Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 20
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Х.Хоснаран: Жаахан ганган хүүхэн зурах болгонд л “Ука байна” гэдэг болсон

НИЙТЛЭСЭН: 2018-05-16 15:24:52
Чөлөөт цаг > Сонин хачин | Сэтгэгдэл: 0

Хилийн чанадад амжилттай ажиллаж эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлч Х.Хоснарантай ярилцлаа. Тэрээр Австралийн Мельбурн хотод уран бүтээлээ туурвидаг юм. Түүнтэй онлайнаар холбогдож граффити урлагийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

-Граффити болон энэ чиглэлийн урлаг сонирхогчид таныг андахгүй мэднэ. Харин бүтээлийг чинь онлайнаар олонтаа харсан мөртлөө хэн зурсныг нь мэдэхгүй олон уншигч бий байх. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? 

-Намайг Хүрэлбаатарын Хоснаран гэдэг. Улаанбаатарт төрж өссөн. 23-р сургуулийг төгссөн. 1999 онд Австралийн Сидней хотод ирж, орчин үеийн урлаг, уран зургийн чиглэлээр их сургуульд суралцаж төгссөн. Одоо Австралийн Мельбурн хотод эхнэр хүүхдүүдийн хамт ажиллаж амьдарч байна. Жинхэнэ нэрээрээ бус Heesco буюу монголоор  Хиско гэдэг урлагийн нэрээр хүмүүст илүү танигдсан байх.

-Граффити урлаг 2000 оны эхэн үед Монголд бараг сураггүй байсан байх. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ? 

-Ер нь багаасаа л их зураг зурах дуртай хүүхэд байсан. Ийм гудамжны урлаг, граффити чиглэлээр зурдаг хүн болно гэж ер нь бодож, мөрөөдөж байгаагүй л дээ. Энэ мэргэжил намайг олоод сонгочихсон мэт санагддаг. Би их сургуульд орчин үеийн урлаг, тэр дотроо уран зургийг нэлээн судалж онол түүхийг нь нарийвчлан сурч байсан. Орчин үеийн урлагийн онол болон гүйцэтгэл Монголд төрж өссөн миний хувьд нэлээн ахадсан зүйл байсан. Тэгээд бүх чадлаарай хичээгээд гайгүй дүнтэй төгсөж дипломоо авсан. Төгсөөд яг урлагийн амьдралтай тулгарахад урлагийн талаар миний мэдлэг боловсрол бас дутмаг байгаагаа ойлгосон доо. Баруунд төрж өссөн хүмүүстэй өрсөлдөнө гэдэг их том шалгуур байсан. Их сургуульд заалгаж сурсан зүйлээс гадна хүнд үндсэн суурь мэдлэг боловсрол хэр их чухал вэ гэдэг нь их тод харагдсан гэх үү дээ. Тэр үед  “Street art” буюу гудамжны урлаг ер нь газар авч дэлгэрч байсан үе. Би ч нэлээн сонирхож судалж эхэлсэн. Тэгээд дараа нь Мельбурн хотод нүүж ирээд гудамжинд голлон зурдаг уран бүтээлчидтэй биечлэн танилцаж дунд нь орж уран бүтээл хийх болсноос хойш өнөөдрийг хүрлээ.

Надад энэ урлагийн хамгийн их таалагддаг зүйл нь бусад урлагийн чиглэлээс арай илүү нээлттэй, эрх чөлөөтэй мэт санагддаг. Уран бүтээл нь хүмүүст шууд хүрдэг. Галерей, Куратор, урлагийн онол гэх мэт хүмүүсийн оролцоо нөлөөлөлгүйгээр урлаг хүмүүст шууд очдог гэсэн үг. Энэ чанар нь хамгийн их таалагддаг юм. Тиймээс өнөөг хүртэл энэ чиглэлээ хөөсөөр л явна. 

-БОДИТ ЗУРАГ НЬ ҮГҮЙ БОЛСОН Ч ФОТО ЗУРАГ НЬ ИНТЕРНЕТЭД УРТ УДААН НАСАЛДАГ- 

-Таны бүтээлүүдээс хамгийн амжилттай нь аль нь байсан бэ? Илүү их үр дүнгээ өгч нөлөөлсөн гэх юмуу? 

