Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 11-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

НАМАЙГ ЯАВ Ч ДУЛМАА БИШ ГЭЖ БАЙСАН

НИЙТЛЭСЭН: 2018-05-18 12:38:13
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

“Мартагдашгүй танил” буланд “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр алдаршсан гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг урьж, ярилцлаа. Өдгөө 73 настай түүний үзэж туулсан зүйл, туршлага арвин, хуучлах зүйл олон ажээ. Нар голлох үед эхэлсэн бидний яриа нар жаргахтай зэрэгцэн өндөрлөсөн юм. Тэрбээр 51 жил урлагийн салбарт ажиллаж байгаа бөгөөд уран бүтээлийнхээ хажуугаар 15 жил багшилжээ.

АМАРЖААД 16 ХОНООД НАТУРТ ОЧСОН

-Хэд хоногийн өмнө Төрийн соёрхолт зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргийн хөшөөний нээлтэд гавьяат жүжигчин Н.Баатар та хоёр их содон харагдаж байсан. Та хоёр зохиолчийн ойн ихэнх арга хэмжээнд оролцсон уу?

-Энэ жил Ч.Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор амьсгаллаа. “Тунгалаг тамир” киноны ахмад уран бүтээлчдээс Эрдэнийн дүрийг бүтээсэн Н.Баатар бид хоёр байна. Тиймээс ойтой холбоотой бүх үйл ажиллагаанд бид оролцсон. Ч.Лодойдамба болон гэргий Ч.Долгорсүрэн нарт зориулан Цэцэрлэгт хүрээлэнд сайхан хайрын хөшөө бослоо. Түүний хэлсэн үг байдаг “Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол алдаж болохгүй” гэж. Мөн нутагт нь хүрэл хөшөө босгосон. Тэр үед охин Б.Гантигмаатайгаа очсон. Учир нь, Ч.Долгорсүрэн гуай бурхан болохоосоо өмнө “Ч.Лодойдамбын 100 жилийн ойд Б.Гантигмааг оролцуулаарай” гэж захисан байдаг. Охин маань “Гарын таван хуруу” кинонд тоглож байсан юм.

-Ийм том кинонд дүрээ мөнхөлнө гэдэг том аз шүү. Уг нь та инженерээр суралцаж байсан юм билээ. Яагаад энэ дүрд тоглохоор болсон юм бол?

-Жүжигчин болно гэж би тооцоолоогүй явсан. Дулмаагийн дүр бол бурхнаас надад өгсөн хишиг. Намайг гадуур явахад хүмүүс Дулмаа л гэж харьцдаг.

Дунд сургуулиа би онц дүнтэй төгссөн. Төгсөөд Москвагийн Нэхмэлийн дээд сургуульд хөнгөн үйлдвэрийн технологийн инженерийн ангид элссэн ч ар гэрийн гачигдлаар эргээд ирсэн юм. Тэр сургуулийг орхиж ирсэндээ би харамсдаггүй, бүр ч том аз тохиосон гэж боддог.

Энд ирээд их сургуулийн Химийн ангид шилжсэн. Ээж минь бие тааруу байсан тул дараа жилээс нь суралцахаар болсон юм. Ирээд удалгүй байж байтал Пионерын ордны дугуйлангийн жүжгийн ангийн багш Ш.Чүлтэмжамц гэрт орж ирээд “Чи жүжигчин болох ёстой хүн. Чамайг театрт аваачиж өгнө” гээд намайг театрт шалгуулсан. Ингээд Хүүхэд залуучуудын театрт зургаан сар дагалдангаар явсан. Энэ хугацаанд сурсан зүйл, гавьяагаар кино драмын ангид элссэн.

