Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 23
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ БАЙГАА БАРИЛГУУДАД ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

НИЙТЛЭСЭН: 2018-04-25 17:59:07
Нийгэм > Орон нутаг | Сэтгэгдэл: 0

Ховд аймгийн төвд “Дулаан дамжуулах төв-16”-ийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахгүй бол Ховд Дулааны станц ТӨХК нь шинээр барилга барьсан компаниудад техникийн нөхцөл олгох боломжгүй болоод байгаа ажээ. Энэ талаар дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хуралдсан “Техникийн мэргэжлийн зөвлөл”-ийн хурлын үеэр холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.

Ховд аймгийн Засаг даргын өнгөрсөн оны  5 дугаар сарын 22-ны өдрийн А| 221 дугаар захирамжийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Ховд хотын инженерийн байгууламж бүхий бүсэд газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгох “Техникийн мэргэжлийн зөвлөл” байгуулагдсан юм.  Тус зөвлөл нь аймгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газрын зөвшөөрөл, барилгын техникийн нөхцөл олгох ажлыг зохион байгуулж, тухайн барилга байгууламж нь ард иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг хангасан байх, байршил нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа эсэх, холбогдох хууль, дүрэм журам, норм стандартын шаардлага хангасан эсэх, тухайн инженерийн хангамжийн эх үүсвэрийн найдвартай байдал, хангах нөөц боломжийг судалсны үндсэн дээр шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ удаагийн хурлаар “Хатан түнгэл” ХХК-ийн 30 айлын орон сууц, “Тэгш стандарт” ХХК-ийн 30 айлын орон сууц, Прокурорын газрын 30 айлын орон сууц, “Бүтээмж таур” ХХК-ийн 30 айлын орон сууц, “Ховд-юхо” ХХК-ийн 16 айлын орон сууц, “Эрдмийн шим” ХХК-ийн 16 айлын орон сууцны барилгыг шинээр барих техникийн нөхцөл олгох талаар хэлэлцлээ.
Хурлын үр дүнд “Хатан түнгэл” ХХК-ийн 30 айлын орон сууцны техникийн нөхцөл олгох, дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо зэргээр хангах боломжтой гэсэн шийдвэр гаргав.
Мөн Ховд аймгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний А9 дүгээр бүс Магсаржав баг, ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн орчимд 900 айлын орон сууцны барилга, 5 Гкал|ц ачаалалтай дулаан дамжуулах төв баригдахаар төлөвлөгдсөн байна.
Тухайн бүсэд “Ховд шинэ-Асар” ХХК-ийн 40 айл, “Гулзатын шил” ХХК-ийн 42 айл, “Залай алтай” ХХК-ийн 48 айл гэх мэт 240 айлын 1.5 Гкал|ц ачаалалтай орон сууцны барилга баригдсан. Үүнтэй холбогдуулан орон сууц, өсөн нэмэгдэх хэрэглээг хангахад ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн хашаан дотор баригдах 5 Гкал|ц хүчин чадалтай “Дулаан дамжуулах төв-16”-г ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Ховд аймгийн төвд “Дулаан дамжуулах төв-16”-ийн барилгыг 2015 оны 10 дугаар сард барилгын компаниуд нийлж барьсан боловч доторх тоног төхөөрөмж суурилуулах төсөв мөнгөгүйн улмаас одоо болтол ашиглалтад ороогүй байна. Одоогийн байдлаар “Ховд Дулааны станц“ ТӨХК нь ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн орчмын барилгуудыг Усан бассейны “Дулаан дамжуулах төв-15”-аас хангаж байгаа боловч хүчин чадал хэтэрсэн, тоног төхөөрөмж дутуу учир айл өрхийн хэрэгцээний халуун усаар хангаж чадахгүй байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэв.
Иймд тулгамдаж байгаа дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Ховд Дулааны станц ТӨХК нь техникийн нөхцөл хүссэн компаниудад техникийн нөхцөл олгох боломжгүй юм. Уг асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Техникийн мэргэжлийн зөвлөл дахин хуралдахаар боллоо.
                                                                                                                           
А.Бямбасүрэн
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.