Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах вэ?

НИЙТЛЭСЭН: 2018-06-02 23:50:52
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Ээжүүд, нялх хүүхдүүдийн хувьд хамгийн таатай урин дулаан улирал ирж байна. Хүүхдүүдийнхээ Д витамины хэрэгцээг нарнаас шууд хангах боломжтой зуны улирал манай оронд даанч цөөхөн сар үргэлжилдэг нь харамсалтай. Тиймээс ээжүүд маань өөрсдийнхөө гоо сайхныг ч хөсөр хаян, үр хүүхдүүдээ салхинд гаргахаар өглөөнөөс орой хүртэл цэцэрлэг бараадан суудаг билээ.

Харин хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.

Хэдээс хэдэн цагт Д витаминыг хүүхэд шууд хүлээн авах боломжтой вэ? : Зуны улиралд хүүхдээ өглөөний 11 цагаас өмнө, оройны 16 цагаас хойш 20-30 мин арьсыг нь наранд шарвал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг. Энэ үед арьс бага зэрэг улайссан ч айх зүйлгүй.

Гэхдээ нялх хүүхдэд арай илүү анхааралтай хандана. Хүүхдийг 30-аас дээш хэмд наранд гаргахгүй байсан нь дээр. Ой хүртэл настай хүүхдийг бага багаар дасгасаар дээр дурьдсанчлан 20 минут хүртэл, харин нэгээс дээш настай хүүхдийг 30 минут хүртэл наранд шарж болно.

Сүүдэрт суух юм бол гадаа гарах хэрэггүй  : Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд сүүдрэвчинд ороод суучихдаг. Үнэндээ ингэж салхинд гарсан, гараагүй огт ялгаагүй. Тиймээс дээр дурьдсан цагт хүүхдүүдийнхээ нуруу, хэвлийг ээлж ээлжээр нь наранд шарж суусан нь дээр.

Орцноосоо гармагцаа үүднийхээ сандал дээр суучихав даа : Зарим эцэг, эх хүүхдээ эгч, ах нарт нь өгөөд гаргачихдаг. Гэтэл нөгөөдүүл нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихна. Зарим ээжүүд ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх, шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Автомашины зогсоолоос хол яв : Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг. Тиймээс автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой цэцэрлэг бараадсан нь дээр. Тэгээд ч олон улсын байгууллагаас гаргасан нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.

Тамхичин ээж, аавуудаас зугтаарай : Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг гэдгийг Та мэднэ биз дээ?

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.