Оюутан болсноос удалгүй ээж минь нас барсан. Оюутан байхдаа, жирэмсэн болчихоод кино үйлдвэрт явж байтал Р.Доржпалам гуай тааралдаад “Сахилгагүй оюутан. Кино эхлэх гэж байхад” гэж хэлчихээд яваад өгсөн. Тухайн үед учрыг нь ойлгоогүй, гайхаад л хоцорсон. Дөнгөж төрчихөөд эмнэлэгт зургаа хоноод, гэртээ ирээд байж байсан “69”-тэй баахан хүн хүрээд ирлээ. Р.Доржпалам найруулагч, зураач П.Цогзол, А.Баттулга зураглаач, Ч.Долгорсүрэн гуай, Д.Элбэгсайхан нар ороод ирсэн. Тэр томчуудыг хараад хүүхдээ хөхүүлж байсан би салганаад юун хүүхдээ хөхүүлэх манатай юм болсон. Р.Доржпалам гуай тал талаас харснаа “Одоо долоо хоноод кино үйлдвэр дээр ирж пробод ороорой” гэж хэлээд гараад явчихсан. Маргааш нь хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтээд ес хоночихлоо. Ирж пробод ороорой гэж хэлснийг нь ч мартчихаж. Хүүхдээ тэнхрүүлж аваад эмнэлгээс гараад байж байсан автобустай хүмүүс гадаа ирээд зогсчихлоо. Тэгээд намайг чинь шууд авч явна гээд. Манай аав “Нялх биетэй, нялх хүүхэдтэй хүнийг хээр хөдөө авч явах гэлээ” гэж дургүйцсэнд “Бид нар охиныг чинь гам алдуулахгүй. Тусдаа гэр барьж өгнө. Дандаа шинэ хонины шөл уулгана. Харин ч сайхан тэнхрүүлнэ. Хүүхдийг нь асрах хүнтэй аваад явна” гэж ятгасаар байгаад миний төрсөн дүүг аваад явсан.

Амаржаад 16-хан хоногтой нялх биетэй натурт очиход гайхсан, айсан хүн олон байсан шүү. Нэг өдөр Ч.Лодойдамба гуай натурт ирлээ. Би гэж хацар дээр нь хатиг гарчихсан, нөмгөн дээлтэй, хүүхдээ хөхүүлчихсэн, нүүр нь сэвхтэй хэн ч харсан пробонд таарах хүн биш. Тухайн үед натур дээр байсан бүх хүн намайг буцаах саналтай байсан. Орос худалдаачны эхнэрт тоглодог эмэгтэй миний нүдэн дээр “Доржпалам, танай Дулмаа биш ээ. Би танай зохиолыг сайн уншсан. Дулмаа яавч биш” гэж найруулагчид хэлж байсан. Би ч их эмзэглэсэнгүй, болохгүй бол буцаад л явчихна биз гэж бодож суусан. Тахартай ноцолддог хэсэг, тэргэн дээрх хэсгийн зургийг авч Ч.Лодойдамба гуайд үзүүлтэл “Энэ чинь бүр яг Дулмаа байна” гэж хэлсэн гэдэг юм.

ДУЛМААГААС ХОЙШ 10 ЖИЛ КИНОНД ТОГЛООГҮЙ

-Дулмаагийн дараагийн дүр ямар дүр байсан бэ?

-Тунгалаг тамир кинонд тоглосноос хойш Р.Доржпалам найруулагч намайг 10 жил өөр кинонд тоглуулаагүй. Би тухайн үед “Дулмаагийн дүрийг санаанд нь хүртэл бүтээж чадаагүй юм байна даа” гэж бодож байсан. Эргээд бодоход Дулмаагийн дүрийг хайрлаж, хадгалсандаа тэгсэн юм байна гэдгийг ойлгосон. Дулмаагийн дүрээс хойш, 10 жилийн дараа “Үүрийн цолмон” кинонд тоглосон. Түүний дараа “Ард Аюуш”, “Гэрлэж амжаагүй явна”, “Тууврын замд” зэрэг киноны туслах дүрүүд байна. Сүүлд нас ахисан хойноо “Зүрхэнд шивнэсэн үг”, “Бодлын хулгайч”, “Нарны жим” зэрэг хэдэн сайхан бүтээлд тоглосон.

-“Бодлын хулгайч” кинонд бүтээсэн таны дүр өр зүрх эмтэлдэг шүү. Тэр хэсгийг үзээд уйлаагүй хүн бараг үгүй биз?

-Энэ кинонд дүр бүтээгээд 70 нас гарч яваа би “Кино авардс”-аас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагнал авч байсан юм байна. 70 гаруй насандаа ийм шагнал авах бас сайхан л юм билээ.

ХАРДАЛТ ГЭДЭГ ЗҮЙЛ БИДЭНД БАЙГААГҮЙ

-Таны хань гавьяат жүжигчин С.Бужгар сайн жүжигчнээс гадна их сайхан залуу байсан гэдэг. Сайхан хүний гэргий байх ямар вэ. Хардах зүйл гардаг л байсан байх?

