Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Одоог хүртэл хэрэгжиж буй хамгийн аймшигтай зан үйл

НИЙТЛЭСЭН: 2018-04-25 17:29:01
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Хэдийгээр ХIХ зуун нь техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин ч гэлээ манай гараг дээр хүний нас биед хүрсэнийг тодорхойлсон, амьдрах чадварыг нь баталсан, итгэл бишрэлийг нь шалгасан эртний балмад, хэрцгий ёс уламжлал амь бөхтэй оршсоор байх ажээ. Эрт дээр үеэс тухайн омог аймгуудад мөрдөгдсөөр ирсэн дээрх зан үйлүүдийг даван туулж байж л тухайн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөж, бүрэн эрхт гишүүн нь болдог байна. Ингээд бидний үед ч хэрэгжсээр байгаа 10 аймшигтай зан үйлийг хүргэж байна.

Одоог хүртэл хэрэгжиж буй хамгийн аймшигтай зан үйл

10. Сатере маве - Сум шоргоолжтой бээлийн зан үйл

Бразилийн ширэнгэн ойд амьдардаг "сатере-маве" омгийнхон хөвгүүдээ жинхэнэ дайчин эрчүүдийг эгнээнд элсүүлэх зан үйл харгис хэрцгийгээрээ сүүлийн үед судлаачдын анхаарлын төвд ороод байна. Адал явдал хайгчид, баримтат киночид, судлаач эрдэмтэд манай гарагийн хамгийн аймшигтай, хамгийн их өвтгөдөг зан үйлүүдийн нэгийг харахын тулд Амазоны ширэнгэн ойг зорих болжээ. Тэдний зан үйлдээ ашигладаг сум-шоргоолжийн ганц хазалт л өвдөлтөөрөө бууны сумны шархтай адил гэнэ. Аймшигтай өвдөлт бүтэн нэг хоногийн турш үргэлжлэх бөгөөд дотор муухай оргих, бөөлжих, зүрх дэлсэх, хэм алдагдах зэрэг шинж тэмдэг дагалддаг байна. Ердөө ганц хазахад л шүү дээ.

Гэтэл "сатере-маве"-чууд 30 ширхэг ийм шоргоолжийг бээлий болгон хуйлсан том навчинд хийн бэлдэх бөгөөд сорилд оролцогч хөвгүүн бээлийн дотор гараа хийн 10 минут орилж хашгиралгүйгээр тэсэх ёстой болдог байна. Ингэхдээ бээлий баригч болон омгийн бусад гишүүд хөвгүүнийг сатааруулахын тулд дуулж, бүжиглэх ажээ. Зан үйл дууссаны дараа сум-шоргоолжны бүхэл бүтэн армид хазуулсан өсвөр насны хөвгүүн хэдэн өдрийн турш өвчиндөө шаналах боловч түүнийг жинхэнэ дайнч эр болоход нэг алхам ойртсон гэж үздэг байна. Харин зан үйл бүрэн хийгдэж дуусах хүртэл дараагийн хэдэн сарын туршид дээрх тамлалыг 20 удаа давтах шаардлагатай ажээ.

 

9. Матауса - Цус ариутгах зан үйл

Папуа-Шинэ Гвинейн өтгөн ширэнгэн ойн гүнд нэгэн аймшигт зан үйл өнөөг хүртэл үйлдэгдсээр байна. Нутгийн матаус омгийнхон хөвгүүдийг “эхийн муу цуснаас” цэвэрлэж, ариусгахгүй бол бүхий л амьдралынхаа туршид зовж, жинхэнэ эр хүнд хэзээ ч тооцогдохгүй хэмээн үздэг ажээ. Үүний тулд эхлээд хөвгүүдийн хоолойг нарийн хялгасан зэгсээр цус шүүртэл нь хатгадаг байна. Дараа нь үүнтэй адил зэгсийг хамрын нүх рүү хийдэг ажээ. Төгсгөлд нь залуу хөвгүүний хэлэн дээр хутгаар хэд хэдэн нимгэн зүсэлт хийснээр зан үйл өндөрлөдөг байна.

