Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 05-р сарын 22
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

В.Путины санаа Элбэгт, Элбэгийн санаа Х.Баттулгад

НИЙТЛЭСЭН: 2018-05-15 17:53:03
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 0

Хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путинд “Петрбургийнхэн” хэмээх баг байдагчлан манай Ерөнхийлөгчид “Монгол ялна”-чууд гэсэн сүрхий баг бий. В.Путины “Петрбургийнхэн” бол түүнийг сонгуульд өрсөлдөх бүрт Москвад ирж ажилладаг, ихэнхдээ улс орон даяар өргөн дэлгэр үйл ажиллагааг онол практик хосолсон байдлаар өрнүүлдэг хэмээн манай шинжээчид дурдажээ. Харин манай “Монгол ялна”-чууд Ерөнхийлөгчийнхөө өдөр тутмын идэж буй хоолны зургийг аваад цахимд тавих, болж өгвөл бие бялдрыг нь гайхуулах гээд сонгуулийн үеийн халуурлаас өнөөдөр ч гараагүй хэсэг нөхөд байдаг гэнэ.

Арабын орнуудад ардчиллын салхи хүчтэй сэвэлзэж ахуй цагт рекэтүүдээ дарж аваад байсан В,Путин өөрийгөө эрх мэдлийн индэр дээрээс буулгах нь яавч сайн зүйлд хүргэхгүй гэсэн үүднээс сонгуульд ялахыг нэн тэргүүний зорилгоо болгосон.  Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгаж, өнөөдөр 2024 он хүртэл ОХУ-ыг тэргүүлэхээр болчихсон суугаа хүн. Тодотговол, тэрбээр өөрт байсан айдсаа 2024 он хүртэл лавтай зайлуулж чаджээ. Онол ч бай практикийн ч бай аль ч түвшинд ажиллаж чаддаг “Петрбургийнхэн” үүнд тодорхой үүрэг гүйцэтгэдгийг ч дурдажээ.  

Тэгвэл сүүлийн үед “Монгол Улсын Ерөнхийлөгчийг гурван удаа нэрийг нь дэвшүүлэн сонгодог байх” хуулийн хувилбар буюу бүрэн эрхийн хугацааг “зургаан жилээр тогтох” гэх мэт яриа бий болсон нь юуны учир вэ. Ялангуяа “Монгол ялна”-чуудын дундаас нисээд байгаа энэ мэдээлэл өнөөдөр нэлээд хүчээ авах шинжтэй.

Гэхдээ Ерөнхийлөгчийн “насыг уртасгах” тухай хууль нь зөвхөн “Монгол ялна”-чуудын өнөөдрийн яриа биш. Лавтай Н.Энхбаярын үеэс хойш яригдаж ирсэн зүйл. Тэгэхээр сүүлийн үеийн жишээ татая. Уншигч та санаж байгаа байх, 2015 онд УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр тэргүүтэй нөхөд засаглалд сонгодог тогтолцоо бий болгох тухай хуулийн төсөл санаачлаад явж байхад тус хууль дотор “Тавиас дээш насны иргэнийг зургаан жилийн хугацаатай сонгоно” гэсэн заалт байсан билээ. Үүнээс харвал хойд хөршийн тэргүүнээс санаа авсан энэ заалт хэний төлөө юуны тулд “сонгодог засаглалтай болох” хууль дотор орчихов. Магадгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “насаа уртасгах” санаархал ч тусгалаа олсон байхыг үгүйсгэхгүй.

Харин өнөөдөр Ц.Элбэгдоржийн “нас уртасгах” энэ санаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлагдаад явж байна уу гэмээр харагдана. Хардахын шалтгаан нь “Монгол ялна”-чуудын дундаас “Ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг сунгах, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх” гэсэн санаануудыг ярих болсонтой холбоотой. Мөнхүү Н.Батбаярын нарын “сонгодог засаглал”-ын хуультай болох халхавчин дор “Тавиас дээш насны иргэнийг зургаан жилийн хугацаатай сонгоно” гэсэн заалт шургаж орсны дараа Ц.Элбэгдоржийн үед Хууль зүйн сайд, Ерөнхий прокуророор ажиллаж асан Д.Дорлигжав “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” хэмээн хуулийн төсөл санаачлаад явж байгаагаа дуулгаж байсан. Тэгэхээр хэмжээлшгүй эрхэнд морилох Ерөнхийлөгч асны сонирхол удаа дараа цухалзсаар байсныг илтгэсэн хэрэг. Хойшид ч байх нь дамжиггүй харагдана.

