Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

С.БАЯСГАЛАН: ШХАБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ НЬ ЯАРААД БАЙХ АСУУДАЛ БИШ

НИЙТЛЭСЭН: 2018-06-13 11:02:51
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.D/ С.Баясгалантай Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад/ШХАБ/ Монгол улс элсэх шаардлагатай эсэх талаар ярилцлаа

-Монгол ШХАБ-д гишүүн орноор элсэх эсэх асуудал үүсээд байна. Үүнд элсэж байгаа улсуудын гол зорилго нь юунд байна.Энэ байгууллагад элссэн улсуудад гарч байгаа өөрчлөлт нь юу вэ?

Америк тэргүүтэй Атлантын хүчин буюу далайн хүчин, нөгөө талаасаа эх газрын буюу Евразийн хүчнүүдийг нэгтгэсэн Орос Хятад гол үүрэг гүйцэтгэдэг ШХАБ гэсэн геополитикийн хоёр том байгууллага бий. Шанхайн тав байж байгаад зургаа болсноор ШХАБ байгуулагдсан. Энэ зургаан улс нь аюулгүй байдлынхаа үүднээс Орос Хятад улсууд орсон бол дундад Азийн улсууд анх хилийн маргаанаа шийдвэрлэх, зорилгоор нэгдсэн. Байгууллагын гол үйл ажиллагаа нь ЗХУ задран унаснаас болж салан “тусгаарлах (сепаратизм)”,” зандалчлах (терроризм)”, “хэт даварсан үзэл (экстремизм)”-үүд гарч тухайн бүлэглэлүүд үүсч үүний эсрэг үйл ажиллагаа явуулах зорилго бүхий байгууллага юм. Энэ байгууллагад үйл ажиллагаа явуулж байгаа гол бүтэц нь “бүс нутгийн терроризмын эсрэг тэмцэх тогтолцоо” гэсэн байгууллага байдаг. Үүндээ цэргийн хамтарсан сургуулилалт явуулах, терроризмын талаар мэдээлэл авах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлд Пакистан, Энэтхэг улсууд тус байгууллагад нэгдээд байна. Эдгээр улсууд нь ихэвчлэн геополитикийн чиглэлээр нэгдсэн. Нэгдсэн улсуудад үр дүнтэй гарсан өөрчлөлтүүд байхгүй. Сепаратизм, ттерроризм,экстремизм, дээр нь хар тамхитай тэмцэх асуудал, гишүүн орнуудын хоорондын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ШХАБ-ын үндсэн чиглэл оршиж байгаа. Үүнд эдийн засаг хамааралгүй бөгөөд Шанхайг геополитикийн үүднээс тайлбарлах нь түгээмэл байдаг.

-Манай улс тус байгууллагад ажиглагч орноор Тус байгууллагад эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс гишүүн болох хүсэлтэй байгаа гэж ойлгож болох уу?

Монгол улсын ашиг сонирхол нь хоёр хөршийн нөлөөг хэт оруулахгүй байхын дээр чөлөөт худалдаа хөрөнгө оруулалтын эдийн засгийг өндөр хөгжилтэй гуравдагч хөрш орнуудаас авах. Энэ бол ШХАБ-тай холбоогүй юм. Манай гадаад бодлого ихэвчлэн эдийн засаг руугаа чиглэдэг. ШХАБ нь одоохондоо эдийн засгийн бүтэц байхгүй. Гэхдээ энэ асуудал яригдаж, эрх зүйн баримт бичгүүдийг гаргаж байгаа хэдий ч эдийн засгийн интеграц бүхий зүйл хийгдээгүй.

Бадралмаа Б.-н зураг.

Монгол улс ШХАБ-д элсэх онц шаардлага тулгараагүй байгаа гэсэн үг үү? Ажиглагч орноор явахад цаашид үүсэх нөлөөлөл нь юу вэ?

Элссэн байлаа үгүй байлаа гэдэг дээр онцын ялгаа байхгүй. Учир нь энэ байгууллагын гол чиглэл, үйл ажиллагааны зорилго нь манайд яаралтай тулгарч байгаа асуудал биш. Терроризмын асуудал үүсч болох хэдий ч манайд бодитоор нүүрлэж байгаа аюултай зүйлд тооцогдох хэмжээний болоогүй. Дундад Азид энэ асуудал бодитоор нүүрлэж, салан тусгаарлагч, экстремистүүд террорист үйл ажиллагаа явуулаад байгаа учраас Евразийн орнууд нэгдэх нь зүйн хэрэг юм.

ШХАБ-д элсэх цаг нь болоогүй гэсэн үг үү?

Монгол бол Евразийн орон учраас газарзүйн байрлалынхаа хувьд хэзээ нэгэн цагт ШХАБ нэгдэж таарна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь манай хоёр улс энэ байгууллагын гол тоглогчид. Иймээс хоёр хөршөөр дамжуулж худалдаа эдийн засгийн асуудал, бусад орнуудтай харилцах асуудал яригдана. Харин энэ байгууллагад одоо нэгдэхэд яараад байх зүйл байхгүй бидэнд ашигтай үед нэгдэх хэрэгтэй. Одоогийн байдалд энэ байгууллага биднийг татаад байх онц зүйл байхгүй. ШХАБ-д гишүүнээр элсэх нь яараад байх асуудал биш. Сая Чиндаогийн тунхаглалаар эдийн засгийн гэхээсээ илүү аюулгүй байдал, дэлхийн тулгамдсан асуудал Украйн Сирийн хямралын асуудал руу чиглэгдсэн. Үүнд эдийн засгийн зүйл яригдахгүй байгаа учраас манайд нөлөөлөлгүй.

