Мэдээ
УЛААНБААТАР ºC
USD АНУ доллар 2,495.23
2018 оны 04-р сарын 25
Мэдээлэл хайх:
Зөвлөгөө | 7 хоногийн тойм | Олны танил | Шар | Танин мэдэхүй | Түүхэн хүмүүс | Кино урлаг | Дуу хөгжим | Номын ертөнц | Гадаад мэдээ | +18

"ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ" ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО

НИЙТЛЭСЭН: 2018-04-17 14:55:30
Эдийн засаг > Уул уурхай | Сэтгэгдэл: 0

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр 2018 оны эхний улирлын сарын салбарын мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд сайд Д.Сумъяабазар, Төрийн нарийн бичигийн дарга Г.Нандинжаргал, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн болон яам, агентлагийн газар хэлтсийн дарга нар оролцов.

 

1.    Уул уурхайн салбарын 2018 оны эхний улирлын статистик мэдээлэл

1.1. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

2018 оны эхний улирлын байдлаар 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 584.3 (21.7%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 400.3 (20.4%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 784.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 214.1 (37.6%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 150.6 (13.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.2%-ийг эзэлж байна.

Гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл:

-           Нүүрс                                     11.2 сая тн,

-           Зэсийн баяжмал                 330.1 мян.тн,

-           Алт                                         1.9 тн,

-           Молибдений баяжмал      1.3 мян.тн,

-           Төмрийн хүдрийн баяжмал         790.0 мян.тн

-           Хайлуур жоншны баяжмал          13.0 мян.тн,

-           Цайрын баяжмал               23.4 мян.тн,

-           Газрын тос                           1.7 сая бар,

-           Катодын зэс                         3.6 мян.тн

1.2. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

2018 оны эхний улирлын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 3.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 580.6 (17.9%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 466.2 (20.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүс олборлолт 1.0 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 297.4 (41.1%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 1.4 их наяд төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 147.1 (11.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний улиралд 3.8 их наяд төгрөг хүрч 2.8 их наяд төгрөг буюу 73.7%-ийг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 2.5 их наяд төгрөг буюу 64.9%-ийг гадаад зах зээлд борлуулсан байна.

1.3. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж

2018 оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 448.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-           Алт                 6.5 тэрбум төгрөг,

-           Нүүрс              151.6 тэрбум төгрөг,

-           Цайр             22.0 тэрбум төгрөг,

-           Зэс                  242.5 тэрбум төгрөг,

-           Төмөр            6.1 тэрбум төгрөг,

-           Жонш              3.4 тэрбум төгрөг,

-           Бусад             16.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 162.6 тэрбум төгрөг буюу 1.6 дахин өссөн. Үүнээс:

-           Алт                1.8 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

-           Нүүрс             75.7 тэрбум төгрөг буюу 2.0 дахин,

-           Цайр            9.8 тэрбум төгрөг буюу 1.8 дахин,

-           Зэс                 71.6 тэрбум төгрөг буюу 1.4 дахин,

-           Төмөр           4.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин,

-           Жонш             2.1 тэрбум төгрөг буюу 3.0 дахин

 

Харин бусад ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 тэрбум төгрөг буюу 0.9 дахин буурсан байна.

               2.Бодлого, эрх зүйн хүрээнд

2.1. Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай” 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/67 дугаар тушаалаар “Уул уурхайн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай”  Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа холбогдох хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайланг боловсруулан манай яаманд хүлээлгэн өгсөн.

Дээрх судалгаанд тулгуурлан хуулиудийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Уул уурхайн салбарын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг боловсруулж 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дунд эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 30 байгууллагын төлөөлөл оролцож хуулийн төслийн талаар ярилцаж, санал солилцсон. Хэлэлцүүлгийн үеэр ирсэн саналуудыг нэгтгэж товъёог хийн холбогдох байгууллагуудад саналыг хүргүүлэхээр ажиллаж байна. 

2.2. Зарим нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоов

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.12-т заасны дагуу УУХҮ-ийн сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Таван толгой, Нарийн сухайтын нүүрсний ордуудын талбайн хил заагийг урьдчилсан байдлаар тогтоож Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгээд байна.

 

3.Газрын тосны салбарын үйл ажиллагаа

3.1Газрын тосны олборлолтын чиглэлээр:

2018 онд 8.1 сая баррель (1.1 сая тонн) газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөөд байна. 2018 оны 04 дүгээр сарын 11-ний байдлаар 1.93 сая баррель (262 мянган тонн) тос олборлож төлөвлөгөө 23.90 %-тай явж байгаа бол  1.85 сая баррель (251 мянган тонн) экспортлож төлөвлөгөө 14.12%-тай байна. Эхний улирлын байдлаар улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлж 23.86 %-ийн гүйцэтгэлтэй байна.

