Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хийлч Дээгий: Эр хүн түрийвч зузаан байхад царай муутай ч хөөрхөн харагддаг болсон нийгэм

НИЙТЛЭСЭН: 2018-06-02 23:29:47
Бусад > Олны танил | Сэтгэгдэл: 0

Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэгтэй нэгэн сэтгүүлч сохирхолтой яриа өрнүүлж байсныг та бүхэнд сонирхуулая. Магадгүй та бүхэн энэхүү ярилцлаганаас хэнээс ч санаа зоволгүй өөрийн бодлоо шуулуухан хэлэх Дээгий гэх энэ бүсгүйн дотоод ертөнцийг илүү сайн мэдэж авах биз ээ.

"Би үнэн л байлаа" Энэ бол Ч.Дэлгэрцэцэгийн ярилцлагынхаа төгсгөлд надад хандаж хэлсэн үг. Юун түрүүн талархснаа илэрхийлье. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн өмнө үнэн нүүр царайгаа дэлгээд суух хүн ховор л доо. Бүгд л их, бага хэмжээгээр баг өмсөөд, цэмцэгнээд суучихдаг юм. Дээгий энэ удаад цэмцэгнэсэнгүй. Баг өмссөнгүй. Өмссөн байлаа гэхэд их нимгэн байсан болов уу.

Нууц гэгч нь сул дорой хүнд л хамаатай ойлголт юм гэсэн. Тэгвэл Дээгий өөрийнхөөрөө, үнэнээрээ байх бяртай болчихсон байх нь. Олон олон он цагууд, тайзан дээр амьдарсан уйгагүй хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл тэргүүтэн нь нэгдэн нийлж, нэгэн цогц болоод буцаагаад түүнд хүлээн зөвшөөрөгдсөн орон зайг бэлэглэж, хариуд нь тэр хүчирхэг нэгэн болсон юм болов уу гэх бодол төрсөн. Тийм ээ, хүчирхэг хүн л үнэн, хүчирхэг баатар эр л нууцгүй амьдардаг билээ.
Аавгүй өссөн бяцхан охин эр хүний нөмөр нөөлөг, эрх жаахан охиныг эрхлэн бөөцийлөх халамж эрэхдээ өөрөөсөө нас ахмад харь эр хүнийг сонгосноо, мөнхүү санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэндээ ийм сонголт хийснээ тэр энэ удаад л ний нуугүй дэлгэж, асгав. Энэ тухайгаа ярьж байхдаа хоолой нь зангирч, нулимс цэлэлзүүлж, дотооддоо бол мэлмэрүүлэнхэн суусныг би мэдэрч байвай. Үнэн гэж ийм л байдаг билээ. Хүн ямар ч байж болно, гагцхүү үнэн байх шиг гоо үзэсгэлэн, хүчирхэг оршихуй гэж байдаг ч юм уу. Чамайг хүчтэй болгосон ард түмэнд чинь баярлалаа, Дээгий.

Өөрийн чинь ярилцлагуудыг уншлаа л даа, их л нээлттэй, ил цагаахан юм шиг атлаа нууцлаг, хаалттай хүн юм. Айхтар зан л даа, энэ бол..
– Би айхтар байж чадахгүй ээ. Яагаад гэвэл миний гарал угсаа жинхэнэ төв халх. Төв халхынхны нэг тийм ориг чанар байдаг. Хэзээ ч дороо хаалттай, булингартай байдаггүй. Сэтгэл нь цагаахан улс. Эцгийн тал маань говь. Говь, хангай хоёрын нийлбэр, жинхэнэ монгол бүсгүй өмнө чинь сууж байна. Үүгээрээ би бахархдаг, товчхондоо бол би цагаахан, нээлттэй хүн.

– Магад амьдрал, тайзны од байх хувь тавилан чинь таныг нээлттэй юм шиг атлаа хаалттай хүн болгож орхисон байх. Гэхдээ би бодохдоо Дэлгэрцэцэг тэгтлээ нийтлэг, common байх шаардлага бий гэж үү гэж бодсон. Яагаад гэвэл та өнөөдрийн Монголын дээгүүр эрэмбэтэй оддын нэг шүү дээ. Энэ удаад жаахан special, өөрийнхөөрөө байх гэж оролдох уу?

– Дэлгэрцэцэг гэснээс хүүхэд байхдаа би нэрэндээ их дургүй байв. Үеийн охид Солонго, Намуунаа гэх мэт гоёмсог нэртэй. Харин саяхнаас, хоёр, гуравхан сарын өмнө төрсөн мэдрэмж, би ямар гоё нэртэй юм бэ. Дэлгэр гэж ямар сайхан үг вэ. Дэлгэрэхийн буянтай, дэлгэрэхийн өгөгдөлтэй юм байна. Энэ нэр минийх болсон нь цаанаасаа учиртай юм байна гэж бодох болсон.