-Өнгөрсөн жил Мельбурн хотын Виктория их сургуулийн таван давхар барилга дээр “Miss Citizen of the World” буюу дэлхийн иргэн эмэгтэй гэж орчуулах юм уу даа. Улаан дээлтэй Монгол бүсгүйн зураг зурсан. Тэр бүтээл миний хувьд их чухал бүтээл болсон. Тиймэрхүү өндөртэй том ханан дээр зураг зурахад ер нь байнга тал талаас татаа түлхээтэй байдаг. Яг бодож байснаараа зурна гэдэг бол маш том боломж юм даа. Тэр бүтээлийг“Footscray Art Prize” уралдааны хүрээнд зурж тэргүүн байрны шагнал авсан.

Сэдвийн хувьд ч бас олон хүнд хүрч чадсан бүтээл гэж боддог. Гол санаа нь орчин үеийн хөгжил дэвшилтэй хуучны соёлоо хэрхэн хадгалан авч явж, зохилдуулах вэ? Гэдэг асуудал дэвшүүлснээ Монгол жишээгээр харуулсан. Гэхдээ үүнийг өөр өөр талаас нь хүмүүс одоо хэр тайлбарласаар л байгаа харагддаг. Зарим нь магтана, зарим нь шүүмжилнэ. Хүн болгон өөр өөрийнхөөрөө тайлбарлана. Харин аль талаас нь харж яаж тайлбарлаж байгаагаас нь тэр хүн өөрөө ямар хүн бэ гэдэг нь харагдаад байдаг. Гэхдээ би тайлбар болгоныг хүлээн зөвшөөрнө. Учир нь уран бүтээлийн гол зорилго бол хүмүүст энэ сэдвээр бодол төрүүлэх. 
Ерөөсөө хүн төрөлхтний хувьд энэ сэдэв бол мөнхийн сэдэв байсаар байх болно. Харин ярилцаж, мэтгэлцэх тусам дундаас нь өвөрмөц шийдэл санаа ургах болов уу.

- Тэр бүсгүй “Киви” хамтлагийн дуучин Ука юу? 

-  Энэ улаан дээлтэй зураг бол Ука биш ээ. Укаг өмнө нь цэнхэр болгож зурж байсан. Монгол хувцасны номон дээр байдаг модель хүүхнийг би өөр болгож зурсан юм. Харин хүмүүс хараад энийг Ука байна гээд байдаг байхгүй юу.

-Их адилхан харагддаг.

- Одоо бараг дээлтэй жоохон ганган хүүхэн зурах болгонд л “Ука байна” гээд байдаг болсон./инээв/ Укагийн зургийг зурж дуусаадөөр рүү нь инстаграммаар явуулсан. “Баярлалаа” гээд маш сайхнаар хүлээж авч байсан. Тэгээд цааш нь өөрөө пост хийгээд миний нэрийг олон хүнд хүргэсэн дээ. Укаг олны танил гэж мэддэг байсан боловч яг тийм том хэмжээний алдартай гэж бас сайн мэдээгүй байсан юм билээ. 

-Ер нь бүтээлийнхээ гол санааг яаж олдог вэ? Бас хэрхэн боловсруулдаг вэ? 

-Энэ их өргөн хүрээтэй асуулт байна л даа. Бүтээлийн санаа бол ер нь хаанаас ч эх үүдэлтэй гарч болно. Мэргэжлийн уран бүтээлчийн авьяас бол тэр гарч ирсэн санааг дотроо бодож, тунгааж, эргэцүүлж харьцуулж тал бүрээс судалж байж оновчтой шийдэл болгож боловсруулах чадвар юм. Тэгээд мөн гүйцэтгэл шийдэл нь ямар байх вэ тэрэнтэй нь уялдаж зохицсон санаа болгох хэрэгтэй. Ер нь бол зураад гаргаад ирсэн бүтээл тэр гол санааны зөвхөн нэг хувилбар, нэг илрэл нь л байдаг. Сайн чанартай санаа, сэдэв олбол насан туршдаа судлаад, янз янзын хувилбараар нь хөөгөөд явах боломжтой. Энэ талаараа урлаг шинжлэх ухаан хоёр хоорондоо төстэй. Би бүтээлийн хувьд ямар нэгэн гол санаа сэдэвт баригдах дургүй л дээ. Уран бүтээлч хүн сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ илүү дагадаг хүмүүс. Хэдий гоё оновчтой мэт санагдах санаа оловч дотоод мэдрэмжтэй зохицохгүй үе байдаг. Тийм бүтээл хэзээ ч бүрэн төгс болж чаддаггүй.  Шинжлэх ухаанаас ондоо тал нь энэ байх.