Одоо элсэхэд эдийн засгийн хувьд ашигтай байна гэж зарим судлаачид үзээд байгаа шүү дээ. ШХАБ-д төвийг сахисан байр сууриа хадгалсан хэвээр байвал хөрш орнуудаас дарамт шахалт ирэх үү?

Зарим судлаачдын хэлж буйгаар эдийн засгийн тариф худалдааны хувьд шахалт үзүүлэх маягтай байна гэсэн зүйлийг яриад байна. Оросын талаас явуулж байгаа эдийн засгийн гадаад бодлого, Хятадын талаас явуулж байгаа эдийн засгийн гадаад бодлого хоёрыг ШХАБ-тай хольж хутгамааргүй байгаа юм. Энэ хоёр улсын “Нэг зам нэг бүс”, “Евразийн эдийн засгийн холбоо” гэсэн эдийн бодлого нь ШХАБ-ын суурин дээр явж байгаа хэдий ч ШХАБ-ын бодлого биш. Харин манай эрдэмтэд ШХАБ-д элссэнээр энэ хоёрыг боломжтой гэж ойлгоод байгаа юм. Үүнийг хоёр талт гэрээгээр ярих асуудал. Үнэхээр эдийн засгаас болоод үүнд элсэх гэж байгаа бол ШХАБ-д орсноос Хятадын “Нэг бүс нэг зам” хөтөлбөрт юм уу? Оросын Евразийн эдийн засгийн холбоонд гэрээ байгуулах замаар харилцах хэрэгтэй. Үүнд ШХАБ төдийлөн нөлөөлөхгүй хэмээн үзэж байна.

Төвийг сахисан байр суурьтай манай улсын хувьд тус байгууллагад элссэн тохиолдолд Европын холбооны улсууд болон бусад улсуудтай харилцах харьцаан дээр сөрөг нөлөө үүсэх үү?

Европын холбооны улсуудтай харьцах харьцаа багасах гэж бол байхгүй гэхдээ тэнцвэр багасгахыг үгүйсгэхгүй юм. Бид бол ардчиллын баянбүрд хэмээгддэг. Иймээс аль нэг талд нь орохгүй төвийг сахисан, дундын байдалтай явах нь бидний ашиг сонирхолд нийцнэ. Ингэснээрээ бусад орнуудтай харилцаа муудна гэж байхгүй. Барууны өндөр хөгжилтэй орнууд үүнийг ойлгоно. Хэрэв зээ элссэн тохиолдолд ил хэлэхгүй ч гэсэн дурамжхан байна. Нөгөө талаасаа Орос Хятад хоёр хүчээ авч байна гэдэг ойлголтыг дэлхий нийтэд өгнө. Монгол улс гуравдагч хөрш гэдэг талаасаа АНУ болон Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудаас нэлээдгүй дэмжлэг авч байгаа. Энэ тал дээр тодорхой хэмжээгээр болгоомжлох зүйл тэнд гарахыг үгүйсгэхгүй.

ШХАБ-ын энэ удаагийн уулзалт манайд ямар нөлөөтэй байна вэ?

ШХАБ-аар дамжуулан гурван улсын ерөнхийлөгч нүүр тулж уулзах нөхцөл бүрдсэн. Энд гурван орны харилцааны асуудлыг ярих боломж нээгдсэн нь манайд хамгийн том индэр болоод байна.

ШХАБ-д монгол улс элсэх талаар иргэд хэр мэдээлэлтэй байна.  Энэ талаар зарим судлаачид ард иргэдээс санал авах хэрэгтэй гэж үзээд байгаа.

Бодлогын хэмжээний асуудлыг стратеги судалгааны хүрээлэн, гадаад харилцааны яам, олон улсын харилцаагаар судалгаа хийдэг хүмүүс, судлаачдын үзэл бодлыг зөвлөх маягаар шийдэх нь зүйтэй. Ийм бодлогын чанартай энэ асуудлыг масс шийднэ гэж би үзэхгүй байна. Бүх зүйлийг ард түмнээс асууна гэдэг бол өрөөсгөл ойлголт.

