Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

2050 ОН ГЭХЭД ДЭЛХИЙН НИЙТ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ 25 ХУВИЙГ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ

НИЙТЛЭСЭН: 2018-05-15 19:21:25
Бусад > Гадаад мэдээ | Сэтгэгдэл: 0

Цөмийн гэх тодотголтой бүхэн бидний болгоомжлолыг төрүүлдэг. Иймдээ ч цөмийн эрчим хүчний салбарт тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг нь олон нийтийн сөрөг хандлага байдаг. Энэ өдрүүдэд ОХУ-ын Сочид болж буй АТОМЭКСПО олон улсын форум&үзэсгэлэнгийн үеэр яг энэ сэдвийг хөндсөннь цөмийн салбарын талаарх сөрөг хандлагын асуудал зөвхөн Монголд байдаггүйг харуулж байна.
"Олон нийтийн дэмжлэг: Дэлхий цөмийн эрчим хүчний салбарыг 2050 он гэхэд хүлээн зөвшөөрөх үү?” сэдэвт хэлэлцүүлэг форумын эхний өдөр буюу 5 дугаар сарын 14-нд болсон.
Аливаа улсад цөмийн цахилгаан станц барих, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд энэ бэрхшээлийг хэрхэн амжилттай даван туулах талаар хэлэлцүүлгийн оролцогчид санал бодлоо солилцов.
“Росатом” корпорацийн тэргүүн дэд захирал Кирилл Комаров хэлэлцүүлэгт оролцож, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөхийн тулд тус компани үйл ажиллагаандаа ямар зарчим баримталдаг тухай ярив.
Тэрбээр хэлэхдээ, “Олон нийтийн сөрөг хандлагыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуултад “Росатом” корпораци аль хэдийн хариулсан. Нэгдүгээрт, үйл ажиллагааны нээлттэй байдлыг сайтар хангаж ажиллах нь чухал. Нээлттэй зарчмынхаа хүрээнд “Росатом” корпораци 18 мэдээллийн төвийг Орост болон бусад оронд байгуулсан. Бид аль нэг улсад томоохон төсөл хэрэгжүүлэх, тухайлбал цөмийн цахилгаан станц барих үйл ажиллагаагаа мэдээллийн төв байгуулахаас эхэлдэг. Яагаад гэвэл хүмүүст нэн түрүүнд мэдээлэл хэрэгтэй. Мэдээллээ нээлттэй хүргэхгүй бол олон нийтийн дунд айдас, эргэлзээ төрж, цуурхал тархах үндэс болдог. Оросын жишээг аваад үзье.Оросын хүн амын 70 гаруй хувь нь цөмийн эрчим хүчний салбарыг дэмждэг бөгөөд энэ нь салбарыг хөгжүүлэх боломжийг бидэнд олгодог. Хамгийн сонирхолтой нь цөмийн байгууламж, цахилгаан станцтай хамгийн ойр байрлаж буй хот суурингийн иргэдийн 90 гаруй хувь нь салбарын тухай эерэг хандлагатай байдаг. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс салбарын болоод бидний үйл ажиллагааны тухай хангалттай мэдээлэл, ойлголтыг олж авсан байдаг. Хоёрдугаарт, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөхийн тулд хүмүүсийн бодит хэрэгцээ юу байгааг ойлгох хэрэгтэй. Орон нутагт юу хэрэгтэй байгааг мэдэж, тэр хэрэгцээг хангах чиглэлээр ажиллаж байж харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлж чадна. Оршин суугчид, цөмийн цахилгаан станц барьж буй талуудын нөхөрсөг түншлэл олон нийтийн хандлагыг өөрчлөөд зогсохгүй, төслийн нийт үр бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой байдаг” гэсэн юм.
Харин Дэлхийн цөмийн энергийн холбооны “Harmony” зорилтот хөтөлбөрийн зөвлөх Жереми Гордон хэлэлцүүлэгт оролцон, цөмийн эрчим хүчний салбар цаашид цэцэглэн хөгжихэд олон нийтийн дэмжлэг зайлшгүй хүчин зүйл болохыг онцолсон юм. Тэрбээр “Цөмийн эрчим хүчний салбарт амжилттай ажиллах тулгуур хүчин зүйлүүд бол олон нийтийн эерэг хандлага, аюулгүй ажиллагаа юм” гэлээ.
“Harmony” хөтөлбөрийн хүрээнд 2050 он гэхэд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 25 хувийг цөмийн эрчим хүчээр хангах зорилт тавьжээ. Одоогийн байдлаар дэлхийн 30 орон цөмийн эрчим хүч ашигладаг бөгөөд нийт цахилгаан эрчим хүчний 11 хувийг цөмийн эрчим хүч бүрдүүлж байна.
Мөн Финляндын “Fennovoima”компанийн төслийн захирал Минна Форсстрём тус компани хэрхэн олон нийтийн хандлагыг эерэгжүүлсэн туршлагаас хуваалцсан юм. Тус компани Финляндын Пюхяйоки мужид “Ханхикиви Цөмийн цахилгаан станц”-ын төслийг 2009-2024 онд хэрэгжүүлж байгаа юм.
Пюхяйоки мужийн иргэдийн 75 хувь нь одоо уг төслийг дэмжиж буйг тэрбээр тэмдэглэж, энэ үр дүнд хүрэхийн тулд төсөлд оролцогч бүх талууд буюу хувьцаа эзэмшигчид, компанийн ажилчид, төслийг гүйцэтгэгч, дэд компаниуд, ханган нийлүүлэгчид, хөдөлмөрийн байгууллагууд, эрчим хүчний салбарын бусад аж ахуйн нэгжүүд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, боловсролын байгууллагууд, шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагууд, орон нутгийн иргэд, олон нийт болон төрийн бус байгууллагуудтай байнгын харилцаа тогтоож, хамтран ажилласан гэв.
Түүнчлэн, дугуй ширээний хэлэлцүүлэгт Аргентин, Унгар, Кени, Гана, Филиппин улсын төлөөлөл оролцож, өөрсдийн туршлагыг хуваалцсан юм.
АТОМЭКСПО олон улсын хурал &үзэсгэлэн 5 дугаар сарын 16-нд дуусах юм.
Х.Амина
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2 цаг    

