Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Баян байхаас илүү зөв байх нь хамгийн эрхэм гоё чанар юм

НИЙТЛЭСЭН: 2018-05-24 14:24:09
Чөлөөт цаг > Хурал чуулган | Сэтгэгдэл: 0

-Үргэлжлэл-

Монголын эдийн засгийн форум -2018  чуулганы "Бидний үнэт зүйлс, ёс зүй ба Нийгмийн зөвшилцөл” сэдвийн хэлэлцүүлэгт хэн юу ярив.

Буддын гүн ухааны судлаач, гавж Д.Нямсамбуу: Хувь хүний дотоод зан ааль, араншин, хандлага нь амьдралдаа бага наснаасаа эхлэн хүн болж төлөвших нас хүртлээ юунд хичээсэн, юуг дадлагажуулж, хөгжүүлсэнтэй хамааралтай байдаг. Худал хэлээд байвал худлаа яриад л байна, хулгайн үйлдлүүдийг хийгээд байвал хулгайч болох жишээтэй.. Хүн “би ёс суртахуунтай байх ёстой юм шүү гэдэг ойлголт, сэтгэлгээг ажил, амьдралдаа үйлдлээрээ дахин давтан хийж байвал тухайн асуудалд шийдвэр гаргахад зөв байх юм. Сайн, муу хүн гэдэг цаанаасаа өгөгдөл биш. Бурхны шашинд итгэл гэдэг нь зөв, сайн байхад итгэхийг хэлдэг. 10-н жилийн дунд сургуулийн багш “Би насаараа зөв явлаа. Миний амьдрал дээрдсэн юу байгаа юм бэ. Би ядуу байна. Гэтэл насаараа хулгай, заль хийсэн хүн хөрөнгөтэй байна.” гэж ярьж байсан. Багшийн хэлсэн энэ өнцгөөс харвал багш зөв юманд итгээгүй байна гэж би тайлбарлаж байгаа юм.

Баян байхаас илүү зөв байх нь хамгийн эрхэм гоё чанар юм. Жишээлбэл, Би зөв явж байгаа ч жийптэй яваагүй. Жийпнээс илүү гоё эрхэм зүйл нь зөв байдгаараа бахархах хэрэгтэй. Хэрхэн ёс суртахуунтай байх арга зам бий. Монголчуудын 60-иас илүү хувь нь бурхны шашинтай атлаа яагаад дийлэнх нь хулгай хийж байна вэ гэдэг асуудал анхаарал татдаг. Мундаг том лам, бөө намайг аварчихна гэж итгээд байх хэрэггүй. Нэг хүнд аргалуулна гэдэг ёс зүйн нэг үнэт зүйлсээ алдаж байгаа хэрэг. Бурхны шашинд хүний муу сэтгэлийг 84 зүйлд зүйчилж тайлбарладаг. Эдийн засгийн шинжлэх ухаан хүний сайн сайхны төлөө л байдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Би зөв яваа гэдэг нь амьдралын туршид мөрдөгдөх итгэл үнэмшил, ёс суртахууны суурь чиг баримжаа болдог юм. Ийм чиг баримжааг хэдэн наснаас хүнд суулгах ёстой вэ гэдгийг бид хамтдаа шийдэх нь чухал.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ удаагийн форумд ёс зүй, үнэт зүйлс гэсэн тусдаа хэлэлцүүлэг оруулж ирсэнд маш их бэлгэшээж байна..

..Аливаа улс оронд төсөл, хөтөлбөртэй холбоотой зөрчилтэй асуудал шүүх цагдаагаар шийдэгдэж байж олон нийтийн сүлжээгээр цацагддаг. Гэтэл манай улсад үнэн ч юм уу, худал ч юм уу, үндэслэлтэй ч юм уу, үгүй ч юм уу тэрний хойноос шүүх цагдаа нь очиж шалгадаг. Хэн нэг улс төрчийн ч юм уу, бүлэглэлийн хүсэлтээр шалгаж, шийддэг, эсвэл тэр чигт нь зогсоодог байдал газар аваад байна. Сүүлдээ бүр боловсрол хэрэггүй мэт ярьж байна. Тийм учраас Монголын эдийн засгийн форум энэ асуудалд том дэвшил хийгээсэй гэж хүсэж байна.

