЛТАЙ ХҮҮХЭД ТӨРӨХ МАГАДЛАЛТАЙ
5 цаг    

ЯВГАН ХҮНИЙ ЗАМУУДЫГ ХӨГЖҮҮЛСНЭЭР АВТО МАШИНААР ЗОРЧИХ ИРГЭД ЦӨӨРНӨ
6 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Р.АЗЕВЕДОТОЙ УУЛЗЛАА
6 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ АРАНЧА ГОНЗАЛЕЗТАЙ УУЛЗАВ
6 цаг    

БАЙНГЫН ХОРООД ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХОЁР ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
6 цаг    

10 ДУГААР САРЫН 23НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
6 цаг    

ИХЭНХ НУТГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА
6 цаг    

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ
6 цаг    

ТАНЫ БУРУУ ГАЗАР АМЬДАРЧ БАЙГААГ ИЛТГЭХ 5 ШАЛТГААН
21 цаг    

ГОЛОМТ БАНК АЗИЙН ШИЛДЭГ МАРКЕТИНГТАЙ БАЙГУУЛЛАГААР ТОДОРЛОО
21 цаг    

МОНГОЛ УЛСЫН ИНТЕРНЕТ ХЭРЭГЛЭГЧДИЙН 60 ХУВЬ НЬ БУЮУ 5 ХҮН ТУТМЫН 3 НЬ КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТДӨГ
21 цаг    

"ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН"-Д ШИНЭЭР ТӨГӨЛ БАЙГУУЛАВ
22 цаг    

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ГАРГАСАН ЗАХИРАМЖУУДЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ШҮҮХЭЭС ХҮСЛЭЭ
1 өдөр    

Э.САРАНТОГОС: БНАСАУ-ЫН УДИРДАГЧ КИМ ИР СЕНИЙ 1988 ОНД МАНАЙ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ Ч ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛСОН
1 өдөр    

“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭХ БОЛСОН ТҮҮХ
1 өдөр    

“Нинжин сэтгэл”-ийг зорьж үзэх ТАВАН ШАЛТГААН
1 өдөр    

Жүжигчин Чапи: Ажилтай байлгаж байгаа дүү нартаа баярлалаа
1 өдөр    

Галт тэрэг замаасаа гарч осолджээ
1 өдөр    

195 сая төгрөгөөр тавьсан замыг 3 хоногийн дараа нураажээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.