Ийнхүү Д.Дорлигжавын мэдээллийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг Төрийн ордонд зохион байгуулах үеэр санал асуулгад оролцсон нэрт зүтгэлтнүүдийн дийлэнх олонхи нь “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх боломжгүй” гэсэн байр суурьт нэгдсэнээр энэ чимээ намдсан. Гэвч сүүлийн үед энэ тухай хөндлөнгийн байр суурь олонтаа тааралдах болсон нь санаандгүй хэрэг биш биз ээ. Бидний хувьд үүнийг зөв буруу гэж дүгнэх гэсэнгүй. Ямартай ч Ерөнхийлөгчийн засаглалтай болох, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах зэрэг нь асуудал төрөл бүрийн шалтгаанаас үүсдэг ч хоёрхон шалтгаан дээр төвлөрч дуусдаг бололтой.  

Засаглалын хувьд ямар нэг өчүүхэн төдий өөрчлөлт орох болвол заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засварлах учраас энэ нь тийм ч амаргүй ажил. Бүх ард түмнээс санал асуулга явуулах уу, 1992 онд шинэ Үндсэн хууль баталсан шиг тодорхой төлөөлөл цуглуулах уу гээд нүсэр ажил шаардагдана. Түүнээс бус хэн нэгэн мөрөөдөгчийн хүссэнээр болчихгүй.

Шалтгааны хувьд гэвэл дэлхий дээр, ерөөсөө дэлхийг засаглалынх нь хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай, хаант засаглалтай, парламентын засаглалтай гэж гурав хуваадаг бол манай улсыг парламентын болон Ерөнхийлөгчийн засаглал хосолсон гэж үздэг аж. 20-иод жил энэ тогтолцоогоор явсан, нэг тийш нь болгох хэрэгтэй гэсэн суурь санааг хаа хаанаа хэлдэг учраас үүн дээр суурилсан санаархал явж байгаа хэрэг.

Нөгөө талаас Монгол Улс 20 гаруй жил зах зээлийн харилцаагаар яваад үзлээ, харахад улс орны хөгжлийн төвшин хүмүүсийн санаанд нийцэхгүй байгаа. Судалгаа хийгээд үзэхээр төрийн тогтолцоонд учир дутагдал байна гэсэн дүгнэлт гардаг. Ажлын хэсэг ажиллаад судлахаар улс орны хөгжил гэдэг удирдагчаас хамаардаг. Удирдагч нь ухаантай байвал улс орон нь хүчтэй, удирдагч нь ухаан муутай байвал хөгждөггүй учраас Ерөнхийлөгчөөс жинхэнэ ард түмнээс тодорсон хүн байна, гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалтай байх гэсэн бас нэг зарчим ярьдаг.

Ийм л нэг хэмжээлшгүй эрх мэдлийн суудалд удаан хадагдах гэсэн санаархал үе үеийн Ерөнхийлөгч нарт байсаар иржээ.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Зочид буудлын зохион байгуулагч дүүрэг удирдаж чадахгүй
20 минут    

Согтуугаар жолоо барьсан 32 зөрчил илэрчээ
1 цаг    

Д.Нямсамбуу: Хүний эрхэм чанарын оройд мөнгө бус зөв амьдрал байх ёстой
2 цаг    

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална
2 цаг    

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжинд ажлын айлчлал хийв
2 цаг    

ДЭЛХИЙД АНХ УДАА 100 ХУВЬ УРГАМЛЫН ГАРАЛТАЙ МАХ ГАРГАН АВЧЭЭ
2 цаг    

104 дүгээр сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ
3 цаг    

ӨДӨРТ НЭГ ШИРХЭГ ӨНДӨГ ИДВЭЛ ЗҮРХ ӨВДӨХГҮЙ
3 цаг    

ОРОСЫН САЯТАН ЭХНЭРЭЭ СОНГОХООР 2000 БҮСГҮЙГ ӨРСӨЛДҮҮЛЖ БАЙНА
3 цаг    

Баабарын Эдийн Засгийн чуулганд хэлсэн үг олны анхаарлыг татав
3 цаг    

Оюутолгойн тухай Баабарын онцлох эшлэлүүд
3 цаг    

Алга болсон охин эмнэлэгт эмчлүүлж байжээ
4 цаг    

ЭЕШ өгөх суудлын хуваарь гарлаа
4 цаг    

ГИЖИГДҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ХАРААД ТАСРАЛТГҮЙ ИНЭЭДЭГ ХАЧИРХАЛТАЙ ЭМЭГТЭЙ
4 цаг    

