Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 12-р сарын 12
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

МОРИН ХУУРЫН АРИЛШГҮЙ МӨРИЙГ ҮЛДЭЭХҮЙ

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 16:30:05
Бусад > Кино урлаг | Сэтгэгдэл: 0

Морин хуурын чуулгын жил бүр тоглодог уламжлалт тоглолтуудын нэг болох “Novel Melody” тав дахь жилдээ “Монгол Улсын Филармони”-д амжилттай зохиогдлоо. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг байдгаараа өвөрмөц тоглолт болдог гэдгийг уншигчид мэднэ.

Энэ жилийн тоглолт өнгөрсөн дөрвөн жилийн тоглолтоос үзэгчдийн таашаалыг хүртсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэсэн юм. Мөн энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан явуулж хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг анх удаа морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байв.

Харин тус тоглолтын талаар илүү нарийвчлан өгүүлэхээс өмнө монголчуудын соёлын их өв болсон “морин хуур” хөгжмийн үнэт зүйлс, уламжлалын төлөөх эмзэглэлийн тухайд ярилцсан нь дээр болов уу.

ЭСГИЙ ГЭРИЙН ЭГШИГ

Монгол үндэсний аль ч хөгжим дэлхийн тайзан дээр эгшиглэхийн сацуу л шуудхан хүн төрөхлтний гайхамшиг болно хэмээх үзэл бидний хувьд үнэндээ мөрөөдөл байсан юм. Харин урлагийн бусад төрлийн адил нарийвчлалтай шат дамжлагыг даван туулж эсгий гэрийн дотроос дэлхийн тайзнаа эгшиглэж чадсан бахдам түүх бий.

1980-аад оноос нүүдэлчдийн хөгжмийн соёл, хөөмий уртын дуу, морин хуурыг олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судлах болсон юм. Яг тэрхүү үеэр ОХУ-ын Тувагийн хөөмийчдийн “Хун Хуур Ту” хамтлаг баруун европын зах зээлд нүүдэлчдийн хөгжмийн соёлыг сурталчилах ажлыг эхлүүлсэн гэж хэлж болно.



Яг энэ үетэй зэрэгцэн Монголын уламжлалт хөгжмийг олон улсад сурталчлахаар ардын дуу хөгжмийг шинэ өнгө аясаар найруулан бүтээлээ туурвидаг “Бөртэ”, “Хөх монгол” зэрэг хамтлагууд байгуулагдан баруун Европд амьдран бүтээлээ туурвиж эхлэв. Тэднэс хойш “ Алтай Хангай”, “Алтан ураг”, “Домог” ,“Хөсөгтөн”, “Арга билэг”, Жонон” зэрэг олон хамтлаг төрөн гарч, үндэсний урлагийг сурталчлах зорилгоор олон улсын хөгжмийн наадамд оролцсоор байгаа. Тэдний алхмууд ч амжилттай болж байна. Харин энэ хамтлагууд морин хуур хөгжмийн хамгийн гол хөшүүрэг болгон, онцолж буй нь учир юунд оршдог вэ? Мэдээж монгол нь соёлын уламжлал, түүхийн асар их хуудас дамнасан өвтэй улс гүрэн. Тиймдээ эртний нүүдэлчдийн ахуй, хүлэг морины олон домогтой холбогдсон учраас тэр.

Тиймдээ ч 2003 онд ЮНЕСКО-гоос "Морин хуур хөгжмийн уламжлал урлаг"-ийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний “Соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг.

Ингэж эсгий гэрт эгшиглэдэг адуун толгойд морин хуур дэлхийн хүн төрөлхтний сонорыг мялаах эхний алхмууд амжилттай хийгдсэн. Харин өнөөдөр бид морин хуурын аялгуу эгшгийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан, шинэ нийгмийн хүмүүст хүргэх зорилготойгоор шинэчлэн найруулж буй нь “Novel Melody”-гийн тав дахь удаагийн тоглолтоос ажиглагдаж байлаа.

АРИЛШГҮЙ МӨРИЙГ ҮЛДЭЭХҮЙ

Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь гайхалтай хуурч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан. Тэрээр Морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС –н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм. Ийнхүү 1993 оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо үзэгчдэд толилуулсан билээ. Тийм ч учир эл  түүхэн өдрийг дурсч, шинэлэг бүтээлээр сонсогч олондоо бэлэг барьдаг уламжлал тогтсон байна.

Дэлхийд ганцхан Морин хуурын чуулга энэ удаагийн тоглолтыг Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” /Танго-Сюит/ -ээр эхлүүлсэн юм. Х.Алтангэрэл анх удаа балетын хөгжим найруулан тавьсан нь энэ билээ. Монгол гэсэн тодотголтой “танго”-г үзэгчдэд мэдрүүлэхийн тулд тангоны үндсэн дэгээс халилгүй сонгодог бүжгэн жүжгийн хөгжим зохиосон юм.



Саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг энэхүү хөгжмийн аяийг Морин хуур чуулгын хамт олон гайхалтай ритм, төгс найруулгатайгаар эвлүүлж үзэгчдэд хүргэж чадлаа. Морин хуураар орчин цагийн ямарч хөгжмийн хэлийг хүүрнэж чаддаг нь дэлхийн олон орны судлаачдыг бишрүүлдэг юм. Үүнийг “Novel Melody” тоглолтын эхлэлээс төгсгөл хүртэл баталж чадав.

Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломж угтаа үгүй билээ. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж  дүнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээд хөгөөр тоголдог байсан байна. Монгол хүний зан араншин хийгээд, урлагийн бүтээлүүд нь байгальтайгаа үргэлж нарийн шижмээр холбогдсон байдаг. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас тэр.



Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татдаг тухай мэргэжилтнүүд тэмдэглэсэн бий. Энэ талаар судалж үзэхээр гадаадын эрдэмтэн жуулчид өдгөө ч дэлхийд ганцхан байдаг Морин хуурын чуулгыг зорьдог. Тиймээс симфони найрал хөгжимтэй энэхүү үндэсний хөгжим хэрхэн хосолж болдогыг тус тоглолтыг зорьж очсон үзэгчид, мэргэжилтнүүд хэдийн сонссон буй.

САЙХАН ДУРСАМЖУУДЫН ҮРГЭЛЖЛЭЛ...

Мэдээж дан ганц морин хуур бус монгол үндэстний ятга, босоо морин хуур, ёочир, лимбийн эгшгийг тус чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос үзэх боломжтой. Тоглолтын хоёрдугаар хэсэгт тус чуулгын ятгын дөрвөл өөрсдийн бүтээсэн “Сайхан дурсамжууд” нэртэй аяыг үзэгчдэд толилууллаа.



Хүн бүрийн зүрхэнд цаг хугацааны уртад гээгдэж үлдээгүй, үргэлж сэтгэлд нь уяатай явдаг сайхан дурсамжууд гэж буй. Тэр л нандин хором мөчүүдийг ятгын хэлээр илэрхийлсэн нь “Sweet Memories” нэртэй аялгуу юм. Үзэгч бүр суудалдаа хөдөлгөөнгүй, нүдээ анин, ятгын зөөлөн эгшиг дунд сайхан дурсамжуудаа хөглөн сэтгэлээ бүлээцүүлж суух шиг мэдрэмж төрж байв.

Ятга гэдэг хөгжим нь Ази дорно дахины олон орнуудын хувьд маш эртний түүхэн уламжлалтай болохыг илтгэж байснаас гадна хөгжлийнхөө явцад үндэстэн бүрд өөр өөрийн гэсэн намба төрх, дуугаралт, хөгжимдөх ур чадвар, өөрсдийн өвөрмөц дэг жаягтай болсон байдаг.

Энэхүү хөгжмийн утсыг нь ус шиг зөөлөн, уул шиг хүчирхэг, уянга эгшиглэнт болгон чимээлж чадах авьяас зөвхөн монголчуудад бий гэж бахадмаар... Учир нь хөгжмийн эгшигийн намуун дөлгөөн, уужуу тайван, уянгалаг наалинхай аялгуу бол хүний сэтгэлийг уяраахаас гадна байгалийг ч уяраана гэсэн язгуур ухаан зөвхөн монголчуудын сэтгэлгээний цар хүрээг илтгэдэг том гүн ухаан билээ.

МОРИН ХУУРЫН ХЭЛ БА ЦААШДЫН ҮРГЭЛЖЛЭЛ

Тоглолтын төгсгөлд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн “Хөгжимдөх урлагийн тэнхим”-ийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч  Ш.Өлзийбаярын “Морин хуур найрал хөгжмийн V дугаар концерт”-ийг эгшиглүүлэв. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт , морин хуурч Р.Амарбаяр гоцлож олон түмэнд хуур хөгжмийн уран тансаг, төгөлдөр хуурын аяз, бөмбөрийн хэмнэлтэй хэрхэн хосолж шинэлэг аялгуу бүтээдгийг үзүүллээ.



