Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 06-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Үнэлж чадаагүй Аз жаргал

НИЙТЛЭСЭН: 2018-06-01 22:54:16
Бусад > Зөвлөгөө | Сэтгэгдэл: 0

Батхүү байн байн цонхоор харан өндөлзөж, үе, үе цаг руугаа хяламхийн харж байлаа. Уулзах цагаасаа хэтэрхий эрт ирсэн гэдгээ мэдэж байсан ч тэр сандарч, бас тэвдэж эхлэв. “Отгоо ирэх болов уу? Ирчихээд миний саналыг яаж хүлээж авах бол?” хэмээн бодож, улам бүр айж байгаагаа л мэдэж байлаа. Ядаж байхад цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдаад болдоггүй. Бас тэр нэг өдөр хөөгөөд явуулчихсан хүнтэйгээ эргэж уулзана гэж бодохоор халгаж байгаагаа мэдэж байсан ч “Дүүрсэн хэрэг. Уулзаад л гуйгаад л үзье” хэмээн өөрийгөө зоригжуулах гэж оролдов.

Отгоо... Отгоо айхтар ширүүн хүн дээ... Би ч ам руугаа л алгадуулах байх даа хэмээн айж, тэгснээ одоо хүртэл хүнтэй суугаагүй. Бас хүүгээ л бодоод хүнтэй сууж чадахгүй байна гэж найз хүүхэндээ ярьсан байсан хэмээн өөрийгөө тайвшруулах гэж оролдов. Одоогоос арван жилийн өмнө Батхүү Отгоотой Их сургуулийн танилцах үдэшлэг дээр анх уулзаж байснаа санав. Богинохон хар үстэй, сэргэлэн охиныг уянгын бүжигт урьж, бас багш нараас нууж цэвэр усны саванд хийсэн архиар дайлж, хөгжилтэй л байсан. Гэтэл тэр өдрөөс хойш Отгоо Батхүүгийн ангиар үргэлж эргэлддэг ажилтай болов. Ямар л баяр ёслол болно тэр бүрт Отгоо албатай юм шиг хүрээд л ирнэ. Ангийн уулзалт, нийллэг, төрсөн өдрийн баярыг бүгдийг нь мэднэ. Батхүүг байнга дагаж, гарсан ч, орсон ч хамт байх гэж оролддог байлаа. Эхний үед тэр Батхүүд таалагддаг байсан ч, сүүлдээ нэг л залхуутай санагдах болсныг мэднэ. Гэхдээ л дөрвөн жил сайхан л найзалцгаасан. Харин тэр нэг төрсөн өдрийн орой үнэндээ юу болсныг Батхүү ч сайн санадаггүй байлаа. Их ч согтсон байсан, Отгоотой хамт ахынх нь байранд ирж хоносон. Гэтэл хоёр сарын дараа Отгоо “Бид хоёр хүүхэдтэй болчихож” хэмээн палхийтэл хэлж түүнийг сандаргасан. Батхүү тэр үед үнэндээ яахаа мэдэхгүй сандарч байлаа. Дөнгөж Их сургууль төгссөн, өөрийн гэсэн орон гэргүй залуу гэр бүлийн амьдрал зохионо, бас эцэг болно гэж төсөөлж ч чадахгүй байсан хэрэг. Хамгийн гол нь тэр Отгоотой амьдарна гэж хэзээ ч бодож байсангүй. “Үгүй ээ. Чи бид хоёр хэзээ ч таарахгүй. Би өөр хүнд хайртай. Хоёр хүн ханилж суухын тулд заавал бие биендээ хайртай байх хэрэгтэй. Би аав болоход, чи ээж болоход дэндүү эрт байна” гэх мэт албархуу хүйтэн хөндий үгээр тэр Отгоогийн сэтгэлийг хангалттай сэмлэсэн. Отгоо хичнээн шөнө уйлж, хичнээн удаа түүнийг гуйсныг тэр харин тоолж байсангүй. Батхүү ч, найзууд нь ч хүүхдээ авахуулчих хэмээн ятгаад дийлээгүй. Отгоо нэг л өдөр түүний дэргэдээс чимээгүйхэн холдож. Батхүү ч түүнийг үгүйлж байсангүй. Тэр нэг гайтай өдөр хүртэл хэзээ ч тэр хүүхдийн тухай бодож байгаагүйгээ санаад гэнэтхэн харамсав. Хаалга зөөлхөн онгойж, Отгоо хүүтэйгээ хамт орж ирлээ. Шар толгойтой, эргэлдсэн алаг нүдтэй дүрсгүй байрын шар хүү... Батхүүгээс нэг их гэрэвшсэн ч үгүй. Хажууд нь чимээгүйхэн ирээд суучихав.