Гадаа ханан дээрх зураг олон нийтэд шууд хүрэх болохоор би зургийн сэдэв санаагаа аль болох байршил, орчин тойронтой нь зохицуулахыг хичээдэг. Боломжтой бол би тэр хавьд амьдардаг хүмүүстэй нь уулзаж ярилцаж, санаа сэтгэгдлийг нь сонсож, зургийн сэдэвтээ шингээж илэрхийлэхийг хичээдэг дээ.

-Мeльбурн хотын олон газруудад таны бүтээл байдаг гэсэн. Ер нь тоолдог уу. Нийт хэчнээн газар бий бол? 

-За үнэхээр тоог нь алдсан. 2010 оноос хойш ер нь бараг л дунджаар 7 хоног бүр нэг зураг зурсан байх. Тэр дундаас одоо хэд нь байгаа хэд нь байхгүй болсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Гудамжны урлагийн нэг онцлог бол зурсан зураг үүрд мөнх үлдэнэ гэж бараг байдаггүй. Одоо байгаа зургууд хэзээ нэгэн цагт устаж үгүй болох нь тодорхой. Тиймээс ч би зурсан зургаа тийм ч нарийн нандин зүйл гэж боддоггүй. Зурж дуусаад зургийг нь сайн аваад тэгээд л орхидог доо. Ханан дээрх бодит зураг нь үгүй болсон ч фото зураг нь интернетэд харин жинхэнэ урт удаан насалж болно. Өнөө үед зурсан зургуудыг маань хүмүүс биеэрээ очиж үзэхээс илүү гар утаснаасаа харах нь элбэх байх. Миний инстаграмм дээр ер нь зурсан зургууд бараг бүгдээрээ байгаа.

-Нэлээн хэдэн бие даасан үзэсгэлэн гаргасан байх? 

- Сидней, Мельбурн хотуудад бие даасан зургаан үзэсгэлэн гаргасан. 2008 онд эхний үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Энэ жил бас үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байна.

-МИНИЙ ЗОРИЛГО МОНГОЛ СОЁЛ, ДҮР ТӨРИЙГ БАГА БАГААР ДЭЛХИЙД ТАНИУЛАХ-

-Гудамжны урлаг болон Граффити хоёрын ялга юу юм бэ? 

-Гудамжны урлаг бол уг нь граффити урлагийн л нэг үргэлжлэл хэлбэр юм л даа. Гэхдээ үүнийг тайлбарлах маш хэцүү. Ялгааг нь жоохон болхи аргаар тайлбарлая гэвэл граффити нь үг үсгэн дээр тулгуурласан урлаг, харин гудамжны урлаг бол дүрслэх зураг дээр тулгаарласан гэж болно. Арай хошин байдлаар тайлбарлавал граффити гэж нэг жоохон танхай хулгиан хуучны атаман гэж бодвол Street Art  нь  тэрний hipster дүү нь гэсэн үг. Дүү нь ахаасаа юм сурч, дууриаж үүссэн. Харин одоо сурсан зүйлээ орчин үеийн моодтой хослуулж шинэ зүйл болгоод ахаасаа илүү нэрд гарсан гэхүү дээ. /Инээв/ Тэрэнд нь ах нь дургүй, дүүгээ амьдрал үзээгүй, мөнгө хөөсөн гэж зэмлэдэг боловч дүүгээсээ зарим нэг шинэ санааг нь бас хуулна. Гэхдээ нэгэн гэр бүл.

-Та бүтээлүүддээ Монгол агуулгыг их шингээдэг. Үүнийг гаднынхан хэрхэн хүлээж авдаг вэ? 

-Гадныхан Монгол агуулгатай бүтээлийг сайн хүлээж авдаг. Мэдээж нарийн ширийн зүйлийг нь сайн ойлгохгүй болохоор зөвхөн өнгө үзэмж талаас нь илүү үнэлдэг санагддаг. Миний зорилго бол монгол соёл, дүр төрийг бага багаар хүмүүст таниулах гэхүү дээ. Би аливаа зүйлийг хүчээр тулгаж шахах дургүй, харин аажмаар илүү зөөлөн хандлагаар хүмүүст түгээвэл хүлээж авах нь илүү байдаг гэж боддог.

