Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"Хаан эрэлд" энхийг ажиллагаанд Ерөнхийлөгч Х. Баттулга улс бүрийн төлөөлөгчидтэй мэндчиллээ

НИЙТЛЭСЭН: 2018-06-14 18:48:12
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад уламжлал болгон зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн нээлтэд хүрэлцэн очлоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд нар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Нээлтийн ёслолын эхэнд “Хааны эрэлд”-2018 энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 26 улсын цэргийн баг, бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын 16 дахь удаагийн хамтарсан сургуулийг албан ёсоор нээж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Энхийг сахиулагчид аа,

Дайчид аа, офицер, ахлагч, генералууд аа

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо

Та бүхний амрыг эрж, Монголд тавтай морилохыг хүсье.

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшлүүдэд хүрч байжээ. Олон зууны тэртээ монголчууд евроазийг бараг бүхэлд нь хамарсан амар амгаланг тогтоон сахиулж, орчин үеийн ертөнцийн суурийг цутгаж явсан юм.

Монголын амар амгалангийн жилүүдэд евроазийг дамнасан худалдааны сүлжээ сэргэж, улс хоорондын өртөө, шуудан харилцаа тогтож, соёл мэдлэгийн солилцоо нэн эрчимтэй явагддаг байлаа. Чухам энэ үест худалдаа болон банк, буухиа шуудангийн инновациуд дэлгэрч, өрнө дорнын технологи мэдлэгийн солилцоо өргөжиж, улс хоорондын харилцааг илүү шуурхай, илүү үр дүнтэй болгож байсныг эрдэмтэд судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан.

Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс.

Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг.

Монголчууд энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүд хаалгыг өнөөдөр эхэлж байгаа 16 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуулилт анхлан нээснийг энд би нэхэн сануулж байна.

“Хааны эрэлд” олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд, үүрэг гүйцэтгэх өндөр чадавхитай болсон юм.

Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлдэг “Хааны эрэлд” сургуулилтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн АНУ болон цэргийн албан хаагчид аа, энэ сургуулилтад оролцуулсан бүх улс орнуудын удирдлагад Та бүхнээр дамжуулан талархал илэрхийлье.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлхэн байдгийг дашрамд илэрхийлье.

Хааны эрэлд олон улсын сургуулилтад амжилт хүсье.

Даян дэлхийд амар амгалан орштугай” гэв.

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр албан ёсоор эхэлж буй “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургууль 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшиж байжээ.

Харин энэ удаагийн сургуульд Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа юм байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр талын болон олон улсын хамтарсан сургуулиудыг зохион байгуулсаар ирсэн юм.

Эдгээрээс хамрах хүрээ, ач холбогдлын хувьд хамгийн томоохон сургууль болох “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ

 

president

president

president

president

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АЛСЛАГДСАН БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
15 цаг    

Нүүрний хаван арилгах арга замууд.
15 цаг    

ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСӨЛ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЖЭЭ
16 цаг    

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны нууц
16 цаг    

Тарагыг гоо сайхандаа хэрэглэхийн ач тус ... Хадгалаад аваарай
16 цаг    

Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ?
16 цаг    

Дотоод таргалалт нь эрчүүдийн ясыг гэмтээдэг
16 цаг    

Ногоо, жимсийг өнгөөр сонгож хэрэглэх нь ийм ач тустай
16 цаг    

Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа
16 цаг    

ОРХОН АЙМАГ УЛААН-ҮД ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
16 цаг    

ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА
16 цаг    

АХМАДЫН СУВИЛЛЫН ШИНЭ БАЙР БАРЬЖ БАЙНА
16 цаг    

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧЛЭНЭ
16 цаг    

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
16 цаг    

УИХ-ЫН ЁСЗҮЙН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
16 цаг    

АХИЛЛ МУУР ОРОСЫН БАГИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
16 цаг    

ОХУ-Д СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧИД "СПАСИБО РОССИЯ" ТОГЛОЛТ ХИЙНЭ
16 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДАЛ ХУРАЛДАНА
16 цаг    

50 ӨРХИЙГ МАЛЖУУЛААД БАЙНА
17 цаг    

МОНГОЛЫН ДААМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
17 цаг    

"НЭГ ЖУУЛЧИН НЭГ ДОЛЛАР" САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА
17 цаг    

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮРЭН ДЭМЖЛЭЭ
17 цаг    

"60 ТЭРБУМЫН" ГЭХ АСУУДЛААР Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
17 цаг    

БЭЛЧЭЭРИЙН ХУУЛЬД БОЛГООМЖТОЙ ХАНДАХЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
17 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЭХ-НООС БАЯЛАГ БҮТЭЭГЧ УУРХАЙЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ ХЭМЭЭН МЭДЭГДЭВ
17 цаг    

ХҮНСНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНЫГ СЭЛЭНГЭД ЗОХИОХ САНАЛ ГАРГАВ
17 цаг    

БРИКС-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД АРГЕНТИН, ЭНЭТХЭГ БОЛОН БУСАД УЛСЫН УДИРДАГЧИД ХҮРЭЛЦЭН ИРНЭ
18 цаг    

183 СУМАНД НЭГ ХҮНТЭЙ ЦАГ УУРЫН ХАРУУЛ АЖИЛЛАДАГ ГЭВ
18 цаг    

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ, ТОГТОЛЦООНЫ АСУУДЛЫГ ХУУЛЬЧ СУДЛААЧИД ХӨНДӨЖ БАЙНА
18 цаг    

ЭЛСЛЭЭ ТӨГСЛӨӨ ДАРАА НЬ...
18 цаг    

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
18 цаг    

"ХӨХ БААВГАЙН ДОМОГ"-Т УЛААН-УУЛ СУМЫН АВЬЯАСТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
18 цаг    

НИГЕРТ БОЛСОН ТЕРРОРИСТ ХАЛДЛАГЫН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 43 БОЛЖЭЭ
18 цаг    

МАЙК ПОМПЕО УМАРД СОЛОНГОСТ ДАХИН АЙЛЧЛАХ БОДОЛТОЙ БАЙНА
19 цаг    

"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА
19 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА
19 цаг    

МОНГОЛЧУУД БИДЭНД ЖОРЛОНГООСОО ЭХЛЭЭД ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ИХ БАЙНА
19 цаг    

“ИНТЕРСПУТНИК” ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ ТУСАЛНА
19 цаг    

ХӨВСГӨЛД ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРЭГ НУТАГ БУЦЖЭЭ
19 цаг    

ЖАРАМГАЙНУУД БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛСОН УЧИР ГОЛД ТАВИЛАА
19 цаг    

АЙМГИЙН МХГ-ААС ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД ХЭД ХЭДЭН САНАЛ ТАВИЛАА
19 цаг    

АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ
19 цаг    

НЭГЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ
20 цаг    

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
20 цаг    

ХУДАЛДААНЫ ДАЙН ӨДӨӨЖ БАЙНА ХЭМЭЭН БУРУУТГАВ
20 цаг    

1410 ШИРХЭГ ТАРВАГАНЫ АРЬС ХУРААН АВЧ ШАЛГАЖ БАЙНА
20 цаг    

А.ЭРДЭНЭБАЯР: ОЮУТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАЖ ДУУСААД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛАХ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
20 цаг    

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
20 цаг    

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
20 цаг    

ЦАГДАА, ТАТВАРЫНХАН ЖОЛООЧ НАРЫН ТАТВАР ТӨЛӨЛТИЙГ ШАЛГАЖ БАЙНА
20 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.