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛЫГ ҮАБЗ-ИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ГЭВ
7 цаг    

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТТОЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛ ӨНГӨРСӨН БААСАН ГАРАГТ ИРЖЭЭ
7 цаг    

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БОЛОН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
7 цаг    

Е.САГСАЙГ ХУЛГАЙЛСАН НЬ
7 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ТУСГАЙ ОЛИМПЫН ЗУНЫ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН В.ПУТИНГ ДУУРИАГЧ БОЛОХЫГ ИЛТГЭХ 10 ЗУРАГ /ФОТО/
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
8 цаг    

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
8 цаг    

ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬД 60 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
8 цаг    

НАЙМАН ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГЭЖЭЭ
8 цаг    

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

KFC-Д ХОРДСОН ГЭХ ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАН Ч, ХӨСҮТ-ИЙНХӨН МЭДЭЭЛЭХЭЭС ЦААРГАЛСААР БАЙНА
9 цаг    

АН-ЫН "УНААЖУУЛАХ ТӨСӨЛ" ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
9 цаг    

ЖДҮХСАНГ ЦӨЛМӨГСӨД ИЧИГ, ИЧИГ
10 цаг    

АМРАЛТЫН ӨДРӨӨР 92 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
10 цаг    

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ Н.УЛАМБАЯРЫГ МӨНГӨ ТАРААСАН ГЭХ ГОМДОЛ ИРЖЭЭ
10 цаг    

СУРГАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙ ХАМРАГДСАН ЗАЛУУЧУУД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
11 цаг    

МАН: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
11 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМ: ШҮҮХЭД ДҮГНЭЛТ БИЧИН ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА
12 цаг    

ХОРИХ 461-Р АНГИД АМИА АЛДСАН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Л.БЯМБААГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ
12 цаг    

МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
12 цаг    

АН ИРЭХ САРЫН 5-НД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
12 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРГҮҮЛЛЭЭ
12 цаг    

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
13 цаг    

​ "БНСУ"-ААС ОЛГОХ 500 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР 8,000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН
13 цаг    

ХУУЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙ БОЛОХООР ХҮЧИРХИЙЛЭГЧИД ООДРОХ НЬ АРГАГҮЙ
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН "ХҮРЭЭ" АМАРЖИХ ГАЗРЫГ "ХАНГАРДИ" ОДОНГООР ШАГНАЛАА
13 цаг    

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ДЭД БҮТЭЦ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ
14 цаг    

Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ
14 цаг    

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
14 цаг    

ШӨНИЙН ГУДАМЖ ЗАЙСАН РУУ НҮҮЖ ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ҮҮ
14 цаг    

МАН ХЭНТИЙД Н.ГАНБЯМБЫГ БИШ, ГАВЬЯАТ Г.ЭРДЭНЭБАТЫГ ДЭВШҮҮЛЖ МАГАДГҮЙ
14 цаг    

МОНГОЛЫН БАГ ХААЛГАНДАА ДАХИН ГООЛ АЛДАВ
14 цаг    

МОНГОЛЫН ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг    

НУУЦААР ДАГАХ, ДУУ ДҮРСНИЙ БИЧЛЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХИЙХ ЮМ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
14 цаг    

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 76, ЭРЧҮҮДИЙНХ 66 БАЙНА
14 цаг    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫГ ХААЛАА
14 цаг    

АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА
15 цаг    

НООЛУУРЫН ҮНЭ 120 МЯНГААС ЭХЛЭВ
15 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
15 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
15 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 7-9 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА
15 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
15 цаг    

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 42 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

Д.ЗАГДСҮРЭНГИЙН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

“СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЬЕ, ЦАГ НЬ БОЛСОН”
1 өдөр    

АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДАХИН СОНГУУЛЬД МАН ЯЛАВ
1 өдөр    

“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.