Морин хуурч Р.Амарбаяр “Миний хувьд модон цартай буюу шинэ цагийн морин хуураар тоглодог. Учир нь морин хуур хөгжмийн уламжлалт хийц нь ширэн цартай байсанд буй. Тиймдээ ч Монгол Улсын Ардын жүжигчин, алдарт морин хуурч Г.Жамьян, Ц.Батчулуун нарын зэрэг багшийн тоглож байсан уртын болон ардын дууг модон цартай морин хууртай хоршуулж үзсэн. Гэтэл арай л өөр сонсогдоод байхаар нь ширэн цартай морин хуураар тоглосон чинь ая, дан нь яг таарсан. Тиймээс би ширэн цартай морин хуурыг илүү онцолсон доо” хэмээн дурдав. Тэр энэ хуураараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

Гол нь энэ удаагийн тоглолтонд барууны хөгжмийн зэвсэгтэй морин хуур хэрхэн хоршиж болдог вэ? гэсэн асуултанд тодорхой хариулт өгсөн шиг санагдана. Морин хуураар Philip Glass “The Hours – The poet acts, Morning Passages”, Arturo Marquez “Danzon No.2” зэрэг сонгодог аязыг үндсэн хэмнэлээр нь хэрхэн гайхалтай хүүрнэж чадахыг үзүүлснээрээ онцлог болов. Морин хуурын хоёр чавхдсанд ая бүхэн өөрийн өнгөөр гайхалтай наалдаж өгч байлаа.

Аль үндэстний соёлын уналт нь өөрсдийн үзэл, хэт туйлширсан үзлээс хамааралтайгаар оршиж, үе болгонд зааг тогтоох шаардлага гарч ирсэн байдаг. Тиймээс урлагийн хөгжил нь цаг хугацааны туршид буй болсон аливаа нэг хүчирхэг үзэгдэл дээр тулгуурлан хөгждөг. Морин хуурын чуулгын олон тийм л хүчтэй үзэгдлийн бий болгохын төлөө ажиллаж буйг уг тоглолт батлан харуулж байна. Би барууны соёл руу хэт туйлшрах бус өөрсдийн соёлын үнэт зүйлийг давамгайлан үзэх, харь орны соёлтой хэрхэн нийцүүлж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс цаашдын хөгжил шууд хамаарна. Тэгж чадвал, өөрсдийн соёлын үнэт өвийг эргэн судалж үзвэл бидний хайсан шинэ зүйл олдох буюу.
 
Гэрэл зургийг: Н.Батбаяр
Тоймч: Б.Алтанхуяг
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ГИМАЛАЙН УУЛАНД 30 ЖИЛИЙН ӨМНӨ АЛГА БОЛСОН УУЛЧДЫН ЦОГЦОСЫГ ОЛЖЭЭ
6 минут    

АЛДАРТ “QUEEN” ХАМТЛАГИЙН"BOHEMIAN RHAPSODY" ДУУГ ХХ ЗУУНЫ ХАМГИЙН АЛДАРТАЙ ДУУГААР ТОДРУУЛЖЭЭ
6 минут    

ХАМГААЛАЛТЫН ЦЭГҮҮДИЙГ ТАТАН БУУЛГАСАН АЖЛЫГ БАТАЛГААЖУУЛНА
7 минут    

ЖЭКИ ЧАНЫ ГАНЦ ОХИН ИЖИЛ ХҮЙСТЭНТЭЙГЭЭ ГЭРЛЭЖЭЭ
8 минут    

БИД 50 ЖИЛИЙН ДОТОР ХӨГЖЛӨӨРӨӨ АРАБЫГ ГҮЙЦЭХ ҮҮ?
8 минут    

ХУУЛИЙН НЭРЭЭР ДАЛАЙЛГАЖ 4 САЯ АМ.ДОЛЛАР АВСАН ГЭХ Д.ДОРЛИГЖАВЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ХЭР ШУДАРГА ШАЛГАХ ВЭ?
18 минут    

Б.МАХБАЛД ХАМГИЙН ХӨНГӨН ЗҮЙЛЧЛЭЛЭЭР ЯЛ ОНООХ ГЭЖ БАЙНА
1 цаг    

БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Г.ГАНБОЛД МОНГОЛ ЭМЭГТЭЙГ ЗОДОЖ ТАНХАЙРСАН ГЭВ /БИЧЛЭГ/
1 цаг    

ЭЛЧИН САЙДЫН ЯАМД ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮДИЙН ОРОГНОХ ГАЗАР БИШ БИЗ
1 цаг    

ДУНДАЖ ЦАЛИН НЭГ САЯ 31 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ ӨСЧЭЭ
1 цаг    

Н.НОМТОЙБАЯРЫГ МАН-ЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖЭЭ
1 цаг    