Харин Отгоо л их сандарч байгаа бололтой. “Дөлгөөнөө миний хүү энэ хүнтэй, бишээ ахдаа үнсүүл” хэмээн хэлэх үгээ олохгүй сандарч эхлэв. Тэр аавдаа үнсүүл гэж хэлэх гэснээ болиод үгээ залгичихыг анзаарсан. Батхүү чимээгүйхэн инээмсэглэлээ. Үнэндээ ярих юм олдохгүй нэг л хэцүү санагдаад болдоггүй. Батхүү гэнэтхэн ухаан орсон юм шиг зөөгч дуудаж, баахан хоол унд, архи дарс захиалж жаахан тайвшрав. Отгоо улам ч хөөрхөн болчихсон юм шиг санагдаж байлаа. Гэхдээ урьд нь Батхүүг халамжилж, бас байнга анхаарал тавьдаг байсан бүсгүйн нүд ганцхан хүүгээ өхөөрдөн харна. Батхүү ч гэсэн хүүгээс харцаа салгаж чадахгүй байгаагаа гэнэтхэн мэдэж, учиргүй сандарлаа. Зургаан жилийн өмнө “Чи хүүхдээ авахуул” хэмээн ятгаж байснаа санаад тэр үнэндээ шар толгойтой хөөрхөн хүүгээс айж байгаагаа мэдэрлээ.

Нэг л эвлэж өгөхгүй байсан яриа хөөрөө ч эв зүйдээ орж, Отгоо ч, Батхүү ч тайвширч эхлэв. Батхүү хэсэг чимээгүйхэн сууж байснаа яриа өдөх санаатай “Яажшуухан амьдарч байна даа” хэмээн асуучихаад гэнэтхэн санаа зовов. Отгоо инээмсэглэж

- Ажлаа хийгээд, хүүтэйгээ тоглохдоо тоглож, хэрэлдэхдээ хэрэлдээд болоод л байна. Харин чи яаж амьдарч байна даа гэхэд Батхүү:

-Яах вэ. Ажил төрөл бүтэмжтэй байгаа. Эхнэртэй болсон. Ингэхэд чи яагаад хүнтэй суудаггүй, ганцаараа яваад байдаг хүн бэ? хэмээн тулгаад асуучихав

-Яагаад ганцаараа гэж. Энэ сайхан залуу байхад би юундаа ганцаардах вэ дээ? хэмээн инээмсэглэлээ. Батхүүд үнэндээ хэлэх үг олдсонгүй. Тансаг том байр, царайлаг нуруулаг эхнэр, өндөр цалинтай ажил, хэзээ ч дуудсан хүрч ирэх найз нөхөд бас болоогүй оймсыг нь урж тоглодог нохой хүртэл бий. Гэхдээ л тэр орой бүр гэртээ орохдоо ганцаардал, эль хуль орчинг мэдэрдэг болсоор удаж. Батхүү зоогийн газрын цонхоор юм харан дүрсгүйтэх хүүг харж сууснаа “Том болсон байна шүү” гэвэл Отгоо инээмсэглэж “Чи жижигхэн байхыг нь харсан юм уу?” гээд түүний амыг таглачихав. Батхүү дахиад л мухардаж эхэллээ. Харин Отгоо хүүгээ өхөөрдөн харж, түүний тухай ам хамхилгүй ярина. Батхүү Отгоогоос үртэй хүний жаргал гэрэлтэж байгааг хараад инээмсэглэлээ.

-Чи нээрээ яагаад надад тийм их хайртай байсан юм бэ? гэхдээ Батхүү гэнэтхэн өөрийгөө үзэн ядаж байгааг мэдрэв.