 

8. Сабинай - Хэлүү тайрах зан үйл

Уганда улсын сабинай омгийн охид нас биед хүрсэн эмэгтэй хүнд тооцогдохын тулд хэлүү тайрах зан үйлийг давж гарах шаардлага тулгардаг. Хэрэв охин энэхүү аймшигтай зан үйлийн ард эсэн мэнд гарч чадвал амьдралд тохиолдох ямар ч хүнд хэцүү бэрхшээлийг тэсвэрлэх бие бялдрын болоод сэтгэл санааны хангалттай хүчтэй гэдгээ баталсанд тооцдог байна.

Энэ зан үйлийн үеэр охидын хэлүүг хэсэгчлэн эсвэл бүр тайрдаг байна. Хэлүү тайрах зан үйлийг хийлгэснээр эмэгтэй хүн эр нөхөртөө үнэнч байж, сексийн дур хүслээ хянаж, садар самуун зүйлд автахгүй хэмээн сабинай омгийнхон үздэг байна. Тайрсны дараа хэлүүг нь утсаар буцааж оёдог бөгөөд жижигхэн нүх үлдээдэг ажээ. Охид нөхөрт гарахдаа энэ оёдлоо хутгаар сэтлүүлэх ёстой юм байна. Гэвч хэлүү тайрах ёслолын үеэр гэм зэмгүй бяцхан охид халдвар авах бүр цаашлаад амиа алдах эрсдэл маш өндөр байдаг ажээ.

7. Фулани - Ташуурдаж сорви тогтоох зан үйл

Баруун Африкийн "Бенинд фулани" хэмээх омгийнхон олон зууны турш нүүдэллэн аж төрж байна. Тус омгийнхон хөвгүүдээ нас биед хүрсэнд тооцохын тулд цус шүүртэл нь ташуурдах зан үйлийг гүйцэтгэх ёстой. Энэхүү зан үйлийн үеэр омгийн нэр сүрийг авч явах эрсийн хүч чадал, тэсвэр тэвчээр, эр зориг шалгадаг ажээ. Сорилд орогсод хоорондоо өрсөлдөгчид болох бөгөөд ээлжлэн дугаарлаж, гурав болон түүнээс дээш ташуурын амт үзэх хэрэгтэй болно. Иймээс сорилд оролцогч хөвгүүд омгийнхон нь ялагчийг тодруулах хүртэл шархаа үл тоон өвдөлтийг хамгийн олон удаа тэсч гарахыг хичээдэг байна.

6. Коса - Хөвч таслах зан үйл

Өмнөд Африкийн "коса" омгийнхон хөвгүүдээ эрийн цээнд хүрч, эхнэр авах болсныг зарлан адислахын өмнөхөн ууланд овоохой барьдаг байна. Тэнд адислал хүртэх хөвгүүнийг хэдэн долоо хоногийн турш байлгах бөгөөд дараа нь гэнэт бөө морилон очиж, хөвч таслах зан үйлийг хийдэг байна. Хамгийн аймшигтай нь энэ үйлийг мохоо үзүүрт зүйлээр гүйцэтгэдэг ажээ. Үүний дараа хөвгүүнийг дахин ганцаар үлдээх бөгөөд өөрөө эдгэрэх хүртэл нь идэх хоол, уух ус ч өгдөггүй байна. Мэдээж энэ зан үйлийн дараа халдвар авах эрсдэл маш өндөр бөгөөд амь нас нь дээсэн дөрөөн дээр болдог ажээ.

5. Ментавай - Шүд хөрөөдөх зан үйл

Индонезийн Суматра арлын ментавай омгийн эмэгтэйчүүд шүд хөрөөдөх хэмээх аймшигтай зан үйлийн золиос болдог. Нутгийн бөө нар эмэгтэйчүүдийн шүдийг иртэй чулуу болон алхны тусламжтайгаар өнцөг үүсгэн цавчдаг гэнэ. Энэ бүхний дараа тус омгийн залуухан бүсгүйчүүд махчин загасных шиг иржгэр хөрөөн шүдтэй болдог бөгөөд тус омгийнхон ийм шүдтэй бүсгүйчүүдийг илүү дур булаамд тооцдог юм байна.