Р.ЭМҮЖИН : САЛХИ ГАРАЛГҮЙ ХОЁР ХОНОХОД Л УЛААНБААТАРЧУУД ДӨРВӨН УУЛЫНХАА ДУНД УГААРТАЖ ҮХНЭ
1 цаг    

СОГТУУ ЖОЛООЧ ТӨРИЙН ОРДОНЫ ХАШААГ ДАЙРЧЭЭ
1 цаг    

БҮЖИГЧИН ЦЭНГҮҮНИЙ ”СУПЕР” БЭЛЭГ
1 цаг    

М.ЭНХБОЛД ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫГ 60 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖ, ХУДАЛДАХЫГ ЗАВДСАН ГЭДЭГ НЬ “НОТЛОГДЛОО”
1 цаг    

ГАДААДААС 2019 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙГ ТОГТООНО
2 цаг    

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
2 цаг    

СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХОЁР ЖИЛЭЭР ХАСЛАА
2 цаг    

Д.Ариунжаргал ОУХМ цолны болзлыг хангалаа
3 цаг    

УИХ-ын гурван ажлын хэсэг хуралдана
3 цаг    

Байнгын хороо Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол, Беларусь Улсын гэрээг хэлэлцэнэ
3 цаг    

"АМ НЭЭВЭЛ" ЯРИЛЦЛАГА: "АЛТАН ДОРНОД МОНГОЛ" ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.ГАНБОЛД
3 цаг    

ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн загвар чуулган болно
3 цаг    

Албан тушаалтнуудын ХОМ-ийг бүртгэх бэлтгэл ажил эхэллээ
3 цаг    

Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
3 цаг    

Өнөөдөр болох үйл явдлууд
3 цаг    

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
3 цаг    

Монгол-Орос-Хятадын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг Улаанбаатарт байгуулна
3 цаг    

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн улсын наадамд барилдах эрхийг хоёр жилээр хаслаа
3 цаг    

АНХААР: Бөхийн өргөө, 100 айл орчмын иргэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна
3 цаг    

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг УБТЗ чанартай гүйцэтгэж байна
3 цаг    

Шинэ жилээр аялахад хамгийн хямд Оросын хотууд
3 цаг    

Н.Алтанхуягийн Засгийн газрыг хэн унагасан бэ?
3 цаг    

ДУУДЛАГА ӨГСӨН ЭМЭГТЭЙН НӨХӨР ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНЫГ МӨРГӨЖЭЭ
19 цаг    

Р.АМАРЖАРГАЛЫН ЕРӨНХИЙ САЙДАД ДАЙСАН ҮГ
19 цаг    

УХААНТАЙ БҮСГҮЙЧҮҮД ЦӨӨХӨН НАЙЗТАЙ БАЙДАГ
19 цаг    

60.6 ГА ГАЗРЫГ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД БУЦААН ШИЛЖҮҮЛЛЭЭ
19 цаг    

ЧИХНИЙ АРД БАТГА ШИГ ЗҮЙЛ ГАРАХ НЬ ИЙМ ШАЛТГААНТАЙ!
19 цаг    

ВАЛЮТ АРИЛЖААНЫ ТӨВҮҮД ӨНӨӨДРӨӨС ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭР ҮЙЛЧИЛНЭ
19 цаг    

Т.ГАНБОЛД: Д.ДОРЛИГЖАВ ПРОКУРОРЫН ДАНС РУУ 4 САЯ АМ.ДОЛЛАР ХИЙСЭН МИНЬ ҮНЭН
20 цаг    

ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦАА ХУВААХ ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК АМЖИЛТТАЙ ҮЗҮҮЛЛЭЭ
20 цаг    

Бүх банкны харилцагч ашиглах боломжтой SocialPay 2.0 дижитал хэтэвчийг танилцууллаа
21 цаг    

УИХ-ЫН 22 ГИШҮҮН БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ШАЛГУУЛНА ГЭВ
22 цаг    

Ч.ГЭРЛЭЭ: МИНИЙ ОХИНЫГ МАЛ АЛААД ДЭЛГҮҮРТ ЗАРЖ БАЙГАА ЮМ ШИГ ТАВЬЧИХСАН БАЙСАН
1 өдөр    

БУЯНАА БАРЦГААХ УУ МОНГОЛЧУУД АА
1 өдөр    

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ “СУПЕР АЗТАН” 200 САЯ ТӨГРӨГ ХОЖНО
1 өдөр    

ХӨГЖЛИЙН БАНК БОЛОН ЗАРИМ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
1 өдөр    

ЗУРХАЙ: ЭРЧҮҮД АМЬДРАЛЫН ХАНИА ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
1 өдөр    

ЗУРХАЙН ОРДУУД ХЭДЭН НАСАНДАА ЗАЯАНЫ ХАНЬТАЙГАА УЧИРДАГ ВЭ?
1 өдөр    

ЗУРХАЙ: БҮСГҮЙ ТА ОХИН НАСАА ХЭЗЭЭ ҮДСЭН БЭ?
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.