Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ЗАСГИЙН ГАЗАРТ АХМАДЫН БОЛОН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ АСУУДЛААР ЧИГЛЭЛ ӨГНӨ

НИЙТЛЭСЭН: 2018-06-12 16:39:22
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.06.12/ 09 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг сонслоо.
 
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Тэрээр тус Өргөдлийн байнгын хорооны 2018.02.06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг нь тус Байнгын хорооны 01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг эргэн харах, иргэдийн хүсэлт хүлээн авах, бүртгэх, гэрээ байгуулах зэргийг нэг цонхны үйлчилгээний зарчимд шилжүүлэх, орон сууц хүлээлцэх, түрээсийн гэрээ, орлого, түүнийг захиран зарцуулж байгаа байдал, ахмадын болон түрээсийн орон сууцанд хамрагдсан иргэд тухайн байрандаа амьдарч байгаа эсэхийг 2018.04.18-аас 2018.05.10-ны хооронд нийт 5 удаа газар дээр нь очиж танилцсан болно. "Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 2015-2021 оны хугацаанд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж заасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх асуудлыг Засгийн газрын 2016 оны 38, 169, 298 дугаар тогтоолуудаар тус тус шийдвэрлэсэн байна. “ТОСК” ТӨҮГ-ын захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталжээ. Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна.  
  
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай”  81 дүгээр тогтоолд ТОСК” ТӨҮГ-ын балансад бүртгэлтэй дуусаагүй 1562 орон сууцыг Хөгжлийн банканд шилжүүлэх, уг барилгыг барьж дуусгахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, 2018 оны 10 дугаар сард барьж, ашиглалтад оруулах, улмаар төрийн өмчийн түрээсийн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заасан байна.
 
 
Уг журмын хүрээнд улсын хэмжээнд 1512 айлын түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах ажлыг бие даан зохион байгуулсан байна гэлээ.   
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав түрээсийн орон сууц зорилтот бус зорилготой иргэдэд хүрч буй талаар шүүмжлэхийн сацуу журам нь иргэддээ хүрсэн эсэх талаар тодруулж, мөн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв.
 
Ажлын хэсгээс өгсөн тайлбарт, ТОСК-ийн үйл ажиллагаа журмаар зохицуулагдах нь дутагдмал хэдий ч журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн УИХ-ын гишүүний байр суурьтай санал нэг байв.
 
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг түрээсийн орон сууцтай холбоотой асуудал нь холбогдох яам, ТОСК-той мөн Монголбанк, Сангийн яамтай нэгдмэл үйл ажиллагаатай байх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
 
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан орон сууцтай холбогдсон хуулийг 2018 онд багтаан батлах нь зүйтэй гэсэн санал хэлж, Байнгын хорооны гишүүдээс гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээ, орон сууцтай холбоотой бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын дагуу Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар батлав.
 
Уг төсөлд, “Буян-Ухаа 2” хорооллын 2018 оны 10 дугаар сард ашиглалтад орох 972 айлын орон сууцны ус зайлуулах хоолой, автомашины зогсоол, граж, гэрэлтүүлэг, камержуулалт, СӨХ, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, нэг цэгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдвэрлэхийг “ТОСК” ТӨҮГ-ын /Ж.Хичээнгүй/-д, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчлөлийн түрээсийн орон сууцгүй аймгууд болох Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Өмнөговь, Дундговь, Төв, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгуудад тус бүр 60 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт суулгах ажлыг судалж, шийдвэрлэхийг  Барилга, хот байгуулалтын сайд /Х.Баделхан/-д, Сангийн сайд /Ч.Хүрэлбаатар/-д зэрэг 15 заалт тусгасан байна.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БАРИЛГЫН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН 70 ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ
14 секүнд    

ЗУРГАДУГААР САРЫН 20-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 минут    

Цаг агаарын мэдээ
2 минут    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
3 минут    

Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
7 минут    

АЛСЛАГДСАН БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
15 цаг    

Нүүрний хаван арилгах арга замууд.
16 цаг    

ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСӨЛ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЖЭЭ
16 цаг    

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны нууц
16 цаг    

Тарагыг гоо сайхандаа хэрэглэхийн ач тус ... Хадгалаад аваарай
16 цаг    

Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ?
16 цаг    

Дотоод таргалалт нь эрчүүдийн ясыг гэмтээдэг
16 цаг    

Ногоо, жимсийг өнгөөр сонгож хэрэглэх нь ийм ач тустай
16 цаг    

Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа
16 цаг    

ОРХОН АЙМАГ УЛААН-ҮД ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
16 цаг    

ХҮҮХДИЙН ПАРКИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА
16 цаг    

АХМАДЫН СУВИЛЛЫН ШИНЭ БАЙР БАРЬЖ БАЙНА
16 цаг    

ТӨВИЙН БҮСИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ХБНГУ-ЫН ЗЭЭЛЭЭР ШИНЭЧЛЭНЭ
16 цаг    

