Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Малчид тэтгэврийн хэмжээ, ээлжийн амралтын мөнгө, тэжээлийн аж ахуй, шагнал зэргийг хүссэн

НИЙТЛЭСЭН: 2018-05-20 14:14:46
Нийгэм > Хөдөө аж ахуй | Сэтгэгдэл: 0

Өнгөрсөн 7 хоногийн Пүрэв гаригт “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” сэдэвт малчдын зөвлөгөөн боллоо.

Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын заал малчдаар дүүрсэн байв. Өнгө өнгийн цэцэгс алаглаж буй мэт өнгө өнгийн дээл өмссөн малчид өнгөтэй харагдаж байлаа. Гэвч энэ өнгөний цаана заавал шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд малчдын өмнө тулгамдаж байна.

Энэхүү зөвлөгөөнд мал аж ахуйн салбарт ажиллаж буй 150 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд, улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 700 гаруй малчин оролцжээ. Зөвлөгөөнөөр мал аж ахуйн салбарын суурь хуулиудыг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Бэлчээрийн тухай хууль, бэлчээрийн төлбөр, төрөөс малчдын нийгэм, эрүүл мэнд, боловсролын талаар баримталж буй бодлого зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Малчдын зөвлөгөөнөөс тэдний үзэл бодол, малчдын нөхцөл байдал зэрэг ерөнхий уур амьсгалыг мэдэрлээ. Энэ үеэр малчид мал аж ахуй эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байгаа талаар төр засаг, Хүнс хөдөө аж ахуйн яамыг маш хурц шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж, зарим хэсэг нь саналаа тавьж байсан.

Зөвлөгөөний дараа зарим малчид үзэл бодлоо хэлснийг сонирхуулъя.

Малчдын хариуцлагыг өндөржүүлснээр маш таатай нөхцөл бүрдэнэ

Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн дарга Т.Оч-Эрдэнэ:

-Малчдын ярьсан, шүүмжилсэн асуудлуудаас алийг нь онцлон шийдээсэй гэж та бодож байна вэ?

-Баярлалаа. “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” зөвлөгөөн маш ажил хэрэгч,үр дүнтэй боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, ХХАА-ын сайд Г.Батзориг нар оролцлоо. Миний мэдэж байгаагаар төр, засгийн бодлого, шийдвэр, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Хүнсний бодлого хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байгаа.

Гэхдээ хөдөө орон нутагт зайлшгүй хэрэгжих Генетикийн хууль, Мал, эрүүл мэндийн хууль зургаадугаар сарын 1-нээс мөрдөнө. Мал эрүүл байх, эрүүл болгох нь мал аж ахуйн салбарын болоод үндэсний хэмжээнд тулгамдсан асуудал болсон. Харин одоо мөрдөгдөх энэхүү хуулиар малчдын хариуцлагыг өндөржүүлж байгаа нь маш таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт баяртай байна.

Харин төрийн албан хаагчид өдрийн найман цагийн ажилтай, амралтын хоёр өдөр амардаг бол малчид өглөө, шөнийн бор хоногт өдөржин зүтгэж явдаг. Зөвлөгөөнд нэг малчин ярихдаа бидэнд ээлжийн амралт, амралтын мөнгө авах тухай асуудал байгаагүй. Үүнийг хэрэгжүүлж өгөөч гэж мэдэгдсэн. Мөн тэтгэврийн насыг боломжийн хэрээр наашлуулсан. Гэвч би тэтгэврийн мөнгөний хувь хэмжээг тогтооход анхаарч, нааштай хандмаар юм гэсэн үзэл бодолтой явдаг.

Эрчимжүүлсэн мал аж ахуйд хамгийн хэцүү бэрхшээл тулгардаг

Ховд аймгийн Жаргалант сумын малчин Д.Батсайхан:

-Би анх оёдолчин байсан. Дараа нь малчин болж, 24 дэхь жилдээ мал маллаж байна. Ховд аймаг баруун, төвийн бүсээс хол байдаг. Гэтэл эрчимжүүлсэн мал аж ахуйд хамгийн хэцүү бэрхшээл тулгардаг. Тэр нь тэжээлийн аж ахуй байдаггүй асуудал. Малчдад хорголжин, нунтаг, хивгэн тэжээл дутмаг байна. Манай аймагт тэжээлийн үйлдвэр байдаггүй. Тиймээс тэжээлийг ОХУ юмуу Улаанбаатар хотоос татаж авахад зардал их өндөр гардаг. Тэжээлийг ийм өндөр үнээр худалдаж аваад ашиг гаргана гэдэг хэцүү. Малчид өөрсдөө тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, боломжоо ашиглахад боломж байгаа юм шиг харагддаг. Жишээ нь, урт хугацааны зээлээр тоног төхөөрөмжийг малчдад олгож өгвөл бид өөрсдөө, мөн залуу малчид тэжээлээ бэлтгэнэ гэж ярьдаг.