Нээлттэй, хаалттайн тухайд би нээлттэй хүн. Гэхдээ нийтлэг биш байх аа. Нэг их олон нийтийн дунд ороод явдаг хүн биш. Гэхдээ амьдралаас авдаг нэг кайф надад байдаг. Тэр нь юу вэ гэвэл хаана ч очсон би бүх шатны, бүх давхаргын хүмүүстэй нь яг ижилхэн харьцаж чаддаг. Даргатай нь дарга шиг, үйлчлэгчтэй нь үйлчлэгч шиг харьцаж чаддаг. Их амар, аятайхан зан чанар гэж би боддог. Саяхан нэг “1 NT” орлоо. Тэдний үйлчлэгчийнх нь надад хайртай байгаа гэж жигтэйхэн. Бүр бохиор дайлсан гээд бодохгүй юу. Би тэр хүний хайрыг татах гэхдээ тэгсэн юм биш, зүгээр л тэр хүн намайг хайрлаж байгаа юм. Ер нь энгийн хүний хайрыг татах, эмэгтэй хүн хайр татам байх гэдэг чухал чанар шүү, тийм ээ.

– Тэгэлгүй дээ, хайр татам байхад бас нэг чанар хэрэгтэй байдаг
– Чанар хэрэгтэй. Тэр нь үнэн байх. Өөрийнхөө давуу тал болох хөөрхөн, сайхан чанаруудаа олж мэдээд, түүнийгээ цаад хүндээ өгөнгүүт гижигдээд эхэлдэг байхгүй юу /инээгээд/. Өөрийгөө мэдэрчихсэн байна ш дээ

.
Зөвхөн өөрт чинь байдаг, нийтлэг бус ямар зан чанар байдаг вэ?

– Нэг их ичдэггүй. Мэдрэмжтэй холбоотой чанар байх. Бодсоноо, хүссэнээ хэнбугайд ч, хэзээ ч хэлж чаддаг. Хамгийн гол нь түүнийхээ дараа өөртөө хүлээлт үүсгэдэггүй. Bitchy зан байдаггүй гэсэн үг. Хэрэв миний хүсэл биелвэл Халлелуяа, биелэгдэхгүй бол тэр л биз, нэг их шаналаад байдаггүй. Хүссэнээ хэлэх нь л миний үүрэг. Ер нь эмэгтэй хүний үүрэг ш дээ. Эмэгтэй хүн ийм байх ёстой.
Бид маш олон зүйл хүсдэг хэрнээ хэлдэггүй. Энэ бол том алдаа. Хүссэн мөртлөө хүслээ нуух нь эмэгтэй хүний алдаа. Хүссэн бол тэрийг зайлшгүй үгээрээ илэрхийлж гаргаж байх ёстой. Тэгэхлээр биелэгдэх магадлал нь бүр л өндөр болно.

– Нээрээ дээдсийн хүрээний хүүхнүүд тухайн мөчид юу хүсч байна, түүнийгээ гүйцэлдүүлдэгээрээ л бусад хүүхнүүдээс ялгардаг, тэд хүсэл мөрөөдлийнхөө ертөнцөд даль жигүүрээ дураараа дэлгэн нисдэг гэж Оросын алдартай дизайнер эмэгтэй ярьсан байсан нь санаанд орчихлоо. Өөрөөр хэлбэл бусдад биш чухам өөртөө таалагдах гэж амьдрах нь л тэдний гол ялгаа юм байна л даа.

– Тэр үнэн. Мэдээж Дээгий бусдад таалагддаг. Гэхдээ надад тийм байх нь нэг их чухал биш. Зөвхөн эрчүүд намайг таалаасай гэж боддоггүй, чухамхүү би таалах нь хамгийн чухал.

Өөрөө сонгодог урлагийг ихэд ардчилж, олон нийтжүүлсэн хөгжимчдийн нэг. Тэр утгаараа сонгодог урлагийн мэргэжлийн хүрээнийхнээс тань руу чигтэй шүүмж, дургүйцэл ч их байдаг юм билээ. Танд мэдрэгддэг л байлгүй?
– Өнгөрсөн рүүгээ хэзээ ч битгий буу гарга гэдэг. Би хэзээ ч мэргэжил нэгтнүүддээ муухай аашлахгүй. Бидний харж, тэмүүлж буй зүг бол үзэгчид. Урлагчин хүний харах зүг нь ард түмэн. Бид нэг зүг рүү харж, нэгэн зүйлд тэмүүлж байгаа учраас хоорондоо буудалцах биш хамтдаа давших ёстой.
Би шүүмжлэхээс илүү, намайг шүүмжилсэн тал их нь үнэн. Тоглох амархан ш дээ, ингээд л тоглочих юм, гэтэл яагаад Дээгий сүрхий илүү тоогдоод байгаа юм гэдэг ч юм уу. Их нийтлэг шүүмжлэлийн яриа нь энэ.
Би ингэж боддог, тэртэй, тэргүй хүн болгон тоглочих юмыг тоглочихоосой, хийчихээсэй. Би хорьж, бариагүй ш дээ. Хийчихээд амархан ш дээ гэж ярих бас амархан байх болов уу. Хийх л чухал болохоос ярих амархан.
Бүтэн оркестр тайзан дээр тоглох эсвэл ганцхан Дээгий гарч тоглох. Харьцуулаад үзье, жинлүүр дээр тавиад дэнсэлдэг шиг. Би зрителийн тухай л яриад байна л даа.