Цэрэг эр эхнэрийнхээ өөр хүнээс олоод ТӨРМӨГЦ нь бусдад зарсан хүүхдийг үрчилж авахаар шийджээ
4 цаг    

О.ТЭМҮҮЖИН: ЯМАР Ч БАЗЕР ТААРСАН ДАВААД ГАРНА
4 цаг    

ТАНД АЯЛЛЫН ХАМТРАГЧ БАЙХГҮЙ БОЛ ЯПОНООС РОБОТ ТҮРЭЭСЭЛЖ БОЛНО
4 цаг    

Намайг хуурсан нөхрөө харахаар уур хүрээд байх юм
4 цаг    

Ц.Даваасүрэн сайд, Д.Сугарын бүрэн эрх дуусмагц АТГ-т шалгуулна
4 цаг    

Жет Ли өвчний улмаас ийм болсон гэж үү
4 цаг    

СЭРДАМБАА МЭДРЭМЖ ХААЧСАН БЭ
4 цаг    

Ц.Цогзолмаа сайд аа, Монгол хэлний шалгалт авахгүй байгаагаа хэрхэн тайлбарлах вэ?
4 цаг    

Дээрэмчид 2007 онд өөрсдийг нь шоронд СУУЛГАСАН гэрчийг 2017 онд шоронгоос гараад буудан хөнөөжээ
4 цаг    

Эдийн засгийн форумд Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулга үг хэллээ
4 цаг    

Намынхаа нөхөддөө зодуулсан О.Баасанхүү эмчилгээнд явна
5 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ НАС УРТАСНА
6 цаг    

цаг агаарын мэдээ
6 цаг    

Суулт зарласан иргэдийг Засаг дарга Х.Болормаа албадан тараах захирамж гаргасан гэв
21 цаг    

ГУРВАН АВАРГАД ЗОРИУЛСАН БАРИЛДААНД О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЭВ
22 цаг    

“Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа
23 цаг    

Түмний итгэлийг хүлээсэн “Хаан банк”-ны луйвар хийх арга улам нарийссаар байна
23 цаг    

Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан
1 өдөр    

"Хаан банк хууль зөрчсөн нь баримтаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан"
1 өдөр    

БХЯ-ны үүдээр гараад тооноор орогсдыг өөгшүүлсээр байх уу? Ерөнхийлөгч өө
1 өдөр    

“Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо” байгуулагдлаа
1 өдөр    

“Хангарди” спорт наадам эхэллээ
1 өдөр    

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 400-500 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ
1 өдөр    

Эдийн засгийн форумыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна
1 өдөр    

УСАН ҮЗЭМНИЙ АМТТАЙ АЛИМ
1 өдөр    

ОСАМА БИН ЛАДЕНЫ "ТӨӨРӨЛДСӨН" ИХЭР ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ТЭМЦЭЖ БАЙНА
1 өдөр    

‘’Улаанбаатар марафон 2018’’-д Баянзүрхчүүд идэвхтэй ороцлоо
1 өдөр    

Жет Ли хүнд өвдөж танигдахын аргагүй өөр болжээ
1 өдөр    

АНГАРАГААС ИРЭГСЭД ЗАД ШУДАЖЭЭ
1 өдөр    

“NISSAN QAISHQAI” эзэн тодрох мөч ойртсоор...
1 өдөр    

Ичээнээсээ гарсан "шарк танк"
1 өдөр    

Малайзын 92 настай Ерөнхий сайд 4 долларын шаахай өмсдөг энгийн даруу нэгэн
1 өдөр    

Сексийн үед бүсгүйгээ сэтгэл ханамжтай байлгах 5 арга
1 өдөр    

Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш
1 өдөр    

ТАВДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
1 өдөр    

LG группын захирал Ку Бон Му таалал төгсчээ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.