 

4. Рим - Инфибуляци

Эртний ромчуудад ч өөрийн гэсэн адислах арга байжээ. Үүнийгээ тэд инфибуляци хэмээн нэрлэдэг байсан бөгөөд бэлэг эрхтэнг төмөр утас эсвэл металл хавчаар ашиглан боож, зөвхөн шээс гадагшлуулах жижиг нээлхий үлдээх зан үйл юм. Энэхүү зан үйлийг тэд хэд хэдэн шалтгааны улмаас үйлддэг байжээ. Дуучин хүмүүст бол инфибуляци нь олон жилийн турш хоолойгоо гамнахад хэрэг болж байв. Мөн мэсчин боолуудад энэ үйл явц нь хүч чадлаа хадгалах, амьдрах чадвараа нэмэгдүүлэхэд тусалдаг хэмээн үздэг байсан байна. Харин өсвөр насныхныг гар хангалга хийх, бэлгийн харьцаанд эрт орохоос сэргийлэн инфибуляци хийдэг байжээ.

 

3. Мандан - Тамлаж сорих зан үйл

"Манпдан" омгийн индианчууд эрчүүдийнхээ биеийн тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг батлан харуулах, өвөг дээдсийн сүнсэнд ивээгдэхийн тулд янз бүрийн аймшигт сорилуудыг багтаасан "окипа" хэмээх ёслолыг үйлддэг байна. "Окипа" зан үйл нь залуу эрчүүд юу ч идэлгүй, уулгүй, унталгүйгээр дөрөв хонохоос эхэлдэг.

Дараа нь хөвгүүдийг урцанд оруулан суулгах бөгөөд арьсыг нь цээж, мөр хавьцаа нь зүсэх, булчинг нь модон шороор сүлбэх үйлийг хийдэг бөгөөд үүнийг нүүрэндээ инээмсэглэл тодруулан хийх ёстой юм байна. Ийм зан үйлийг хөвгүүдийг дүүжилж байгаад хийх бөгөөд ухаан алдаж унах хүртэл нь шорлодог гэнэ. Мөн илүү ихээр зовоохын тулд тулд хөлд нь хүнд зүйл дүүжлэх тохиолдол гардаг ажээ. Ирээдүйн зоригт хөвгүүдийг ухаан алдах үед хүлээсийг тайлж буулгах бөгөөд сэргэх үед нь хоёр гарынх нь чигчий хурууг сүхээр цавчин тасалдаг байна.

2. Нагхол - Өндрөөс үсрэх зан үйл

Номхон далайн өмнөд хэсгийн “Пятидесятниц” арлын уугуул оршин суугчид 20-30 метр хүртэлх өндөртэй модон цамхаг барьдаг. Дараа нь тухайн байгууламжийг өөрсдийн бодож олсон “банжи-жампинг” маягийн эрсдэлтэй зан үйлд ашигладаг байна. Сонирхуулахад тэд үсэрч буй хүнээ аюулгүйн бүс, хэрэгслийн оронд ердөө хоёр ширхэг усан үзмийн ороонгоор л уядаг ажээ.

Энэ ёслолыг омгийнхон бататагийн арвин ургац авах, сайхан жил гарахыг бэлэгдэн хийдэг байв. Түүнчлэн ёслолын тусламжтайгаар хөвгүүдийг эрийн цээнд хүрснийг адислах бөгөөд энэ үед 7-8 настай хөвгүүд толгойгоороо доош харан өндрөөс үсэрдэг байна. Энэ үед хөвгүүд тархиа доргих, хөл болон хүзүүгээ хугалах, шагайгаа мултлах нь энүүхэнд гэнэ.

Сепик - Сорви тогтоох зан үйл

Папуа-Шинэ Гвиней улсын Сепик мөрний омог аймгийнхан хөвгүүдийг эрийн цээнд хүрснийг гэрчлэн адислахдаа сорви тогтоох уламжлалыг олон 10 жилийн туршид баримтлаж ирсэн байна. Энэ ёслолын үеэр залуу хөвгүүдийн нуруу, цээж, өгзөг хэсгийн арьсыг дагууд нь зүсдэг байна. Матрыг хүчирхэг бас ариун амьтанд тооцдог омгийнхон эрчүүдийнхээ арьсыг матрын арьстай харагдуулахын тулд зүсэлт хийн элдэв дүрс бүхий сорви тогтоодог ажээ. Уг ёслол хэдэн долоо хоног үргэлжлэх тохиолдол ч бий.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.