Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ТЭД ЦАГ ХУГАЦААНААС Ч ХУРДАН

НИЙТЛЭСЭН: 2018-06-13 16:44:24
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

Шинэ сонголттой “стори”

Инстаграм нийт 800 сая гаруй хэрэглэгчтэйгээс 500 сая хүн тогтмол хэрэглэдэг. Харин 2016 онд танилцуулсан, 24 цаг хадгалаад устдаг “стори” 300 сая тогтмол хэрэглэгчтэй.

Харин “стори” шинэ сонголт танилцууллаа. Хэн нэгэн өөрийн сторид таныг дурдах буюу mention хийхэд та тэр сторийг өөрийн сторид постлох боломжтой. Шинэ өөрчлөлтийн дагуу хэн нэгэн таныг дурдахад мессеж ирнэ. Та текст, чимэглэл зэргийг өөрчилж болох аж. Таныг постлох үед тус сторины хэрэглэгчийн нэр харагдах юм байна. Гэхдээ зөвхөн “public” буюу олон нийтэд нээлттэй гэсэн тохиргоотой хэрэглэгчид шинэ нэмэлтийг хэрэглэж болно.

Өөрийгөө жолооддог машин

Энэ онд “Tesla” болон “NIO” зэрэг компаниуд цахилгаанаар ажилладаг ачааны машинуудаа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.

Мөн жолоочгүй ачааны машин нь бүтэн 7 хоног, 24 цагаар зогсолтгүй бараа тээвэрлэх боломжтой юм. Өнгөрсөн онд хэрэглээнд гарах хараахан болоогүй үед “Otto”-гийнхон аль хэдийн 200 км зайд ачаа тээвэрлэх туршилтыг хийж амжилттай гүйцэтгээд байсан билээ. Тиймээс жолоочгүй машин ачаа тээвэрлэх он 2018 байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Биткойн ба цахим мөнгөний эргэн тойронд

Анх хүн төрөлхтөн нийгэмшиж хоорондоо худалдаа наймаа хийх болсон цагаас “мөнгө” гэсэн ойлголт бий болсон. Хэдий удаан хугацааны туршид тухайн цаг үед мөнгө л бүхнийг зохицуулагч гол хүчний нэг байсан билээ. Эрт цагаас металл, зоосон мөнгийг хэрэглэж байсан ч жин ихтэй байсан тул цаасан хэлбэрт шилжүүлсэн. Өдгөө цаасан мөнгө элэгдэж мууддаг чанартай тул хэдийн цахим хэлбэрт шилжээд байна. Энэ нь мөнгөний “одоо үе” гэж судлаачдын дунд нэрлэгдэх хэмжээнд хүрчээ.

Блокчайн технологид суурилсан цахим мөнгө нь банкны серверт болон бидний “виза карт”-нд тоон хэлбэрээр хадгалагдаж буй цахим мөнгөнөөс ялгагдах гол онцлог нь төвлөрсөн зохион байгуулалт үгүйгээр эзэмшигчид өөрсдөө сүлжээ үүсгэж хоорондоо чөлөөтэй харилцаж байдагт оршдог. Өдгөө дэлхий нийтээр 1300 гаруй криптовалют байгаа боловч үнэ ханшийн өсөлтөөрөө сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж чадсан нь биткойн гэхэд хилсдэхгүй.

Биткойны үнэ хаа хүртэл өсөх нь жил дамнан олны анхаарлын төвд байх нь гарцаагүй. Олон улс орнууд, томоохон институтууд бүгд энэхүү цахим мөнгөн тэмдэгт рүү анхаарлаа хандуулах ба илүү тодорхой нөхцөл энэ онд үүсэх нь мэдээж.

Таблет ба сонголт

Одоо үед таблетийг хөнгөн, авч явахад авсаархан боловч чанартай, үзүүлэлт өндөр, хурдтай, хамгаалалт сайтайгаар үйлдвэрлэх болжээ. Бусад технологийг бодвол харьцангуй сүүлд гарч ирсэн ч гэлээ таблетийн хэрэглээ ихэсч, цаашдын шинэ бүтээгдэхүүнүүд гарсаар байна.

Хэрэв та аялалд явахыг хүсвэл “Lenova P8”-ыг сонгох нь зөв. Энэ онд худалдаанд гараад хагас сар болсон ч хүчирхэг үйлдэл, бага халалт, алсын замд авч явахад тохиромжтой, удаан хугацаагаар цэнэгээ барьж ажиллах боломжтой зэрэг олон үзүүлэлтээр гайхуулна. Мөн дээр нь хямд өртөгтэй.

Мөнхүү “Huawei” компанийн шинэ таблетийг онцлох учиртай. Хэрвээ та Хятадын залуу брэндэд итгэдэг бол чухамхүү “MediaPad M3”-ыг анхаарах хэрэгтэй. Бат бөх металл их биетэй, өргөн нь ердөө 7,3 мм юм. Удаан хугацаагаар ажиллах боломжтойгоос гадна энэ төхөөрөмж сайн чанарын дуугаралттай. Тус таблетийг бүтээхэд алдарт “Harman” фирмийн мэргэжилтнүүд ажилласан гэдгээрээ онцлог юм.

Ярьдаг цахилгаан зуух

Ирэх жилүүдэд цахилгаан бараануудыг хэрэглэхэд улам хялбар болох төлөвтэй байна. "Sire", "Alexa", "Google Home арр"-ууд нь ухаалаг болж, цахилгаан зууханд хийж байгаа бялууг хэдэн минутын дараа болохыг хэлж өгөх төдийгүй олон талаар туслалцаа үзүүлэх гэнэ.

