Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.ОДЖАРГАЛЫН ХЭЛСЭН АМЬДРАЛД Ч, БИЗНЕСТ Ч ҮР ШИМЭЭ ӨГӨХ ГАЙХАЛТАЙ 37 ЭШЛЭЛ

НИЙТЛЭСЭН: 2018-05-23 13:33:04
Бусад > Түүхэн хүмүүс | Сэтгэгдэл: 0

1. Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан. Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан.

Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.

2. Анхны оффис маань Уртцагааны урдхан талд байсан хуучин цэцэрлэгийн байшинд түрээсэлсэн жижиг өрөө байсан юм.

3. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөө өгөх бизнес гэж асуудалд шийдэл эрж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой оюуны гоё бизнес байдаг юм байна, ийм компанитай болох юмсан гэсэн бодол анх орж ирсэн.

4. Компаниа байгуулахад эхлэлийн хөрөнгө байсангүй. Түрээсийн оффистоо 1 ширээ, 4 сандал, 1 бичгийн машин тавиад л бизнесээ эхэлсэн.

5. Шилжилтийн эхэн үед бид мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллах эрх чөлөөтэй болсон байлаа.

6. Бизнестээ оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуу нас, цаг хугацаа юм даа.

7. Цахилгаан станц барих мөрөөдлөө Ухаа худагийн цахилгаан станцыг барьснаар биелүүлсэн. Энэ бол говийн нөхцөлд тохирсон, хуурай хөргөлттэй, ус бага хэрэглэдэг технологитой, орчин үеийн шийдэлтэй цахилгаан станц юм.

8. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хамгийн чухал салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар.

9. Төрөөс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр Монголчууд бид дэлхийн аль ч улс орноос дутахгүй, зарим хөгжсөн улс орнуудаас ч түрүүлж алхаж байна.

10. Ухаа худаг бол монголчууд бие даан хэрэгжүүлсэн уул уурхай, дэд бүтцийн анхны том төсөл. 4-5 жил үргэлжилсэн Ухаа худагийн бүтээн байгуулалтад давхардсан тоогоор дотоодын 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэхээр хэр том далайцтай төсөл болох нь ойлгогдох болов уу.

11. Ухаа худаг төслийн гол үнэ цэнэ нь монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт.

12. IPO хийнэ гэдэг бизнесмэн бүрийн мөрөөдөл. IPO хийнэ гэдэг асар том хариуцлага, олон зуун мянган хувь нийлүүлэгчдийн сэтгэлийг татаж, итгэлийг нь олж, хөрөнгө босгож бизнес хийнэ гэдэг компанийн засаглалын хувьд хүрч болох хамгийн дээд эрэмбэ юм.

13. Аливаа бизнесийг амжилттай авч явахад удирдлагын зүгээс тэнцвэртэй анхаарч байх хоёр үндсэн асуудал байдаг: Нэгт, бизнесээ хараатай, оновчтой удирдах, Хоёрт, тэр бизнесийг хийх сэтгэлтэй, урам зоригтой, мэдлэг чадвартай, тасралтгүй хөгжиж чаддаг хамт олныг бий болгох

14. Хамт олноо бүрдүүлэх тухайд бол ерөнхий потенциал сайтай, зөв хандлагатай, сурах, хөгжих тэмүүлэлтэй, аливаад сэтгэлээсээ ханддаг залуучуудыг ажилд авахыг эрмэлздэг.

15. Бүх л компанид байх ёстой эдгээр зүйлсээс гадна амжилтад нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол хоорондын харилцаа юм.

16. Мөнгө, алдар нэрийн аль нь ч эрүүл, жаргалтай амьдралыг авчирч чаддаггүй, харин гэр бүл, найз нөхөд, хамт олны халуун дулаан харилцаа л хүнийг урт насалж, удаан жаргахад хамгийн чухал.

17. Бид түүхийн огцом өөрчлөлтийн үед тулж ирээд байна. Технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлттэй тэнцэхүйц хэмжээний өөрчлөлт зөвхөн ирэх 20 гаруй жилийн дотор болно гэж ярьж байна.

18. Бид өдөр тутамд IOT буюу Internet of Things, Big Data, AI буюу Аrtificial Intelligence, Cloud Technology гэх үгсийг сонсох боллоо. Өнөөдөр сонсож байгаа эдгээр үгс тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хэдэн зуунаар хэмжигддэг байсан хувьсал өөрчлөлт өнөөдөр бараг өдөр тутмын ердийн зүйл болж байна.

19. 21-р зууныг мэдээллийн технологийн зуун болно гэдгийг 20-р зуунд мэдэж байсан ч ийм хурдацтай хөгжлийг хэн ч таамаглаагүй. Өөрчлөлт бидний төсөөлснөөс асар илүү хурдтай байна.