3.2Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн  чиглэлээр:

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

 

4.Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

2018 оны 4 дүгээр сарын 16-ны  өдрийн байдлаар  Монгол улсын хэмжээнд ашигт малтмалын 3333  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийн төрөл

Тоо ширхэг

Монгол орны газар нутагт эзлэх хувь

Хайгуулын тусгай зөвшөөрөл

1697

5,6%

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

1636

1.0%

Нийт

3333

6,6%

 

Тусгай зөвшөөрлийн  3 дугаар сарын хөдөлгөөний мэдээ

Ø  Шинээр олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл-2

Ø  Шилжүүлсэн тусгай зөвшөөрөл-13

Ø  Хугацаа сунгасан-37

Ø  Барьцаанд бүртгүүлсэн-1

Ø  Цуцлагдсан ба дуусгавар болсон-20

Ø  Талбай буцаан өгсөн-11

Ø  Нөхөн олгосон -26

           5.Яамны үйл ажиллагаа

5.1. “Алт-2 үндэсний” хөтөлбөр:

“Алт-2 үндэсний” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлаас дурьдвал:        

•           Алт-2 үндэсний хөтөлбөрийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2017 оны хэрэгжилтийн  тайланг  нэгтгэн гаргаж, холбогдох байгууллагаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийлгэсэн.

•           2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монголбанк 734.4 кг алтыг худалдан авсан бөгөөд оны эхнээс нь нийт 2,301.8 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 48.3 кг-аар илүү байна. Лондонгийн үнэт металлын захын алтны ханш 1 грамм алт худалдан авах Монголбанкны үнэ 103,206.14 төгрөг /2018.04.16/ байна.

•           Засгийн газрын ордонд УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сарын 05-ны өдөр алтны салбарын төлөөлөлтэй уулзалтыг зохион байгуулж, алтны салбарын татварын эрх зүйн орчны талаар санал солилцсон. 

•           Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг /ЭБМЗ/ УУХҮ-ийн сайд 2018 оны 3-р сард шинэчлэн байгуулсан. 2018 оны эхний улиралд ЭБМЗ-ийн хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх салбар зөвлөлийн 2 удаагийн хуралдаанаар алтны 12 шороон ордын тайланг хэлэлцэж хүлээн авсан байна.

•           Хөгжлийн банкнаас 2018 оны 1-р улирлын байдлаар алт олборлогч 3 компанийн 25.8 тэрбум төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг судалж байна.

•           Алтны хэтийн төлөв бүхий бүс, нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр  Монгол орны алтны хэтийн төлөвийг үнэлэх, алтны эрэл-үнэлгээний сэдэвчилсэн судалгааны  ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгуулсан. Энэ ажлыг 2017-2019 онд Монгол орны төв, зүүн бүсийн хэмжээнд гүйцэтгэхээр “Гео Тех Импекс” ХХК шалгаран төслийг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд 2017 онд төслийн судалгааны ажилд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

5.2. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажил:

2018 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 22 аж ахуйн нэгжтэй Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх тухай гэрээг шинээр  байгуулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 247 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. 

Өмнө нь нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан 12 аж ахуйн нэгж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг дүгнэж, дуусгавар болгов.

Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологийн судалгааны ажлын нөхөн төлбөртэй холбоотойгоор 53 орд хамрагдсан 62 тусгай зөвшөөрлийн талбайд  7,8 тэрбум төгрөгийн  нөхөн төлбөрийн тооцоог урьдчилсан байдлаар хийж гэрээ байгуулах шатанд шилжүүлээд байна.

Үргэлжлэн хэрэгжиж байгаа 22 төслийн ажлын хэмжээ, арга, аргачлал, төслийг хянаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мөн 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн-3, Улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох-1, сэдэвчилсэн судалгааны 2 төслийн ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

5.3. Гашуунсухайт хилийн боомтын талаар

Хамтын ажиллагааны хүрээнд:

Монгол Улс, БНХАУ 2011 онд Стратегийн түншлэлийн, 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

2017 оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10.5 тэрбум ам.доллар байсны 6.7 (63.4%) тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. 1990-2017 оны хооронд БНХАУ манай улсад 4 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1% нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22% нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3% нь барилгын салбарт ногдож байна.

Хоёр улсын худалдааны бараа эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг арилгах, үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн ахуйн амьжиргааг дээшлүүлэхэд тустай төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхээр санал нэгдсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан.

УИХ, Засгийн газрын гишүүд Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын хилийн боомтод 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаалийн газар, хил хамгаалах байгууллагын шалган нэвтрүүлэх застав, экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газар, гадаадын иргэн, харьяатын газрын өмнөд бүсийн газрын Гашуунсухайт тасгийн дарга нар болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзалт хийлээ. Гашуунсухайтын хилийн боомт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн хүчин чадлаараа буюу 6 гарцаар нүүрс гаргаж эхэллээ.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

Мэдээ таалагдсан бол like & share хийнэ үү:


БУСАД

 
 
СЭТГЭГДЭЛ БИЧИХ

 

СЭТГЭГДЭЛ
ШИНЭ МЭДЭЭ
Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх энгийн 10 арга
4 цаг    

Хүүтэйгээ үеийн мэт харагддаг 41 настай ээж
4 цаг    

"TOP 20" ИНДЕКС 0.74 ХУВИАР БУУРЛАА
4 цаг    

Хэрхэн наснаасаа овор багатай харагдах вэ?
4 цаг    

СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ЕРЕВАН ХОТЫН ТӨВ ТАЛБАЙД ЦУГЛАРЛАА
4 цаг    

