Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

“Сулаллаа, Худлаа, худлаа хорьлоо”

НИЙТЛЭСЭН: 2018-05-11 11:26:58
Улс төр > Улстөрч | Сэтгэгдэл: 1

Монголын шүүх, прокурор өчигдөр Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг гэж хүнийг “4 сарын НЭГЭН” болгочихлоо. Уг нь шүүхээс Монгол улсын Ерөнхий Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргахаар шийдвэр гаргасан ч прокурор гомдол гаргасан. Улмаар шүүх дахин хэлэлцээд үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо. Хоригдсон цагаас нь хойш ердөө нэг л удаа хоёрхон минутын байцаалт авсан гэж байгаа. Үүнийгээ хорих 461-р ангиас тэрээр мэдэгдсэн. Нэг үгээр бол залхаан цээрлүүлэлт явуулж байна гэсэн үг. Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгнээ ингэж байгаа юм чинь жирийн нэг иргэнийг бол үргэлжлүүлэн хорьсоор тэнд нь бараг мартах юм байна. Энэ бол өнөөгийн шүүхийн ялзрал, доройтол, эрх баригчдын бууны нохой болчихсоныг тод томруунаар харуулж байна. Хамгийн баян улсууд шүүгч нар гэдгийг бид саяхан мэдсэн. Тэд энэ мэтчилэн хэн нэгний өрсөлдөгчийг урьдчилан хориход “Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэдэг инээдтэй үгээр халхавчлан хорьсныхоо төлөөсөөрөө ингэтлээ баяжсан гэдгийг ч бид өнөөдөр ойлгож байна. Сангажавын Баярцогт нэг удаа "Хөгжил авчирдаг хүн муу хүн юм бол би тэр муу хүн нь байя" гэж хэлсэн бол Чимэдийн Сайханбилэг ч “Улсдаа хөгжил авч ирчихээд буруутан болоод сууж байгаадаа харамсаж байна” гэсэн юм. Чин сэтгэлийн харамслын үг гэдэг энэ л дээ. БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Анандын Амар хэмээх хүн хамгийн сүүлийн байцаалтынхаа үеэр “Би жирийн орос хүмүүст хайртай. Гэвч би капитлизмд дургүй” гэж хэлсэн гэдэг. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан олон хүмүүс гадныханы нөлөөгөөр харамсалтай хувь тавилан эдэлж байсан бол эдгээр хүмүүсийг бид энэ удаад өөрсдөө ийм хувь тавиланруу түлхэж байна.

Оюутолгойн төслийг дур мэдэн гоочилж, өөлж буруутан хайж байгаа хүмүүс улс орныхоо, ард түмнийхээ асрэг ажиллаж байгаа гэж ойлгодог. Учир нь энэ төслийг дагасан хичнээн мянган ажлын байр тэдний ар гэрийнхэний амьдралыг ойлгохыг хүсдэггүй, богино зайн улс төр хийж байгаа юм. Ч.Сайханбилэг гэдэг хүний төрийн хамгаалалтад байх ёстой хугацаа нь албан ёсоор бол дуусгавар болоогүй. Гэвч өнөөгийн эрх баригчид өмнөхөө, өрсөлдөгчидөө харлуулах өнөөх л А.Амарыг цаазлан хороосон үеийнхээ арга барилыг ашигласаар байна. Тэд хөгжүүлж, бүтээж байгаа хэн бүхнийг харлуулан гүтгэж, улс төрийн хэлмэгдүүлэлт болгодог хуучны аргаа төгс гэж үзсээр байх шиг. Уг нь бол тэр Дубайн гэрээ нь ч, Оюутолгойн гэрээ нь ч тэр тухайн үеийнхээ УИХ-аар хэлэлцэгдээд олонхийн саналаараа батлан, гарын үсэг зурах ажлыг нь эдгээр хүмүүс хийсэн юм. Нэг үгээр бол зүгээр л гүйцэтгэсэн гэсэн үг. Гэвч өөрсдөө дугуй танхимдаа дуу нэгтээ баталчихаад гарын үсэг зурсан нөхдөө өнөөдөр буруутан болгохоор улайрч байна. Өнөөгийн эрх баригч, сөрөг хүчин гээд УИХ-д суудалтай хүмүүсийн бараг 70 орчим хувь нь тэр үеийн их хурлыг бүрдүүлж байсныг монголын ард түмэн мартаагүй, мартах ч үгүй. Үнэхээр Оюутолгойн гэрээ хууль бус болчихсон юм бол УИХ нь өөрөө хууль зөрчсөн гэсэн үг. Тэрнээс биш зөвхөн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр нар буруутай биш. Тэгээд ч эдэн шиг улстөрчийг бэлтгэн гаргахад бидэнд дахиад багаар бодож 20-30 жил шаардагдана.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
Зөв зүйл хийсэн юм бол Монголчуудад яаж тусаад байгаа юм. Өнөө цагийн ноёдууд нууж хааж байгаад л нэг гэрээ хийдэг улс орон нь өөдөлсөн зүйлийг нэг болохноо дурьдаад өгөөч. Байхгүй л байна даа. Эрх мэдэл хариуцлагыг дагуулж байдаг. Журмын нөхдөө Түгжилдэж байж Чимэдийн хүү гарч ирсэн нь саяхан шүүдээ. Мэдэхгүй, чадахгүй юм бол юунд ерөний сайд болсон юм бэ хөөрхий. Чи бол Монголын төлөө зүтгээгүй харин нь гадныхантай нийлж улсаа хуурсан. Муу зүйл хийчихээд ерөнхий сайд байсан хүмүүсийг хорьж байна. Би бол орчин цагийн Амар. Намайг хилмэгдүүлж байна ч гэх шиг жүжиг тавихаа болих хэрэгтэй. Чи Амрын хажууд зүгээрл нэг амиа бодсон гадныханд үйлчилсэн хүүхэлдэй гэдгээ хэзээ ойлгох хүн бэ? Ийм урвагч, биеэ монголд ашиггүйгээр худалдагсад хаанаасаа гараад ирдэг байна аа? Далд хэлбэрт байсан урвагч вирус юм.    
ОГНОО:2018-05-13 09:45:34 | IP:150.129.141.198   

