Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 07-р сарын 16
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Хүүхэд бүрт мөнгө олгох тогтоолын төслийг байнгын хорооны гишүүд дэмжсэнгүй.

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 18:37:14
Улс төр > Засгийн газар | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оноос хойш хүүхэд бүрт олгогдож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан юм.

Энэ тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуулийн төслийн талаар танилцуулга хийж, Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуусан асуултад хариулсан юм. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны зарим гишүүн хүүхдийн мөнгийг халамж гэж харж байгаагаас үүдэн хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт өгөх нь зөв, мөн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох хэмжээний төсөв мөнгө байхгүй гэж байр, сууриа илэрхийлж байсан юм.

НЭГ ГҮҮР БАРИХ МӨНГӨӨР ДӨРВӨН ЖИЛ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЯЛГАВАРЛАЛГҮЙ ӨГЧ БОЛНО. 

Тэдний асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарчим ярьж байгаа. Одоогийн төсөвт 684 мянган хүүхдэд олгох хэмжээний мөнгө тусгасан байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр дахиад 288 мянган хүүхдэд мөнгө нэмж олгох гэж байна.

2016 оны жилийн эцсийн тооллогоор Монгол Улсад 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 107,9730 гэж гарсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход 107,730 хүүхдэд л нэмж хүүхдийн мөнгө олгоход болох юм. Энэ нь нэг жилд 25.8 тэрбум төгрөг, тавдугаар сарын нэгнээс эхлэн олгоход 17.2 тэрбум төгрөг болох юм. Олон зуун тэрбум төгрөгийн тухай яриагүй. Өмнөх дөрвөн жилд хүүхдийн мөнгө халамж биш байсан. 

Энэ УИХ бүрэлдээд хүүхдийн мөнгийг халамж гэж үзсэн учраас зорилтот бүлэгт өгөх асуудал үүсээд байна. Тиймээс Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төсөл боловсруулахдаа халамж гэж баталсан холбогдох хуульд өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газарт өгөх агуулгаар хуулийн төсөл санаачилсан юм. 

Тиймээс мөнгөний их багыг ярихаас илүү хүүхдүүдээ алагчлах нь зөвүү гэдгийг ярих хэрэгтэй юм. Энэ бол халамжийн бодлого биш. Хүүхдээ, хүн амаа өсгөх бодлого гэж харж байгаа.

Нэгэнт их, багын тухай ярьж байгаа бол харьцуулж бас болно. Өнөөдөр хэл ам болоод байгаа Замын цагдаагийн уулзвар, гүүрний асуудал байна. Өнгөрсөн дөрвөн жил одоо барих гэж байгаа гүүр шиг зургаан гүүрийг тус бүр 100 гаруй тэрбум төгрөгөөр зээлээр барихаар оруулж ирснийг УИХ зөвшөөрөөгүй. Харин одоогийн УИХ зөвшөөрсөн.

100 гаруй тэрбум төгрөгийн гүүрийг 25 тэрбум төгрөгтэй харьцуулбал, нэг гүүр барих мөнгөөр дөрвөн жил хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгч болох юм. Бүтэн хоёр жил зам хааж байгаад гүүр барих гэж байна. УИХ аль нь илүү чухал вэ, гэдгээ тогтоох ёстой.

Барихаар төлөвлөсөн зургаан гүүрнийхээ нэгийг нь л больчиход ямар ч төсвийн дарамтгүй хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болно. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэхээ одоо болих хэрэгтэй” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Хүүхдийн мөнгө”-ийг ямар нэгэн ялгаварлал, алагчлалгүйгээр дахин хүүхэд бүрт олгуулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний зургаа нь дэмжсэнгүй. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ЮУ Ч ИДСЭН ОГТ ЖИН НЭМДЭГГҮЙ ХОВОР ӨВЧТЭЙ ХҮН
55 минут    

Богино хугацаанд хүссэн жиндээ хүрэхийг хүсвэл энэхүү алтан дүрмийг дага!
1 цаг    

Ямар ордууд хоорондоо сэтгэл зүрхээрээ бүрэн нийцэж төгс хосууд болдог вэ?
1 цаг    

1400 ӨНЧИН ХҮҮХЭД ӨСГӨЖ, ЭМЧ, ХУУЛЬЧ БОЛГОСОН ЭРХЭМ ХАТАГТАЙ
1 цаг    

ЭРҮҮЛ САЙХАН АРЬСТАЙ БАЙХ НУУЦААС
1 цаг    

Дуучин Мөнгөнцэцэг: Бурхан гэр бүлийг минь хүссэнээр минь хувиарласан…
1 цаг    

СТА Дуучин А.Түмэн- Өлзий: Чулуунчимэг найз минь, олгой хагаравч дотроо гэдэг шүү!
1 цаг    