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС 127 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
4 цаг    

ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ГАРЦ ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИСТОЙ БОЛГОНО
4 цаг    

Алчуураа хэрхэн гоё зангидаж сурах вэ?
4 цаг    

Хүмүүсийн фэйсбүүкт хийдэг хамгийн утгагүй зүйлс
4 цаг    

ДНК-ийн шинжилгээгээр та өөрийнхөө тухай маш их зүйлийг мэдэх боломжтой!
4 цаг    

Муу энергиэс өөрийгөө хамгаалах аргууд
5 цаг    

НАЙМАН ОРНЫ 100 ГАРУЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛНА
5 цаг    

Д.СҮХБААТАРЫГ ХӨШӨӨГ ЗАСВАРЛАЖ БАЙНА
5 цаг    

ИТХ-ЫН ХУРАЛДААН 100 ХУВИЙН ИРЦТЭЙ ЭХЭЛЛЭЭ
5 цаг    

“НЭГ СУРГУУЛЬ–АРВАН КЛУБ” АЯНЫ ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
5 цаг    

“НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА ОРОН НУТАГТ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
5 цаг    

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ БАЙГАА БАРИЛГУУДАД ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
5 цаг    

ОХУ-ЫН ЦЭРГИЙН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ, ХУРАНДАА ГЕНЕРАЛ В.Б.ЗАРУДНИЦКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
5 цаг    

ХУЛГАЙЛАГДСАН 70 МАШИНЫ 38-ЫГ ОЛЖ, 32-ЫГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
5 цаг    

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
5 цаг    

ЯПОН УЛС ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
5 цаг    

АВЛИГЫН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БУЙ ТҮШМЭЛИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
5 цаг    

НИЙСЛЭЛИЙН ШҮҮХ НОЦТОЙ ХЭРГҮҮДИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ
5 цаг    

ХӨШИГИЙН ХӨНДИЙН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАЛГАХ НИСЛЭГИЙГ “МИАТ” ТӨХК ҮЙЛДЛЭЭ
5 цаг    

ХАЛХ ГОЛД ХУУЛЬ ЗӨРЧИН ГАЗАР ОЛГОСОН ШИЙДВЭРҮҮДИЙГ ЦУЦАЛНА
5 цаг    

Ж.БАТЗАНДАН: МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ
5 цаг    

МУЗН-ЭЭС 1000 МАЛЧИН ӨРХӨД ХҮРГЭХ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
5 цаг    

“ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР”-ӨӨР АУТИЗМТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛНО
5 цаг    

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
5 цаг    

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ХҮНИЙ ЭРХИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЭХЭД СУРАЛЦАЖ БАЙНА
5 цаг    

АТГ С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРЫН ХЯНАЛТ ДОР ШАЛГАЖ БАЙНА
5 цаг    

Улс орнуудын хачирхалтай секс хуулиуд
5 цаг    

НАСАНД ХҮРЭГЧДИЙН “САГСАНБӨМБӨГ”-ИЙН АЙМГИЙН АВАРГУУД ТОДРОВ
5 цаг    

Одоог хүртэл хэрэгжиж буй хамгийн аймшигтай зан үйл
5 цаг    

Хүүхэд тань том болсон ч орондоо шээгээд байна уу? Тэгвэл энэ аргыг хэрэглээд үз!
5 цаг    

Хамгийн аминд халтай 10 шорон
6 цаг    

АТГ-ын даргаар “Бор халзан хонь” ч болж мэдэх нь
6 цаг    

Энэ тосыг өдөр бүр хэрэглээд үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно!
6 цаг    

Барууны бүсгүйчүүд энэ дэглэмийг ашиглаад хурдан жингээ хаяж, сайхан биетэй болцгоож байна
6 цаг    

Монгол залуус гадаадыг зорих болсон нь хөдөлмөрийн үнэлэмжтэй бага байгтай холбоотой
6 цаг    

‘’Цэвэрч-Баянзүрх’’ аян үргэлжилсээр
6 цаг    

“ЭХ ТҮҮХ, ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
7 цаг    

МОНГОЛ УЛС ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨР ХОЁР БАЙРААР УХАРЧЭЭ
7 цаг    

УУРХАЙН БАЯЖМАЛЫН УУТЫГ ОРОН НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
7 цаг    

Сармагчин өөрийнхөө селфи зургийг эзэмших эрхгүй болов
7 цаг    

"Belly dance"-ийн сьюрприз...
7 цаг    

"Яг түүн шиг 3" шоунд жүжигчин С.Тэмүүжин оролцоно.
7 цаг    

Хайрандаа шатаж явдаг хосууд ижилсжээ.
7 цаг    

Халуун хүйтэн ус нь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
7 цаг    

Кино болгоны дундуур бие давхар болж сандаргадаг Ч.Очгэрэл
7 цаг    


Нүүр хуудас | Фото мэдээ | Видео мэдээ | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих Утас: 89460-008, 7711-2424
© 2016 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ARDCHILAL.MN.