Зрителийн хувьд тэр 30 хүний гаргаж байгаа дайны энергийг гаргаж тэдэнд өгөх нь миний үүрэг. Тэгж чадаж байвал болоо. Би чаддаг. Заримдаа 30, 40 хүмүүс гараад суучихсан ч өгч чадахгүй, энерги ялгарахгүй тохиолдол байж л байдаг. Манайхан их бүрэг. Олуулаа гараад суучихсандаа тэгдэг юм уу, өөрөө өөрсдийгөө мартчихдаг. Тайзан дээр би тоглож байгаа шүү, уран бүтээлээ өгөх ёстой, зорилгодоо хүрэх ёстой гэдэг үүргээ умартчихдаг. Цөмөөрөө хороо цэрэг шиг байж байдаг. Ер нь тэгээд нийтээрээ гэж харагдаж байгаа ч гэсэн яг үнэндээ нэг, нэг хүн л байдаг. Үүн дээр ёстой шүүмжилмээр санагддаг. Тайзан дээр гарсан л бол бүх оюун сэтгэл, бие бялдар,үйл хөдлөлөөрөө тоглож буй хөгжимдөө шингэж, бүхнээ хуйлруулж аваад түүнийгээ зритель рүү цацах ёстой байдаг.
– Хүнд өөрийгөө олох, өөрийгөө мэдрэх тодорхой нэг цэг, агшин, цаг үе гэж байдаг. Дээгий өөрийнөө стиль имижийг олж, сонгодог хөгжмөөр амжилтанд хүрэхээ мэдэрсэн нь хэзээ бол?

– Өгөөжийг нь мэдрэх үе байдаг. Аливаа юмны амтыг мэдэрч байж хүн урамшдаг. Хамгийн анх амт мэдэрсэн үе бол бүр наймдугаар ангид байх үеийнх. Бид дөрвүүлээ квартет тоглодог байсан юм. Тэгээд 6000 төгрөг авч, 1500, 1500-аар хувааж авна. Шөнө тарсан үед таксидчихъя гэхээр 1500 нь дуусчих гээд байдаг. Нэг найз маань хаа байсан нэгдүгээр хороололд, тийшээ таксидвал нөгөө тоглосон мөнгөө дуусчих гээд байдаг. Манайх 13-т, арай ойрхон, тэгээд л найзтайгаа хоёулаа манайх руу алхана. Маргааш нь 1500-аараа “амьдрана”. Хоол унд, дуртай юмаа авна. Заримдаа бүр жийнс авч өмсөнө. Нэг өдөр “Матисс” гээд бааранд тоглож байтал яг манай нөхөртэй адилхан гадаад хүн нэг их гоё монгол, эгчтэй хамт орж ирэв ээ. Тэр эгчийн англиар ярьж байгаа гэж ус цас. Пөөх зүгээр л урсгаад. Тэр үед англи хэл гэдэг юм дөнгөж манай нийгэмд орж ирж байсан үе.

Англиар чөлөөтэй ярина гэдэг их шинэ, содон үзэгдэл. Дээр нь тэр эгчийн хөөрхөн, зэгзгэрийг хэлэх үү, ерөөсөө л ийм эмэгтэй болох ёстой юм байна гээд тархиндаа бодсон. Тэр хоёр оройжин бид дөрвөөр гоё гоё хөгжим захиалж, тоглуулаад гарахдаа арав, арван мянган төгрөг өгч билээ. Бид дөрөв бүр итгэж ядан баярласан. Хүн тус бүрийн 10 мянга гэдэг чинь юу вэ, тэр үед асар их мөнгө. Ийм үед хамгийн түрүүн хайртай хүнээ л бодож, хуваалцах юмсан гэж боддог юм билээ. Ээж маань эмнэлэгт хэвтчихсэн байсан, маргааш нь ээждээ бүгдээрэнгээр нь гоё юм аваад очиж байж билээ. Ээж маань хортой нөхцөлд олон жил ажиллаж тугалганы харшилтай болсон тул олон жил эмнэлэгээр явж эмчлүүлсэн. Овоо доо, миний охин гээд л их баярлаж билээ.

Тэр хосод одоо болтол би буян санаж явдаг. Жаахан охидын хөдөлмөрлөж байгааг өгөөмөр нүдээр харж, үнэлсэн нь миний амьдралыг шинээр эхлүүлсэн юм шиг санагддаг. Их сайхан, гэгээн дурсамж.

