Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийнуралдааны удирдамж

НИЙТЛЭСЭН: 2018-05-07 16:33:34
Технологи > Шинэ технологи | Сэтгэгдэл: 0

 

  1. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.4-т заасан зорилт, ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын 2018 оны 3-р сарын 22-ны өдрийн А/37/А61/А67 тоот тушаалаар байгуулагдсан мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох, цахим орчинд  хүүхэд хамгаалах зорилго бүхийажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 3.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх хүрээндХарилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хамтран энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байна.

 

  1. Зорилго

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд ХҮҮХЭД “хаана нь явж байна”, тэд эрсдэлд байна уу, яагаад тэднийг хамгаалах ёстой, гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг, ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, улмаар эцэг эхчүүд, томчуудын анхаарлыг хандуулах, хариуцлагыг дээшлүүлэхэд энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго оршино.

Тус уралдааныг

  1. Сонин болон сайтын нийтлэл
  2. Телевизийн нэвтрүүлэг гэсэн 2 төрлөөр шалгаруулна.

 

  1. Хамрах хүрээ

Сэтгүүлчид,уран бүтээлчдийн баг, судалгааны болон мэргэжлийн байгууллага, хувь хүн (эдгээрийн хамтарсан баг байж болно)

 

  1. Бүтээл хүлээн авах
  • Бүтээлийг 2018 оны 5 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд 17:00 цагаас өмнө ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн 207 тоот өрөөнд оролцогч өөрийгөө тодорхойлох бичиг баримтын хамт биеэр авчирч өгнө.

Асуулт, тодруулгыг дараах утсаар авна уу:

99068517, 312835- Д.Ариунцэцэг /ХХМТГ-ын Радио телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн/

99770899, 312835-Б.Даваадорж /Тус хэлтсийн мэргэжилтэн/

 

  1. Тавигдах шаардлага

 

Агуулгын шаардлага

  • Бүтээл нь уралдаан сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх;
  • Нийтлэл, нэвтрүүлэг нь шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх;
  • Бүтээл нь уралдааны хугацаанд шинээр бэлтгэгдсэн байх;
  • Бүтээл өмнө нь нийтлэгдэж, нэвтрүүлэгдээгүй байх;
  • Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгаа хийсэн байх;
  • Албан ёсны, сүүлийн үеийн статистик тоо баримт болон бодит жишээнд тулгуурласан байх;
  • Хөндсөн сэдвээрээ олон талт үзэл бодол, байр суурийг харьцуулан, анализ хийсэн байх;
  • Асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн эсвэл тодорхойлсон байх;
  • Зөвхөн эерэг хандлага, өнгө аясыг агуулсан байх;
  • Оюуны өмчийн зөрчилгүй байх;

 

Хэлбэрийн шаардлага

  • Нийтлэл нь сонины тал нүүр буюу А2, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 3 нүүрнээс тус тус хэтрэхгүй байх;
  • Нэвтрүүлгийн видеог HD1080-mpeg форматтайгаар DVD дээр бичиж ирүүлэх;
  • Нэвтрүүлэг нь 10-15 минутанд багтсан байх;
  • Дүрс, дуу бичлэгийн стандартын шаардлага хангасан байх;

Бусад шаардлага

  • Тухайн бүтээлдбусад улс орнуудын тодорхой үр дүнд хүрсэн бодлого, шийдвэрийн талаарх судалгааг дурдсан байвал давуу тал болно;
  • Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлэх;
  • Шалгарсан бүтээлийг өөрийн телевиз /5-аас доошгүй удаа/, сонин, сайтаар дамжуулан олон нийтэд хүргэх;

 

  1. Шалгаруулалт
  • ХХМТГ, ГБХЗХГ, ХХЗХ-ны даргын А/37/А61/А67 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болон мэргэжлийн(сэтгүүл зүйн салбарт ажилладаг, туршлагатай) хүмүүс оролцсон баг бүрэлдэхүүн удирдамжийн 5-д заасан шалгуурууд болон бусад үзүүлэлтээр 5-10 хүртэлх оноо өгч, нийлбэр дүнгээр шилдгүүдийг тодруулна.
  • Зарласан төрлөөр шаардлага хангаагүй болон хугацаа хожимдсон бүтээлийг шалгаруулалтанд оролцуулахгүй.
  • Шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 30-ныөдрийн 10:00 цагт ХХМТГ-ын хурлын танхимд болно.