Мөн хоол хийх зааврыг бусдаас асуудаг цаг ард хоцорсон байна. Цахим сүлжээний тусламжтайгаар та ямар ч алдаа гаргалгүй төрөл бүрийн хоол хийж, зөвлөгөө авч болно. Хамгийн гол нь эдгээр аппликейшнууд нь яг л таны дэргэд буй мэтээр асуултанд хариулж, хоол хийх зөвлөгөө өгөх гэнэ.

Б.Алтанхуяг

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ИРАНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ОЛОН ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ
21 минут    

"БОРЖИГИН ӨВ" ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭВ
23 минут    

“ТОРГОНЫ ЗАМ БА ХАРХОРУМ” СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО
25 минут    

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЭВДЭРСЭН ЗАМЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ХОЁР ТЭРБУМД ХҮРЧЭЭ
27 минут    

ӨВӨРХАНГАЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРЛОО
27 минут    

АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ 16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ
32 минут    

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ЭНЭ ОНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
34 минут    

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН МАШИНУУД ЗЭРЭГЦЭЖ ЗӨРӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
36 минут    

УУЛЧИД ХАН ТЭНГЭР УУЛЫГ ЗОРИЛОО
38 минут    

ИХЭНХ НУТГААР УРГАМЛЫН ГАРЦ ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА
40 минут    

ГЭР ЦЭЦЭРЛЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
42 минут    

“НОМТОЙ ТОГЛООМ” АЯН ӨРНӨЖ БАЙНА
44 минут    

МУЗН ҮЕРТ ӨРСӨН 187 ӨРХӨД МӨНГӨН БОЛОН БАГЦЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
47 минут    

“Таванбогд” компанийн галерейн байранд гал гарчээ
54 минут    

КУБА УЛСААС ЭЛЭГНИЙ ВИРУС, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭСРЭГ ЭМ БЭЛДМЭЛ ИМПОРТЛОЖ ЭХЛЭВ
12 цаг    

ХОВД АЙМГИЙН МӨНХХАЙРХАН СУМЫН СУРГУУЛИЙГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАВ
12 цаг    

МОНГОЛЫН КОМПАНИУД ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДАХ ГЭРЭЭ ХИЙЛЭЭ
12 цаг    

ТӨМРИЙН ХҮДРИЙН ЭКСПОРТ ӨССӨӨР БАЙНА
12 цаг    

​Л.Энхсайхан: ​Стресс, нойргүйдэл тархины цус харвахад хүргэж байна
12 цаг    

ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА
13 цаг    

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАЯГЖИЛТЫН ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ ЭХЛЭВ
13 цаг    

АРГЕНТИНД АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
13 цаг    

ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ АНХНЫ ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧИД КУРИЛИЙН АРЛУУДАД ГАЗАРДЛАА
13 цаг    

БНХАУ-ЫН ДАРГА СЕНЕГАЛД АЙЛЧИЛЛАА
13 цаг    

САМСУНГ КОМПАНИ ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИУДЫН 12-Т ЖАГСЧЭЭ
13 цаг    

“ЭКО АЛТАН ЗААМАР”, “ХУРАЙ” ХХК-ИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХААР БОЛОВ
13 цаг    

МОНГОЛЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД СУРТАЛЧЛАХ ФОРУМ БОЛОВ
13 цаг    

САНГИЙН ДАЛАЙН ТҮҮХ
13 цаг    

ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ
13 цаг    

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МОНГОЛ УЛСЫН ХУВЬ НЭМРИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
13 цаг    

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ДӨРӨВ ДЭХ УДААГАА БОЛНО
13 цаг    

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
13 цаг    

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХЭВИЙН ЯВЖ БАЙНА
13 цаг    

НАЙМАН АЙМГИЙН 58 СУМЫГ ЦАХИЛГААНААР БҮРЭН ХАНГААД БАЙНА
13 цаг    

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР САМАР, ЖИМС ТҮҮЖ, АН АВ ХИЙХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖЭЭ
14 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ АЖИЛ ЭХЛЭВ
14 цаг    

ХҮНИЙ АМЬ ЗАМЫН ЭВДРЭЛ ҮЕРИЙН ГАМШИГ
14 цаг    

ТОГТООЛ УСАНД ХОЁР ХҮҮХЭД ЖИВЖ НАС БАРЖЭЭ
14 цаг    

Ёорг Ван Дайлэгийн энхтайвны далавч баримлын нээлт боллоо
17 цаг    

Л.Мягмаржав: Монголын эдлэг шонхор шувууг монголчуудад төдийгүй дэлхийд таниулах зорилготой
18 цаг    

Дэлхийгээ хамгаалах уралдаанд Шилийн гол аймгийн хүүхдүүд шалгарлаа
18 цаг    

НӨАТ-ын ээлжит азтан өнөөдөр тодорно
21 цаг    

Дуу цахилгаантай бороо орно
21 цаг    

Хүүхдээ номонд дурлуулах 10 алхам
21 цаг    

Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
21 цаг    

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч эхэллээ
21 цаг    

Үсээ өдөр бүр угаахгүй байх 5 шалтгаан
22 цаг    

Жүжигчин Аглуугийн залуу эхнэр том охины хамт
22 цаг    

ИХ ЦОГЧИН ДУГАНЫН НЭЭЛТ БОЛЛОО
22 цаг    

Б.ГАНГААМАА ДЭЛХИЙН ДЭД НОЁН ОРГИЛ К2 УУЛЫН ОРГИЛД ГАРЧЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.