– Халзан, хагас нүцгэн Дээгий “Үлэмжийн чанар”-ыг хөгжимдөөд л. Бас л шинэлэг, содон үзэгдэл байсан. Чухам тэр үед л Дээгий өөрийгөө тунхаглаж, зарлаж, хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож байсан үе байх, тийм үү?

– Яг тийм. Би ер нь аливаад их цензуртэй ханддаг, давилуун биш, болох, болохгүйг мэддэг хүн. Үнэ цэнийг эрт мэдэрсэнтэй холбоотой чанар байх. Харин юун дээр тийм их эр зоригтой байдаг вэ гэвэл уран бүтээл, урлагийн тайзан дээр юуг ч хийж чадах зориг надад байдаг. Яаж ч хувирах зориг байдаг. Үсээ хусдаг нь ч, нүцгэлдэг нь ч, Орост хадан хавцлын ирмэг дээр клипний зураг авахуулдаг нь ч бүгд “тэнэг зориг”. Ямар ч залууд гаргадаггүй хайр сэтгэл, эр зоригийг би урлагийн төлөө гаргаж чаддаг. Би ер нь эр хүний араас үхтлээ гүйхгүй дээ, үнэнээ л хэлье. Гэхдээ тэгж гүйх хайр дурлал гарч ирвэл бас хэн мэдэхэв.
– Та бол Бальзакийн насан дээрээ яваа халуухан хийлч бүсгүй. Уран бүтээлчийн хувьд юу мэдрэгдэх юм?
– Нэг тийм дотор хүнээ сонссон уран бүтээл хийхийг өмнөө тавиад байна. Өмнө нь 10 бүтээл гаргамаар байна гэдэг байсан бол одоо тоо чухал биш чанарын тухай боддог болж байна. Өөрөө хэзээ ч сонсоод уйдахааргүй бүтээлийн тухай л их бодож байна. Тэр нь дотоодоос гарч байж тийм урт настай болно.
Гэтэл чансаатай уран бүтээл гэдэг зөвхөн таниас хамааралгүй шүү дээ? Хөгжмийн сайн бүтээл байх ёстой. – Хамааралтай, хамааралтай. Продюссер нь би өөрөө. Селин Дионы нөхөр нь, жишээ нь, гайхамшигтай продюссер, найруулагч, Селинийг од болгосон хүн. Селин Дионы намтрыг уншчихаад би бурхантай ярьж байгаа юм, Бурхан минь ээ, надад яг л ийм хүн явуулаач ээ гэж. Үнэхээр хүсдэг.

– Тэгээд учирсан уу
– Учраагүй. Тэр чинь мюзик продюссерын түвшний асуудал. Уран бүтээлийг минь залаад яваач, би зүгээр л сайн тоглооч баймаар байна. Гэтэл өдийг хүртэл бүх юмаа хийсээр л явна. Уг нь ийм баймааргүй байдаг.
– Алдар нэртэй болоод танд ирсэн хамгийн анхны гялбаа юу байсан бэ?
– Их гоё асуулт байна. Амьдралын баталгаа. Санхүүгийн хувьд амьдралын баталгаатай болсон. Өөрийн гэсэн орон байртай болсон, амьдралын наад захын асуудал шийдэгдсэн. Энэ бол маш том гялбаа шүү.

– Хамгийн их тоглох дуртай, ялангуяа сэтгэлийн долгис үүссэн үедээ хөгжимдөх дуртай, гүн сэтгэгдэл төрүүлдэг сонгодог бүтээл гэвэл алийг нь онцлох вэ?
– “Сэтгэлийн эгшиг”. Хүний амьдрал баялаг, эрээнтэй бараантай гэдгийг хамгийн гоё, сайхнаар харуулсан хөгжим. Ямар ч condition-д тоглож болдог хөгжим. Унтчихсан хүүхэлдэйд хуруугаа хүргэмэгц амилдаг шиг энэ хөгжмийг тоглож эхэлмэгц л амилчихдаг, тийм гайхамшигтай бүтээл.
– Тэгвэл тоглоход гоё хэрнээ хэцүү хөгжим гэвэл?
– Тэрийг одоо л зүрхэлж, барьж авч байна. “Цыганьские напаев”. Тоглоход хүнд, хэцүү хэрнээ асар гоо үзэсгэлэнтэй хөгжим. Яг одоо чамд амалчихъя, би тоглоно /инээгээд/, нээх хэцүү тэ, амалж байж тоглодог.
– Та юуны фанат вэ?

– Би гоо үзэсгэлэнгийн фанат. Эм гоо үзэсгэлэнгийн фанат.
– Өөрийгөө хэр гоо үзэсгэлэнтэй эмэгтэй гэж боддог вэ?
– Би гоо үзэсгэлэнтэй. Өөрөө өөртөө арчаатай байсны дараа миний гоо үзэсгэлэн илэрдэг. Би хөлрөх ёстой бол хөлөрсөн, дасгал хийх ёстой бол хийсний дараа, диет барьж, энэ сайхан биеэ тодорхой хэмжээнд цэвэршүүлсний дараа миний гоо үзэсгэлэн улам тодордог. Сайхан унтахыг чухалчилдаг. Энэ биендээ жигтэйхэн хайртай.