 

  1. Шагналын сан

Бүтээлийг шилдэг нэвтрүүлэг, шилдэг нийтлэл гэсэн 2 төрлөөр дүгнэж, тус бүр тэргүүн ба дэд байрын шагналыг олгоно. Шагналын нийт сан 8.3сая төгрөг байна.

 

А. Шилдэг нэвтрүүлэг

Тэргүүн байр             - 3.500.000 ₮ /Өргөмжлөл/

Дэд байр        - 2.500.000 ₮ /Өргөмжлөл/

 

Б. Шилдэг нийтлэл

Тэргүүн байр             - 1.500.000 ₮/Өргөмжлөл/

Дэд байр        - 800.000 ₮ /Өргөмжлөл/

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-1, Төв шуудангийн байрны зүүн корпус, 2 давхарт 207тоот . Харилцах утас: 312835, 99068517, 99770899цахим шуудан: ariuntsetseg@cita.gov.mn

 

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сурталчлах эрх нь ХХМТГ-т хадгалагдана.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТАНСАГЛАЛ
4 цаг    

ЕСӨН КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЧЭЭ
4 цаг    

МОНГОЛ ХЯТАД ХҮҮХДҮҮД “БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЪЯ” ҮЗЭСГЭЛЭНГЭЭ НЭЭНЭ
4 цаг    

СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР А.АРИУНЗАЯАГ СОНГОЖЭЭ
4 цаг    

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 4604 ХҮН ГЭМТЭЖ, 475 НАС БАРЖЭЭ
4 цаг    

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
4 цаг    

“БҮСГҮЙН КОД” НОМ БОРЛУУЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЭВ
4 цаг    

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
4 цаг    

ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРСЭН АВТОЗАМУУДЫГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
4 цаг    

САМАР, ХОВОР УРГАМАЛ ТҮҮСЭН ИРГЭДИЙГ 5,4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО
4 цаг    

ӨЛГИЙД БОЛСОН ҮЕР 2016 ОНЫХООС 4-5 ДАХИН ИХ ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА
4 цаг    

БААТАР БОЛГОН НӨМРӨГТЭЙ БАЙДАГГҮЙ
4 цаг    

ЭНЭТХЭГТ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 8 ХҮН АМИА АЛДЖЭЭ
4 цаг    

ЖҮЖИГЧИН ПОЛ УОКЕРЫН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ИРЭХ САРД ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛНО
4 цаг    

“ДАШТ-2018”-ЫН ДАРАА ОРОСЫН ХӨЛБӨМБӨГЧДИЙН “ҮНЭ ЦЭНЭ” ӨСЖЭЭ
4 цаг    

МЬЯНМАР УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ЗАРИМ КОМПАНИ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЗОГСООЖЭЭ
4 цаг    

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ БОЛОН УСАН ХАНГАМЖИЙН АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДЛЭЭ
4 цаг    

"ХИЛ ХЯЗГААРГҮЙ ШҮДНИЙ ЭМЧ НАР" СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
4 цаг    

"БИД МАРТАХГҮЙ" ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
4 цаг    

АВТО ОСЛЫН 70 ХУВЬ НЬ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД ГАРЧЭЭ
4 цаг    

