Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 09-р сарын 19
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

ХҮНСИЙГ БАЯЖУУЛАХ ЗАМААР БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТЭТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 15:15:35
Улс төр > УИХ | Сэтгэгдэл: 0

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгууллаа. 

Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийн Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан юм.  Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдаж, хүнсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан талаар Л.Элдэв-Очир гишүүн дурдлаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн А.Сүхбат иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гээд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулсан юм. 2000-2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг мэдээлэл өгөв. Одоо бол МХЕГ-ын лаборатори,  ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лабораториуд, ЭМШУИС-ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэв.

Хүнс баяжуулалтын талаарх олон улсын туршлагын талаар лавласан Х.Болорчулуун гишүүний асуултад "Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болно. Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” хэмээн УИХ-ын гишүүн Л.Элбэв-Очир тайлбарлалаа.



Д амин дэмийн дутагдал монголчуудын эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлын нэг гэсэн сүүлийн үед ярьж буй мэдээлэл нь бодит эсэхийг тодруулсан Ж.Энхбаяр гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 1992 оноос эхэлж дээрх төрлийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн эмнэлзүйн шинжээр тодорхойлж байсныг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа. 2010 оноос цусан дахь Д амин дэмийг тодорхойлж эхэлсэн бөгөөд үе үеийн дүн мэдээнээс бүх насны иргэд энэ төрлийн амин дэмийн дутагдалтай байсныг харж болох аж. Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх асуудал физилогийн, химийн, биохимийн түвшний чухал ойлголт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж, Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулсан юм. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
ДААТГАЛЫН САЛБАРЫН АНХНЫ IPO АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
6 цаг    

Нэг мэдээд авчихвал, насан туршдаа таны нууц жор байх болно!
7 цаг    

Үүнээс 1 халбагыг уугаад цагийн дотор гэдсээ бүрэн цэвэрлээрэй !!!
7 цаг    

Эрүүл намирсан үстэй болмоор байна уу !!! Хадгалаад аваарай
7 цаг    

Үүнийг хэрэглээд, биенээсээ хорт бодисоо гадагшлуулаарай!
7 цаг    

Ходоод гэдэсний шимэгч хорхойг хэрхэн устгах вэ Устгаснаар таны биед ямар өөрчлөлт гарах вэ...
7 цаг    

Үүнийг хэрэглээд 7 хоногт 5 кг турна
7 цаг    

10 насаар залуужих уу ? Бие дэх дааврын тэнцвэртэй байдлаас эрүүл мэнд, гоо үзэсгэлэн шалтгаалдаг...
7 цаг    

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?
7 цаг    

Хүнсний сода хэрэглээд, 10 насаар залуужаарай!
7 цаг    

Үүнийг уугаад, ходоодны хеликобактериас салаарай, итгэхийн аргагүй үр дүнтэй !!!
7 цаг    

Би бэлхүүсээ алимний цуугаар ороогоод унтсан харин өглөө сэрээд гүдэндээч итгээгүй шүү
7 цаг    

Угаалгын машинд гутлаа ингэж угаагаарай!
7 цаг    

Ходоодны Шархтай болсон байж магадгүй 10 шинж тэмдэг
7 цаг    

Таны гар мэдээ алдаад байна уу, Тэгвэл ийм учиртай...
8 цаг    

Таны хөл хавагнаад байна уу? Тэгвэл үүнийг уугаад үзээрэй!
8 цаг    

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ТАМГЫГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
8 цаг    

С.Дангаасүрэн: Өмгөөллийн тухай хуулийг яаралтай батлаж, гаргах шаардлагатай гэж үзэж байна
10 цаг    

Д.Очирваань: Иргэдийн шүүхэд итгэх үзэл буурч байгаагийн гол асуудал өмгөөлөгчөөс хамааралтай юм
10 цаг    

Р.Оюунцэцэг: Өмгөөлөгч үйлчлүүлэгчээ эхлээд сайн таниж, мэдэх хэрэгтэй
12 цаг    

9 дүгээр сарын 18-нд болох үйл явдал
14 цаг    

Зам даваа хаагдаж, тариа, ногоо цасанд дарагдаж болзошгүй байна
14 цаг    

Налайх, Тэрэлж чиглэлийн автомашинууд Богд уулын замаар явж байна
14 цаг    

Мэргэжлийн сумо бөхийн аварга Харүмафүжи Д.Бямбадорж энэ сард зодог тайлна
14 цаг    

Сувилагч Ж.Уранчимэг бурхан болжээ
14 цаг    

“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ
14 цаг    

ЦЕГ: Өвөө нь таван настай ач охиноо хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг бүртгэгдсэн
14 цаг    

Ерөнхий сайд АНУ-д ямар ажил амжуулах вэ
14 цаг    

Томилгоо: Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг томилжээ
14 цаг    

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
14 цаг    

Б.Золзаяа: Хүүхдийг зэмлэхгүй, загнахгүй, шүүмжлэхгүй, шийтгэхгүй хүмүүжүүлэх шилдэг арга бий
14 цаг    

“Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
14 цаг    

ӨМӨЗО-д ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар айлчилж байна
15 цаг    

Хуулийн байгууллагуудын шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг гуравдугаар байр эзлэв
15 цаг    

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
15 цаг    

Хоёр Солонгосын уулзалт өнөөдөр Пхеньянд болно
15 цаг    

Цаг агаарын урьдчилсан мэдээ
15 цаг    

Өнөөдрийн зурхай
15 цаг    

ЗАЛУУС НЭГДЭН “ЭХ ДЭЛХИЙ”-ГЭЭ ЦЭВЭРЛЭЛЭЭ
1 өдөр    

Б.Батбямба: Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй
1 өдөр    

Азжаргалаа баярлуулах уу?
1 өдөр    

“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ
1 өдөр    

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос
1 өдөр    

А.Ганбат: Хүмүүн заяаны хорвоод алдаж, оносон хүмүүсийн зөв, буруугийн ялгааг илрүүлж, гэгээтэй талаас нь хардаг
1 өдөр    

ТӨРИЙН БАНК ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
1 өдөр    

ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР МИНИЙ НОЙР БУЛЧИРХАЙ ЯГ Л “ЦАГ” ШИГ АЖИЛЛАДАГ БОЛСОН!
1 өдөр    

Хүүхэд гэр орондоо аз жаргалтай өсөж торниход шаардлагатай 60 өгүүлбэр
1 өдөр    

Ажил дээрээ хэзээ ч ярьж болохгүй зүйлс…
1 өдөр    

100 хүчирхэг эмэгтэйн ярилцлага дундаас шүүгдэж гарсан шилдэг 10 зөвлөгөө
1 өдөр    

Хуурамч будааг ингэж шалгаарай !!!
1 өдөр    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.