-Манай хүн Монголд дээд боловсролтой жүжигчин бэлтгэж эхэлсэн анхны ангийн төгсөгч. Тэр үед манай хүн их сургуулийн хятад хэлний гуравдугаар дамжааны оюутан байсан гэдэг. Кино драмын ангид шалгалт өгснөөр тэнцээд гуравдугаар дамжааны оюутан дахин нэгдүгээр дамжааны оюутан болсон юм. Драмын театрт 13 жил ажиллахдаа их, бага 68 дүр бүтээсэн байдаг. Яг л хүүхэд шиг хөнгөн, цагаахан хүн байсан. Би дөрвөн хүүхэдтэй. Ханьтай нийлээд таван хүүхдийн ээж шиг л байдаг байлаа. “Би 61 нас хүрчихлээ, 81 хүрнэ дээ” гээд явж байсан хүн гэнэт харваад бурхан болсон. Яг л хүүхэд шиг цагаахан сэтгэлтэй хэвээр бурхан болсон доо. Мэргэжилдээ маш их дуртай хүн байсан. Дэлгэцийн бүтээлээс нь дурдвал “Өндөр ээж”, “Нүгэл буян”, “Өглөө”, “Ирж яваа цаг” гээд байна.

Их сайхан залуу байсан юм. Драмын театрт Б.Дашдаваа, Л.Жамсранжав, З.Жарантав, манай хүн дөрвийг зөрөхөд эргэж хардаггүй хүн байдаггүй байсан гэж ярьдаг. Бид хоёрыг ханилснаас хойш ч хүүхнүүд шохоорхдог байсан. Би түүнд “Чи сайхан залуу. Чамд олон хүүхэн дурлана. Би залуу хүн. Надад чамаас өөр хүн дурлаж болно. Гэхдээ чи бид хоёр амьдрал зохиосон болохоор амьдралаа авч явах ёстой” гэж хэлдэг байсан. Хардалт гэдэг зүйл бидэнд байгаагүй.

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЛЭЛ НАДАД ДЭМ БОЛДОГ

-Та хоёрын хайраас ургасан хүүхдүүдийнхээ талаар ярихгүй юү?

-Уг нь долоон сайхан хүүхэдтэй байх байлаа. Ханийгаа нас барахад гурван охин, нэг хүүтэй үлдсэн. Тэр үед миний дөрвөн хүүхэд ээжийнхээ сэтгэлийг уймруулахгүйн тулд их хичээсэн. Ханийгаа нас барснаас хойш өөр хүний талаар нэг ч удаа бодож байгаагүй. Тэр хүнээс өөр эр хүн надад “харагдаагүй”. Дөрвөн хүүхэдтэйгээ зэрэг өтөлж явтал 2013 онд “Долоо хоногийн дараа 40 нас хүрлээ” гээд ярьж байсан миний бага охин ажлаа хийж байгаад зүрх нь зогссон. Кинонд дуу оруулдаг жүжигчин байсан юм. Энэ үйл явдал бидэнд гэнэтийн цохилт болсон. Би 49 хоногийн турш жижиг өрөөнөөсөө гараагүй. Удалгүй том охин бид хоёр элэгний хатууралтай болсон байсан. Минийх хагалгаа хийлгээд өвчнийг авч болохоор байсан. Охиныхыг авч болохгүй заавал солих шаардлагатай болсон. Дүү нь эгчтэйгээ Энэтхэг яваад, элэгнийхээ 65 хувийг өгөөд, эгчийгээ босгоод ирсэн. Гэвч эгч нь хагалгааны дараах хүндрэлээр нас барсан. Хоёр сайхан охиноо алдаад би их цөхөрсөн.

“Яаж ч зүдэрсэн бүсээ чанга бүслээд, толгой дээгүүр алахаарай” гэсэн ээжийн минь үг, Монголын ард түмний хайр хүндлэл надад дэм болдог. Үлдсэн хэдэн хүүхдэдээ уруу дорой харагдалгүй, өвдөж, зовоогүй харагдах гэж хичээж байна.