Гэхдээ зөвхөн Монгол соёл, өнгө үзэмжээр зогсохгүй нийт дундад Азийн соёлыг хүмүүст түгээх хүсэлтэй явдаг. Дундад Ази бол тэр чигээрээ урт удаан түүхтэй, маш олон улс, соёл хамрагдсан газар нутаг байдаг ч үүнийг дэлхийн бусад оронд тэр болгон мэдэж ойлгодог хүн ховор санагддаг.  Саяхан би нэг Киргиз өвөөг томоор зурсан. Тэр Киргиз харин танигдаад тэдний сошиал медиагаар нэлээн яригдсан. Надаас ч хэд хэдэн ярилцлага авсан. Тэр бүр яригдаж дурдагддаггүй орон болохоор хүмүүс нь их эерэгээр хүлээж авч надад талархаж байгаагаа илэрхийлж байсан.

-Таны хувьд хотын урлаг гэж юу вэ? 

-Хот гэдэг бол амьд организм гэж би боддог. Хотын иргэд, иргэдийн сэтгэлгээ, үзэл бодлын хандлага нь үргэлж өөрчлөгдөж, байдалтайгаа зохицож байдаг. Хотын урлаг гэхээр тэр нийгмийн л нэг үргэлжлэл, илэрхийлэл нь байх ёстой гэж би үздэг. Урлагаар дамжуулан иргэдийн нийт хандлага, үзэл бодол нь тодорч илэрч байдаг. Уран бүтээлч хүний үүрэг миний хувьд бол аливаа улс төр эдийн засгийн харъяалалгүйгээр амьдралыг дотроос нь гаднаас нь ажиглаж, нийгэмд өрнөж буй сэтгэлгээ хандлагыг бүтээлдээ шингээж илэрхийлж, нийгмээрээ бид аль зүгт ямар хандлагатай явж байгааг нь харуулах, нэг бодлын, нийгэмд өөрийгөө харах толь босгож барьдаг. Нөгөө талаараа өдөр тутмын давтамжтай амьдралаас гадуур сэтгэж, хүмүүсийн нүд чихийг шинэ соргог, өмнө нь бодож сэтгэж байгаагүй зүйлээр мялаах, сэхээрүүлэх бас үүрэгтэй гэж боддог. Урлаг бол нэг ёсондоо нийгмийн эм болж явдаг. Хотын соёлын салшгүй нэг хэсэг гэж болно.

-Граффити уран бүтээлийн өнөөдрийн хөгжил, чиг хандлагын талаар манай уншигчдад сонирхуулаач ээ? 

-Дэлхийд граффити урлаг үнэхээр хүчээ авч байна. Интернетээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчид хоорондоо шинэ санаа, шинэ ололтоо хуваалцах болсноос хойш энэ урлаг үнэхээр хурдацтай хөгжиж байгаа. Граффити яаж зурахыг заадаг сургууль гэж байх биш, энэ бол цэвэр хувь хүмүүсийн сонирхол, идэвхи хөдөлмөр дээрээс үүссэн урлаг. Өмнө нь бие биенээсээ алслагдсан байдлаар тус тусдаа бүтээлээ хийж байсан хүмүүс одоо бүтээлээ бусадтай шууд хуваалцаж, хүргэх болсон нь хөгжлийн хэмнэлийг хурдасгасан гэж болно. Одоогоор граффити гаралтай уран бүтээлчид дэлхийн том том галерейд үзэсгэлэнгээ гаргаж, бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нь олон. Гудамжинд хууль бусаар сараачиж эхэлсэн урсгал энэ зиндаанд хүрнэ гэдэг том амжилт.  Миний хувьд граффити урлаг бусад урлагийн ямар ч төрөл урсгалтай ижил тэгш байр суурьтай гэж боддог. Цаашдаа ч улам хөгжсөөр байх болно.

- Тэгвэл Монголд энэ урлаг хэр хэмжээнд байна. Дутагдалтай зүйл нь юу байна вэ? 