“Чи зарчимч байна гэдэг бусад хүмүүс бас зарчимч байна гэсэн үг биш шүү дээ” гэж шийдвэр гаргах түвшний хүмүүс бие биендээ ийм маягаар хандаад сууж байна. УИХ Тендерийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Тухайн компани гомдол гаргавал өмчөөс нь барьцаанд авч, үндэслэлтэй бол тэр өмчийг нь буцааж өгнө. Үндэслэлгүй бол улсын орлого болгох хариуцлагын тухай заалт оруулахад хүрч байна.Том төслөө хөдөлгөх, бусад жижиг хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол зэрэг маш олон салбарын зөвлөлөөр хэлэлцүүлж байж, төсөл хэрэгжих юм. Гэтэл манай улсад дэндүү их хавтгайрсан байдалд нийгмийн хурц хараа, зөвшилцөл шаардлагатай болж байна. Баабарын хэлснээр бид тамын тогооноос гарч чадахгүй байгаа нь үнэт зүйлс, ёс зүй байхгүй болсонтой холбоотой юм байна. Тиймээс ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг боловсролын хөтөлбөрт тусгах шаардлагатай.

Судлаач залуу:..Бидний судалгаагаар нийгэмд итгэл доройтсон байна. Тусласан хүн эргээд намайг ашиглана гэсэн хардлагатай болж, бие биендээ туслах ёс зүйгүй болжээ. Би ёс зүйтэй байгаад юунд хүрэх юм бэ гэсэн яриа бий. Ёс зүйтэй явах гэхээр эрх нь зөрчигдөх гээд байдаг. Гэтэл зөрчигдсөн эрхийг нь сэргээх ёстой нийгмийн институциудэд хүмүүс итгэдэггүй болсон байна. Иймээс миний ёс зүйт эрх зөрчигдлөө гэхэд хэн эрхийг минь хамгаалах вэ.

Хүн ёс зүйтэй үйлдэл хийж байна уу, үгүй юу гэдгийг хэн хянах вэ гэж асуудаг. Үүнийг нийгмийн бүлгүүдийн гишүүд нь хянана. Тамхины тухай хууль хэрэгжиж байгаа юу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Ёс зүйт үйлдэл болох зан заншил орон нутагт илүү хүчтэй хэрэгждэг. Ёс зүйтэй, хариуцлагатай чадварыг яаж төлөвшүүлэх вэ гж яриад байгаа. Энд олон хувилбар бий. Гэхдээ бид хууль гаргаад тогтолцоондоо хэрэгжүүлэхээс илүүтэй хүний хөгжлийн асуудалд анхаарах ёстой.

Судалгаанаас харахад, улс төрийн үзэл баримтлалтай, бэлгийн чиг баримжаатай, өөр улс үндэстний хүнд итгэдэггүй гэж хариулсан байдаг. Хамгийн их итгэж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гэжээ. Гэтэл тэр мэдээллийн хэрэгсэл баталгаатай мэдээлэл дамжуулж байна уу гэдэгт бас эргэлзээтэй. Хувийн хэвшилд итгэдэг боловч гадаадын хөрөнгө оруулалтай команид 9 хувь нь итгэдэг гэж хариулсан. Иймээс нийгмийн итгэлцэл хүмүүст алдагдсан учир нийгэм савлаад байна. Тэгэхээр манай төр нэгд, хүнээ хөгжүүлэх, хоёрт, ил тод байх, гуравт, иргэдийн оролцоог хангах ёстой. Ингэж байж тухайн нийгэм ёс зүйтэй, хариуцлагатай болно.

МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав: Мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ зөв сонгож, зохин албан тушаалд тавихгүй байна. Мөнгө өгөөд сайд, дарга нар болсон хүмүүс төр, засагт сууж байна. Тэднийг хараад бид баясаж, өнгөн далдалт хийх юм.Тэр ч байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч спирт зараад явж байсан хүн. Ийм хүмүүсийг толгой дээрээ тавиад үнэт зүйлс, ёс суртахуун гэж яриад байгаа нь маш хэцүү.

