Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 02-р сарын 18
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ ӨВ, НОМ БИЧГИЙН ГАЙХАМШИГТ ДУРСГАЛЫГ ДЭЛГЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-05-02 17:02:45
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгий эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Р.Отгонбаатарын Монгол ном судар, бичиг соёлын өвийн арвин баян цуглуулгаас дээжлэн гаргаж буй “Монгол ном бичгийн эрдэнэс” үзэсгэлэн өнөөдөр Монгол төрийн музейд нээлтээ хийлээ. 

Энэхүү үзэсгэлэнг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд БСШУСЯ, Соёл, урлагийн газар, Монгол төрийн түүхийн музей хамтран зохион байгуулж байна.
Нэг хүний дагнан судалж, эрэл хайгуул хийж, эрдэм шинжилгээний тодорхой зорилготой эмхлэн төрөлжүүлсэн энэхүү хувийн ховор нандин цуглуулгыг гадаад дотоодын жуулчид, эх түүхээ сонирхогчид, оюутан судлаачид, олон нийт, өсвөр залуу үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой. Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбарт уламжлан хөгжиж байгаа адал явдалт, байгалийн, үлэг гүрвэлийн, нүүдлийн ахуй амьдралын зэрэг брэндтэй зэрэгцээд нүүдэлчин Монголчуудын оюуны болон эдийн соёл, бичгийн өв уламжлал, ур хийц ухаан билэг, ардын гар урлалын талаас нь гадаад дотоодын үзэгч олон түмэнд таниулах аялал жуулчлалын шинэ брэнд бий болно гэж үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэж байна.
Монгол орныг Чингис хааны өлгий нутаг, эртний түүхийн улбаатай, онгон догшин байгальтай гэдэг талаас нь түлхүү үзүүлдэг болсон хэдий ч Монголчуудыг олон бичиг үсгийг зохион хэрэглэж, олон эрдэмтэн лам нар бичгийн хүмүүсийг төрүүлэн гаргасан, бичиг соёлын нэн эртний баялаг уламжлалтай ард түмэн болохыг энэхүү үзэсгэлэнгээр харуулахыг зорьжээ.



Үзэсгэлэнд эрдэнийн сан “Субашид”-ын эртний орчуулгын монгол бичмэл, монгол,  дөрвөлжин, тод үсгийн цагаан толгой, Очироор огтлогч судар монгол бичмэл, алтаар хадмаллаж бичсэн ном, мөнгөөр бичсэн номын хуудсууд, үнсэн самбар, өврийн бичгийн мод, төмөр гортиг, иж бүрэн бичгийн хэрэгсэл, үзэг бийрийн сав, гуулин тамганууд, гарын тэмдэг, номын тамга, бийрийн угтуул, эвэр зуруул, монгол номын шогол зэрэг эд өлгийн зүйлсийг дэлгэсэн байв.
Судлаач  Р.Отгонбаатар өөрийн мэргэжил мэдлэг, дур сонирхлынхоо дагуу монгол бичгийн хэрэгсэл, монгол ховор ном судрын нэлээд баян өвийг оюутан ахуй цагасаа цуглуулан эх орондоо олон удаа үзэсгэлэн гаргаж байв. Мөн ОХУ, БНХАУ, Франц, Румын зэрэг улсад  үзэсгэлэнгээ гаргаж монгол өв соёлоо сурталчилснаас гадна монгол модон барын номын эх гарчиг, Монгол бичиг үсгийн дээж, Дөрвөлжин үсгийн тухай дөрвөн зүйл, Итгэл номын соёл уламжлал зэрэг ном эмхэтгэл, олон өгүүлэл гадаад дотоодын хэвлэлд нийтлүүлжээ. Тэрбээр хэлэхдээ, “Миний оюутан байх үеэсээ өдий хүртэл цуглуулсан монгол бичиг үсгийн эд өлгийн зүйлс, ном судрын дээжис та бүхнийг Монголын 1000 жилийн түүхтэй танилцуулна гэдэгт итгэлтэй байна. Манай залуу хойч үеийнхэн энэ үзэсгэлэнгээс монголчууд бид морин дэл дээр давхидаг дайчин удамт улсаас гадна ном судар бүтээдэг оюун билэгт ард түмний үр сад гэдгээ мэднэ гэдэгт найдаж байна” гэв.
Монголчуудын оюуны өв уламжлал, ном бичгийн хэрэгслийн ур хийц, ухаан билгийн гайхамшигт дурсгалт зүйлсийг дээлэн дэлгэсэн тус үзэсгэлэнг 15 хоногийн туршид олон нийтэд толилуулах юм.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
САЙД АСАН М.СОНОМПИЛИЙГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
2 минут    

ТОРООЛ
10 минут    

“KFC” ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРЫН БҮХ САЛБАРЫГ ХААНА
17 минут    

Жолоог нь сул тавьсан доллар
26 минут    

МОНГОЛООС ОЛДСОН ЭРТНИЙ ХҮНИЙ ГАВЛЫН ЯСЫГ СУДАЛЖЭЭ
1 цаг    

МЮНХЕНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
1 цаг    

СУПЕР СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАН ТОДОРСОНГҮЙ
1 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 цаг    

