Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ч.ХҮРЭЛБААТАР: ШУДАРГААР ТАТВАР ТӨЛДӨГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

НИЙТЛЭСЭН: 2018-06-14 22:35:37
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа буруу гаргасан тохиолдолд засварлах боломжгүй байхаар заажээ. Тиймээс татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн иргэд хөрөнгөө бусдад шилжүүлэхдээ татварын өртэй бол түүнийг нь заавал төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд хуулийн хариуцлаг хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан байна. Мөн тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах зэрэг зохицуулалтыг оруулжээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед Г.Тэмүүлэн гишүүн Монгол Улс иргэн, аж ахуйн нэгжүүдээс хэдэн төрлийн татвар авч байгааг тодруулав. Монгол Улсын төсвийн тухай хуульд тусгаснаар улсын төсөвт төвлөрүүлэх 17, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 18 төрлийн татвар байдаг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.

Мөн үеэр гишүүд татвараа хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцохыг асуулаа. Хуулийн төсөлд татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримталж байгаа аж. Ингэхдээ хугацаандаа татвараа төлдөг ч нэг удаа хоцроосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг нийт төлөх ёстой татварын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Харин хөрөнгөө нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг төлөх ёстой татварын 30-100 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Түүнчлэн  ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх эсэх, шинэ төрлийн татвар бий болгохоор тусгасан эсэхийг Л.Болд, Ц.Гарамжав нар тодрууллаа. Шинэ төрлийн татвар болон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх талаар заалт ороогүйг ажлын хэсгийн гишүүд хэлэв. Мөн Ж.Мөнхбат гишүүн татварын байгууллагын даргад тавигдах шаардлагыг өндөрсгөх шаардлагатайг санууллаа. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулган өндөрлөхөд 14 хоног үлдсэн байгаа энэ үеэд Татварын багц хуулийг хэлэлцэж амжихгүй байх магадлалтай хэмээв.

Мөн үеэр Л.Энх-Амгалан гишүүн, “2017 онд татварын албанд тайлангаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгжийн 50 хувь “Х”, 20 хувь нь алдагдалтай ажилласан гэсэн байна. Мөн 13 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалд 130 тэрбум, татварын албанд 100 тэрбум төгрөгийн өртэй байна. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх чиглэлд анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлээс үүдэн аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэцүү байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Татварын ерөнхий хуулиар дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, татварын болон бусад дарамтын бууруулах чиглэлд түлхүү заалт оруулсан гэсэн тайлбарыг мөн өгсөн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 50.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АЛСЛАГДСАН БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
15 цаг    

Нүүрний хаван арилгах арга замууд.
15 цаг    

ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСӨЛ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЖЭЭ
16 цаг    

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны нууц
16 цаг    

Тарагыг гоо сайхандаа хэрэглэхийн ач тус ... Хадгалаад аваарай
16 цаг    

Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ?
16 цаг    

Дотоод таргалалт нь эрчүүдийн ясыг гэмтээдэг
16 цаг    

Ногоо, жимсийг өнгөөр сонгож хэрэглэх нь ийм ач тустай
16 цаг    

Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа
16 цаг    

ОРХОН АЙМАГ УЛААН-ҮД ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
16 цаг    

ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА
16 цаг    

АХМАДЫН СУВИЛЛЫН ШИНЭ БАЙР БАРЬЖ БАЙНА
16 цаг    

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧЛЭНЭ
16 цаг    

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
16 цаг    

УИХ-ЫН ЁСЗҮЙН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
16 цаг    

АХИЛЛ МУУР ОРОСЫН БАГИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
16 цаг    

ОХУ-Д СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧИД "СПАСИБО РОССИЯ" ТОГЛОЛТ ХИЙНЭ
16 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДАЛ ХУРАЛДАНА
16 цаг    

50 ӨРХИЙГ МАЛЖУУЛААД БАЙНА
17 цаг    

МОНГОЛЫН ДААМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
17 цаг    

"НЭГ ЖУУЛЧИН НЭГ ДОЛЛАР" САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА
17 цаг    

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮРЭН ДЭМЖЛЭЭ
17 цаг    

"60 ТЭРБУМЫН" ГЭХ АСУУДЛААР Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
17 цаг    

БЭЛЧЭЭРИЙН ХУУЛЬД БОЛГООМЖТОЙ ХАНДАХЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
17 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЭХ-НООС БАЯЛАГ БҮТЭЭГЧ УУРХАЙЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ ХЭМЭЭН МЭДЭГДЭВ
17 цаг    

ХҮНСНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНЫГ СЭЛЭНГЭД ЗОХИОХ САНАЛ ГАРГАВ
17 цаг    

БРИКС-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД АРГЕНТИН, ЭНЭТХЭГ БОЛОН БУСАД УЛСЫН УДИРДАГЧИД ХҮРЭЛЦЭН ИРНЭ
18 цаг    

183 СУМАНД НЭГ ХҮНТЭЙ ЦАГ УУРЫН ХАРУУЛ АЖИЛЛАДАГ ГЭВ
18 цаг    

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ, ТОГТОЛЦООНЫ АСУУДЛЫГ ХУУЛЬЧ СУДЛААЧИД ХӨНДӨЖ БАЙНА
18 цаг    

ЭЛСЛЭЭ ТӨГСЛӨӨ ДАРАА НЬ...
18 цаг    

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
18 цаг    

"ХӨХ БААВГАЙН ДОМОГ"-Т УЛААН-УУЛ СУМЫН АВЬЯАСТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
18 цаг    

НИГЕРТ БОЛСОН ТЕРРОРИСТ ХАЛДЛАГЫН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 43 БОЛЖЭЭ
18 цаг    

МАЙК ПОМПЕО УМАРД СОЛОНГОСТ ДАХИН АЙЛЧЛАХ БОДОЛТОЙ БАЙНА
19 цаг    

"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА
19 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА
19 цаг    

МОНГОЛЧУУД БИДЭНД ЖОРЛОНГООСОО ЭХЛЭЭД ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ИХ БАЙНА
19 цаг    

“ИНТЕРСПУТНИК” ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ ТУСАЛНА
19 цаг    

ХӨВСГӨЛД ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРЭГ НУТАГ БУЦЖЭЭ
19 цаг    

ЖАРАМГАЙНУУД БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛСОН УЧИР ГОЛД ТАВИЛАА
19 цаг    

АЙМГИЙН МХГ-ААС ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД ХЭД ХЭДЭН САНАЛ ТАВИЛАА
19 цаг    

АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ
19 цаг    

НЭГЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ
20 цаг    

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
20 цаг    

ХУДАЛДААНЫ ДАЙН ӨДӨӨЖ БАЙНА ХЭМЭЭН БУРУУТГАВ
20 цаг    

1410 ШИРХЭГ ТАРВАГАНЫ АРЬС ХУРААН АВЧ ШАЛГАЖ БАЙНА
20 цаг    

А.ЭРДЭНЭБАЯР: ОЮУТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАЖ ДУУСААД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛАХ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
20 цаг    

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
20 цаг    

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
20 цаг    

ЦАГДАА, ТАТВАРЫНХАН ЖОЛООЧ НАРЫН ТАТВАР ТӨЛӨЛТИЙГ ШАЛГАЖ БАЙНА
20 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.