20. Дижитал технологи дэлхийг улам бүр “хавтгай” болгож байна. Бид хамгийн чухал буюу интернэт холболтын асуудлаа шийдвэрлэсэн. Дараагийн асуудлуудыг шийдчихвэл бид даяаршлын дараагийн шатанд нэгдэж, зах зээлээ Монголынхоо 3 сая хүнээр хязгаарлах бус, 3 тэрбум хүн, улмаар дэлхийн нийт хүн ам гэж хардаг болно.

21. Нээгдэж буй боломжуудыг ашиглахад нээлттэй байдал чухал. Далай лам хэлэхдээ: “Монголчууд 20-р зууны эхэнд маш зөв сонголт хийсэн. Түвд, Монгол хоёр 20-р зууны эхэнд ижил нөхцөлд, Манжийн эзэнт гүрний хараат байсан.

Монголчууд нээлттэй бодлого явуулж, дэлхий ертөнцтэй холбогдож, улмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан. Харин Түвдүүд өөрсдийн хэл, соёлоо авч үлдэнэ гээд хилээ хаасан. Тэгээд өнөөдөр, 100 жилийн дараа, 21-р зууны эхэнд эргээд хартал Түвдүүд том гүрний алслагдсан муж, харин Монголчууд та нар тусгаар улс болж, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлээд алхаж явна.

Тэгэхээр нээлттэй байж, бусдыг хүлээн зөвшөөрч, бусдад өөрийгөө таниулж, шинэ мэдээлэл авч, дэлхийтэй нээлттэй харилцана гэдэг бол жижиг улс орнуудын “амьд үлдэх”, хэл соёл, эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах ганц арга юм байна” гэсэн гэдэг.

22. Тиймээс Монголчууд бид 21-р зууны эхэнд тохиож буй боломжуудаа зөв ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд илүү нээлттэй хандаж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж, 20-р зуунд сэргээсэн улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулж чадна.

23. 2050 он гэхэд 500 тэрбум төхөөрөмж интернэтэд холбогдоно гэсэн тооцоо байна. Энэ бүгдийг үйлдвэрлэхэд зэс орно. Эрчимтэй дэлгэрч байгаа сэргээгдэх эрчим хүч ч гэсэн зэсийн нэг том хэрэглээ болох юм.

24. Технологийн ачаар дэлхий даяар хүмүүс бага ажиллаж, их аялах боломжтой болж байна. Бид хөрсөн доорх баялагаа ашиглахаас гадна, хөрсөн дээрх шавхагдашгүй баялаг болох онгон байгаль, нүүдлийн соёлоо түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар улсынхаа эдийн засгийн нэг том тулгуур баганыг босгох хэрэгтэй.

25. Бүх юм цахимжихын хэрээр хүн төрөлхтөн эргээд байгальдаа ойртохыг эрмэлзэж, органик хэрэглээг эрхэмлэх болжээ. Дэлхийн аль ч улсаас илүүтэй эрүүл, органик хүнс үйлдвэрлэгч орон гэсэн имиж бүрдүүлэх баялаг өгөгдөл Монголд бий.

26. 2025 онд шинээр ажилд орох залуучуудын 60 хувь нь өнөөдөр байхгүй цоо шинэ ажил мэргэжлээр ажиллах болно гэсэн таамаглал байна.

27. Хүүхдүүддээ бид ямар боловсрол олгож, аль ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдгийг нэн даруй, нухацтай авч үзэх шаардлагатай. Ирээдүйн ажлын байрууд хүнээс бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг илүүтэй шаардах нь байна.

28. Гадаад хэл, тэр дундаа Англи хэлийг сайн эзэмшиж, дэлхий ертөнцтэй харилцан холбогдож, интернэтийн далай мэт их мэдээллээс чухам хэрэгтэй мэдлэгээ шүүж, тунгааж авч сурснаар хойч үе маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, хөл нийлүүлэн алхах болно. Гадаад хэл сурахын хэрээр хүн эх хэл, уламжлалт соёлоо улам илүү хайрлаж, хамгаалдаг гэдэг.

 

29. Оюуны өндөр чадамж буюу IQ дээр нь нэмээд EQ буюу сэтгэлийн чадамж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлвэл Монгол хүний бүтээмж, үнэ цэнэ дэлхийд гайхагдах болно гэдэгт эргэлзэхгүй байна.

30. Хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, “хайрцаглагдахгүйгээр” бүтээлчээр сэтгэж чадсан хувь хүн, компани, улс орон хожиж, хөгжих нь тодорхой байна.

31. Хэдийгээр зэс, нүүрс ирээдүйтэй гэж харагдаж байгаа ч хэний ч санаанд оромгүй технологийн нээлт гарч, эдгээр эрдэс баялаг эрэлт, хэрэгцээгүй болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

32. Ирээдүйд Монгол хүн, Монгол Улс даяараа эрүүл, жаргалтай аж төрөхөд мөнгөнөөс илүү харилцан хүндлэл, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэдэг болох нь чухал байна.

