Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2024 оны 04-р сарын 24
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

Өндгөвчний архаг үрэвсэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 16:00:19
Нийгэм > Нийслэл | Сэтгэгдэл: 0

Шинэ хийгдсэн судалгаагаар, өндгөвчний архаг үрэвсэлтэй буюу өндгөвчиндөө уйланхайтай эмэгтэйчүүд сэтгэц мэдрэлийн өвчинд өртөх магадлал хэвийн эмэгтэйчүүдээс илүү байдаг гэжээ. Ингээд зогсохгүй тэднээс төрөх хүүхэд нь аутизм болон анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй байх магадлалтай аж. Кардифын их сургуулийн судалгаагаар эх болон хүүхдийн сэтгэцийн байдал хоорондоо холбоотой гэдгийг батласан боловч чухам юу нь юунд нөлөөлдөг гэдэг талаар баттай хариу олоогүй байгаа юм

Өндгөвчний архаг үрэвсэл нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өндгөвчний үрэвсэл яагаад үүсдэг талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд эмэгтэйчүүд ч гэсэн ийм өвчнөөр шаналж байгаагаа мэддэггүй байна. Энэхүү уйланхай нь ихэнхидээ маш жижигхэн байдаг тул тэр бүр анзаарагдаад байдаггүй аж. Өндгөвчний үрэвслийг шууд харагдах байдлаар нь уялдуулан өндгөвчний уйланхай гэж нэрлэсэн боловч энгийн нэг уйланхайг бодвол үүсэх шалтгаан, гарах үр уршгаараа хоорондоо ялгаатай юм. Энэ нь үнэндээ дотоод шүүрлийн болон гормонтой холбоотой юм

Уйланхайтай эмэгтэйчүүдэд эр гормон болох андрогень арай ихээр ялгарч байдаг тул сарын тэмдэг тогтворгүйжих, нүүрэн дээр илүүдэл үс ургах, батгаших болон бүр үргүйдэл зэрэг асуудлууд үүсч болно. Мөн энэ эмгэг нь илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд үүсэх тохиолдол өндөр байдаг ч хүн бүрт өөр өөр байдлаар тулгардаг. Уйланхайтай эмэгтэйн бие инсулинийг их хэмжээгээр ялгаруулснаар таргалах магадлалтай ч зарим эмэгтэйчүүд жин нэмсний дараа уйланхайтай болдог байна. Судлаачдад өндгөвч, таргалалт болон дотоод шүүрлийн системийн хоорондын харилцан үйлчлэл нь уйланхайтай эмэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, тэдгээрийн хүүхдийн тархины хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг судлахад бэрхшээл учруулдаг

Эдгээрийн хоорондын харилцан үйлчлэл, холбоог тотоохын тулд Кардифын судлаачид өндгөвчиндөө уйланхайтай гэж оношлогдсон 17.000 эмэгтэйчүүдэд судалгаа хийсэн байна. Тэд эдгээр эмэгтэйчүүдийг өндгөвчний уйланхайгүй эмэгтэйчүүдтэй нас, биеийн жин зэргээр нь тааруулан үзэхэд, уйланхайтай эмэгтэйчүүд нь сэтгэл санааны гутрал, уур уцаар, буруу хооллолт зэрэг хэд хэдэн эмгэгтэй байгааг олж тогтоожээ. Энэхүү үр дүн нь Тайвань болон Австралид явуулсан ижил судалгааны үр дүнтэй адил байсан байна. "Чухам юунаас болж сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүсэж байгааг тогтооход хүндрэлтэй боловч гормон бол тодорхой хэмжээгээр оролцож байгаа гэдэг бол ойлгомжтой. Харин бусад хүчин зүйлс нь мэдэгдэхгүй байна" хэмээн судалгааны багийн гишүүн эмч Алед Рис дурджээ

Таргалалт гэхэд л дангаараа сэтгэл гутралын 25%-ийг үүсгэж байна. Хэдийгээр таргалалтын хувьд ойролцоо эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсан боловч уйланхайтай эмэгтэйчүүд нь сэтгэл гутралд илүү их орсон байжээ. Энэ нь магадгүй уйланхайнаас үүссэн бусад шинж тэмдэгтэй холбоотой байх гэж судлаачид дүгнэсэн байна. Өндгөвчний уйланхайны улмаас нүүрэн дээр илүүдэл ус ургах, батга гарах зэргийн улмаас бүсгүйчүүд сэтгэлээр унах явдал их гардаг. Харин буруу зуршил бүхий хооллолт нь их идэх эрсдэлийг нэмэгдүүлж, инсулин ба сарын тэмдгийн мөчлөгийн тогтворгүй байдалд үүсэхэд нөлөөлдөг. Мөн уйланхайтай эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог инсулины эсэргүүцэл болон сэтгэл гутралын хоорондын холбоог өөр судалгаагаар нээн илрүүлсэн байна. Таргалалт, уйланхай 2-ын адилаар инсулины эсэргүүцэл, сэтгэл гутрал 2 нь нэг нэгнээ үүсгэхээс илүүтэйгээр нэг нэгнээ дэмжин ажилладаг. Уйланхай нь бас л эмэгтэй хүнийг уур уцаартай болгох магадлал өндөр байжээ.