- 10-20 жилийн өмнөхтэй харьцуулан харвал өнөөдөр Монголд энэ урлаг асар хурдацтай хөгжсөнийг харж болно. Гэхдээ маш цөөхүүлээ л дээ. Сүүлийн хэдэн жилд “Nomad Ink festival” Монголын граффити урлагийн хөгжилд том дэмжлэг нөлөө үзүүлсээр байгаа. Гэхдээ уран бүтээлчдэд туслалцаа дэмжлэг хэрэгтэй. Бүгдээрээ энэ урлагийг цэвэр сонирхлоороо, бор зүрхээрээ авч яваа. Тиймээс хоорондоо нэгдэж бие биенээ сайн дэмжиж байж л цааш нь улам хөгжүүлнэ. Дутагдалтай зүйлийг хувьд чанартай шүршдэг будагнаас эхлээд зөндөө.

-Тэр цөөхөн уран бүтээлчдэд хандаж та юу хэлэх бол? 

-Бие биеэ сайн дэмжээрэй. Дүү нартаа бас мэдлэг чадвараа сайн хуваалцаж байгаарай гэж хэлье. Дараагийн үеэ одооноос л бэлдэж эхлэх хэрэгтэй. Олууллаа болох тусам энэ урлаг илүү гоёор хөгжих болно шүү гэж хэлье дээ.

-Энэ урлагаар  яаж мөнгө хийдэг вэ? Тухайлбал Австралид? 

-Энэ урлагаар яаж мөнгө хийдэг вэ гэхээр захиалгын ажил их хийдэг. Би тодорхой хэмжээний авъяастай, тэр авъяасаа ашиглаж ар гэрээ тэжээх эрхтэй. Эхэндээ хөлсний ажил хийхээр биеэ үнэлж байгаа мэт онцгүй мэдрэмж их төрдөг байсан. Тэгээд дараа нь энэ бол хувь хүн энийг аль өнцгөөс харахаас л шалтгаалдаг зүйл гэдгийг ухаарсан.

Эцсийн эцэст би зураг зурах дуртай. Зураг зураад хөлс авна гэдэг бол бонус. Дээр нь захиалгаас хамаараад хэзээ ч зуръя гэж бодож санаж байгаагүй зүйлсээ зурж үзэх, зурж сурах боломж. Зураг зурна гэдэг нэг талаараа спорттой ижил, байнгын дасгалжуулалтанд байж сайжирна. Тэрнээс биш нэг удаа нэг гоё зураг зурчихаад би мундаг зураач гээд суудаг зүйл биш. Нэг хурдан гүйдэг хүн нэг удаагийн уралдаанд түрүүлчээд би мундаг гээд дасгал хийхгүй бол дараагийн уралдаанд хэр хурдан гүйх нь ойлгомжтой, тийм үү? Байнга зурах тусам уран зургийн талаар улам нарийн мэдлэг олж авдаг. Хөлсний ажил бол өөрийгөө байнга чийрэгжүүлж бэлтгэлтэй байлгах нэг арга л гэж би хардаг болсон. Шинэ зүйл зурж сурахын хажуугаар бас хөлс авна. Дээр нь илүү гарсан будгаа бас авна. Тэр илүү будгаараа харин өөрийн хувийн бүтээлээ хийдэг.

- Өөрийнхөө зургийг ханан дээр буулгаж байв уу? 

-Өнгөрсөн жил New York хотноо найз Damien Mitchell хамт бие биеийнхээ хөргийг солилцож зурсан. Өөрийгөө ханан дээр харсан ганц мөч одоогоор энэ л байна даа.

-Та өнөөдрийн энэ уран бүтээлч болохоосоо өмнө нь юуг хийж амжуулсан бэ? 

-За бараг багаасаа л  зураг хөөж өссөн болохоор өөр нээх хийж амжуулсан зүйл ховор доо. Дурдах нэг амжуулсан зүйл бол 1999 онд Үнэнхүү, Билгүүн гэж хоёр найзтайгаа “Каффейны дутагдал”” гэж жижиг ном өөрсдөө бие дааж хэвлүүлж гаргаж байсан. Тухайн үедээ энэ номноос болж бас багагүй хэл аманд орж байсан. Хүүхдүүдэд муу үзэл суртал тараалаа, хар тамхи сурталчиллаа гэх мэтээр сонинд бичигдэж үзсэн. Тагнуулын төв газраас хүртэл мөрдөгдөж байсан. Тэр номонд бид нар тухайн үеийн нийгэмд бухимдсанаа л зураг, зохиол, шүлгээр илэрхийлсэн тийм ном байсан. Тэрнээс биш муу муухай юм сурталчлах гэж тэр номыг бүтээгээгүй. Угаасаа 80-90 оны Монголын нийгэм ямар байсныг биеэрээ туулсан хүн болгон мэднэ. Тухайн үед С.Анударийн “4 биш 4” номыг анх олж уншаад сэтгэлийн их дэм авсан гэж боддог. Тэгээд ч бид нийлж өөрсдийнхөө хувилбарыг гаргасан гэхүү дээ. Эргэж харахад дөнгөж 18-19 тэй бид тэр хэмжээний зориг гаргаж бүтээлээ олонд харуулж чадсандаа бахархаж явдаг. Бас хамгийн чухал нь номны эхээ бэлдчихээд “бид ийм ном хэвлүүлэх гэсэн юм, хэвлүүлэхэд туслаач” гэхэд биднийг ойлгож дэмжиж хэвлэх мөнгөөр тусалж байсан ээждээ л хамгийн их хайр хүрдэг дээ.  