УИХ-ЫН 2019 ОНЫ ТӨСВИЙГ 43 ТЭРБУМ 514 САЯ ТӨГРӨГӨӨР ТООЦЖЭЭ
17 цаг    

УИХ-ЫН ЁСЗҮЙН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ БАЙНА
17 цаг    

АХИЛЛ МУУР ОРОСЫН БАГИЙГ ХОЁР ДАХЬ УДААГАА ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
17 цаг    

ОХУ-Д СОЁЛ, УРЛАГИЙН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧИД "СПАСИБО РОССИЯ" ТОГЛОЛТ ХИЙНЭ
17 цаг    

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДАЛ ХУРАЛДАНА
17 цаг    

50 ӨРХИЙГ МАЛЖУУЛААД БАЙНА
17 цаг    

МОНГОЛЫН ДААМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
17 цаг    

"НЭГ ЖУУЛЧИН НЭГ ДОЛЛАР" САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛЛАА
17 цаг    

ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДЫН САНАЛЫГ БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА БҮРЭН ДЭМЖЛЭЭ
17 цаг    

"60 ТЭРБУМЫН" ГЭХ АСУУДЛААР Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
17 цаг    

БЭЛЧЭЭРИЙН ХУУЛЬД БОЛГООМЖТОЙ ХАНДАХЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА
17 цаг    

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЭХ-НООС БАЯЛАГ БҮТЭЭГЧ УУРХАЙЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ ХЭМЭЭН МЭДЭГДЭВ
17 цаг    

ХҮНСНИЙ БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНЫГ СЭЛЭНГЭД ЗОХИОХ САНАЛ ГАРГАВ
17 цаг    

БРИКС-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД АРГЕНТИН, ЭНЭТХЭГ БОЛОН БУСАД УЛСЫН УДИРДАГЧИД ХҮРЭЛЦЭН ИРНЭ
18 цаг    

183 СУМАНД НЭГ ХҮНТЭЙ ЦАГ УУРЫН ХАРУУЛ АЖИЛЛАДАГ ГЭВ
18 цаг    

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ, ТОГТОЛЦООНЫ АСУУДЛЫГ ХУУЛЬЧ СУДЛААЧИД ХӨНДӨЖ БАЙНА
18 цаг    

ЭЛСЛЭЭ ТӨГСЛӨӨ ДАРАА НЬ...
18 цаг    

Ж.БАТЗАНДАН: ЗАХИРГААНЫ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАРГАВАЛ МОНГОЛД ДАРАНГУЙЛАЛ ТОГТОНО
18 цаг    

"ХӨХ БААВГАЙН ДОМОГ"-Т УЛААН-УУЛ СУМЫН АВЬЯАСТНУУД ТЭРГҮҮЛЛЭЭ
18 цаг    

НИГЕРТ БОЛСОН ТЕРРОРИСТ ХАЛДЛАГЫН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН ТОО 43 БОЛЖЭЭ
19 цаг    

МАЙК ПОМПЕО УМАРД СОЛОНГОСТ ДАХИН АЙЛЧЛАХ БОДОЛТОЙ БАЙНА
19 цаг    

"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 3500 ӨРХИЙГ ЯДУУРЛААС ГАРГАНА
19 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ХОРГОС ЧӨЛӨӨТ БҮСЭД АЖИЛЛАЛАА
19 цаг    

МОНГОЛЧУУД БИДЭНД ЖОРЛОНГООСОО ЭХЛЭЭД ӨӨРЧЛӨН ШИНЭЧЛЭХ АЖИЛ ИХ БАЙНА
19 цаг    

“ИНТЕРСПУТНИК” ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ ТУСАЛНА
19 цаг    

ХӨВСГӨЛД ИРСЭН ЗЭЭРИЙН СҮРЭГ НУТАГ БУЦЖЭЭ
20 цаг    

ЖАРАМГАЙНУУД БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛСОН УЧИР ГОЛД ТАВИЛАА
20 цаг    

АЙМГИЙН МХГ-ААС ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД ХЭД ХЭДЭН САНАЛ ТАВИЛАА
20 цаг    

АЯНГАНД ЦОХИУЛЖ НАС БАРЖЭЭ
20 цаг    

НЭГЭН ГЭР БҮЛИЙН АМЬДРАХ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ӨГЛӨӨ
20 цаг    

НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХ “МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛЬ”-ИЙГ ТАНИЛЦУУЛАВ
20 цаг    

ХУДАЛДААНЫ ДАЙН ӨДӨӨЖ БАЙНА ХЭМЭЭН БУРУУТГАВ
21 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.