– Танд ямар авьяас маш ихээр дутагддаг вэ?

– Авьяас уу? Би юм, юмтай ш дээ. Манай нөхөр тэгдэг юм, Бурхан хүмүүст бэлгээ тарааж байх үед би бүх оочерынх нь урд зогсож байгаад бүгдээс нь авчихсан юм гэнэ лээ /инээв.

Юм юмтай байж чаддаг. Энэ бүхэн эргээд нөгөө л мэдрэмжтэй холбоотой чанар. Аливааг мэдрэмжээрээ зохицуулчихдаг гэх үү дээ.
Өөрийн чинь уран бүтээлийн маяг, жанраас гадна амьдралын сонголт, алхам, шийдвэрүүдийг чинь харж байхад бусдаас их өөр байдал ажиглагддаг. Монгол хүн бүрт байдаг бүрэг, ичимхий, хайрцаглагддаг нийтлэг зан чанараас тэс хөндлөн алхмууд их ажиглагддаг. Энэ юунаас эхтэй чанар юм бол?
– Хүн жаахан хоншоортой байх ёстой байхгүй юу. Эр ч бай, эм ч бай. Үүний тулд эхлээд чадалтай байх ёстой. Чадалтай байж байж хоншоортой байна. Үр дагаварын тухайд аль алин дээр нь хариуцлага хүлээх бүрэн чадвартай байх ёстой. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Унасан ч уйлахгүй дээ би гэдгээ мэддэг. Тэгээд л амьдрах ёстой. Хоосон чадалгүй байж ихэрхээд байвал бас хэцүү.

– Уучлаарай, хэт бүдүүлэг асуулт байвал та хариулахгүй ч байж болно. Авьяас, залуу нас, хангалттай нэр алдар, гоо үзэсгэлэн гээд сайхан тодотголтой бүхэн танд бий. Гэтэл та үеийнхээ мөн элэг нэгт залуусаа үл хайхран санаанд оромгүй сонголт хийсэн. Яагаад вэ?
– Санхүүгийн эрх чөлөө. Ийм л хариулт хүсч байгаа биз дээ /инээв. Хүмүүсийн дотроо хүлээсэн хариулт шүү дээ.
Үүний ар талд юу байдаг гээч. Хувь тавилан. Асар том сэдэв шүү. Бид сонгодог гэдэг боловч хүний тавилан л бүгдийг зохицуулж байдаг юм биш үү.
Хоёрдугаарт, би аавгүй өссөн юм. Одоо намайг хэн ч шүүх эрх байхгүй. Аавын хайр мэдэрч өссөн хүн их өөр байдаг. Аав шигээ хүнтэй сууна гэж аавтай охид л ярьдаг. Гэхдээ яг амьдрал дээр аав шигээ хүнтэй суухыг хүсдэг гэвэл үгүй байхаа. Яагаад гэвэл аав нь байна ш дээ. Гэтэл би аавыг хүсч байсан. Яг үнэндээ тийм л юм байна лээ. Хүн нөмөр нөөлөгтэй байх их чухал. Жаахан охиныг яаж хайрлаж, бөөцийлж, гоё байлгах ёстой юм? Энэ мэдрэмж надад хэрэгтэй байсан байх.
Нөгөө бодлын би залуу, сайхан эмэгтэй. Гэвч миний биед оршиж байгаа сүнс хөгшин. Old spirit гэдэг дээ. Тийм учраас ч тэр үү, миний үеийн эрэгтэй сүнснүүд сүнсний минь түвшинд тэнцдэггүй. Зиндаа таардаггүй. Хүүхэд юм шиг санагддаг. Тэр сайхан залуу л даа. Тэгсэн атал хамт байхаар надаар бөөцийлүүлэх гээд байдаг. Би ямар нүгэл хийсэн гэж тэр эрэгтэйг надаар бөөцийлүүлэх гээд байгаа юм бэ, бурхан минь? Ийм ийм шалтгаанууд нэг цэг дээр огтлолцож үр дүнд нь миний сонголт гарч ирсэн байдаг.