-Энэ бүхний дараа юу хийх төлөвлөгөөтэй байна? 

- Уран бүтээлч хүн бүтээлээ хийгээд яваа цагт ирээдүй юу ч авчирч магадгүй. Урлагийн амьдрал миний хувьд тэр чигээрээ нэгэн эцэс төгсгөлгүй үргэлжилсэн эрэл хайгуулын ажил байдаг болохоор тэрийгээ хөөж явахад цаашид ямар ч бартаа бэрхшээл амжилт ололт байж болно. Хүн өөрөө хичээгээд зүтгээд яваа цагт амьдрал тэрийг нь дагаад л байнга өөрчлөгдөөд явдаг гэж боддог. Энгийн бус нөхцөлтэй амьдрал болохоор түрүүлж төлөвлөх заримдаа бас асуудалтай л даа.

-Тэгвэл ойрын зорилго? 

-Ойрын зорилго олон бий. Гэхдээ олон хүнд хуваалцах нь арай болоогүй байна.

-Цаг  зав гаргасанд баярлалаа.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ХҮНСНИЙ НОГООНЫ ТАЛ ХУВИЙГ ГУРВАН СУМ ТАРИАЛЖЭЭ
6 цаг    

МАРГААШААС ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ
6 цаг    

ӨНДӨРХАНГАЙ СУМАНД ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
7 цаг    

БАНКНЫ САЛБАРЫНХАН ҮЕРТ НЭРВЭДСЭН ИРГЭДЭД ТУСЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
7 цаг    

“МОНГОЛ САРЛАГ-2018” ФЕСТИВАЛЬ МАРГААШ ЭХЭЛНЭ
7 цаг    

НУМ СУМ, ДАГАЛДАХ ИЖ БҮРЭН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАВ
7 цаг    

ХӨВСГӨЛ АЙМГААС АНХНЫ ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА ТӨРЛӨӨ
7 цаг    

САЙХАНДУЛААН СУМАНД БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЖ БАЙНА
7 цаг    

ЭЕШ-Д АМЖИЛТ ГАРГАСАН БАГШ, СУРАГЧИЙГ УРАМШУУЛАВ
7 цаг    

ӨНӨӨДӨР ХҮЧТЭЙ ААДАР БОРОО ОРНО
7 цаг    

ҮЕРТ АВТАГДСАН 198 ГА ГАЗАРТ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
7 цаг    

СИ ЖИНЬПИН ОЙРХИ ДОРНОД БОЛОН АФРИКИЙН ОРНУУДАД АЙЛЧИЛНА
7 цаг    

“БАЛАР ЭРТНИЙ ЦАДИГ” ҮЗЭСГЭЛЭН САРЫН ТУРШ ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛНО
7 цаг    

"ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
7 цаг    

ХУРД ХЭТРҮҮЛСНИЙ УЛМААС НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ ХОЁР ХҮҮХЭД ЭНДЖЭЭ
7 цаг    

МҮЭХ-НООС ОУВС-ГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦАЛИНГИЙН АСУУДЛААР ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЭВ
7 цаг    

Ё.ЭНХТӨР: НООСНЫ САЛБАРЫНХАНД 120 ТЭРБУМЫГ 600 ТЭРБУМ БОЛГОХ БОЛОМЖ БАЙНА
7 цаг    

Гурван сая доллараар авсан туяаны аппарат борооны уснаас болж эвдэрчээ
8 цаг    

Хөвсгөл нуураар аялахдаа дагаж мөрдөх дүрмийг баталлаа
8 цаг    

AВТОБУСНЫ УТААНААС ЯЛГАРАХ ТОРТГИЙН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
8 цаг    