Р.РЕНЧИНДУЛАМ

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
2 цаг    

Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
2 цаг    

Таван минутын дотор стресс тайлах Япон арга
2 цаг    

Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
2 цаг    

Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
2 цаг    

Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
2 цаг    

Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
2 цаг    

Дэлхийн хамгийн хачирхалтай цэцгүүд
2 цаг    

Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна
3 цаг    

Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"
3 цаг    

Сэтгэл хөдлөм Хуурамч түүх зохиож, иргэдээс 500,000 ам доллар залилсан хосыг баривчилжээ
3 цаг    

ЭНЭ ӨВӨЛ МООДОНД ОРОХ “ХАМРЫН ДУЛААЛГА”
3 цаг    

Ой тогтоолтын аварга монгол охины тухай баримтат киног Нью Йоркийн наадамд үзүүлжээ
3 цаг    

Б.Уранбат: Олсон түрүүвчээ эзэнд нь буцааж өгөхөд ХҮСЭЛ биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан
3 цаг    

ТАСАЛГААНЫ АГААРЫГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЭНГИЙН БӨГӨӨД ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ 7 АРГА
3 цаг    

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээнэ
3 цаг    

Хойд Солонгос, Японы тагнуулынхан Улаанбаатарт уулзжээ
3 цаг    

Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагаажээ
3 цаг    

Хэйли Болдуйн Жастин Биберийн овгоор гангарчээ
3 цаг    

Томи, Жерри: Хүмүүс хар тамхи хэрэглэчихсэн юм уу гэж асуудаг
3 цаг    

Амиа алдсан 13 настай охины эмээ хэргийн үйл явцын тухай ам нээлээ
3 цаг    

Дуучин Темпо: Микс гэж ямар хамтлаг байсан юм?
3 цаг    

С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
3 цаг    

Гөлөглөсөн нохой нярай хүүхдийн цогцос зууж явжээ
4 цаг    

”Mongol HD” телевизийн захирал Ч.Номин телевизийн салбарыг орхихоор шийдэв үү
4 цаг    

Гавж Д.Нямсамбуу: Бүх үнэт зүйл нь өнгө мөнгө болчих юм бол авилгалыг буруутгах утгагүй болчхоод байна
4 цаг    

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛД ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
4 цаг    

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
4 цаг    

ХЯТАДЫН ТАНСАГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН 20 ДАХИН ҮНЭ ХҮРСЭН НУУЦ
6 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
6 цаг    

УЛААНБААТАРТ 7-9 ХЭМ ХҮЙТЭН
6 цаг    

Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР Ч ОГЦОРЪЁ, УИХ Ч ТАРЪЯ
6 цаг    

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
7 цаг    

Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
22 цаг    

ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ
22 цаг    

СИ ЖИНЬПИН: ХУДАЛДААНЫ ДАЙНД ЯЛАГЧ ҮГҮЙ
23 цаг    

МАН-ЫН ЕНБД Д.АМАРБАЯСГАЛАН 2016-2018 ОНЫ ХУГАЦААНД 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨРӨӨС АВЧЭЭ
1 өдөр    

ШУӨЗО-ТОЙ ХИЛЛЭСЭН БООМТУУДААР 100 МЯНГА ОРЧИМ ЗОРЧИГЧ НЭВТЭРЧЭЭ
1 өдөр    

20 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮН АМИНЫ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ
1 өдөр    

ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦООХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ АЖИЛ 43 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА
1 өдөр    

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН МЭДЭЭЛЭЛ
1 өдөр    

Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
1 өдөр    

КАМПУЧИ УЛС ШИНЭ ХҮЙТЭН ДАЙНЫ ТӨВ БОЛЖ МАГАДГҮЙ
1 өдөр    

КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
1 өдөр    

КАЛИФОРНИД ОЙН ТҮЙМРИЙН УЛМААС 1000 ГАРУЙ ХҮН СУРАГГҮЙ БОЛООД БАЙНА
1 өдөр    

АЗИ НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭНИЙ УУЛЗАЛТ ЭХЭЛЖЭЭ
1 өдөр    

БНХАУ-ЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНД ДАХИН НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ
1 өдөр    

ЭЭЛЖИТ БУС V ХУРАЛДААНЫГ ИРЭХ 23-НЫ ӨДӨР ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОЛОО
1 өдөр    

Ц.БОЛД: НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРСАН НЬ ХЯТАДТАЙ ХОЛБООТОЙ
1 өдөр    

О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.