Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 26
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР"-ИЙГ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭНЭ

НИЙТЛЭСЭН: 2018-04-20 16:12:12
Бусад > Номын ертөнц | Сэтгэгдэл: 0

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр Монгол Улсад “Дэлхийн номын өдөр”-ийг сарын 20-25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулах юм.
  • Энэ сарын 20-ны өдөр хэвлэх үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчид,зохиолчид, номын санчид, уншигчид хамтран  “Бид номонд дуртай” өдөрлөгийг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулна.
  • Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ.
  • Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Олон Улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол болно. Ингэснээр 25 улсын 355,000 гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогит 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.
  • ЭЕШ ойртож буйтай холбогдуулан сэтгэлзүйч С.Даваасамбуутай “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр, Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх цуврал уулзалтын хүрээнд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхантай уулзалт хийх бөгөөд 429-р хаалттай хорих ангид ном хандивлах, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэх зэрэг ажлууд хийгдэнэ.
  • Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн, тойм яриаг зохион явуулна.
  • Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Түүнчлэн боловсролын бүх шатны байгууллага, шинжлэх ухааны болон нийтийн номын сангууд Дэлхийн номыг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Үндэсний Номын Сангаас НҮБ-ын Залуучуудын Зөвлөлийн Холбооны номын буланг байгуулж, Суут хүмүүсийн бүтээлүүд, хуучны Орос хэл дээрх сэтгүүлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийх аж. Мөн “Номтой автобус” төслийг хэрэгжүүлж Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод номоор үйлчлэхээр болж байна. Энэ сацуу оюуны талх болсон номыг хэрхэн сэлбэн засах, сэргээн засварлах “Номоо эмчилье” сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх юм.
Орон нутгийн номын сангуудад: 
 