33. Шилжилтийн 25 жилийн дотор манай хувийн хэвшлийнхэн улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж, хүнээр бол ид гялалзах 25 насан дээрээ явна.

34. Дижитал эрин үе даяаршлыг дараагийн шатанд гаргаж, интернэт сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж өгч байна.

35. Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно.

36. Өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн төлөө уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадвал өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шигээ ирэх 25 жилд мөн дахиад 10 дахин өсгөх бүрэн боломж бидэнд бий.

37. Гартаа атгасан гар утсанд чинь дэлхий багтаж байгаа эрин үеийг эзэгнэж төрсөн залуус та бүхэн мэдээллийн их далайгаас мэдлэг хуримтлуулан, биднээс илүү том мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэвэл хүрэхгүй газар, гарахгүй оргил гэж үгүй шүү.

Эх сурвалж: www.mcs.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Элбэгдорж Цаазаар Авах Ялын Эсрэг Олон Улсын Комиссын Комиссар Боллоо
11 цаг    

Замын мөр нийлэхгүй чамдаа зориулав
12 цаг    

МИТАКҮЭМИ 8 ДАВААТАЙ НАГОЯ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
12 цаг    

ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
17 цаг    

ИЛ ЗАХИДАЛ НИЙТЭЛЖЭЭ
17 цаг    

II ЕЛИЗАВЕТА ХАТАН ХААНЫГ ГАЙХАЛТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
17 цаг    

Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн ҮС СҮЛЖМЭЭР л байна
19 цаг    

МАРГААШНААС ДАРААХ БАЙРШЛУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
19 цаг    

ГОЛИО СОРЖ БОЛОХГҮЙ
19 цаг    

Белгичүүд ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
19 цаг    

Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
20 цаг    

ХӨВСГӨЛ НУУРЫН ОРЧИМД 24000 ЖУУЛЧИН ИРЖ, АЧААЛАЛ ХЭТ ИХЭСЧЭЭ
20 цаг    

Хагнаас салж чадахгүй зовоодог үе байдаг л биздээ тэгвэл үүнийг хийгээрэй
20 цаг    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Будааны шүүсээр арьс, үсээ хэрхэн арчлах вэ?
20 цаг    

ЗАВХАН АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
20 цаг    

Үрчлээ арилгах үйлчилгээтэй маск өөрсдөө бэлдээрэй
20 цаг    

Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
20 цаг    

Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
20 цаг    

Гарын булчин чангалах хамгийн хялбар 4 дасгал
20 цаг    

цаг агаарын мэдээ
20 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
20 цаг    

УВС АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Хамгийн чухал нь хүзүүний арьс
20 цаг    

СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Азтай охин Nicole Scherzinger
20 цаг    

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

Хилэнцийн ордны шинэ долоо хоногийн зурхай
20 цаг    

ОРХОН АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
20 цаг    

“БАЯНБУЛАГ БАГИЙН ХӨГЖИЛ” ТББ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХОЁР ДАХЬ УДААГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ
20 цаг    

ТАМХИДАЛТЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД “ЭРҮҮЛ ХОТЫН СҮЛЖЭЭ” БАЙГУУЛЖЭЭ
20 цаг    

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
20 цаг    

БЕЛЬГИЧҮҮД АНГЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ 2:0-ЭЭР ХОЖИЖ, ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
20 цаг    

ЦЭРГИЙН ЗАРДЛАА НЭМЭГДҮҮЛСНЭЭР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БЭХЖИХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ГУРВАН ЦАГ ҮРГЭЛЖИЛНЭ
1 өдөр    

ТОЧИНОШИН БЭРТЛИЙН УЛМААС ӨНЖИЖ, МИТАКҮЭМИ 7 ДАВААТАЙ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
1 өдөр    

ХОЛБООНЫ ШУГАМЫГ СЭРГЭЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ
1 өдөр    

ЯПОНЫ АРД ТҮМЭНД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ОРОН НУТГИЙН ЗАМД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

Ж.НАРАНТУНГАЛАГ КУАЛА ЛУМПУРТ ЯПОНЫ ТУЛААНЧ К.ТОКҮДОМЭГ ЯЛЛАА
1 өдөр    

ӨСВӨРИЙН ТӨГӨЛДӨР ХУУРЧИД ПАРИС ХОТНОО БОЛСОН ТЭМЦЭЭНЭЭС АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

ЗАХУУД ЭНЭ САРЫН 16, 17-НООС ЕРДИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА
1 өдөр    

ЦЕГ-ААС ЭНЭ ЖИЛ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ САЙХАН НААДЛАА ГЭВ
1 өдөр    

УСАРХАГ БОРОО ОРОХ ТУЛ БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭВ
1 өдөр    

"ӨНДӨР ГЭГЭЭН" ДУУЛАЛТ ЖҮЖГИЙГ ОРХОНД ТОГЛОНО
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ, ХҮЧ САЙЖИРНА
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.