ШИНЭ МЭДЭЭ
БНСУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
2 цаг    

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛЫГ ҮАБЗ-ИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ, ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЁСТОЙ ГЭВ
7 цаг    

САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТТОЙ ХОЛБООТОЙ МАТЕРИАЛ ӨНГӨРСӨН БААСАН ГАРАГТ ИРЖЭЭ
7 цаг    

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР БОЛОН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО
7 цаг    

Е.САГСАЙГ ХУЛГАЙЛСАН НЬ
7 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ТУСГАЙ ОЛИМПЫН ЗУНЫ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
7 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН В.ПУТИНГ ДУУРИАГЧ БОЛОХЫГ ИЛТГЭХ 10 ЗУРАГ /ФОТО/
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН МАН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ
8 цаг    

МАЛЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
8 цаг    

ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬД 60 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
8 цаг    

НАЙМАН ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАХ САНАЛЫГ ПРОКУРОРТ ХҮРГЭЖЭЭ
8 цаг    

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
9 цаг    

KFC-Д ХОРДСОН ГЭХ ИРГЭДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРСАН Ч, ХӨСҮТ-ИЙНХӨН МЭДЭЭЛЭХЭЭС ЦААРГАЛСААР БАЙНА
9 цаг    

АН-ЫН "УНААЖУУЛАХ ТӨСӨЛ" ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
9 цаг    

ЖДҮХСАНГ ЦӨЛМӨГСӨД ИЧИГ, ИЧИГ
10 цаг    

АМРАЛТЫН ӨДРӨӨР 92 СОГТУУ ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
10 цаг    

БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ Н.УЛАМБАЯРЫГ МӨНГӨ ТАРААСАН ГЭХ ГОМДОЛ ИРЖЭЭ
10 цаг    

СУРГАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙ ХАМРАГДСАН ЗАЛУУЧУУД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
11 цаг    

МАН: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
11 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМ: ШҮҮХЭД ДҮГНЭЛТ БИЧИН ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА
11 цаг    

ХОРИХ 461-Р АНГИД АМИА АЛДСАН ГАВЪЯАТ ХУУЛЬЧ Л.БЯМБААГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧЭЭ
12 цаг    

МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
12 цаг    

АН ИРЭХ САРЫН 5-НД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАХАА МЭДЭГДЛЭЭ
12 цаг    

А.ЦЭРЭНСОДНОМЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРГҮҮЛЛЭЭ
12 цаг    

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-2019” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТ БОЛЛОО
12 цаг    

​ "БНСУ"-ААС ОЛГОХ 500 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛЭЭР 8,000 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН
13 цаг    

ХУУЛИЙН ДЭМЖЛЭГТЭЙ БОЛОХООР ХҮЧИРХИЙЛЭГЧИД ООДРОХ НЬ АРГАГҮЙ
13 цаг    

НИЙСЛЭЛИЙН "ХҮРЭЭ" АМАРЖИХ ГАЗРЫГ "ХАНГАРДИ" ОДОНГООР ШАГНАЛАА
13 цаг    

“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ДЭД БҮТЭЦ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦОВ
14 цаг    

Б.БАЯРМАНЛАЙ: “ХАРЦ БУЛААМ”ДУУ БОЛ ИХ НАНДИН ДУУ
14 цаг    

УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
14 цаг    

ШӨНИЙН ГУДАМЖ ЗАЙСАН РУУ НҮҮЖ ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ БИЗНЕСИЙГ ӨРГӨЖҮҮЛЭХ ҮҮ
14 цаг    

МАН ХЭНТИЙД Н.ГАНБЯМБЫГ БИШ, ГАВЬЯАТ Г.ЭРДЭНЭБАТЫГ ДЭВШҮҮЛЖ МАГАДГҮЙ
14 цаг    

МОНГОЛЫН БАГ ХААЛГАНДАА ДАХИН ГООЛ АЛДАВ
14 цаг    

МОНГОЛЫН ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ ҮЗҮҮЛЛЭЭ
14 цаг    

НУУЦААР ДАГАХ, ДУУ ДҮРСНИЙ БИЧЛЭГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХИЙХ ЮМ БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ
14 цаг    

МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУНДАЖ НАСЛАЛТ 76, ЭРЧҮҮДИЙНХ 66 БАЙНА
14 цаг    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫГ ХААЛАА
14 цаг    

АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА
15 цаг    

НООЛУУРЫН ҮНЭ 120 МЯНГААС ЭХЛЭВ
15 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
15 цаг    

УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
15 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 7-9 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА
15 цаг    

ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
15 цаг    

ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ 42 ДАХЬ ТҮРҮҮГЭЭ ХҮРТЛЭЭ
1 өдөр    

Д.ЗАГДСҮРЭНГИЙН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ
1 өдөр    

“СҮРЬЕЭГЭЭС СЭРГИЙЛЬЕ, ЦАГ НЬ БОЛСОН”
1 өдөр    

АТГ-ЫН ДАРГЫГ ТОМИЛОХ ЭСЭХИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ДАХИН СОНГУУЛЬД МАН ЯЛАВ
1 өдөр    

“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.