Манай улсын нүүдлийн соёл иргэншил тусгай.. Түвдээс Монголд өнөөдрийг хүртэл Буддын шашинг дэлгэрүүлж, Европоос орж ирсэн Библийг хүүхэд, томчууд яриад, аврал эрээд л явж байгаа нь тэдний буруу биш. Эдийн засгийн онлуудаа монголчууд бид бараг мэдэхгүй. Оюутолгойн гэрээнд 5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн. Хээл хахууль улс орон,  ард түмнийг сөнөөдөг юм байна, тиймээс энэ үйлдлээс зайлъя, болъё гэж хэлэх эр зориг өнөөдрийн улс төрчдөд, эрх мэдэлтнүүдэд байна уу.

Өнөөдөр компаниуд шуналын төлөө биш энэ олон мянга гаруй ажилчдынхаа төлөө шар махтайгаа хатаж явдаг юм гэдгийг манай улсад ямар хүмүүс нь тайлбарлаж, ойлгуулсан юм бэ. Нийтийн мөнгийг зувчуулах ажилдаа улс төрчид мэдэмхийрч ажилладаг. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайг урьж, энэ форумд яриулсан бол зовлон жаргалаа илүү үнэнээр нь ярина шүү дээ. Энэ хүн шоронд хоригдож явсан ч бурхны шашныхаа эрдэм, хүч чадлаар гарч ирсэн. Тийм хүмүүс л үнэнийг хэлж чадна. Залуучууд минь худлаа зүйл ярьж болохгүй шүү. Үнэт зүйлс, ёс суртахуун зүгээр нэг өнгөн далдалт бишээ. Ийм гоё үгээр хулгайч нарыг өнгөн далдлахгүй шүү гэдгийг сануулъя.

Мөнхчулуун сангийн тэргүүн М.Зоригт: Цөөхөн монголчууд хариуцлагатай, цөөхөн монголчууд энэрэнгүй байх ёстой. Бид өөрийн хийж байгаа төслөө “Эв нэгдлийн” гэж ойлгодог. Эв нэгдлийг эрхэмлэвэл монголчууд эв нэгдэлтэй байна. Жишээ нь, Буриадууд өөрийн гэсэн үндэсний хувцастай, заншилтай, бүгд буриад хэлээрээ ярьдаг. Үндэсний телевизээр буриад хэлээр мэдээллэдэг болсон. Харин Баруун аймагт явж байхад дөрвөд, баядууд буриадын туршлагыг судалж, араас нь ястны дээл хувцсаа өмсдөг, оёж, урладаг болж байна. Тэгэхээр энэ бол ёс суртахууны үлгэр дууриал юм.

СУИС Э.Сонинтогос: Орчин цагийн сэхээтнүүдийг бид урьж авчирч байгууллагын, хувь хүний тухай хэлэлцэхээр төлөвлөж байна. Бид Монголын үнэт зүйлс юу вэ гэдгийг тодорхойлох юм. Мөн шинжлэх ухааны арга зүйг боловсруулж байна. Бүх институтын төлөөлөл бидэнтэй нэгдээсэй. Цаг үеэ үзэн ядаж амьдрах хэрэггүй.

Аль ч цаг үед атаа жөтөө, сайхан муухай, шунал бүхэн байсан. Хэдий тийм ч бид яаж ийм буруу зүйлсээс ангид байх вэ гэдгийг ярилцах ёстой юм. Бүх монголчууд хүн биш болчихсон юм шиг ярьж болохгүй. Төрийн тэргүүд, УИХ-ын бүх гишүүд өөрийнхөө биеэр сайхан үлгэрлэх хэрэгтэй. Хийсэн ажилдаа эзэн болдог, тэр албан ажлыг хийж чадах хүн очиж ажиллах ёстой. Ингэж чадвал Монгол Улс цаашдаа хөгжинө гэж боддог.

Сурвалжилсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.