Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2019 оны 03-р сарын 21
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"ЭРДЭНЭТ"-ИЙГ АВАРЪЯ ЦУГЛААН БОЛЖ, ШҮҮГЧДИЙГ ОГЦРУУЛАХ ШААРДЛАГА ТАВИВ

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 16:21:11
Эдийн засаг > Компань | Сэтгэгдэл: 0

Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр /2018.04.17/ “Эрдэнэт” үйлдвэрээ аваръя цуглаан боллоо.

“Эрдэнэт” үйлдвэрээ аваръя хөдөлгөөнөөс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд “Мафийн гар хөлсөн болсон шүүгч нарыг, банкны барьцаанд орсон шүүгч нарыг албан тушаалаас нь чөлөөлье” гэсэн шаардлага мөн тавьж буй аж.

Цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас авсан тул хуулийн дагуу энэ үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна гэдгийг тэд онцоллоо.

Энэ үеэр Орхон аймаг дахь МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян цуглаанд оролцогчдод хандан үг хэллээ. Тэрбээр “Олон улсын Арбитрын шүүхээс “Эрдэнэт”-ээр төлбөр төлүүлэх шийдвэр гарсан. Энэ маргааныг заавал Монгол Улсын шүүхээр заавал хянаж, “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэлсэнчлэн гарын үсгийг нь худлаа зурсан байвал түүнийг нь шийдэх бүрэн эрх нь олон улсын Арбитрын хуульд бий.  Энийг мэдсээр байж, худлаа мэдэн будилж байна. Дундаас нь мөнгө  зувчуулсан хүмүүс бий. Тэр хүмүүс энэ хэргийн үнэн мөнөн учрыг олох сонирхолгүй байна.

“Эрдэнэт” бол 100 хувь Монголын ард түмний өмч, энд хэсэг бүлэг хүн эзэн суух ёсгүй. Энийг цаад талд нь хаацайлж байгаа хүмүүс нь шүүгч. Шүүх байгууллага иргэний эрхийг хамгаалдаг, зөрчигдсөн эрх сэргээдэг байгууллага биш болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлтэйгээ хонгилоороо дамжуулж тодорхой бизнес бүлэглэлийг хамгаалдаг бүтэц болсон. Хамгийн улстөржсөн шийдвэр гаргадаг болсон. Улс төрийн намуудыг будилуулдаг, сонгуульд хэн орох, орохгүйг шийддэг. Гэмт хэрэг гарахад танил талтай, мөнгөтэй талд нь үйлчилдэг байгууллага шүүх болсон. Шүүг УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэнчлэн насаараа томилогддог бүрэн эрхтэй.

Багш, эмч хэн ч байсан  Хөдөлмөрийн гэрээгээ нэг жилээр байгуулаад сунгадаг. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаатай сонгогддог. Гэтэл шүүгч нар насаараа сонгогддог бүрэн эрхтэй.  Буруу юм хийсэн ч өөрийнх нь дэргэд байгаа шүүгч нараас өөр хэн ч шүүхгүй. Ийм даварсан тогтолцоо үйлчилж байна. Шүүгч нар ард түмнээс сонгогдох ёстой юм байна. Коммунист нийгэмд монголчууд шүүгч нараа ард түмнээс сонгодог байсан. Манай МАХН-ын  боловсруулсан Үндсэн дээд хуулийн төсөлд шүүгчийг  орон нутгаас нь ард түмэн сонгодог байя гэж заасан. Ийм бүрэн эрхийг ард түмэнд Үндсэн хуулиар нь дамжуулж олгох ёстой” гэлээ. 

Дараа нь зохион байгуулагчид талбайд цугласан иргэдийн хамтаар Улсын дээд шүүх рүү алхлаа.

Тэд УИХ, Улсын дээд шүүхэд хандан гурван шаардлага тавьж буй юм. Нэгдүгээрт,  Засгийн газраас гаргасан аливаа шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэхгүй байх, “Эрдэнэт” үйлдвэрийн 41, 59 хувьтай холбоотой асуудлаар УИХ нээлттэй сонсгол зохион байгуулахад санаачилгатай ажиллах.  Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлээгүй Захиргааны болон иргэний хэргийн шүүгч нарт хариуцлага тооцохыг хүссэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. 

 

Г.ХОРОЛ

  Гэрэл зургийг М.БАТМӨНХ

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Ц.НЯМДОРЖ: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ГЭЖ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
12 минут    

“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
33 минут    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
1 цаг    

ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2 цаг    

ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
2 цаг    

ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
2 цаг    

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2 цаг    

“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
2 цаг    

ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
2 цаг    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
2 цаг    

УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
3 цаг    

ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
3 цаг    

ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
18 цаг    

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
18 цаг    

15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
18 цаг    

ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
19 цаг    

“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
19 цаг    

ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
20 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
21 цаг    

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
21 цаг    

“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
21 цаг    

“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
22 цаг    

И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
22 цаг    

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
23 цаг    

НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
23 цаг    

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
23 цаг    

ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
1 өдөр    

М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
1 өдөр    

УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
1 өдөр    

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
1 өдөр    

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН ӨРӨӨНӨӨС 1000 ГАРУЙ УРАН ЗУРАГ ХУРААСАН ГЭДЭГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ГЭВ
1 өдөр    

ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛЧУУД “ӨЛГИЙ”-ТЭЙ БАЙНА
1 өдөр    

НҮДНИЙ ТОРЛОГ ШИЛЭНЦРИЙН МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА
1 өдөр    

ӨНӨӨДӨР “ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР”
1 өдөр    

ХӨВСГӨЛД НООЛУУР 115 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
1 өдөр    

ДОХИО!!! ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ:
1 өдөр    

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР
1 өдөр    

СИНГАПУРЫН ШИГШЭЭ БАГ МОНГОЛД ИРЭЭД БАЙНА
1 өдөр    

ДАРХЛААЖУУЛАЛТЫН АЧ ТУС
1 өдөр    

ЧУУЛГАНААР ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
1 өдөр    

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1 өдөр    

УЛААНБААТАР ХОТОД 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
1 өдөр    

СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ АРВИДНА
1 өдөр    

КАЗАКСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НУРСУЛТАН НАЗАРБАЕВ ОГЦОРЛОО
1 өдөр    

ЗААМАРТ ДӨРВӨН ХҮН АМЬ НАСАА АЛДЧИХААД БАЙХАД АЙМГИЙН УДИРДЛАГУУД НЬ НЭГ Ч УДАА ОЧООГҮЙ
1 өдөр    

Н.НАРАНБААТАР: ЗОХИОЛ ЖҮЖИГ БОЛОХООРОО ХУВИРДАГ ГЭДГИЙГ ЗОХИОЛЧ БОЛГОН МЭДДЭГ
1 өдөр    

М.ЭНХБОЛД: БИ Н.ЭНХБАЯРТАЙ ЯМАР Ч ӨС ХОНЗОН БАЙХГҮЙ
1 өдөр    

А.УУГАНБАЯР: “KFC”-ИЙН САЛБАРААР ҮЙЛЧЛҮҮЛСНИЙ ДАРАА ХОРДЛОГО АВСАН
1 өдөр    

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН САЙН ДУРЫНХНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ
1 өдөр    

ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД ГЭРГИЙН ХАМТ
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.