Би өөрөө л happy байя л даа. Сэтгэл амар байя. Тэрнээс биш хэлбэрийг хөөгөөд, хэн нэгэн өөртэйгөө яг адилхан, өөрийнхөө насны эрийг сонгоод би тэр хүний оймсыг хураагаад явмааргүй байна. Эсвэл тэр хүний хэн, хэн рүү залгасныг шалгаж амьдармааргүй байна. Надад тийм сонирхол ч алга. Ухамсар ч алга. Хамгийн гол нь тэгтлээ дурлуулсан хүн алга, өнөөдрийг хүртэл.- Хөгшин сүнс гэсэн чинь бүр инээд хүрчихлээ. Хэдхэн хоногийн өмнө найз охинтойгоо наад сэдвээр чинь ярилцаж зөндөө инээлдсэн юм.
– Бид бусдыг дандаа махан биеэр нь хардаг. Түүнээс дээд түвшний сүнслэг оршихуй, сүнсний амьдрал гэж чухал оршихуй байдаг. Зарим нэгэнтэй нь уулзаад л цаанаасаа нээлттэй оргиод л, дорхноо ойлголцоод ярилцаад суучихдаг. Заримтай нь ер ярих юм олддоггүй. Сүнсний харилцаа, зохилдолгоо явагдаж байгаа хэрэг юм байна л даа.

– Багадаа хэрсүү хүүхэд байсан уу?
– Мэдэхгүй ээ. Тийм л байх. Ямар ч л байсан ээжээсээ аавын тухай асууж зүрхэлдэггүй байсан. Асуучихвал ээжийгээ зовоочих юм шиг санагдаад. Анхны нөхөр, хүүгийн чинь аав өөрөөс чинь үе мултарсан малайз хүн байсан. Яагаад салчихсан юм бэ?
– Дараагийн хүний ээлж ирчихсэн учраас тэр хүнтэй үлдэхэд хэцүү байсан юм байлгүй.
Алив зүйл цаг хугацаатай байдаг юм байна лээ. Чи бид хоёр энд ярилцаад 24 өдөр суух уу? Үгүй. Хоёр өдөр суух уу, үгүй. Бүх зүйл цаг хугацаатай. Хоёр хүний хоорондын харилцаа, хэн нэгний дарга байх бүгд цаг хугацаатай. Бидний хамт байх хугацаа л дуусчихсан юм байлгүй дээ. Би тэгж боддог.
– Та ч бас жаатай хүүхэн шүү, гадаад эрийг авчирч суугаад л, хөөрхөн монголжин хүү төрүүлж, монгол нэр өгөөд л ..?
– Миний хүү чинь хачин сайхан ээжтэй, хачин сайхан аавтай хүү байхгүй юу. Бүр амь шиг хүү.
– Та түүнд хайртай байсан уу?

– Хайртай болоод үр хүүхэд болтлоо явна биз дээ. Зөндөө их хайртай байсан. Одоо ч гэсэн хайртай. Яагаад гэвэл бид үр хүүхдээрээ холбогдчихсон байхгүй юу. Эр эмийн хайраас гадна хүмүүний хайр гэж асар том мэдрэмж байдаг. Он цаг өнгөрсөн ч тэр агуу хайр байж л байдаг.
– Дараагийн сонголт дахиад л харь эр. Ноён Марк Бэйли. Таны фанат байх шүү, тийм ээ?
– Тийн ш дээ, миний улаан фэн. Яг үнэндээ юу гээч, Марки эр хүний хувьд үнэхээр cool хүн байхгүй юу. Юм үзэж, нүд тайлсан. Сая долларгүй ч байж болно, гэхдээ сая доллартай юм шиг амьдардаг хүн. Гоё ш дээ.
– Нууц биш бол хайр сэтгэлээ, гэрлэх саналаа хэрхэн яаж илэрхийлж байсан бэ?
– Би гэр бүлтэй гэдгийг чинь мэднэ. Гэхдээ чи л миний хүн юм байна гэдгийг би мэдсэн. Нэг өдөр бай, нэг сар бай, 10 жил, 20 жил ч бай, би хүлээнэ. Бэлэн болсон цагтаа хүрээд ир гэсэн. Надад энэ л аймаар cool санагдсан, яг үнэнийг хэлэхэд. Би чамд хайртай, чи байхгүй бол би үхэх гээд байна, чи намайг л хайрла гээгүй. Өөрийгөө мэдэрчихсэн, бүх юмыг тооцоолчихсон, хамгийн гол нь эр хүний хувьд үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарласан. Энэ л жинхэнэ мужик зан байхгүй юу. Хүн дурлаж болно, хайрлаж болно, хамгийн гол нь арыг нь даах чадвартай байх гэдэг маш мундаг чанар шүү. Марки амьдралын арыг мундаг даана. Нэг хэсэг Солонгосын драма шиг амьдарлаа ш дээ, тэр бүхний ард бүх риск, эрсдлүүдийг даагаад, ган төмөр мэт зогссон. Бүх моментод хамт байж чадсан байхгүй юу.

П- Ингэхэд та хүүгийнхээ аавыг хаячихсан юм биш үү?

– Үгүй. Би өөрийгөө олсон байхгүй юу. Эмэгтэй хүн өөрийгөө хаяж болохгүй. Олж нээж, таньж байх ёстой. Би happy байвал алсуураа миний хүү ээжийгээ ойлгоод happy л байна. Энэ л шийдвэрийн маань гол шалтгаан болж өгсөн.
– Таны хуруунд гялалзах үзэсгэлэнт бриллиант бөгж өөрийн эрхгүй анхаарал татаж байна. Мэдээж ноён Марк Бейлигийн бэлэг байх. Ер нь явж явж эр хүний хайр сэтгэл эд хөрөнгөөр илэрдэг гэж үнэн шүү, тийм ээ?