Швейцарын Хөгжлийн сангаас санхүүжилт авдаг гэдгийг сонсоод миний хувьд хөөцөлдөж  үзсэн. Зээл гэдэг тийм амар бүтэхгүй юм байна. Жишээ нь, хувьдаа хоёр, гурван машинтай бол та батлан даалтын санд хамрагдахгүй, барьцаатай хүн байна гэдэг. Зээл таван жилийн хугацаатай авч, эргэн төлөгдөх нөхцөл нь эхний жилд төлөхгүй, дараагийн дөрвөн жилд төлж байхаар тооцвол тэжээлийн аж ахуй эрхлэх нэлээд боломжтой.

Хэрэв төсөл хөтөлбөрөөс мөнгө авчхаад дараа сараас нь төлнө гэвэл арай болмооргүй санагддаг. Залуу малчид хоёр, гурван хүүхэдтэй байдаг. Гэтэл тэд 100 малтай байлаа ч бэлэн мөнгөний хэрэглээний асуудал үүсдэг. Гурил, будаа нь дууслаа гэхэд малаа нэг нэгээр нь худалдаанд аваачиж өгч хэрэглэгээгээ хангаж байх юм уу. Ийм хэцүү асуудал байна.

25 жилээс дээш жил ажилласан бол арай өндөр үнээр тэтгэвэр тогтоож өгөөч

Ховд аймгийн Эрдэнбүрэн сумын малчин Н.Загдсүрэн:

-Би Зоотехникч байсан. Дараа нь малчин болж, өнөөдрийг хүртэл олон жил мал маллаж байна.

Малчдын тэтгэвэр хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнд тогтоосон байгаад санал нийлдэггүй. Нэмэгдээд 280 000 төгрөг болсон. Ажилласан хугацаа нь 20 жил бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоож болох байх. Гэтэл 25-35 жилээс дээш жил ажилласан бол 280 000 төгрөгний тэтгэвэр өгч байна. Ингэж тогтоохыг болиулаад ажилласан жилээр нь, тухайлбал 30 жилээс дээш жил ажилласан бол арай өндөр үнээр тэтгэвэр тогтоож өгөөч гэж хүсэж байна. Сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудлыг ахмад малчид маань намайг хэлээрэй гэж дамжуулсан.

-Малчид Хөдөлмөрийн хуулиар амралтын мөнгөө авч байгаа юу?

-Энэ олон жил мал маллахдаа амралтын мөнгө нэг ч удаа авч үзээгүй. Малчин хүнд амралт, чөлөөт цаг гэж байхгүй. Өглөө, өдөр, үдэшгүй л унтах завгүй ажилладаг юм. Бидний малыг, малын түүхий эд, махыг ченжүүд сайн, муугаар нь шилж аваад Ховдын зах зээлд зардаг. Нэг ёсондоо бид малаа маллаж, өөрсдөө хэрэглэж байгаа ч, ард түмнээ хоол хүнс, цагаан идээгээр хангадаг хүмүүс. Тиймээс би тэтгэвэрт гарснаа мэдэхгүй л ажилладаг.

Малчид онцгой нөхцөлд ажилладаг хэрнээ төр, засгаас нэг ч удаа ямар нэгэн шагнал авч байгаагүй

Ховд аймгийн Ховд сумын Б.Газаргүл:

-Өнгөрсөн жил Ховд аймагт бороо орохгүй, ган, зуд болсон. Үүл бөөгнөхөөр буудаж байгааг болиулах хэрэгтэй гэдгийг төр, засгийн хүмүүст санал тавимаар байна. Манай сумын залуу малчид хар багаасаа малчин болж одоог хүртэл ажиллаж байна. Харамсалтай нь малчид хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ төр, засгаас нэг ч удаа ямар нэгэн шагнал авч байгаагүй. Харин би энэ жил хошой аварга малчин болсон ч манай залуу малчдыг дэмжих хэрэгтэй.

Сурвалжилсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.