Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Жишиг эмнэлэгийн барилга угсралтын ажлын нээлт боллоо

НИЙТЛЭСЭН: 2018-06-14 18:14:43
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Ирэх 2020 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж буй эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээнЭрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, АХБ-ны зүүн Азийн газрын захирал Эйми С.П Лиун, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагдорж болон албаны бусад хүмүүс, зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157 мянган оршин суугчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна. Нээлтийн хүрээнд эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал бодлоо солилцсон юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийг хүртэл нийслэлийн есөн дүүрэг ийм жишиг эмнэлэггүй байсан. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнглөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг жишиг эмнэлэгтэй болох гэж байна. Эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна. Энэ эмнэлэг баригдсанаар нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийн ард иргэдийн эмнэлэгийн тусламж, хүртээмж сайжирна. Энэ эмнэлэг нарийн мэргэшил, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд гээд үндсэн долоон чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. Энэ эмнэлэгт ажиллах 180 гаруй хүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр, үнэ төлбөргүй сургаж байгаа. Эдгээр 180 хүнээс 150 гаруй нь сувилагч, туслах сувилагч гэдгийг хэлэхэд таатай байна. Хүчин чадлын хувьд жилдээ дунджаар 10 мянган хүн хэвтэж эмчлүүлэх, 47 мянган хүн амбулаториор үйлчлэх боломж бүрдэнэ” хэмээв.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төсөл нь нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй бөгөөд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 14.5, мөн АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилтээр амжилттай хэрэгжиж байна. Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, барилгын зураг төслийг БНСУ-ын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК ажиллаж байгаа юм.

Төслийн хүрээнд шинэ эмнэлгийн дүрэм журам, стратеги төлөвлөгөөг боловсруулж, бие даасан даасан байдлыг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэн, иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж тулгамдсан асуудал болоод байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Улаанбаатар хотод анхны жишиг нэгдсэн эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлт өнөөдөр болж байна. Үргэлжлүүлээд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг барих асуудал яригдаж байгаа. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 өрхийн жишиг эмнэлэг, 22 цэцэрлэг, 9 сургууль барихаар болсон” хэмээлээ.

Жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Энэ дагуу өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулж өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
АЛСЛАГДСАН БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
15 цаг    

Нүүрний хаван арилгах арга замууд.
15 цаг    

ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСӨЛ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЖЭЭ
16 цаг    

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны нууц
16 цаг    

Тарагыг гоо сайхандаа хэрэглэхийн ач тус ... Хадгалаад аваарай
16 цаг    

Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ?
16 цаг    

Дотоод таргалалт нь эрчүүдийн ясыг гэмтээдэг
16 цаг    

Ногоо, жимсийг өнгөөр сонгож хэрэглэх нь ийм ач тустай
16 цаг    

Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа
16 цаг    

ОРХОН АЙМАГ УЛААН-ҮД ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
16 цаг    

ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА
16 цаг    

АХМАДЫН СУВИЛЛЫН ШИНЭ БАЙР БАРЬЖ БАЙНА
16 цаг    

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧЛЭНЭ
16 цаг    

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
16 цаг    

УИХ-ЫН ЁСЗҮЙН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
16 цаг    

АХИЛЛ МУУР ОРОСЫН БАГИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
16 цаг    

ОХУ-Д СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧИД "СПАСИБО РОССИЯ" ТОГЛОЛТ ХИЙНЭ
16 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДАЛ ХУРАЛДАНА
17 цаг    

50 ӨРХИЙГ МАЛЖУУЛААД БАЙНА
17 цаг    

МОНГОЛЫН ДААМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
17 цаг    

"НЭГ ЖУУЛЧИН НЭГ ДОЛЛАР" САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА
17 цаг    

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮРЭН ДЭМЖЛЭЭ
17 цаг    

"60 ТЭРБУМЫН" ГЭХ АСУУДЛААР Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
17 цаг    

БЭЛЧЭЭРИЙН ХУУЛЬД БОЛГООМЖТОЙ ХАНДАХЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
17 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЭХ-НООС БАЯЛАГ БҮТЭЭГЧ УУРХАЙЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ ХЭМЭЭН МЭДЭГДЭВ
17 цаг    

ХҮНСНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНЫГ СЭЛЭНГЭД ЗОХИОХ САНАЛ ГАРГАВ
17 цаг    

БРИКС-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД АРГЕНТИН, ЭНЭТХЭГ БОЛОН БУСАД УЛСЫН УДИРДАГЧИД ХҮРЭЛЦЭН ИРНЭ
18 цаг    

183 СУМАНД НЭГ ХҮНТЭЙ ЦАГ УУРЫН ХАРУУЛ АЖИЛЛАДАГ ГЭВ
18 цаг    

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ, ТОГТОЛЦООНЫ АСУУДЛЫГ ХУУЛЬЧ СУДЛААЧИД ХӨНДӨЖ БАЙНА
18 цаг    

ЭЛСЛЭЭ ТӨГСЛӨӨ ДАРАА НЬ...
18 цаг    

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
18 цаг    

"ХӨХ БААВГАЙН ДОМОГ"-Т УЛААН-УУЛ СУМЫН АВЬЯАСТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
18 цаг    

НИГЕРТ БОЛСОН ТЕРРОРИСТ ХАЛДЛАГЫН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 43 БОЛЖЭЭ
19 цаг    

МАЙК ПОМПЕО УМАРД СОЛОНГОСТ ДАХИН АЙЛЧЛАХ БОДОЛТОЙ БАЙНА
19 цаг    

"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА
19 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА
19 цаг    

МОНГОЛЧУУД БИДЭНД ЖОРЛОНГООСОО ЭХЛЭЭД ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ИХ БАЙНА
19 цаг    

“ИНТЕРСПУТНИК” ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ ТУСАЛНА
19 цаг    

ХӨВСГӨЛД ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРЭГ НУТАГ БУЦЖЭЭ
19 цаг    

ЖАРАМГАЙНУУД БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛСОН УЧИР ГОЛД ТАВИЛАА
19 цаг    

АЙМГИЙН МХГ-ААС ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД ХЭД ХЭДЭН САНАЛ ТАВИЛАА
20 цаг    

АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ
20 цаг    

НЭГЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ
20 цаг    

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
20 цаг    

ХУДАЛДААНЫ ДАЙН ӨДӨӨЖ БАЙНА ХЭМЭЭН БУРУУТГАВ
20 цаг    

1410 ШИРХЭГ ТАРВАГАНЫ АРЬС ХУРААН АВЧ ШАЛГАЖ БАЙНА
20 цаг    

А.ЭРДЭНЭБАЯР: ОЮУТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАЖ ДУУСААД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛАХ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
20 цаг    

КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
20 цаг    

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТУУДЫН ДАРГА НАР ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАЖ БАЙНА
21 цаг    

ЦАГДАА, ТАТВАРЫНХАН ЖОЛООЧ НАРЫН ТАТВАР ТӨЛӨЛТИЙГ ШАЛГАЖ БАЙНА
21 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.