Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Тост, Тосон бумбын нуруунд иргэдийн зөвшөөрөлгүй хайгуулын ажил эхлүүлжээ

НИЙТЛЭСЭН: 2018-06-11 13:43:28
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Эртний үлэг гүрвэлийн олдворуудын дийлэнх нь Гурвантэс сумаас олдсон

Яндаж болохгүй далай шиг, яасан арвин нутаг вэ? Гэдэг... Өмнийн говь нь ашигт малтмалын орд, галавын үеийн олдвор, ховор нандин ан амьтан, ургамал гээд дэлхийд ховордсон бүхний өлгий болсон нутаг. Олны хэлж заншсанаар "Шивээ хүрэн”-ийн хилийн боомтод бичигдээгүй хууль үйлчилж, ашигт малтмалын хууль бус тээвэрлэлт хийгдсээр нэлээдгүй жилийг үдсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сум нь нийт дөрвөн багаас бүрддэг бөгөөд мал аж ахуй төвлөрсөн газар. Дээрх дөрвөн багийн, хоёр нь ашигт малтмал олборлох голлох цэг болсон гэхэд хилстэхгүй. Тиймдээ ч малаа дагаж шим хүртдэг байсан тус нутгийнхан өнөөдөр ашиг хайгч хувийн компаниудын эрхшээлд оржээ. Эрт цагаас эхэлсэн байгалийн үнэт ховор, нандин гэсэн бүхнээ нүдэн дээрээ алдаж, газар нутгийн сүйрэлд автаад буй тус нутгийнханд ёстой л "дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу" болсон байна. Амташсан хэрээ арван гурав эргэдгийн үлгэрээр "Тив дэлхийн гайхшралыг төрүүлж, олон орны үзвэрийн үндэс” болсон Гурвантэсийн баялаг жилээс жилд дундарсаар байна.

Мал аж ахуй түшиглэсэн бүс нутагт ашигт малтмалын компаниуд хошуурах болов

Сумаас 55 км-т орших Дундголын давсны уурхайгаас  "Говь гурван сайхан ХХК”, "Асралт ХХК”, "Сондог нөхөрлөл” нь жилдээ 220 орчим тн давс олборлож борлуулдаг ба сумаас 25 км-т орших  Чин-Хуа Мак, Мак,  Нарийн сухайт ХХК нь жилдээ 1722,8 мянган тонн нүүрс олборлон БНХАУ-д экспортолж байна. Мөн тус сумын нутагт хилийн цэргийн 0166 дугаар анги байрладгаас гадна "Шивээ хүрэн”-ийн хилийн боомт  үйл ажиллагаа явуулдаг. Тус хилийн боомтоор түүхий нүүрсний нууц тээвэрлэлт хийгдсээр олон жил болж буйг нутгийн иргэд хэлдэг. Гэсэн ч энэ бүхэнд арга хэмжээ авч, их баялгийн эздийг хүн чинээ тоолгүйгээр, илүү ихэд шунах ашиг хайгчид өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь нутгийн иргэдийн шүдний өвчин болоод байна. Монгол улсын үндсэн хуулинд зааснаар "Эрүүл, аюулгүй нөхцөлд амьдрах эрх”-ээ зөрчүүлж, дотоодын өлөн цөөврүүдийн шунаг хүсэлд идэгдэх онц аюул нүүрлээд буй Гурвантэсийхэн хэнд хандах ёстой вэ? Дээр дурдсанчлан тус сумын үлдсэн хоёр багт ашигт малтмал олборлож эхэлбэл Гурван тэс сум бүхэлдээ цэвэр усны ундрагагүй болно гэдгийг нутгийн иргэн, ногоочин С.Сүрэнхүү хэллээ.

Уул уурхайн ашиг иргэн бүрт гэгдэх боловч Гурвантэс сумынханд хүрэлцсэнгүй

Гурвантэс сумын хувьд 2015 онд Оюутолгой ХХК-тай хийсэн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн хүрээнд Өмнөвоговь аймагт жил бүр таван сая ам долларын хөрөнгө оруулалтын хуваарилалтад орж чадсангүй. Түүх дурсгалын өлгий нутаг, түүх соёлын үзвэр үйлчилгээгүй, бүр түүнээсээ долоон дор байдаг жишиг манай улсад өргөн дэлгэр байдаг. Хамаг л олдворыг Гурвантэс сумаас олсон ч хөрөнгө оруулалт, хөгжлийг дэмжих тал дээр төдийлөн дорвитой арга хэмжээ авсангүй. Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ч энэ тал дээр дорвитой ажил хийсэнгүй. Тэрээр Оюутолгой, Тавантолгой зэрэг эдийн засгийн томоохон бүрдүүлэлтийг бий болгодог нэгжүүдэд очиж, өөрийн нэр хүнд, эсрэгээрээ нэр хүндээ унагах ажлуудаа хийдэг гэдгийг нутгийн иргэд дурдав. Учир нь түүхийн үнэт олдворын өлгий нутаг, улаан номонд орсон ЦООХОР ИРВЭС-ийн нутагладаг, амиа зольсон ЭХ ОРНЫ ХҮҮГИЙН хөдөлмөрийг ч үнэлсэнгүй. "Д.Сумъяабазар бол улстөрийн утсан хүүхэлдэй. Уул уурхайн наад захын мэдлэггүй хүнийг сайдаар томилсны балаг гарч байна” гэх иргэний бухимдал туйлдаа хүрсэн нь ажиглагдах шиг.