Судлаачдын хэлснээр тэдний судалгаа явуулж байсан биет нь уйланхай болон шизофрени, аутизм, булими (маш их өлсөх), таталт, бие хүн хуваагдах зэргийг холбоотой гэж үзэхэд хангалттай байгаагүй ч сэтгэцийн эмгэгтэй холбон тайлбарлаж болох нотолгоог олсон байна. Уйланхайтай эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй бөгөөд тэдний харилцан үйлчлэл нь эсрэгээр явагддаг байж болохыг өмнөх судалгаагаар олж мэджээ. Нэг үгээр сэтгэцийн эмгэгийг эмчлэхийн тулд хэрэглэдэг эм болох вправат нь өндгөвчний уйланхай хөгжих эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзжээ. Хэдийгээр энэхүү бэлдмэл нь яаж уйланхай үүсгэдэг гэдэг нь тодорхой биш байгаа ч уг эмийг хэрэглэдэг хэд хэдэн эмэгтэйчүүдэд уйланхай үүссэнээс гадна бусад шинж тэмдгүүд илрээд байгааг тогтоосон байна. Гормоны тэнцвэргүй байдал нь эмэгтэй хүний үтрээний орчныг өөрчилснөөр жирэмсэн болох үед ургийн тархины хөгжилд өөрчлөлт үзүүлдэг байх гэсэн таамаглалыг Кардифын судлаачид гаргажээ.

Уйланхайтай ээжээс аутизм, уур уцаартай хүүхэд төрөх магадлал илүү байдаг. Судалгааны дүн дээр үндэслэж үзээд, эмэгтэй хүний саван дахь эр бэлгийн эсийн хэмжээ ихсэх нь ургийн тархины хөгжилд нөлөө үзүүлэх магадлалтай гэж оношилсон байна.

Өндгөвчний уйланхай болон эмэгтэй хүний ​​сэтгэцийн эрүүл мэнд хоёрын харилцан хамаарал нь ургийн тархины хөгжилтэй үл мэдэгдэх, төвөгтэй хүчин зүйлүүдээр хэзээ нэгэн цагт салшгүй холбоотой байх боломжтой.

"Сэтгэцийн эмгэгийн ямар бүрэлдэхүүн хэсгүүд сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг тодорхойлохын тулд цаашид судлах хэрэгтэй бөгөөд өндгөвчний уйланхайтай бүх өвчтөн эрсдэлд орж байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай" хэмээн мэргэжлийн эмч дурджээ.

Түүнчлэн ирээдүйд "Өндгөвчний уйланхайд хувь нэмэр оруулж буй генетикийн хүчин зүйлүүд нь сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэлийн эмгэгт эрсдэл учруулж байгаа талаар судлах нь эдгээр эмгэгүүдэд биологийн аргаар илрэх шинэ эмчилгээг нээн илрүүлэхэд тус дөхөм болох магадлалтай" хэмээжээ.

 

Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
1 жил    

C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
1 жил    

ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
1 жил    

ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
1 жил    

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
1 жил    

Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
1 жил    

У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
1 жил    

ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
1 жил    

АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
1 жил    

БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
1 жил    

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
1 жил    

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
1 жил    

УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
1 жил    

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
1 жил    

"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
1 жил    

Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
1 жил    

ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
1 жил    

13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
1 жил    

ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
1 жил    

ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
1 жил    

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
1 жил    

Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
1 жил    

Алтны үнэ өсжээ
1 жил    

Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
1 жил    

Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
1 жил    

Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
1 жил    

“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
1 жил    

БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
1 жил    

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
1 жил    

Эзэнгүй муур, нохойг тоолно
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
1 жил    

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
1 жил    

Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
1 жил    

“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
1 жил    

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
1 жил    

Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
1 жил    

ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
1 жил    

Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ЯМАРЧ ХОЛБООГҮЙ
1 жил    

Хашаандаа мод, бут, сөөг таривал урамшуулна
1 жил    

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж
1 жил    

Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ
1 жил    

Нөөцийн махыг 431 дэлгүүрт борлуулж байна
1 жил    

“IAAF” трансжендер эмэгтэйчүүдийг олон улсын тэмцээнд оролцохыг хориглоно
1 жил    

“СТЕППЕ АРЕНА”-г бүтээлцсэн канад архитекторуудыг шагнав
1 жил    

БНАСАУ "цацраг идэвхт цунами" үүсгэх чадалтай зэвсэг туршсанаа мэдэгджээ
1 жил    

“Эрдэнэс Тавантолгой” биржээр анх удаа эрчим хүчний нүүрс арилжив
1 жил    

Л.Алтанцэцэг маргааш алтан медалийн төлөө тоглоно
1 жил    

Австри улсаас Монголд аялал жуулчлал, цахим хөгжил, хог хаягдлын менежмент нэвтрүүлэхээ илэрхийлэв
1 жил    

“Мөнгөн мод” наадмын шилдгүүдийг 14 дэх жилдээ тодруулна
1 жил    

Япон, БНСУ-ын сайд нар БНАСАУ-ын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцжээ
1 жил    



Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.