УЛААНБААТАР ХОТОД 4-6 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 цаг    

ҮС ЗАСУУЛАБАЛ ЭД МАЛ АРИВДАНА
1 цаг    

ТРАМП, АБЕГ НОБЕЛИЙН ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ
17 цаг    

PIXAR-ЫН ЗАХИРАЛ DISNEY-Д ИРЭЭД ХИЙСЭН ӨӨРЧЛӨЛТ
17 цаг    

“ШАР ХАНТААЗТАН"-УУДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
17 цаг    

ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД НЭГДҮГЭЭР САРД 6,124 ХҮҮХДЭД РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОЖЭЭ
17 цаг    

АТМ МАШИНААС МӨНГӨ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
17 цаг    

“ОЮУТАН ЦЭРЭГ”-ИЙН БҮРТГЭЛ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ЭХЭЛНЭ
19 цаг    

ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
21 цаг    

Б.ГОНЧИГДАМБА ГАРЬД ТҮРҮҮ БӨХИЙН БАЙГАА “БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН Б.БАТТУЛГАД БЭЛЭГЛЭВ
23 цаг    

ЕВРОПЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС ЭМЭГТЭЙ ЖҮДОЧИД 2 АЛТ, 1 МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
23 цаг    

"ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ" ДУУНЫ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛОВ
23 цаг    

АРХАНГАЙН ӨЛЗИЙТ СУМАНД 4,6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
23 цаг    

НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ӨНӨӨДӨР ЯВАГДАНА
23 цаг    

УЛААНБААТАРТ 06-08 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
23 цаг    

ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
23 цаг    

Монгол Бадарчин Амайгийн өвөрмөц болзоо бүтэлгүйтжээ
1 өдөр    

НӨАТ-ЫН СУГАЛАА МАРГААШ ЯВАГДАНА
1 өдөр    

ЭНЭ ЖИЛ 20 ГАРУЙ САЯ МАЛ ТӨЛЛӨХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
1 өдөр    

У.ХҮРЭЛСҮХ: С.МӨНХЧУЛУУНЫГ ХОТЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХААС ТАТГАЛЗСАНАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ
1 өдөр    

“УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ 2019" ӨНӨӨДӨР НЭЭНЭ
1 өдөр    

УУРАГ, МАЛЫН ГАРАЛТАЙ ТОСНЫ ҮЙЛДВЭР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
1 өдөр    

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
1 өдөр    

ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
2 өдөр    

Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ХАРАНХУЙ ХАД” ДӨРВӨН АНГИТ СИМФОНИ ЧУУЛБАР ХЭРХЭН БҮТСЭН БЭ...
2 өдөр    

МОНГОЛ КОМПАНИ АНХ УДАА ЛОНДОНГИЙН БИРЖИЙН ГИШҮҮН БОЛЖЭЭ
2 өдөр    

“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
2 өдөр    

ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
2 өдөр    

ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ
2 өдөр    

МИАТ-ИЙН ОНГОЦНООС ТЭСРЭХ БӨМБӨГ ИЛРЭЭГҮЙ УЧИР ХӨӨРӨХ ЗӨВШӨӨРЛӨӨ ХҮЛЭЭЖ БАЙНА
2 өдөр    

ЖҮЖИГЧИН О.ЦЭНГЭЛ ШИНЭ ХҮНЭЭ ӨЛГИЙДӨН АВЧЭЭ
2 өдөр    

ИХ АВАРГА АСАШЁОРЮҮ ӨВӨР МОНГОЛЫН АВАРГА БАЯРБААТАРТ ЗОЛГОЖЭЭ
2 өдөр    

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН “ЭРЧИМ” БАГ БНАСАУ-ЫН БАГТАЙ ТОГЛОНО
2 өдөр    

"ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ГАРГАЖ ӨГНӨ" ГЭСЭН ЗАРААР ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
2 өдөр    

ИНЧЕОН-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ОНГОЦОНД ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ МЭДЭЭЛЭЛ ИРЖЭЭ
2 өдөр    

ЗАМЫН БОЛОН НОГООН БАЙГУУЛАМЖ МӨРГӨЧИХӨӨД СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ ХИЙХГҮЙ БАЙГААГ АНХААРУУЛАВ
2 өдөр    

ЖАРАН НАСТАЙ ЭМЭГТЭЙ НӨХӨР, ДҮҮ ХОЁРОО ХӨНӨӨЖЭЭ
2 өдөр    

Н.БАЯРТСАЙХАНЫГ ЧӨЛӨӨЛӨХ БААРАГГҮЙ 5 ҮНДЭСЛЭЛ
2 өдөр    

ОСОЛ, ХЭРГИЙН УЛМААС НИЙСЛЭЛД 32 ХҮН ГЭМТЭЖ БЭРТЖЭЭ
2 өдөр    

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРТАЛ "KFC, PIZZA HUT"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮХЭЛД НЬ ЗОГСООЁ!
2 өдөр    

ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ НЭР БҮХИЙ 6 ШҮҮГЧИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2 өдөр    

ӨВӨР МОНГОЛЫН ҮЗЭМЧИН БӨХИЙН ИХ АВАРГА Д.БАЯРБААТАР
3 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.