Өнөөдрийн байдлаар Гурвантэс сумын хоёр багийн нутаг дэвсгэр буюу талаас дээш хувь нь ашигт малтмалын хайгуул, олборлолтын цэг болсон. Үүнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн мэдлийн "Сауд Гоби Коел транс” гэх компани ч орж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд уул уурхайн салбар луу орох шаардлагагүйгээр нөр их хөрөнгөтэй нэгэн. Чухам яагаад гадны компанийг худалдан авч, байгалийн онц нандин тогтоц бүхий газар луу шүлс асгаруулан дайрч буй хачирхалтай. Мөн давуу эрхээ ашиглан 30 жилийн хугацаатай ашигт малтмал олборлох лицензийн эрхтэй байдаг нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Улаанбаатар хотоос 900 гаруй км, Өмнөговь  аймгийн төвөөс 300  орчим  км-ийн цаана орших Нарийн Сухайтын  нүүрсний уурхай. Монголын уул уурхайн салбар эрчимжсэнээр их говийн энэ нэр Монголчуудын танил болсон. Гэвч олонтаа сонссон Нарийн Сухайтын нүүрсний уурхайн талаар хүн болгон тийм ч сайн мэдэхгүй. 2007 оноос үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай "МАК” компани ажиллаж жилд таван сая 500 тонн нүүрс экспортолдог. Энэхүү чимээгүй уурхай нь бидний мэдэх Багануур уурхайгаас ч илүү их хэмжээгээр экспорт хийдэг.

Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох: Хоёр дахь удаагаа Засгийн сэнтийд заларч, уул уурхайн бүс нутагт толгойгоо гашилган суугаа дээрх эрхэмд сум орон нутагт нүүрлээд буй энэхүү бэрхшээлт асуудал нь ёстой л шүдний өвчин нь болон хувирсан байна. Учир нь нутгийн иргэдийн хамтаар орон нутгийн зөвшөөрлийг өгөхгүй байгаа ч "хуурамчаар үйлдсэн" гэх бичиг баримтыг аймгийн мэргэжлийн хяналтын албанд хүргэснээр мянга тэмцээд ч нэмэргүй болжээ. Учир нь "Сауд Гоби Коел Транс" ХХК нь ашигт малтмал олборлох орон нутгийн эрхийн бичгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг нутгийн иргэд батлав. Чухам яагаад хуурамч хэмээв? 2017 оны гурван сард тус компани хуулийн гэх ямар ч бичиг баримт, эрхийн бичиггүйгээр нэг л өдөр Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулахаар хайгуулын баазаа байгуулж эхэлсэн байна. Нутгийн иргэд болон аймгийн мэргэжлийн хяналт, УИХ-д тус нутгаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаар ахлуулсан баг тус компанийн үйл ажиллагааг зогсоосон ч дээрх оны 11 сард "бичиг баримтаа бүрдүүлсэн" хэмээн дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уул уурхайн ашигт малтмал, хайх олборлох эрхийг авахын тулд тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжээс зөвшөөрөл авч, гарын үсэг, тамга даруулсан байх" хуультай. Гэсэн эрс эсэргүүцсэн нутгийн иргэдийг хүлээн зөвшөөрсөн мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь Гурвантэсийхний бухимдлыг төрүүлээд байгаа ажээ. "Доороос нь иргэд шахаад, дээрээс нь төр дарамтлаад байхаар, Засаг дарга маань ёстой л хаашаа гэх газаргүй болсон" гэх газар нутгийнхаа төлөө тэмцэгч иргэн хэлэв.

Өмнийн говь буюу Монгол улсын газрын зураг дээрх ХОРМОЙ ХЭСЭГ ийнхүү СҮЙРЧ дуусав. ӨМӨЗО-нтой хиллэдэг Гурвантэс сумын жишээгээр аваад үзэхэд л Монгол улсын газар нутаг, байгалийн баялагт онц аюул нүүрлээд байна. Энэ бүх шийдвэрийг гаргаж, эх орон газар нутгийг та бидний нүдэн дээр сүйдлэх зөвшөөрлийг гадны өлөн цөөврүүд болон, төрийг идэх шимэгч хорхой сэтгэлтнүүдэд олгож буй ЭРХЭМ ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН бодлого чухам хаашаа залж буйг хэн бүхэн анхааралдаа авах цаг аль хэдийнээ болжээ. Гар бариад бугуй гэдэгчлэн, хормой хэсгийг хуу хамж дуусаад, хоймор хэсэг рүү довтолж, байгалийн баялаг, эртний түүх дурсгалын өлгий нутаг руу дайрч буй жишээ та бидний нүдэн дээр үргэлжилж байна. Хотгойдын нутаг Хөвсгөл, хоймор Сэлэнгэ, Ар, Өвөр гээд, хангай, ой мод, ус, булгийн эх, нэг үгээр ЦӨМ хэсэг рүү довтолж байна. Уул уурхай гэдэг нь техник хэрэгсэл биш "ТА БИДНИЙ ДУНД НУУГДСАН ШИМЭГЧ ХОРХОЙН ШИЙДВЭР БАЙДАГ” гэдгийг мэдтүгэй...

www.ULSTURCH.mn

Ч.МАНДАХНАР
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.