КЛОНЫН АРГААР НЭГ НОХОЙГ 49 ХУВЬ БОЛГОЖЭЭ
1 цаг    

Батга биеийн аль хэсэгт гарч байгаагаас дараах шалтгаантай
1 цаг    

Ерөнхийлөгчийн охины нүцгэн шахуу зураг дуулиан тарив
1 цаг    

Сүүндэх кальц хүний биед 97% шингэдэг, ингэснээр.....
2 цаг    

Үүнийг хэрэглээд ямарч төрлийн харшилаасаа салаарай
2 цаг    

Жирэмсэн үед кофе уух нь vр зулбах магадлалыг хоёр дахин нэмэгдvvлдэг
2 цаг    

Яг л хүүхэд шиг бөх унтахын тулд эдгээр 4 аргыг хэрэглээрэй
2 цаг    

Ганц бие эмэгтэй юун дээр алддаг вэ?
2 цаг    

МЕКСИКИЙН ЦАГДАА НАР БУУНААС ТАТГАЛЗАЖ ЧАВХ ХЭРЭГЛЭДЭГ БОЛЛОО
2 цаг    

ХИЛИЙН БООМТУУД ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2 цаг    

Дархан-Уул аймагт АНУ-ын “Тэргэнцэр” төсөл хэрэгжлээ
2 цаг    

Д.Трамп, В.Путин нарын анхны уулзалт өнөөдөр болно
2 цаг    

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Бидний амьсгалах агаар нэг, тулгамдсан асуудал нэг
2 цаг    

“БАРС 1, 2 БОЛОН “ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ӨНӨӨДРӨӨС ЦАГИЙН ХУВИАРЫН ДАГУУ АЖИЛЛАНА
2 цаг    

“ДАШТ-2018”-ЫГ 3 САЯ ГАРУЙ ХҮН ҮЗЖЭЭ
3 цаг    

Францчууд дэлхийн хошой аврага боллоо
3 цаг    

Д.ТРАМП ФИНЛАНДАД ХҮРЭЛЦЭН ИРЖЭЭ
3 цаг    

Цаг агаарын мэдээ
3 цаг    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТЭНИЙ ХҮЧ САЙЖИРНА
3 цаг    

Ц.Элбэгдорж Цаазаар Авах Ялын Эсрэг Олон Улсын Комиссын Комиссар Боллоо
15 цаг    

Замын мөр нийлэхгүй чамдаа зориулав
16 цаг    

МИТАКҮЭМИ 8 ДАВААТАЙ НАГОЯ БАШЁГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
16 цаг    

ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС ХОЁР ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
21 цаг    

ИЛ ЗАХИДАЛ НИЙТЭЛЖЭЭ
21 цаг    

II ЕЛИЗАВЕТА ХАТАН ХААНЫГ ГАЙХАЛТАЙ ЭМЭГТЭЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
21 цаг    

Н.Цэнд-Аюуш: Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Хөөрхөн ҮС СҮЛЖМЭЭР л байна
23 цаг    

МАРГААШНААС ДАРААХ БАЙРШЛУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
23 цаг    

ГОЛИО СОРЖ БОЛОХГҮЙ
23 цаг    

Белгичүүд ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ
23 цаг    

Хүн үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
1 өдөр    

ХӨВСГӨЛ НУУРЫН ОРЧИМД 24000 ЖУУЛЧИН ИРЖ, АЧААЛАЛ ХЭТ ИХЭСЧЭЭ
1 өдөр    

Хагнаас салж чадахгүй зовоодог үе байдаг л биздээ тэгвэл үүнийг хийгээрэй
1 өдөр    

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
1 өдөр    

Будааны шүүсээр арьс, үсээ хэрхэн арчлах вэ?
1 өдөр    

ЗАВХАН АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
1 өдөр    

Үрчлээ арилгах үйлчилгээтэй маск өөрсдөө бэлдээрэй
1 өдөр    

Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
1 өдөр    

Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
1 өдөр    

Гарын булчин чангалах хамгийн хялбар 4 дасгал
1 өдөр    

цаг агаарын мэдээ
1 өдөр    

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
1 өдөр    

УВС АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
1 өдөр    

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.