  • Архангай аймгийн нийтийн номын сангаас “Машинтай уншлага”, С.Маршакийн зохиолын дүрийн тоглолт,
  • Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас “Хонгор нутгийн яруу эгшиглэн” яруу найргийн дугуйлан, “Алтан агшин” зохиолч уншигчдын уулзалт,
  • Булган аймгийн төв номын сангаас “Ном унших 7 хоногийн аян” өрнүүлж, “Дэлхийн шилдэг үлгэр”-ээр “Үлгэрийн баатрууд амилсан нь” номын өдөрлөг зохион байгуулах ажээ.
  • Говь-Алтай аймгийн нийтийн номын сангаас “Уншигчдын дунд ном солилцох арга хэмжээ”, “Зургийн уралдаан”,
  • Говь-Сүмбэр аймгийн нийтийн номын сангаас Ардын уран  зохиолчдын булан байгуулж  намтар уран бүтээлүүдийг сурталчлан таниулах,
  • Дархан-Уул аймгийн нийтийн номын сангаас "Оюунлаг Дархан" өдөрлөг, Урилгат уншлага явуулах,
  • Дорноговь аймгийн нийтийн номын сангаас “50 саяын номтой уналт”, А.С.Пушкины үлгэрээс сэдэвлэн хүүхэлдэйн хуруун тоглолт хийх,
  • Дорнод аймгийн төв номын сангаас “Номтой өглөө” уулзалт хэлэлцүүлгийг  14 хоногт нэг удаа  зохион байгуулах, “Монголын нууц товчоо” номоор уулзалт хэлэлцүүлэг, Ж.Лодойн 100 жилийн ойн номын үзэсгэлэн гаргаж уншигчдад сурталчлах,
  • Орхон аймгийн номын төвөөс хүүхдийн “Дараагийн хуудас” хөтөлбөр, Ардын аман зохиол АСТ,
  • Өвөрхангай аймгийн төв номын сангаас Залуучууд хүүхдүүдийн  дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор өдөрлөг зохион байгуулах, “НОМ-ХҮҮХЭД-ХӨГЖИЛ”  ном унших аяныг нээх,
  • Өмнөговь аймгийн төв номын сангаас “Миний уншсан хамгийн шилдэг ном” эссэ зохион бичлэгийн уралдаан, үнэ төлбөргүй карт  нээх, хугацаа хэтрүүлсэн номыг үнэ төлбөргүй буцаах,
  • Сүхбаатар аймгийн төв номын сангаас “Дэлхийн шилдэг зохиолууд”-аар номын үзэсгэлэн гаргаж сурталчлах, нутгийн зохиолчдын шинэ номоор үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, худалдаа эрхлэгчдэд болон иргэдэд шинэ номоор үйлчлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй СӨБ-ийн 1-11 цэцэрлэгүүдийн дунд “Үлгэрийн ертөнцөөр” шилдэг баг шалгаруулах танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулах,
  • Сэлэнгэ аймгийн төв номын сангаас Номын санчдын дунд мэргэжил ур чадварын уралдаан зохион байгуулах, Уншигч зохиолчдын уулзалтыг зохион байгуулах,
  • Хөвсгөл аймгийн төв номын сангаас ахлах ангийн уншигчдад “Мэргэжил сонголт” лекц зохион байгуулах, АХА тэмцээн зохион байгуулах,
  • Дундговь аймгийн төв номын сангаас “Олуулаа уншъя- Номтой нөхөрлөе” аяны нээлтийн үйл ажиллагаа, “Танд ойрхон номын сан”-ийн үйлчилгээ,
  • Хэнтий аймгийн төв номын сангаас Хан Хэнтий нутгийн зохиолчид оролцсон  яруу найргийн үдэшлэг, Номын санд ном хандивлах үйл ажиллагаа,
  • Увс аймгийн төв номын сангаас “Үсэглэлийн хаад” тэмцээн, Америкийн алдарт зохиолч Марк Твейний амьдрал, намтар уран бүтээлээр үзэсгэлэн гаргах,
  • Төв аймгийн төв номын сангаас “20 номын хожил” уралдаан тэмцээн зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх,
  • Ховд аймгийн төв номын сангаас “Ном” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулах, Ном тоослох арга хэмжээг зохион байгуулах,
  • Завхан аймгийн төв номын сангаас “Х.К. Андерсений үлгэрийг хэн сайн мэдэх вэ? сэдэвт дүрийн тоглолт, Б.Ренчиний “Нууцыг задруулсан захиа” зохиолоор уншигчдын бага хурал,
  • Баян-Өлгий аймгийн төв номын сангаас “Номын ач тус” уншигч, сурагчдын дунд чөлөөт ярилцлага, “Миний дуртай үлгэрийн баатрууд” сэдэвт зургийн уралдаан,
  • Монголын номын сангуудын консорциумаас нийтийн болон их, дээд сургуулиудын номын сангуудад зориулсан EBSCO цахим мэдээллийн сангийн сургалт, Олон улсын дунд сургуулиудын туршлага солилцох уулзалт,
  • Удирдлагын академийн номын сангаас “Эртэч хүн” өглөөний ажил хэрэгч уулзалт, “Уншъя-Урагшилъя” номын өдөрлөг,
  • Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын Сангаас “Ном бол ертөнцийг харах цонх” яруу найргийн уралдаан, Оюутан-номын санч хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн номын сангаас ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн, ховор номын танилцуулга,  ном худалдаа, солилцоо, ОХУ-ын томоохон хэвлэлийн газруудаас захиалсан сургалт судалгааны номын болон профессор багш нарын бүтээлийн үзэсгэлэн,
  • Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн номын сангаас “Олуулаа уншъя” мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн, номын санчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулагдана.
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина
5 цаг    

Иргэд хэрэгцээтэй мэдээлэл олж авах дижитал боломж бүрдэв
5 цаг    

Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 4 алтан медаль хүртжээ
5 цаг    

ЭРГЭЛТИЙН ЦЭГЭЭС ШИНЭ АМЬДРАЛАА ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖ
6 цаг    

Б.Лхагвасүрэн: Компаниуд сонгодог утгаараа хөрөнгийн зах зээлд ажиллах нөхцөл боломжоо хэрхэн харж байгаагаа мэдлээ
7 цаг    

