Засгийн газар өөртөө “Хэмжээгүй эрх” бэлдэж байна уу?
“Нээлттэй Нийгэм” Форум, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороотой хамтран өнөөдөр “ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлгээр уг хуулинд оруулж байгаа хоёр гол өөрчлөлт нь иргэн, хуулийн этгээдийг эрхийг ноцтой зөрчиж, Засгийн газар, түүний харьяа яам, тамгын газар, агентлаг давуу эрхтэй болж байгааг голчлон хэлж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг 2015 онд баталж 2016 оны долдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Хууль зүйн яамны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр бол Захиргааны ерөнхий хуулийн хоёр заалт дээр өөрчлөлт оруулахаар болжээ. Тус хоёр заалт нь 3.1.7 мөн 5.1.1 гэсэн хоёр заалт байгаа бөгөөд эхнийхэд нь оруулсан өөрчлөлтөөр бол Засгийн газрын бүх шийдвэр буюу захиргааны шинжтэй эсхүл улс төрийн шинжтэй байхаас үл хамааран Захиргааны хэргийн шүүх хянахгүй байх гэжээ. Үүнийгээ дагаад Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн яам, тамгын газар, агентлаг, орон нутгийн шийдвэр ч үүнд нь хамаарч байгаа аж. Ингэж өөрчилснөөр үүсэх эрсдэл маш их байгаа талаар судлаачид хэлж байгаа юм. Учир нь Засгийн газрын гаргасан захиргааны шинжтэй буюу иргэн хуулийн этгээдэд шууд чиглэсэн шийдвэр иргэн аж ахуйн нэгжийг хохироолоо гэхэд Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй болж байгаа юм. Нэг үгээр бол Үндсэн хуульд заасанчилан иргэн эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд гомдол гаргах, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчиж байгаа хэлбэр гэдгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Т.Мөнх-Эрдэнэ хэлж байна.
Ингэхээр иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хэн яаж хамгаалах вэ гэдэг маш том асуудал үүснэ. Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээ больчих юм бол Иргэний хэргийн шүүх захиргааны шинжтэй гомдлуудыг шийдвэрлэх болж таарч байна. Үндсэн хуулийн цэц хяналт хэрэгжүүлэх боломжтой гэж зарим нь үзэж байгаа ч үнэндээ энэ нь маш хязгаарлагдмал. Учир нь Цэц Засгийн газрын зөвхөн Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг хянадаг юм. Тэгэхээр жирийн иргэдийн материалыг Цэц хянах боломжгүй гэсэн үг. Ийнхүү энэ хуулийн өөрчлөлт батлагдчихвал иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хан хамгаалах вэ, Засгийн газрыг цаашид хэн хянах вэ гэх мэтчилэн олон асуудал үүсч байгаа юм. Нэг үгээр бол Засгийн газар өөртөө “Хэмжээгүй эрх” бий болгохоор улайрч байна гэж үзэх судлаач, хуульчид байгаа юм.
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.