Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Ж.Үнэнбат: Би ямар нэгэн эрсдэлд ороогүй, миний хажуугийн хүн эрсдэлд орж байвал ил тод мэдэгдэх ёстой

НИЙТЛЭСЭН: 2018-04-27 13:19:34
Эдийн засаг > Банк, санхүү | Сэтгэгдэл: 0

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аяны хүрээнд Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл сэдэвт форум дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо.

Энэхүү форумд модератораар ажилласан Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай ярилцлаа.

-Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл сэдвээр мэргэжлийн салбарын хүмүүс хэлэлцлээ. Монголын нөхцөлд цахим банкны аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Энэ форум бол манай салбарын банкны уламжлалт үйл ажиллагаа юм.Тэгэхээр харилцагч банканд очоод теллерүүдтэй уулзаж, үйлчилгээ авч, гүйлгээ хийдэг байсан харилцааны орчин аажмаар өөрчлөгдөж байна.Харилцагчид банканд очихгүйгээр компьютерын араас, мөн гар утсаараа гүйлгээ хийдэг болжээ. Хүмүүс бие биетэйгээ уулзахгүй, хүн хоорондын харилцаа үүсэхгүйгээр орчин үеийн чиг хандлагын дагуу манай улсад идэвхитэй өрнөж байна. Үүний хажуугаар бас эрсдэлтэй алхамууд гарч байна.

-Ямар эрсдлүүд илэрч байгаа вэ?

-Банкны зүгээс технологийн шинэчлэл хийгээд, түүнчлэн үйл ажиллагааны дүрэм, журмыг нарийн болгоод ажиллахдаа банкны ажилтнуудаа сургаж байна. Гэвч хамгийн гол нь харилцагчид цахим банканд шууд холбогдож байгаа хэсэгтээ тодорхой хэмжээнд хэнэггүй, хайхрамжгүй, гэнэн хандах хандлага илэрч байгаа. Цахим банканд хандаж байгаа хамгийн гол алдаа бол тухайн харилцагч хэрэглэгчийн нууц үгээ бусдад өгдөг. Мөн картын пин кодоо ч гэсэн бусдад хэлдэг. Энэ хандлага нь бусад хүмүүс мэдэх бололцоог бүрдүүлж байна. Гэх мэтчлэн зарим тохиолдолд мөнгөн төлбөр, зээл авах үедээ интернэт банкны нууц үгийг бусдад өгчдөг. Дараа нь тодорхой хэмжээний гүйлгээ хийсний дараа энэ тухай мэдээд, банканд ханддаг. Итгэмтгий гэнэн, санамсаргүй байдлаас болж тухайн харилцагчдад мэдэгдэхүйц гүйлгээг интернэт банкаар хийсэн тохиолдол байна.

-Тэгвэл цахим банкны аюулгүй байдлыг хангахын тулд энэ форумд онцолж хэлэлцсэн асуудлуудын талаар хэлнэ үү?

-Бид харилцагчдынхаа мэдлэг, боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Цахим банкны аюулгүй байдлаа хамгаалахын тулд хувийн мэдээллээ алдахаас сэргийлэх ёстой. Жишээ нь, ямар ч тохиолдолд нууц үгээ хэнд ч бүү хэл. Бусдад мэдэх боломжгүйгээр нууц үгээ байнга солиж, түвэгтэй байдлаар нууц үгээ хийх хэрэгтэй гэж зөвлөмж гаргасан. Мөн банканд үйлчлүүлэх үед теллер та картаа нааш нь өгөөдөх. Пин код хэд вэ гэж асуудаг. Ийм нөхцөлд бусад хүн сонсохоор хэлж болохгүй. Бусдад харуулахгүйгээр пин кодоо хийж, гүйлгээ хийж бай гэдгийг сануулж байгаа.

Ийм байдлаар харилцагчид ганц цахим банканд биш худалдаа, үйлчилгээний газарт үйлчлүүлэхдээ ч гэсэн картынхаа пин код, банкны нууц үгээ хэлэх шаардлагагүй. Ингэж хариуцлагатай хандвал эд өмчийнхөө аюулгүй байдлыг хангаж, хамгаалж чадна.

-Нууц үгээ алдах нь харилцагчаас гадна банкны теллерүүд, худалдааны кассын хариуцлагагүй харилцаанаас мөн хамаардаг шүү дээ?

-Манай харилцагч иргэд болон аль аль талын хүмүүсийн боловсрол, зан төлөвийг өөрчилснөөр санхүүгийн харилцаанд оролцох боломж сайжирна. Үүний зэрэгцээ иргэд бие биендээ ийм асуудалтай холбоотой мэдээллийн талаар хэлж, бас мэдээллэж байх ёстой. Банкууд ч гэсэн энэ чиглэлээр ямар эрсдэл гарч байгааг судалж, хоорондоо мэдээллээ хуваалцаж байх нь чухал. Үүнд үндэслэж, шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Жишээ нь, иймэрхүү асуудал байна шүү, янз бүрийн луйварын гүйлгээ гарч магадгүй юм гэж юм уу, эсвэл луйвар гарсан даруйд нь харилцагчдад тодорхой давтамжтайгаар мэдээллэж байх сувгийг бий болгох хэрэгтэй.

-Шүгэл үлээгч байх нь одоо их чухал болжээ. Харилцагчид, банкны ажилтан, теллерүүд олон нийтийн эрх ашгийн төлөө мэргэжлийн ч, иргэнийхээ ч үүргээ биелүүлж, шүгэлдэгч байх ёстой шүү дээ?

-Тийм. Шүгэл үлээж байж, асуудлыг шийднэ. Ирээдүйн чиг хандлага ийм болсон учир ийм асуудал хүн болгонд хамаатай. Жишээ нь, би ямар нэгэн эрсдэлд ороогүй, харин миний хажуугийн хүн эрсдэлд орж байвал ил тод мэдэгдэх ёстой. Ингэж нээлттэй, шударга хэлж байж өөрийгөө болон бусдад ирээдүйд гарах эрсдлээс хамгаална. Тэгэхээр бидэнд эрсдэлтэй үйл ажиллагаа явагдах үед хэн ч дуугай өнгөрөх ёсгүй.

Ярилцсан Б.Баярмаа

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.