Архивын 1425 хуудас баримтыг бүртгэлийн програмд оруулжээ
7 цаг    

Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулав
7 цаг    

Гамшгаас хамгаалах сургуулилт нурангид дарагдсан иргэдийг аврах ажлаар үргэлжилж байна
7 цаг    

“Ховд телевиз” юнивишнд холбогдлоо
7 цаг    

Тариат сумын малчид мал угаалгын ваннтай боллоо
7 цаг    

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийхээр болжээ
7 цаг    

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
7 цаг    

Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодод нийлүүлэхэд дэмжинэ гэв
7 цаг    

МИАТ-ийн "Boeing 737-800 агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Европын 55 хотод нислэг үйлдээд эх орондоо газардав
7 цаг    

Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан саатуулаад байна
7 цаг    

Д.Сумьяабазар: Хар тэнгис дахь Таманийн боомтоор жилд 25 сая тонн нүүрс экспортлох боломжтой
7 цаг    

Улирлын онцлогоос шалтгаалж ажил хайж буй иргэдийн тоо өсдөг гэв
7 цаг    

Театрын барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй
7 цаг    

Завханд иргэдийн мөнгөн хадгаламж өсчээ
7 цаг    

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзана
7 цаг    

Шинээр IPO гаргасан компаниудын удирдлагууд онцлох чиглэлээ тодорхойллоо
8 цаг    

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2,5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ
12 цаг    

Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна
14 цаг    

Ц.Тайшир: Даатгалын салбар ойрын жилүүдэд 10 дахин өснө
14 цаг    

Саатуулагдсан "Эрдэнэт"-ийн захирал асан Ч.Ганзориг ба МАН
14 цаг    

“Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдаан ОХУ-Монгол-БНХАУ чиглэлд болно
14 цаг    

Монгол Улс “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга”-д нэгдэж буйгаа илэрхийлэв
14 цаг    

Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсад ажлын айлчлал хийж байна
14 цаг    

9 дүгээр сарын 25-нд болох үйл явдал
15 цаг    

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
15 цаг    

Улаанбаатарт 18-20 хэм дулаан
15 цаг    

Өнөөдрийн зурхай
15 цаг    

Аварга загаснуудыг хөнөөснийг шүүмжилжээ
1 өдөр    

Японы Такикава хоттой барилга, эрүүл мэндийн салбарт хамтарч ажиллахаар болов
1 өдөр    

Санкт-Петербургийн метроны буудал дээр хүүхэд мэндэлжээ
1 өдөр    

Аав,ээжийнхээ хөргийг урлаж уралдааны тэргүүн байрт шалгарчээ
1 өдөр    

Шатрын тэмцээнд Ховд аймгийнхан илүүрхэв
1 өдөр    

Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
1 өдөр    

Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
1 өдөр    

Д.Цогтбаатар сайд Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах нарийн бичгийн даргатай уулзав
1 өдөр    

Хүүхдийн спортын наймдугаар наадамд Монголын 216 тамирчин хүч сорино
1 өдөр    

Ерөнхийлөгч Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогсдод илгээлт хүргүүлэв
1 өдөр    

Хонконгийн Үндэсний намын үйл ажиллагааг хориглолоо
1 өдөр    

Бүргэдчин охид ур чадвараа сорин өрсөлдөв
1 өдөр    

С.Дэмбэрэл: Хууль эрхзүйн орчинг сайжруулснаар зээлийн хүү буурна
1 өдөр    

Ангела Меркелийг улс орны гол бахархал гэж үзэж байна
1 өдөр    

Гамшгийн үед яаралтай тусламж хэрхэн үзүүлэх талаар суралцаж байна
1 өдөр    

Тайгер Вудс 2013 оноос хойш анх удаа түрүүлэв
1 өдөр    

Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
1 өдөр    

Канад улс хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдэд туслах хөтөлбөрт зориулж 19,4 сая ам.доллар зарцуулна
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.