Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОНГОЛ-АНУ-ЯПОНЫ ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААС ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ ГАРГАВ

НИЙТЛЭСЭН: 2018-04-27 10:52:19
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт нь  бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох чухал механизм болж байгаагийн ач холбогдлыг талууд дахин нотлов.

Хөгжлийн замаа бусдын албадлагагүйгээр  бие даан сонгох эрхээ нийт улс орнууд нь эдэлж чадах, амар амгалан, хөгжин цэцэглэсэн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн талаарх өөрсдийн төсөөллөө уулзалтын үеэр Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс тодорхой танилцуулав. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын дагуу Монгол Улстай хоёр талын харилцаагаа өргөжүүлэх эрмэлзлэлээ Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс нотлож,  Ази Номхон далайн бүс нутаг даяар  хэлхээ холбоо, сайн засаглал, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд суурилсан эмх журмыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар гурван улс санал солилцов.

Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцыг гурван тал сайшаав. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүр мөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижруулах асуудлыг баталгаажуулах зорилгоор Умард Солонгост үзүүлж буй дэлхийн нийтийн шахалтыг үргэлжлүүлэх, түүний дотор НҮБ-ын АЗ-ийн холбогдох бүх тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэд дахин нотлов. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг хүмүүнлэгийн асуудлуудад анхаарал хандуулахын чухлыг гурван улс онцлон тэмдэглэв.

НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс өндрөөр үнэлэв. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээрх хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов.  Мөн олон талт хамтын ажиллагааны бүтэц, байгууллага, эвсэл, тухайлбал АОХН, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дэмжих үүднээс өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ талууд батлав.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Талууд худалдааг нэмэгдүүлэх,  Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг  Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улсын аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа  ил тод, тогтвортой байдлыг сайжруулах  боломжийн талаар санал солилцов.

ОУВС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Япон Улс дахин нотолж, төсвийн хариуцлагыг сайжруулах талаар авч буй хүчин чармайлтаа Монгол Улс цаашид тогтвортой хадгална хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны билэг тэмдэг болохуйц бөгөөд Монгол Улс болон олон улс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг японы тал дахин тэмдэглэв. Монгол, Япон хоёр улс Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг аль болох ойрын хугацаанд ашиглалтад оруулах явцыг шуурхайлах талаар хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов.

АНУ нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай Мянганы сорилтын корпораци, Монгол Улсын Засгийн газрын хооронд Хоёр дахь компакт гэрээг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. АНУ нь Олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтээр “REACH” хөтөлбөрийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээлийн боломжийг нээж, “LEAD” хөтөлбөрийн хүрээнд Монголын шинэ үеийн ардчиллын манлайлагчдын хөгжлийг дэмжсэнээ тус тус тэмдэглэв.

Түүнчлэн мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр Ази Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийг Монгол Улс бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэн энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар оролцогч талууд санал солилцов.

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.