   ARDCHILAL.MN    Б. Бадралмаа

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ИРАНД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ОЛОН ХҮН БЭРТЭЖ ГЭМТЖЭЭ
22 минут    

"БОРЖИГИН ӨВ" ҮЗЭСГЭЛЭН ДЭГЛЭВ
25 минут    

“ТОРГОНЫ ЗАМ БА ХАРХОРУМ” СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО
27 минут    

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЭВДЭРСЭН ЗАМЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ ХОЁР ТЭРБУМД ХҮРЧЭЭ
29 минут    

ӨВӨРХАНГАЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭВИЙН АЖИЛЛАГААНД ОРЛОО
29 минут    

АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАЖ 16 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЛЭЭ
33 минут    

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ЭНЭ ОНД ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
36 минут    

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН МАШИНУУД ЗЭРЭГЦЭЖ ЗӨРӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
38 минут    

УУЛЧИД ХАН ТЭНГЭР УУЛЫГ ЗОРИЛОО
39 минут    

ИХЭНХ НУТГААР УРГАМЛЫН ГАРЦ ДУНД ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙНА
42 минут    

ГЭР ЦЭЦЭРЛЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
43 минут    

“НОМТОЙ ТОГЛООМ” АЯН ӨРНӨЖ БАЙНА
45 минут    

МУЗН ҮЕРТ ӨРСӨН 187 ӨРХӨД МӨНГӨН БОЛОН БАГЦЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
49 минут    

“Таванбогд” компанийн галерейн байранд гал гарчээ
55 минут    

КУБА УЛСААС ЭЛЭГНИЙ ВИРУС, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭСРЭГ ЭМ БЭЛДМЭЛ ИМПОРТЛОЖ ЭХЛЭВ
12 цаг    

ХОВД АЙМГИЙН МӨНХХАЙРХАН СУМЫН СУРГУУЛИЙГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАВ
12 цаг    

МОНГОЛЫН КОМПАНИУД ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДАХ ГЭРЭЭ ХИЙЛЭЭ
12 цаг    

ТӨМРИЙН ХҮДРИЙН ЭКСПОРТ ӨССӨӨР БАЙНА
12 цаг    

​Л.Энхсайхан: ​Стресс, нойргүйдэл тархины цус харвахад хүргэж байна
12 цаг    

ТУУЛ ГОЛЫН ДАГУУ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА
13 цаг    

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАЯГЖИЛТЫН ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ ЭХЛЭВ
13 цаг    

АРГЕНТИНД АНУ-ЫН ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
13 цаг    

ВИЗГҮЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ АНХНЫ ЯПОН ТӨЛӨӨЛӨГЧИД КУРИЛИЙН АРЛУУДАД ГАЗАРДЛАА
13 цаг    

БНХАУ-ЫН ДАРГА СЕНЕГАЛД АЙЛЧИЛЛАА
13 цаг    

САМСУНГ КОМПАНИ ДЭЛХИЙН ШИЛДЭГ КОМПАНИУДЫН 12-Т ЖАГСЧЭЭ
13 цаг    

“ЭКО АЛТАН ЗААМАР”, “ХУРАЙ” ХХК-ИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХААР БОЛОВ
13 цаг    

МОНГОЛЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД СУРТАЛЧЛАХ ФОРУМ БОЛОВ
13 цаг    

САНГИЙН ДАЛАЙН ТҮҮХ
13 цаг    

ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЬЕ
13 цаг    

НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МОНГОЛ УЛСЫН ХУВЬ НЭМРИЙГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ
13 цаг    

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ДӨРӨВ ДЭХ УДААГАА БОЛНО
13 цаг    

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ НЭВТЭРЛЭЭ
13 цаг    

“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХЭВИЙН ЯВЖ БАЙНА
14 цаг    

НАЙМАН АЙМГИЙН 58 СУМЫГ ЦАХИЛГААНААР БҮРЭН ХАНГААД БАЙНА
14 цаг    

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР САМАР, ЖИМС ТҮҮЖ, АН АВ ХИЙХГҮЙ БАЙХЫГ САНУУЛЖЭЭ
14 цаг    

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ АЖИЛ ЭХЛЭВ
14 цаг    

ХҮНИЙ АМЬ ЗАМЫН ЭВДРЭЛ ҮЕРИЙН ГАМШИГ
14 цаг    

ТОГТООЛ УСАНД ХОЁР ХҮҮХЭД ЖИВЖ НАС БАРЖЭЭ
14 цаг    

Ёорг Ван Дайлэгийн энхтайвны далавч баримлын нээлт боллоо
17 цаг    

Л.Мягмаржав: Монголын эдлэг шонхор шувууг монголчуудад төдийгүй дэлхийд таниулах зорилготой
18 цаг    

Дэлхийгээ хамгаалах уралдаанд Шилийн гол аймгийн хүүхдүүд шалгарлаа
18 цаг    

НӨАТ-ын ээлжит азтан өнөөдөр тодорно
21 цаг    

Дуу цахилгаантай бороо орно
21 цаг    

Хүүхдээ номонд дурлуулах 10 алхам
21 цаг    

Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна
21 цаг    

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч эхэллээ
21 цаг    

Үсээ өдөр бүр угаахгүй байх 5 шалтгаан
22 цаг    

Жүжигчин Аглуугийн залуу эхнэр том охины хамт
22 цаг    

ИХ ЦОГЧИН ДУГАНЫН НЭЭЛТ БОЛЛОО
22 цаг    

Б.ГАНГААМАА ДЭЛХИЙН ДЭД НОЁН ОРГИЛ К2 УУЛЫН ОРГИЛД ГАРЧЭЭ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.