– Тийм шүү. Бодит, нүдэнд харагдах зүйл гэдэг бодит зүйлийн л гадаад хэлбэр байдаг.
– Хэр их бэлэг барьж таныг баярлуулдаг вэ? Танд өгсөн хамгийн том бэлэг нь юу вэ?
– Бид хоёр анх танилцаад нэг төгөлдөр хуур авч байсан юм. Том рояал л даа. Гэртээ авчраад нэг нэг өнгөөр нь хөглүүлж байсан тэр агшинг би хэзээ ч мартдаггүй. Тэгээд л хөггүй байсан амьдрал хөг ороод явчих шиг санагдаж билээ. Энэ бол бид хоёрын baby. Бид хоёрыг холбодог зүйл. Энэ төгөлдөр хуур орж ирснээр бидний амьдрал эхэлсэн. Хамгийн гоё бэлэг ч гэх юм уу, надад зориулсан сэтгэл юм.
Хэн нэгэн жирийн хүн тас гээд л рояал худалдаад авахгүй л дээ. Энэ ямар саак баагий вэ л гэж би бодсон. Эмэгтэй хүн болгон битүүхэндээ, дотроо ийм л эр хүнийг хүсч байдаг юм биш үү. Тэгэх тэгэхдээ эмэгтэй хүн зүгээр түрийвчийг мөрөөддөггүй. Түрийвч бол мэдээж байх ёстой зүйл, ойлгомжтой. Харин тэр түрийвчийг хэрхэн manage хийж, хэрхэн мөнгөө cool зарцуулж байна вэ? Энэ л чухал.

– За за, та ч ёстой та ёстой л дээдсийн хүрээний хүүхэн шиг л аашилж байна. Бууж өглөө..

– Би өчигдөрхөн юу гэж бодсон гээч, цаг хугацаа гэдэг орон зай юм байна. Энэ орон зайд л бидний амьдрал өрнөж байна. Маргааш юу болохыг хэн ч таашгүй. Ямартай ч Маркитайгаа сууснаар ямар их гоёор намайг задлаа вэ. Ямар их чөлөөтэй байлгаж, сайхан үр жимс болоход минь, боловсроход минь сайхан хөрс болоо вэ? Би үнэхээр талархдаг. Өчигдөр орой харьж явах замдаа энэ тухай бодож, талархах сэтгэлээ өөртөө хэлж явлаа. Эмэгтэй хүнд хамгийн том, чухал нөлөө үзүүлдэг юм бол эр хүн байдаг. Өөр юу ч биш, хань л байдаг.

Би сайхан ханьтай учирчээ. Талархаад баршгүй. Мундаг том карьертай байгаад тайзан дээр гялалзаж, гялалзаж тайзны арагшаа орсон хойноо нэг нөхөрт захируулаад л, “чи маргааш 6 цагт гоё байж байна шүү” гэсэн команд аваад яах юм бэ. Туйлын аз жаргал мөн юм уу?

– Тааваараа, эрх чөлөөтэй, айж сэтгэл түгших юмгүй, өөртөө итгэлтэй, хайртай хүнээ хаашаа ч явахгүй гэдэгт итгэл дүүрэн явах л чухал юм шиг ээ?

– Марки тийм л хүн. Би бүр яаж харагдаж байгаа бол гэж бодох ч үгүйгээр амьдарч чаддаг. Тэгсэн атлаа л миний хүслээр, миний хэмжүүрээр байдаг /инээв/. Азаар бид хоёрын бодол дандаа огтлолцдог.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТАНСАГЛАЛ
4 цаг    

ЕСӨН КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧЭЭ
4 цаг    

МОНГОЛ ХЯТАД ХҮҮХДҮҮД “БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭНЭ
4 цаг    

СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР А.АРИУНЗАЯАГ СОНГОЖЭЭ
4 цаг    

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 4604 ХҮН ГЭМТЭЖ, 475 НАС БАРЖЭЭ
4 цаг    

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
4 цаг    

“БҮСГҮЙН КОД” НОМ БОРЛУУЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЭВ
4 цаг    

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
4 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРСЭН АВТОЗАМУУДЫГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
4 цаг    

САМАР, ХОВОР УРГАМАЛ ТҮҮСЭН ИРГЭДИЙГ 5,4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО
4 цаг    

ӨЛГИЙД БОЛСОН ҮЕР 2016 ОНЫХООС 4-5 ДАХИН ИХ ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА
4 цаг    

БААТАР БОЛГОН НӨМРӨГТЭЙ БАЙДАГГҮЙ
4 цаг    

ЭНЭТХЭГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 8 ХҮН АМИА АЛДЖЭЭ
4 цаг    

