Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 01-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Д.МУРАТ, Д.ГАНТУЛГА НАРЫН БҮРЭН ЭРХИЙН ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛД ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИЛАА

НИЙТЛЭСЭН: 2018-06-13 14:00:43
Улс төр > Ерөнхийлөгч | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Ингэснээр:

Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол
Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт:

“Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож, яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, гишүүд Та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын улс төрийн бодлогоор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, иргэдээ ялгаварлан алагчилж хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн олон шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж ард түмнийхээ харамгүй өгсөн асар их итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэн. Энэ мэт хариуцлагагүй бодлого, шийдвэрүүд одоо ч үргэлжилсээр байгаад харамсаж байна.

Улсын Их Хурал улс орны хөгжил хийгээд ард иргэдийнхээ ахуй амьдралд ахиц дэвшил авч ирсэн дорвитой бодлого, шийдэл огт гаргасангүй. Хуулийн биелэлтийг хянан шалгах, системчлэн дүгнэх, хууль тогтоомжуудын уялдаа холбоо, зөрчил хийдлийг арилгах зэрэг нэн тулгамдсан, үндсэн чиг үүргийнхээ асуудлуудад ч хууль тогтоох байгууллага анхаарсангүй, Улсын Их Хурлын гишүүд идэвх санаачилгатай ажилласангүй хэмээн ард иргэд шүүмжилж байгааг мөн анхаарах шаардлагатай байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Хөрөнгөө хураалгах дараагийн феодал нь Н.Номтойбаяр
3 цаг    

Дандар баатарын тухай
3 цаг    

Үзэгчидээ мэлмэртэл бүжиглэдэг Хас Одон
3 цаг    

Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
3 цаг    

Шуурхай: Гэр лүүгээ орж байсан эмэгтэйг цохиж унаган дээрэмдсэн этгээдийг баривчиллаа
3 цаг    

АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 52 босогчийг устгажээ
3 цаг    

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-Д АЙЛЧЛАВ
10 цаг    

Ах дүү хоёр 7 сарын турш 334,000 төгрөг цуглуулжээ
11 цаг    

Аймшигт түүх!!! Өвөр Монголчуудыг Хятадууд хэрхэн номхруулсан бэ?
11 цаг    

НӨАТ-ын 225 сая төгрөгийн азтан маргааш тодорно
11 цаг    

НЭГДҮГЭЭР АНГИАСАА Л ХАЙРЫН ЗАХИАНД БУЛУУЛЖ ЭХЭЛСЭН Д.БОЛДЫН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ 20 БАРИМТЫГ ХҮРГЭЖ БАЙНА
11 цаг    

НИЙТ НУТГААР ӨВӨЛЖИЛТ ХЭВИЙН БАЙНА
11 цаг    

ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! АНУ-ЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД НАС, ХҮЙС ХЭЛНИЙ ШАЛГУУР ТАВИХГҮЙ
11 цаг    

1,6-ГААР ТӨГССӨН УЛСЫН ДУГААРТАЙ АВТОМАШИН ЭЗЭМШИГЧИД ЭНЭ САРД ТАТВАРАА ТӨЛНӨ
11 цаг    

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДАА 12.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
11 цаг    

УУЦ, ХЭВИЙН БООВНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
11 цаг    

1500 ОРЧИМ МОНГОЛ ХҮҮХЭД ГАДААДАД МЭНДЭЛЖЭЭ
11 цаг    

ЦЕГ: ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙН 41.5 ХУВЬ НЬ 18-29 НАСНЫ ЗАЛУУЧУУД БАЙНА
13 цаг    

Сурагчдын амралтыг сунгалаа
13 цаг    

РОМЫН ПАПЫН ОНЦОЛСОН АРДЧИЛАГЧ
14 цаг    

ДҮҮРГИЙН ЭМНЭЛГҮҮД 16.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
15 цаг    

УЛААНБААТАРТ 07-09 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
15 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ АРВИЖНА
15 цаг    

“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ӨНӨӨДӨРӨӨС ОЛГОНО
16 цаг    

160 МЯНГАН АХМАД НАСТАН "НАСНЫ ХИШИГ" ХҮРТЭНЭ
16 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ ЦАГДААД ДУУДАГДЖЭЭ
16 цаг    

АГААРЫН БОХИРДОЛТОЙ ҮЕД ХАНИАД, ТОМУУНААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
16 цаг    

ЭМЭГТЭЙГ ЗОДОЖ, ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ
16 цаг    

МОНГОЛ ЗАЛУУ ЦОХИВОР ХӨГЖМИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖЭЭ
16 цаг    

14 настай зураач, мисс охин
1 өдөр    

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ
1 өдөр    

Дарга нартаа хүчирхийлүүлсэн мөрдөн байцаагч эмэгтэйг ажлаас нь халжээ
1 өдөр    

Б.Алтанзул: “Золгохоор бүгдээрээ хөдөө явлаа” гэх мэтээр мэдээллээ цацахгүй байхыг сэрэмжлүүлье
1 өдөр    

Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүллээ
1 өдөр    

М.Энхболд дахин нэр дэвшинэ гэв үү?
1 өдөр    

Олны танил эрхмүүд 10 жилийн өмнө ийм байжээ
1 өдөр    

Твиттерт хаягтай аварга махчин загас
1 өдөр    

Хүн амины хэрэгт холбогдоод буй М.Махбал анх удаа олны өмнө гарлаа
1 өдөр    

Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
1 өдөр    

Эгшиглэнт яруу найрагч Л.ГАНЗУЛ-ын "МАРАЛ БУУСАН ШӨНӨ" хүндэтгэлийн дурсамж тоглолт болно
1 өдөр    

М.ЭНХБОЛДЫН “НОЁРХОЛЫГ УНАГАХ”-ЫГ ЭСЭРГҮҮЦСЭН НИЙСЛЭЛ ДЭХ МАНАН БҮЛЭГЛЭЛ С.АМАРСАЙХАНЫГ УНАГАЛАА
1 өдөр    

MOVIE: Хамгийн их хүлээлт үүсгэж буй 10 кино
1 өдөр    

Цас бага орсны улмаас өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
1 өдөр    

Цэргийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдээд байна.
1 өдөр    

Цаг агааp
1 өдөр    

УИХ ирэх долоо хоногт...
1 өдөр    

ОРОН НУТГИЙН СУРГУУЛИЙН АМРАЛТЫГ СУНГАЛАА
2 өдөр    

ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
2 өдөр    

МАЛЧНЫ ХОТОНД БАМБАРУУШ ОРЖ ИРЖЭЭ
2 өдөр    

ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР ДАРГАА ОГЦРУУЛДАГ БОЛОХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ОЙРТУУЛАХ АЛХАМ УУ
2 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.