Хуурамч шатахуун хэрэглэдэг эсэхэд хэн бодит хариулт өгөх вэ?
Манай улсын хувьд шатахуун стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Өөрөө газрын тос боловсруулах үйлдвэргүй учраас гадаадын улс орноос 100 хувь хараат байдаг. Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсч, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Шатахууны үнэ буурлаа ч дагаж өссөн бүтээгдэхүүний үнэ хэвээр үлддэг нь арД түмний эгдүүцлийг төрүүлдэг болоод уджээ. Засгийн газраас импортлогчидтой хэлэлцээр хийж татвар тэглэх, үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, нөхөн олговор өгөх зэргээр аргацаасаар ирсэн. Гэвч шатахууны үнэ эмзэг сэдэв хэвээр. У.Хүрэлсүхийн Засгийн газрын том зорилтуудын нэг нь Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах юм.
БНЭУ-ын хөнгөлөлттэй нэг тэрбум америк доллараар үйлдвэр барина. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт. Техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон. Үйлдвэр байгуулах Төрийн өмчит компани байгуулагдсан. 2020 он гэхэд Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоо манай улсын шатахууны 98 хувийг ОХУ хангаж байгаа. Шатахууны хараат байдал дээр хуурамч шатахуун “үйлдвэрлэж байна” байна гэсэн мэдээлэл нийгэмд бухимдал үүсгэлээ. Энэ тухайд талуудын байр суурийг хүргэж байна.
Хуурамч шатахуун гэдэг нь шинжилгээгээр тогтоогдсон
“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос удаа дараалан хэвлэлийн бага хурал хийж хуурамч шатахууныг шинжилгээгээр тогтоосон тухай мэдээлж, мэргэжлийн байгууллагуудыг хяналт, шалгалтын дүгнэлтээ ил тод мэдээлэхийг шаардсан. Тус холбооныхон импортын шатахуун хуурамч биш. Нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирж хуурамчаар үйлдвэрлээд байна гэсэн асуудлыг хөндөж байлаа. Тэд “2012, 2013 онд Засгийн газраас тогтоол гаргаж шатахууны хомстолд орохгүй тулд нэмэлт бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлсөн.
Ингэснээр дэлхийн 36 оронд салбартай “Трафигару” гэдэг компани Монголд үйл ажиллагаа явуулах болсон. Нефтийн нэрмэл, хуурамч бүтээгдэхүүнийг нийслэлийн Багануур дүүрэгт байрладаг “Транс Гайд” компанийн агуулахад хадгалж, “Хар мөрөн импекс” компанид жижиглэнгээр худалдаж, “Ай Си Ай Си” компаниар дамжуулж, бөөний худалдаагаар уул уурхайн томоохон компаниудад шахдаг гэлээ. Ийм арга замаар бүтээгдэхүүн солих гэрээгээр нийлүүлээд байна” гэж мэдэгдсэн. Мөн манай улсад 1300 орчим Шатахуун түгээх станц байдаг. Тэднээс 400-500 нь хуурамч шатахуун худалдаалдаг. Нэрсийг нь зарлах боломжтой гэсэн юм. Харин НМХГ-аас хариу тайлбар хийлээ.
НМХГ: Импортын шатахууныг нэмэлт бүтээгдэхүүнээр чанаржуулдаг
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: “Манай улсад импортоор орж ирдэг шатахуун хуурамч биш. Нийтдээ 10 гаруй аж ахуй нэгж импортоор шатахуун оруулж ирдэг. Импортын шатахуун тухайн улсын гарал үүсэл, шинжилгээний бичиг, сертификаттай ирдэг. Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл авсан компаниуд тухайн шатахуун дээр чанаржуулагч буюу актон нэмэх асуудал яригдаж байгаа. Дизель түлшинд керосин, бензин дээр нафта гэх шингэнийг нэмдэг” гэв.
Энэ нь А80 дээр нафта нэмээд АИ92 болгодог гэсэн үг бололтой. Энэ стандарт бол олон улсын стандартад байдаг зүйл аж. Тиймээс шатахуун түгээх станцуудаар шахаж байгаа дизель түлш, авто бензин бүгд 92-оос дээш стандарттай байдаг гэсэн тайлбар өгч байна. Олон Улсын жишигт энэхүү актон нэмэх асуудал 1990-ээд оны үеэс гарсан. Төрийн холбогдох байгууллагаас улсын хэмжээнд хуурамч шатахуун үйлдвэрлээгүй гэсэн байр суурийг ийнхүү илэрхийлж байна.
А.Эрдэнэ
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
||||
СЭТГЭГДЭЛ
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Алтны үнэ өсжээ
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Эзэнгүй муур, нохойг тоолно
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.