ЖҮЖИГЧИН ПОЛ УОКЕРЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ИРЭХ САРД ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛНО
4 цаг    

“ДАШТ-2018”-ЫН ДАРАА ОРОСЫН ХӨЛБӨМБӨГЧДИЙН “ҮНЭ ЦЭНЭ” ӨСЖЭЭ
4 цаг    

МЬЯНМАР УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАРИМ КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖЭЭ
4 цаг    

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ БОЛОН УСАН ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДЛЭЭ
4 цаг    

"ХИЛ ХЯЗГААРГҮЙ ШҮДНИЙ ЭМЧ НАР" СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
4 цаг    

"БИД МАРТАХГҮЙ" ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
4 цаг    

АВТО ОСЛЫН 70 ХУВЬ НЬ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД ГАРЧЭЭ
4 цаг    

ХУУЧИН БАРИЛГУУДЫГ ЗАСВАРЛАЖ ДУУСЛАА
4 цаг    

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧДЫН ТОО ӨСЧЭЭ
4 цаг    

НООСНЫ УРАМШУУЛЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
4 цаг    

БАЯР НААДАМ УГТСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА
4 цаг    

УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ
4 цаг    

ӨМНӨГОВЬ СУМЫН НААДАМД АЙМГИЙН АРСЛАН Т.ХАЙДАВ ТҮРҮҮЛЛЭЭ
4 цаг    

САЙХАНДУЛААН СУМЫН БАЯР НААДАМ БОЛЖ БАЙНА
4 цаг    

ЭЛЭГНИЙ В, С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ИРЭХ САРААС ХИЙГДЭНЭ
4 цаг    

АТГ хяналтын камерын бичлэгийг дэлгэсэн албан хаагчаа халжээ
6 цаг    

БАРХАСБАДЬ ГАРАГ 79 ДАГУУЛТАЙ БОЛЖЭЭ
7 цаг    

ТРАМП-ПУТИНИЙ ТҮҮХЭН УУЛЗАЛТ: ХАРИЛЦААГ ХЭВИЙН БОЛГОХ ЭХЛЭЛ БА БУСАД АСУУДАЛ
7 цаг    

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ ХАМГИЙН АШИГТАЙ ГАРЧЭЭ
7 цаг    

ЧАЦАРГАНЫ УРГАЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГАД СУРАЛЦАЖ БАЙНА
7 цаг    

Д.ӨНӨРЦЭЦЭГ: УРГАМАЛ ХАМГААЛАХ ХИМИЙН БОДИС НЬ УЛСЫН ХАТУУ ХЯНАЛТАН ДОР АШИГЛАГДДАГ
7 цаг    

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДТОЙ ЗУГААЦДАГ БАЙСАН ТУРКИЙН НОМЛОГЧ БАРИВЧЛАГДЖЭЭ
7 цаг    

ТАНЫГ ЕР БУСЫН ЧАДВАРТАЙ БОЛОХЫГ ИЛТГЭХ 11 ШИНЖ ХЭРВЭЭ ТАНЬД ЭДГЭЭР ШИНЖ БАЙВАЛ…
7 цаг    

ОСОЛДСОН МАШИНААС ШИДЭГДЭЖ ГЭМТСЭН ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
7 цаг    

ИРЭЭДҮЙД ТӨРӨХ ХҮҮХДИЙНХЭЭ ГАДААД ТӨРХИЙГ СОНГОХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ
7 цаг    

ХҮМҮҮС ОРОЙТОЖ ОЙЛГОДОГ, АМЬДРАЛЫН ДОЛООН ЧУХАЛ ДҮРЭМ
7 цаг    

ТРАМП: УМАРДЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИЖРУУЛАХ АЖИЛД ОХУ ОРОЛЦОНО
7 цаг    

ЗӨНЧ ВАНГАГИЙН ВЛАДИМИР УДМЫН ЗӨГНӨЛ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ ЭХЭЛЖЭЭ.МАНАЙХАН ЭВТЭЙ Л БАЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА
7 цаг    

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
7 цаг    

АРХИ УУСАН ҮЕДЭЭ ХЭЗЭЭ Ч ИДЭЖ БОЛОХГҮЙ 8 ХООЛ ХҮНС
7 цаг    

УУРГААР БАЯЛАГ ЦАРГАСНЫ ТАРИАЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА
7 цаг    

АЛГАНЫХАА ХЭЭГЭЭР ЯМАР ХҮН БОЛОХОО СОНЖООРОЙ!
7 цаг    

“ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЭЛЧИД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
7 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОХ ГЭЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЛОО
8 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НУТАГ ОРЧМООР ААДАР БОРОО ГОЛЧЛОН ОРЖЭЭ
8 цаг    

Японд хэт халснаас болж 14 хүн нас баржээ
8 цаг    

ЯПОН, ЕХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
8 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.