ХУУЧИН БАРИЛГУУДЫГ ЗАСВАРЛАЖ ДУУСЛАА
4 цаг    

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧДЫН ТОО ӨСЧЭЭ
4 цаг    

НООСНЫ УРАМШУУЛЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
4 цаг    

БАЯР НААДАМ УГТСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА
4 цаг    

УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ
4 цаг    

ӨМНӨГОВЬ СУМЫН НААДАМД АЙМГИЙН АРСЛАН Т.ХАЙДАВ ТҮРҮҮЛЛЭЭ
4 цаг    

САЙХАНДУЛААН СУМЫН БАЯР НААДАМ БОЛЖ БАЙНА
4 цаг    

ЭЛЭГНИЙ В, С ВИРУСЫН ШИНЖИЛГЭЭ ИРЭХ САРААС ХИЙГДЭНЭ
4 цаг    

АТГ хяналтын камерын бичлэгийг дэлгэсэн албан хаагчаа халжээ
6 цаг    

БАРХАСБАДЬ ГАРАГ 79 ДАГУУЛТАЙ БОЛЖЭЭ
6 цаг    

ТРАМП-ПУТИНИЙ ТҮҮХЭН УУЛЗАЛТ: ХАРИЛЦААГ ХЭВИЙН БОЛГОХ ЭХЛЭЛ БА БУСАД АСУУДАЛ
7 цаг    

ГАДААД ХУДАЛДААНЫ ТЭНЦЭЛ ХАМГИЙН АШИГТАЙ ГАРЧЭЭ
7 цаг    

ЧАЦАРГАНЫ УРГАЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГАД СУРАЛЦАЖ БАЙНА
7 цаг    

Д.ӨНӨРЦЭЦЭГ: УРГАМАЛ ХАМГААЛАХ ХИМИЙН БОДИС НЬ УЛСЫН ХАТУУ ХЯНАЛТАН ДОР АШИГЛАГДДАГ
7 цаг    

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДТОЙ ЗУГААЦДАГ БАЙСАН ТУРКИЙН НОМЛОГЧ БАРИВЧЛАГДЖЭЭ
7 цаг    

ТАНЫГ ЕР БУСЫН ЧАДВАРТАЙ БОЛОХЫГ ИЛТГЭХ 11 ШИНЖ ХЭРВЭЭ ТАНЬД ЭДГЭЭР ШИНЖ БАЙВАЛ…
7 цаг    

ОСОЛДСОН МАШИНААС ШИДЭГДЭЖ ГЭМТСЭН ИРГЭДИЙН АМЬ НАСЫГ АВАРЧЭЭ
7 цаг    

ИРЭЭДҮЙД ТӨРӨХ ХҮҮХДИЙНХЭЭ ГАДААД ТӨРХИЙГ СОНГОХ БОЛОМЖ БҮРДЖЭЭ
7 цаг    

ХҮМҮҮС ОРОЙТОЖ ОЙЛГОДОГ, АМЬДРАЛЫН ДОЛООН ЧУХАЛ ДҮРЭМ
7 цаг    

ТРАМП: УМАРДЫГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИЖРУУЛАХ АЖИЛД ОХУ ОРОЛЦОНО
7 цаг    

ЗӨНЧ ВАНГАГИЙН ВЛАДИМИР УДМЫН ЗӨГНӨЛ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ ЭХЭЛЖЭЭ.МАНАЙХАН ЭВТЭЙ Л БАЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА
7 цаг    

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
7 цаг    

АРХИ УУСАН ҮЕДЭЭ ХЭЗЭЭ Ч ИДЭЖ БОЛОХГҮЙ 8 ХООЛ ХҮНС
7 цаг    

УУРГААР БАЯЛАГ ЦАРГАСНЫ ТАРИАЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА
7 цаг    

АЛГАНЫХАА ХЭЭГЭЭР ЯМАР ХҮН БОЛОХОО СОНЖООРОЙ!
7 цаг    

“ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЭЛЧИД” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
7 цаг    

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОХ ГЭЖ БАЙСНЫГ ТАСЛАН ЗОГСООЛОО
7 цаг    

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НУТАГ ОРЧМООР ААДАР БОРОО ГОЛЧЛОН ОРЖЭЭ
8 цаг    

Японд хэт халснаас болж 14 хүн нас баржээ
8 цаг    

ЯПОН, ЕХ ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
8 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.