-Чамд одоо ч хайртай хэвээрээ байгаа. Гэхдээ л би тэр хайраа хүүдээ зориулчихсан. Төрөх гэж өвдөж, хүүгээ халуурч бүлээрэхэд айж сандарч, ганцаардаж байхдаа ч би чиний тухай муугаар бодож байгаагүй. Чиний зөв байсан шүү. Хайргүй хүнтэй гэрлээд чи яах ч юм билээ. Харин хүүгээ заавал гаргана гэж зүтгэсэн миний зөв байсан. Чи бид хоёрын хэн хэн нь аз жаргалыг дутуу үнэлж байсан шүү дээ гэснээ Отгоо таг болчихов.

-Ямар нэг юм хэрэг болбол хэлээрэй. Найз нь чадах ядахаараа л туслана шүү дээ хэмээн Батхүү зориг гарган хэлбэл саяхан л хайраар гэрэлтэж байсан Отгоогийн нүд нэг л ширүүн болоод ирэв.

-Би хүүгээ амандаа багтдаг бол хүлхээд, алганд багтдаг бол халаасалчихаад явж байх юмсан гэж боддог. Хүүгээ юугаар ч дутаахгүй өсгөж чадна. Харин эцэг хүний хайрыг бол хаанаас ч олохгүйгээ мэдэж байгаа гэж ширүүхэн хэлээд явахаар бослоо.

Үнэндээ Батхүү ам руугаа алгадуулах шиг л болов. Одоогоос хоёр жилийн өмнө Батхүү аваарт орж, нуруундаа хүнд гэмтэл авч билээ. Нуруу нь эдгэсэн ч гэсэн түүнийг хэзээ ч үр хүүхэдтэй болохгүй гэж эмчийн хэлсэн нь санагдахад хоолой руу нь гашуун юм зураад ирлээ. Батхүү Отгоотой уулзаж, хүүгээ өөрөө өсгөе гэж гуйхаар хатуу шийдсэн байсан ч тэр энэ талаар ганц ч үг унагаж чадсангүй хоцров. Энгэрээрээ нэг зайрмаг асгаж, хувцсаа халтартуулсан хүү ээждээ зэмлүүлж, эргэн эргэн харсаар шатруу буухыг нүд салгалгүй харж суусан Батхүү “Отгоо” хэмээн дуудах гэснээ чадсангүй.

Тиймээ, үнэлж чадаагүй аз жаргалыг нь Отгоо үүрд гараасаа хөтлөөд алхаж явааг тэр чимээгүйхэн харж байлаа.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЭКО ЗАВХАН АЯН ҮР ДҮНТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
17 секүнд    

О.Билгүүн: "Яг түүн шиг" шоунд зургаан өөр хэлээр дуулчихаад байна
1 минут    

ХУВАНЦАР САВНЫ ХОР ХӨНӨӨЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА
1 минут    

Энэ сарын 18 нд Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан билээ...
1 минут    

СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИЖРУУЛАХ АСУУДЛУУДААР ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛД ХҮРЧЭЭ
10 минут    

ЭЛЧИН САЙДЛ.ПҮРЭВСҮРЭН НҮБ-ЫН ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАГА ХУРЛЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
11 минут    

Д.ЦОГТБААТАР САЙД БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛСЫН ЭЛЧИН САЙД ЯРНО СИРЯЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
12 минут    

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮНГ 7 ДУГААР САРЫН 1-НД ЦАХИМД БАЙРШУУЛНА
13 минут    

ЧИНГИС ХОТ ДОТОРХ ЗАМЫН ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭГЭЭГ САЙЖРУУЛЖ БАЙНА
15 минут    

МӨНГӨӨ ХУРИМТЛУУЛЖ ХАДГАЛАХ УХААН
15 минут    

Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
16 минут    

АРХИТАЙ ЗАЙРМАГ ХУДАЛДААНД ГАРЧЭЭ
30 минут    

МАРОККО УЛСЫН ЭКСПОРТЫН ХЭМЖЭЭ ИХЭЭХЭН НЭМЭГДЖЭЭ
36 минут    

ХСҮТ, ХОВДЫН ЭМЧ НАР ХАМТРАН ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГАА ХИЙЛЭЭ
38 минут    

АРВАЙХЭЭР ХОТОД 56 КАМЕР НЭМЖ СУУРИЛУУЛНА
38 минут    

"БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЛЭВ
59 минут    

АНУ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗӨВЛӨЛӨӨС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
1 цаг    