“МАЗДА” КОМПАНИ ИРЭХ ДАВАА ГАРАГААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СЭРГЭЭНЭ
8 цаг    

ӨМНӨД СОЛОНГОСЫН КОМПАНИ АНУ-Д ХӨРГӨГЧ НИЙЛҮҮЛНЭ
8 цаг    

ДӨРВӨН ТОНН АЧАА ТЭЭВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШУМБАГЧ ТАНИЛЦУУЛЛАА
8 цаг    

ХЭДЭН ЗУУН ХАЛИМ ЭРЭГ ДЭЭР ШИДЭГДСЭН БАЙНА.
8 цаг    

Б.ЦЭЦЭГ: 13 НАСТАНГУУД БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИНД НЭРВЭГДЭН ГЭДСЭЭ ЧИРДЭГ ЦАГ БОЛЧИХОЖ
8 цаг    

САЯ САЯ БҮСГҮЙЧҮҮДИЙН ЗҮРХИЙГ ЭЗЭМДСЭН 10 ИЖИЛ ХҮЙСТЭН ЗАЛУУ
8 цаг    

ОРЧИН ЦАГИЙН ГАЙХАЛТАЙ ХАЙРЫН ТҮҮХИЙН ЭЗЭД
8 цаг    

ЭХО БИЧЛЭГЭЭ ХАРААД ГАЙХСАНДАА…
8 цаг    

ХҮҮГИЙН МИНЬ ОРОНД ХҮҮГЭЭ ӨГСӨН БҮСГҮЙ ЧАМД БАЯРЛАЛАА
8 цаг    

Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
8 цаг    

ЗҮРХ НЬ ХАРАГДДАГ ОРОС ОХИН 7 НАС ХҮРЛЭЭ.
8 цаг    

АМИА ХОРЛОХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙСАН ЭМЭГТЭЙ ХЭРХЭН ”ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЗОХИОЛЧ” БОЛСОН БЭ
8 цаг    

МАНЬ ЭР ОЮУТАН БҮСГҮЙ ДЭЭР ХОЁР УДАА МОРДЖЭЭ…+18
8 цаг    

ГИТЛЕР ЯАГААД ЕВРЕЙЧҮҮДИЙГ ҮЗЭН ЯДАХ БОЛОВ
8 цаг    

Нийтийн тээврийн автобуснуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
9 цаг    

Ус цацсан гэх гомдол их ирсэн ч арга хэмжээ авах боломжгүй
9 цаг    

ФЭЙСБҮҮК ТАШАА МЭДЭЭЛЛҮҮДИЙГ УСТГАНА
10 цаг    

ЗАРИМ ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ
10 цаг    

ТЭШИГ СУМЫН ИРГЭН О.БОЛДСАЙХАН УСНААС ЗУРГААН ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
10 цаг    

ЭНЭТХЭГИЙН ДАЛАЙ ДАХЬ ХҮЧИЛТӨРӨГЧГҮЙ “ҮХМЭЛ БҮС” ТЭЛСЭЭР БАЙНА
10 цаг    

“ДАНШИГ НААДАМ-ХҮРЭЭ ЦАМ 2018” ИРЭХ САРЫН 4,5-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО
10 цаг    

САЛБАРТАА АМЖИЛТ ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАВ
10 цаг    

Зарим ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлнө
11 цаг    

ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС МОНГОЛ ХҮҮХДҮҮД ШАГНАЛ ХҮРТЭВ
11 цаг    

ХОРВАТЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ШАГНАЛЫН МӨНГӨӨ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ САНД ХАНДИВЛАЖЭЭ
11 цаг    

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАЖ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ
11 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРСЭН АВТОЗАМУУДЫГ ЗАСВАРЛАХАД 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭВ
11 цаг    

МЕЛАНЬЯ ТРАМПЫН ЦАРАЙНЫ ХУВИРАЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТЖЭЭ
11 цаг    

МАНДЕЛА АГСНЫ 100 НАСНЫ ОЙ ТОХИОЖЭЭ
11 цаг    

ОРОС-ЯПОНЫ 2+2 УУЛЗАЛТ МОСКВА ХОТОД БОЛНО
11 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.