ХАКЕРЧИД ИХ ХЭМЖЭЭНИЙ КРИПТОВАЛЮТ ХУЛГАЙЛЖЭЭ
1 цаг    

Д.МУРАТЫН БҮРЭН ЭРХИЙН АСУУДАЛД ТАВЬСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХЫГ ДЭМЖЛЭЭ
1 цаг    

12 НАСАНДАА БИТКОИНЫ САЯТАН БОЛСОН ХҮҮ ӨВЧТЭЙ НАЙЗУУДДАА ТУСАЛЖ БАЙНА
1 цаг    

БЭЛЭН МӨНГӨНИЙ АВТОМАТ МАШИН ДАХЬ МӨНГӨН ТЭМДЭГТҮҮДИЙГ ХУЛГАНУУД МЭРЖ УСТГАСАН БАЙСАН
1 цаг    

МОНГОЛ УЛСАД ИОГИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭН АНХ УДАА БОЛНО
1 цаг    

ЦАГААЧЛАЛЫН АСУУДАЛ ХУРЦДАЖ БАЙНА
1 цаг    

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОУИМ Б.МӨНГӨНТУУЛ ЭНЭТХЭГТ БОЛСОН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЖЭЭ
1 цаг    

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НӨХӨН СОНГУУЛЬ ТОВЛОХ ТОГТООЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 цаг    

ПОЛЬШИЙН ШИГШЭЭ СЕНЕГАЛЫН ШИГШЭЭД 2:1-ЭЭР ХОЖИГДЛОО
1 цаг    

ОРОСУУД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТНОО ЕГИПЕТИЙГ 3:1-ЭЭР ХОЖИЖ ДАШТ-ИЙ 2 ДАХЬ ЯЛАЛТАА БАЙГУУЛАВ
1 цаг    

ЯПОНЧУУД 2:1-ЭЭР КОЛУМБЫН ШИГШЭЭГ ХОЖИЖ 3 ОНООТОЙ БОЛОВ
1 цаг    

БАРУУН, БАРУУН ӨМНӨД БҮС НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ ТӨСӨЛД НЭМЖ ХАМРУУЛНА
1 цаг    

МБСҮТ ӨӨРИЙН ОРЛОГООС САНХҮҮЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛНЭ
1 цаг    

ХУНТАЙЖ ХАРРИ БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭР МЕГАН НАРЫН АНХНЫ АЛБАН ЁСНЫ АЯЛЛЫГ ТОВЛОЖЭЭ
1 цаг    

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
1 цаг    

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
1 цаг    

ЗУГААТАЙ ДУРСАМЖИЙН БАРААН СҮҮДЭР
1 цаг    

"УАЗ 496" МАШИНЫ ЖОЛООЧ НАР ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭН ЗАМ ХААГААД БАЙНА
1 цаг    

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН НЭГДМЭЛ СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
1 цаг    

БАРИЛГЫН ЧИГЛЭЛЭЭР ТӨГСӨГЧДИЙН 70 ХУВЬ НЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДДАГ
1 цаг    

ЗУРГАДУГААР САРЫН 20-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 цаг    

Цаг агаарын мэдээ
1 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
1 цаг    

Л.Нинжбат: Захиргааны ерөнхий хуулийг өөрчилвөл иргэд, ААН-ийн эрх ашгийг боогдуулах хор уршигтай
1 цаг    

АЛСЛАГДСАН БОЛОН ЭМЗЭГ БҮЛГИЙН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
17 цаг    

Нүүрний хаван арилгах арга замууд.
17 цаг    

ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИХ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ТӨСӨЛ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАЖЭЭ
17 цаг    

Мэдэхэд илүүдэхгүй гоо сайхны нууц
17 цаг    

Тарагыг гоо сайхандаа хэрэглэхийн ач тус ... Хадгалаад аваарай
18 цаг    

Хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж үсээ засах вэ?
18 цаг    

Дотоод таргалалт нь эрчүүдийн ясыг гэмтээдэг
18 цаг    

Ногоо, жимсийг өнгөөр сонгож хэрэглэх нь ийм ач тустай
18 цаг    

Соёлтой эр, хүүхэмсэг эр хоёрын хоорондох ялгаа
18 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.